mmnews.mn | 2025-11-09

НИЙГЭМ

НИЙГЭМ
Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 98 кабинтай нэгдүгээр шугамыг барина. Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. 
2025/04/08
332
НИЙГЭМ
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Дархан-Уул аймгийн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар  (2025.04.07) Дархан-Уул аймагт ажиллаж, олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шав тавих ёслолд оролцов.Улсын хэмжээнд 2025 онд таван байршилд шүүхийн зориулалтын барилга шинээр барих хууль, эрх зүйн орчныг Улсын Их Хурал 2024 онд бүрдүүлж, шаардлагатай хөрөнгө санхүүг шийдвэрлэн баталсан бөгөөд  Дархан-Уул аймагт олон улсын жишигт нийцсэн шүүхийн барилгын шавыг тавих арга хэмжээгээр эхлүүллээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улсад шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй бодит дэвшил бөгөөд Дархан-Уул аймаг нь орон нутгийн шүүхүүдээс анхлан улсын хэмжээнд орчин үеийн шүүхийн зориулалтын барилгатай болж байгаагаараа онцлог үйл явдал боллоо.Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 88 шүүх, 40 шүүхийн Тамгын газар 40 байршилд үйл ажиллагаа явуулж байгаагаас 13 шүүх, 5 шүүхийн Тамгын газар түрээсийн байранд ажиллаж байна. Өөрийн байртай шүүхүүд ч мөн адил шүүхийн зориулалтаар баригдаагүй, банк, худалдааны төв, цэргийн анги зэрэг өөр зориулалтын байранд байрлаж буй нь салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулсаар ирсэн билээ.Шинээр баригдах шүүхийн байр нь нийт 6138 м.кв талбай бүхий зоорьтой 5 давхар байхаар төлөвлөгдсөн. Иргэд, шүүгч, ажилтнууд, яллагдагч, шүүгдэгчдийн орох, гарах чиглэл тусдаа байхаар зохион байгуулалттай, түр саатуулах өрөөнөөс шууд шүүх танхим руу орох боломжтой, цахилгаан болон явган шаттай, иргэдийг хүлээн авах хэсэг, шүүх хуралдааны нийт 8 танхим, 105 м.кв талбай бүхий хуралдааны танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны, өмгөөлөгч, прокурор, насанд хүрээгүй этгээдийн байцаалт авах, архив, сервер зэрэг архитектур төлөвлөлт нь шүүхийн аюулгүй ажиллагаа, хараат бус байдлыг хангахад чиглэсэн шүүхийн үйл ажиллагааны стандартад нийцүүлсэн шийдэлтэй юм. 
2025/04/08
502
НИЙГЭМ
Бүгд Найрамдах Польш Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
Бүгд Найрамдах Полш Улсын Засгийн газрын тэтгэлгээр тус улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.Бүртгэлийн хугацаа: 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 15-ны өдрийн 23.59 цаг хүртэл цахимаар явагдана.Өргөдөл хүлээн авах цахим холбоос: https://scholarship.esis.edu.mn/grant/login.html холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана. Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын 51263495  Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
2025/04/07
350
НИЙГЭМ
Аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.31-04.07/  нийслэлийн 7 дүүрэг, 20 аймгийн 48 суманд аюулт үзэгдэл, ослын 153 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 129 нь объектын гал түймэр, 9 нь ой хээрийн гал түймэр, нэг нь газар хөдлөлт, нэг нь шар усны үер, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна. 
2025/04/07
357
НИЙГЭМ
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр гурван удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ. Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна. Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ. Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын  тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ. 
