mmnews.mn | 2025-11-02

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ.Тэрбээр, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байгааг болон НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосныг тэмдэглэв.Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд, ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талт болон олон талт форматын хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тасралтгүй хийж ирснийг хэлэв.Цаашид ч ШХАБ-ын оролцогч нийт улс оронтой худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр ложистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж байгааг тэмдэглэлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол тохиож байгааг хэлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал байгааг онцлов.Иймд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP-17)-ыг 2026 онд эх орондоо зохион байгуулахаар бэлтгэж байгааг тэмдэглэв.Далайд гарцгүй улс орнуудад тулгарч буй нийтлэг сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд ШХАБ-ын оролцогч орнуудын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, нэгдмэл байр суурь нэн чухал байгааг онцолж, Улаанбаатарт төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-тэй хамтран ажиллахыг уриаллаа.Монгол Улс нь Ази, Европыг холбосон газар зүйн байршлын онцлогтоо тулгуурлан худалдаа, аялал жуулчлал, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн  урсгал, үйлчилгээний зангилаа болсон “Транзит Монгол” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.Энэ хүрээнд ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн өргөн хүрээтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч, “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т туссан авто зам, төмөр зам, эрчим хүч, аялал жуулчлалын томоохон төслүүд болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг барьж байгуулах төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.Энэ удаагийн ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Иран, Беларусь, Турк, Азербайжан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Туркменистан зэрэг улсын төрийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш, Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал, Исламын орнуудын хүнсний аюулгүй байдлын байгууллага, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Евроазийн эдийн засгийн комисс зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
2024/07/05
423
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Астана хотноо уулзлаа.Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.
2024/07/04
458
ДЭЛХИЙ
Үндэсний үйлдвэрлэгчид Узбекистан болон Төв Азийн орнуудын зах зээлд нэвтрэх боломж эрс нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа.Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ  хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ.Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.Одоогоор манай улсын  10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна.Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо.Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.“Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс”  зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна.Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.“Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм. Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа.Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг  экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо  сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг  арилгах шийдэмгий алхам авч байна.Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ.2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.
2024/06/27
445
ДЭЛХИЙ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайдын яамны нээлт боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ.Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ.Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо.Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.  
2024/06/26
601
ДЭЛХИЙ
Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар, Пусан хотууд нь 2016 онд Найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Тухайлбал, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв нь өнгөрсөн оны долоодугаар сард Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлж байгаад баяртай байна. Цаашид Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд далайн гаралтай хүнсний салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих чиглэлд Пусан хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.БНСУ-ын Пусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагийн дарга Сун Буг Чол цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.
2024/06/21
727
ДЭЛХИЙ
АНУ-ын Нью Мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалаа
АНУ-ын ой, хээрийн түймрийн улирлын эхэлж, лхагва гарагаас барууны орнуудад эрчимтэй үргэлжлэн, Нью Мексикод дэгдсэн ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлаад байна.Тус  мужид лхагва гарагийн өглөө гарсан гал түймэр 23.400 гаруй акр талбайд тархаж, хоёр хүн амь үрэгдэж, 1400 гаруй байшин болон бусад барилга байгууламж шатаж, 8,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Калифорни мужийн гал сөнөөгчид муж улсын хоёр захад шатаж байгаа таван томоохон түймрийн голомтод ажиллаж байгаа юм.Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/ Эх сурвалж: https://abcnews.go.com/US/6-major-blazes-burning-early-start-california-wildfire/story?id=111211040 
2024/06/20
399
ДЭЛХИЙ
Сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур 1.63 градусаар дулаарчээ
Дэлхийн цаг уурын байгууллагаас зургаадугаар сарын 05-нд  “Ойрын таван жилд дэлхийн дундаж агаарын температур 1.5 хэмийг давах магадлал 80-аас дээш хувьтай байгаа” тухай мэдэгдэл хийлээ. 2024-2028 онуудад дэлхийн дундаж агаарын температур 1.1-1.9 хэмийн хооронд хэлбэлзэх тухай эрдэмтэд тооцоолсон нь 1850-1900 онуудтай харьцуулахад өндөр дүн байгаа юм.Европын Холбооны Коперникийн цаг уурын албанаас энэ оны тавдугаар сар дэлхий дахинаа урьд өмнө байгаагүйгээр халсан сар болсон тухай энэ сарын эхээр мэдэгдсэн. Тавдугаар сарын дундаж температур нь аж үйлдвэрлэлийн өмнөх үетэй харьцуулахад 1.52 градусаар өндөр. Харин сүүлийн 12 сард дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн өмнөх үеэр 1.63 градусаар дулаарчээ. Он гарсаар эрс тэс халууны уур амьсгалын улмаас Ази тив дээд хэмжээндээ тулж халж, ургац алдагдаж, сургуулиуд хаагдаж, хүмүүсийн амь нас эрсдсэн байна. Тухайлбал, Шинэ Дели, Бамако, Мехико хотууд дээд түвшинд хүрч халсан бол АНУ-д гэхэд хүчтэй шуурганы улмаас эргэн тойрон сүйдэж, олон хүн амь насаа алджээ. Мөн Арабын хойг, Зүүн Африк, Бразилд хүчтэй борооны улмаас үер усны гамшиг тохиолдож,  далайн температур урьд өмнө байгаагүйгээр халсны улмаас эрдэмтдийн тооцоолж байгаагүй хэмжээний гамшиг тохиосон байна.Эх сурвалж: https://wmo.int/publication-series/wmo-global-annual-decadal-climate-update-2024-2028 
2024/06/17
483
ДЭЛХИЙ
Бүгд найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад айлчилна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН УРИЛГААР БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕКСАНДР ГРИГОРЬЕВИЧ ЛУКАШЕНКО МОНГОЛ УЛСАД 2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН 01-04-НИЙ ӨДРҮҮДЭД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙНЭ.Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар  ярилцана.Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
2024/06/01
739
ДЭЛХИЙ
Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 2003 оны А/57/129 дүгээр тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 29-ний  өдрийг  Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсон.  Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын зургаа нь эмэгтэй алба хаагч байгаа юм.