2025/04/07
306
НИЙГЭМ
Дүүрэг, хороодын Засаг дарга нартай сар болгон уулзаж, санал солилцоно
Нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд цогцолборт өчигдөр боллоо. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа болж буй Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар болгон зохион байгуулах юм. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгч, дүүрэг, хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож, шийдлийг хэлэлцлээ.Нэгдүгээрт, Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэг болголоо.Хоёрдугаарт, Нийслэлээс “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тиймээс хороодын Засаг дарга нар нутаг дэвсгэр дээрх автомашины тоо, одоо байгаа зогсоолын тоо, цаашид барих боломжтой далд зогсоолын байршлуудын судалгааг гаргаж, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрт хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Улаанбаатар хотын иргэдийн 46 хувь гэр хороололд амьдардаг. 2040 он гэхэд гэр хороололд амьдардаг иргэдийн 80 гаруй хувийг орон сууцанд хамруулахыг зорьж байна. Энэ зорилтыг биелүүлэхийн тулд эхний ээлжид зогсоолын асуудлыг шийднэ. Мөн ногоон байгууламж, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг эхнээс нь зэрэгцүүлэн төлөвлөхийг хотын дарга Х.Нямбаатар уулзалтаар онцолж хэллээ.Гуравдугаарт, хороо бүрт байгаа эзэнгүй удсан машин, төмрийн сэг, хурсан хог хаягдал, эвдэрсэн хашаа, хайсыг буулгаж, хотын өнгө үзэмжийг сайжруулахад үүрэг оролцоотой ажиллахыг дүүрэг, хороодын Засаг дарга нараас хүслээ.Дөрөвдүгээрт, Агаарын чанарыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотыг ногоон, шар бүсэд хувааж, ногоон бүсэд хамаарах 103,090 өрхийг цахилгаан болон хийн түлшид шилжүүлнэ. Ингэхдээ 51 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна. Байшин сууцны гадна дулаалга хийх, дээврийн дулаалга, цонхны дулаалга, цонх солих ажилд төрөөс дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дулаалгын төсөлд гэр болон амины орон сууцны нөхцөл байдлыг тодорхойлох зэрэг ажилд дүүрэг, хороодоос дэмжлэг үзүүлж, оролцоотой ажиллахыг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгов.Тавдугаарт, золбин нохой, муурны судалгааг гаргаж, ялангуяа зуслангийн бүсэд иргэдийн аюулгүй байдлыг алдагдуулж байгаа муур, нохойны асуудлыг цэгцлэхийг үүрэгдэв.Зургаадугаарт, Хотын соёлыг бий болгох, эерэг хандлага түгээх, аялал жуулчлалыг татах зорилгоор энэ онд хэд хэдэн томоохон арга хэмжээ, эвентийг Улаанбаатар хотоос зохион байгуулж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болох “UB food” олон улсын хоолны фестиваль нь хотын соёлыг бий болгож, жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлэх юм. Эдгээр арга хэмжээг дүүрэг, хороодоос дэмжин ажиллаж, идэвхтэй оролцож, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллахыг хотын дарга уриаллаа.
2025/04/04
334
НИЙГЭМ
Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17 дугаар сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Төв шуудан, Зүүн 4 зам, Их монгол зэрэг 18 байршилд олон түвшний уулзвар 9000 метр авто зам, 4500 метр нүхэн гарц барихаар төлөвлөөд байна. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ.Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.
2025/04/04
375
НИЙГЭМ
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулна.Даатгуулагчийг төлөөлсөн нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг хамтран ажиллахыг урьж байна. Холбогдох утасны дугаар: 51-261029, 51-265010, 96062488 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч үзнэ үү.  Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг энэ холбоосоор нэвтэрч үзнэ үү.  АЖЛЫН АЛБА
2025/04/03
292
НИЙГЭМ
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барина
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто зогсоолын нэгдсэн бодлогын талаар хэлэлцлээ. Авто зогсоолын  өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр мэдээлэл өгөв.Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1801 байршилд 113.356 автомашины зогсоол бий. Зогсоолын эрэлт Бага тойрууд хамгийн өндөр байдаг бөгөөд нэг жолооч зогсоол хайхдаа 26 минутыг зарцуулдаг байна. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцанд амьдарч буй айл өрхүүд нийт 199.676 тээврийн хэрэгсэлтэй. Харин орон сууцны хорооллууд нь нийт 80.000 зогсоолтой бөгөөд хүртээмж 40.1 хувьтай байна. Хүртээмжийг нэмэгдүүлэхэд 119.676 зогсоол шаардлагатай.Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “06:00–20:00 цагийн хооронд зогсоолын ашиглалтын түвшин, зогсоолоор үйлчлүүлэх хэв шинжийг ялган судалсан бөгөөд эрэлт зогсоолоор үйлчлүүлэх зорилгоос хамааран харилцан адилгүй байна. Өдрийн цагаар оффис орчимд, шөнийн цагаар оршин суугч ихтэй орон сууцны бүсэд, холимог зориулалттай бүсүүдэд бүх цагуудад зогсоолын эрэлт өндөр байна” гэлээ.Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр зогсоолын тоо 68.908-аар нэмэгдэх юм. Ингэснээр одоо байгаа зогсоолын хүртээмж 75 хувьд хүрнэ. Мөн 120 мянгат орчимд далд зогсоол барих бөгөөд нийт 7000 орчим зогсоолтой байхаар төлөвлөөд байна.
2025/04/01
315
НИЙГЭМ
О.Батнайрамдал: Бакалаврын түвшинд суралцагчдад тэтгэлэг, магистр, докторын сургалтад зээл олгохоор зохицуулах нь зөв
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм.-Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв?-Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна. Нийтдээ 360 тэрбум төгрөгийн гадаад зээлийн санхүүжилт олгосон боловч эргэн төлөлтөд асуудал үүсч байна. Боловсролын зээлийн сан журмаар зохицуулагдаж ирсэн. Энэхүү мөрдөгдөж буй журам 27 хуудас бүхий олон удаагийн нэмэлт өөрчлөлт орсон учраас ойлгомжгүй, ишлэлээс ишлэгдсэн маягтай баримт бичиг болжээ. Тиймээс журам бүрэн шинэчлэглэх зайлшгүй шаардлага үүссэн. Ингээд 2025 оны сонгон шалгаруулалтаас өмнө Боловсролын сангийн зээлийн журмыг шинэчлэхээр ажиллаж байна. Манай ажлын хэсэг санал, дүгнэлтээ боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, холбогдох яаманд хүргүүлэхэд бэлэн болоод байна.-Боловсролын зээлийн сангийн журмын төсөлд ямар ямар өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан бэ?- Ер нь бол Боловсролын зээлийн сан алсын хараагаасаа эхлээд стратегийн хувьд шинэчлэл хийх шаардлага буй болжээ. Жишээлбэл, Боловсролын зээлийн сан гэх атлаа нийт санхүүжилтийн 87 орчим хувь нь тэтгэлэг болж олгогдож байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөх тусам хөдөлмөрийн зах зээлтэй уялдаад эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэй нийцүүлэн Боловсролын зээлийн сангийн стратегийг тодорхойлох ёстой. Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн 35-45 хувь нь Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт буюу бакалаврын боловсрол эзэмшихэд олгогдож байна. Гэтэл дэлхийн 100 топ сургуульд тэнцсэн хүүхдэд зээл хэлбэрээр олгогдож байна. Энэ нь харьцангуй ялгаатай байдал үүсээд байгаа юм. Мөн өндөр мөнгөн дүнгээр буюу 100-200 мянган ам. долларын зээл авсан оюутан бакалавраа төгсч ирээд зээлийг эргэн төлөх нь асуудалтай. Ер нь дөнгөж бакалаврын түвшний боловсрол эзэмшээд өндөр хэмжээний зээл төлөх нь хэцүү учраас зээлийн эргэн төлөлт ч тааруу явж ирсэнтэй холбоотой байх.Тэгэхээр бакалаврын түвшинд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр тэтгэлэг, магистр, доктор буюу ахисан түвшинд зээл олгохоор зохицуулах нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ахисан түвшинд зээлээр суралцагч санхүүгийн хувьд зээлийг эргэн төлөх боломжтой болсон байна. Хоёрдугаарт, гадаадын их, дээд сургуульд суралцах хүүхдийн сонгон шалгаруулалтыг эрэмбэ, ерөнхий тест явуулж шалгаруулж байна. Зөвхөн эрэмбийг харах нь өрөөсгөл учраас тухайн хүүхэд өөрсийн санаачлагаар тэтгэлэг авсан бол үнэлэгдэж, оноожуулалтад нь ордог байх ёстой. Мөн тухайн сургуулийн төлбөрийн хэмжээг оноожуулалтад тусгах нь зөв хэмээн  үзэж байна. Яагаад гэвэл зарим сургууль эрэмбэ нь ойролцоо атлаа хэд дахин илүү төлбөртэй байх тохиолдол байдаг. Жишээлбэл, АНУ-ын Стэнфордын Их сургуульд 200 мянган ам.доллараар суралцуулахаар нэг хүүхэд явуулах нь уу эсвэл эрэмбээрээ ойролцоо Токиогийн их сургуульд яг энэ төсвөөр 10 хүүхэд суралцуулах уу гэдгийг бололцох ёстой. Энэ мэт уялдааг оноожуулалтад шингээж өгч байж, харилцан ашигтай, хүртээмжтэй зээлийн олголтыг шинэчлэн хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзсэн.- Төрийн албан хаагчдыг мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд зээлийн сангаас тэтгэлэг өгч болох уу?- Төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжин чадавхжуулах хүрээнд гадаад болон дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Мөн шаардлагатай тохиолдолд гадаад хэлний бэлтгэлд хамруулах боломжийг олгоно. Түүнээс гадаадад суралцаад төгссөн хүүхэд тухайн орондоо ажлын туршлага хуримтлуулж ирэх боломжийг олгох уян хатан зохицуулалтыг тусгалаа. Хэрвээ эргэн ирэхгүй бол тэтгэлэг зээл хэлбэрт шилжиж, эргэн төлөгдөх нөхцөлттэй байна. Тухайн суралцагч энэ бүхнээ бүрэн ялгаж ойлгосон байхын тулд журмын шинэчлэл мөн чиглэж байна. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн буцалтгүй тусламжаар суралцах боломжийг журамд тусгах ёстой юм. -Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг олгох зарчмаар төсөвлөсөн. Тэгэхээр зээлийн эргэн төлөлтийг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?- 2025 оны улсын төсөвт Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд 158,4 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Түүний 33,6 тэрбум нь зээлийн эргэн төлөлтөөс санхүүжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, эргэн төлөлт заавал хийгдэж байж Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй бол дотоодын их,дээд сургуульд суралцагч хүүхдүүд Монгол банкны хар жагсаалтад бичигддэг. Харин гадаадад суралцахаар зээл аваад эргэн төлөлт хийгээдгүй бол энэ хар жагсаалтад ордоггүй. Энэ ялгавартай байдлыг халах хэрэгтэй учраас журмын төсөлд санал тусгасан байгаа. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлийн санг шударга ёсны зарчимд нийцүүлэхийн тулд шинэчлэл хийхээр саналыг боловсруулсан юм.
2025/04/01
378
НИЙГЭМ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл хуралдлаа
Боловсролын яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.Хурлыг тус зөвлөлийн дэд дарга, Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа нээлээ.Тус хуралдаанаар зөвлөлийн гишүүд салбарын хэмжээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад боловсролын үйлчилгээг ижил тэгш хүргэх орчин, нөхцөлийг бүрдүүлэх, эрхийг нь хангах чиглэлд үе шаттай арга хэмжээ авах талаар санал солилцов.НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороооноос Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмжийн талаарх мэдээлэл, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг Монгол Улсад хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг гишүүдэд танилцуулж, цаашид төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусган ажиллахыг онцолж, гишүүдэд үүрэг болгов.Цаашид хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангилал /ICF/-ыг Монгол Улсад хэрэгжүүлэх салбар дундын нийтлэг ангилал болгох эрх зүйн баримт бичгийг батлуулахаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл”-д санал хүргүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад шаардлагатай хэрэглэгдэхүүний жагсаалт гаргах зэрэг үндэсний хэмжээнд нөлөөлөхүйц асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн зорилтыг дэвшүүлж, төлөвлөгөөндөө тусган  ажиллахаар шийдвэрлэлээ.