2024/05/29
576
ДЭЛХИЙ
Зүүн өмнөд Азийн зарим орнуудад үер бууж, хөрсний гулсалт үүссэний улмаас хүмүүс амь үрэгджээ
Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг хүчтэй аадар бороо дайран өнгөрч, үер буусны улмаас 16 хүн нас барсан бол Папуа Шинэ Гвинейд их хэмжээний аадар бороо орж,  хөрсний гулгалт үүссэний улмаас 2000 гаруй хүн дарагджээ. Энэтхэгийн далайн эрэг болон Бангладешийн өмнөд хэсгийг дайран өнгөрсөн “Ремал” хүчтэй хар салхины хурд 110 км/цаг байсан бөгөөд аадар бороо орж, далайн түрлэгийн улмаас нам дор газар үерт автан, сая орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, хүчтэй хар салхины урсгал ойролцоогоор 8.4 сая оршин суугчидтай, түүний дотор 3.6 сая хүүхэд амьдардаг суурин газрыг дайран өнгөрсөн аж.Харин орон нутгийн цагаар тавдугаар сарын 26-нд  Папуа Шинэ Гвинейд болсон үерийн улмаас үүссэн хөрсний гулгалтад дарагдсан иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна.  Тус улсын Батлан хамгаалахын сайд Билли Жозеф  "Энга мужийн Майп-Мультитака орчмын алслагдсан зургаан тосгонд 4000 хүн амьдарч байсан бөгөөд ихэнх нь унтаж байх үеэр хөрсний гулгалт үүссэн. Мөн 150 гаруй байшин хоёр давхар орчим барилгын дайтай өндөр нурангид дарагдсан байна" хэмээн мэдээллээ.Эх сурвалж:Reuters.com Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/ 
2024/05/28
1794
ДЭЛХИЙ
ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газраас 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 8500 тонн үр тарианы тэжээлийг тусламжаар олгосон.Тус тусламжийг ОХУ-аас татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх, удирдлага зохицуулалтаар хангах арга хэмжээг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулж, өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт хүлээлгэн өглөө.Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.
2024/05/20
577
ДЭЛХИЙ
Эрэн хайх ажиллагаа явагдаж байна
МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непал улсын Катманду хотод алхалтын багтай очсон бөгөөд Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн. 5-р сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м ДТД орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м ДТД орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-ын дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж, 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна.Эх сурвалж: taiz.mn
2024/05/15
1094
ДЭЛХИЙ
ХЭҮК-ын төлөөлөл Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны чуулга уулзалтад оролцлоо
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /GANHRI/-ны жил тутмын чуулга уулзалт 2024 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Женев хотноо боллоо.Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцлоо.2024 оны ээлжит Чуулга хурлын хүрээнд тус холбооны Ерөнхий ассамблей хуралдаж, дотоод удирдлага зохион байгуулалт, Товчооны шийдвэр, жилийн тайлан, төлөвлөлт, тухайлсан сэдвээр байгуулсан Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж, баталгаажуулсан юм.Улмаар “Бизнес ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдлага зарчмуудыг хэрэгжүүлэх асуудал, бизнесийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж буй асуудал, тэдгээрээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэв.Дашрамд дурдахад, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо нь хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж бэхжүүлэх, тэдний дуу хоолой болох зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө 120 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.
2024/05/10
753
ДЭЛХИЙ
Кени улсад үер болж, олон хүн амь эрсэджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика  /2024.04.29/ мэдэгдлээ. Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ. Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна. Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын  хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдээллээ. Эх сурвалж  https://CNN.COMОрчуулсан М.Алтанцэцэг  /ОБЕГ/Эх сурвалж  https://CNN.COMОрчуулсан М.Алтанцэцэг
2024/05/01
489