2025/03/27
334
НИЙГЭМ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагыг чадавхжуулна
Боловсролын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.Уг төслийг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн яам хамтран  Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилттэйгээр 2026 оны 06 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэх юм.Төсөл нь гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, хосмог сургалтыг нэвтрүүлэхэд оролцогч талуудыг чадавхжуулах, жендерийн мэдрэмжтэй сургалтын орчныг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хосмог сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх зэрэг үндсэн зорилготой.2024-2025 оны хичээлийн жилд дөрвөн мэргэжлийн болон техникийн боловсролын  сургалтын байгууллагад гурван компанийн 108 ажилтныг хосмог сургалтад хамруулан ажлын байран дээр сургаж байгааг, төслийн удирдах хороо хосмог сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн онцолсон юм.Төслийн удирдах хорооны хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Австралийн Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, Холбооны Бүгд Найрамдах Холбооны Герман Улсын Элчин Сайдын Яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од болон бусад гишүүд оролцлоо.Төсөл нь 2025 онд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг  нэвтрүүлж  байгаатай  холбоотойгоор мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг боловсруулах, хосмог сургалтын хамрах хүрээг өргөжүүлэх,  ажил олгогч, мэргэжлийн холбоодыг нийгмийн түншлэл-үйлдвэрлэлийн сургалтын арга зүйчид чадавхжуулах,  жендер болон тэгш хамрагдалтын талаар оролцоог дэмжсэн олон нийтэд чиглэсэн контентуудыг түгээх зэргээр олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
2025/03/27
425
НИЙГЭМ
Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио 16:00 цагт дуугарах тул сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иймд иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Нэг дэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү.Хоёр дахь дохио дуугарахад яарч сандралгүй нэгийн цуваанд орж баруун гар талаа барьж, “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмээ баримталж, байгаа газраасаа гарч, аюулгүй талбайд цугларна уу. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг анхааруулж байна. Гурав дахь дохио дуугарахад та өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, дадлага, сургуульдаа идэвхтэй оролцоорой. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуульд ард, иргэд та бүхнийг идэвхтэй оролцож, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгахыг уриалж байна.
2025/03/27
337
НИЙГЭМ
Улаанбаатар хотод орчин үеийн жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ. Тус номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Уг төслийг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан "Хилийн чанад дахь номын сан" төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.Тус номын сангийн барилга нь 2500 ам метр талбай бүхий дөрвөн давхар бөгөөд давхар бүртээ уншигчдын насны онцлогт тохирсон ном, соёлын үйлчилгээг үзүүлэхээс гадна, кофе шоп, зохиолчтой уулзах цаг, номын нээлт, цахим өртөө, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан тусгай булан зэрэг үйлчилгээг олон нийтэд үзүүлэх юм.Бүтээн байгуулалтын ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Тус номын сангийн гадна барилга угсралтын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Харин дотор засал чимэглэл, техник, тоног төхөөрөмжийн суурилуулалтыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нд дуусгана. Мөн төслийн хүрээнд номын сангийн ажилтнуудыг гурван үе шаттай БНСУ-д мэргэшүүлэх сургалтад хамруулж эхлээд байна. Энэ нь Монгол Улсын номын сангийн үйлчилгээний түвшнийг шинэ шатанд гаргах чухал алхам болно” хэмээв.Улаанбаатар хотын нийтийн төв номын санг 1980 онд байгуулж, 45 гаруй жилийн турш танхимын уншлагын үйлчилгээ явуулж ирсэн. Нийслэлийн таван дүүргийн салбар номын сан нь  жилд 150-200 мянга орчим уншигчид үйлчилж, 500 мянга гаруй цаасан болон цахим номоор олон нийтийн соёл, боловсролын хэрэгцээг хангаж байна. Мөн 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай үйлчилгээ нэвтрүүлж, NVDA дэлгэц уншигч болон брайль үсгийн хэрэглээнд шилжиж, 3000 гаруй номын сан хөмрөгтэйгөөр жилд 350 гаруй тусгай хэрэгцээт иргэнд үйлчилж байгаа юм.
2025/03/26
377
НИЙГЭМ
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Монгол Улс хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсээд байна
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.-Энэ ажлын хэсгийг байгуулах үндэслэл, шаардлага юу байсан бол?-Өнөөдөр Монгол Улсын хүн амын өсөлтийн бодлогыг ямар байгууллага хариуцан хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Урд хөрш БНХАУ 1.4 тэрбум, хойд хөрш ОХУ 127 сая хүн амтай. Энэ хоёр том хөршийнхөө дунд бид 3.5 саяулаа. Тиймээс манай улсын хувьд хүн ам зүйн бодлого үндэсний аюулгүй байдлын хэмжээний бодлого байх ёстой. Аливаа улс үндэстний оршин тогтнох үндэс нь газар нутагтай байх, хүн амтай байх ёстой үндсэн шалгуур байдаг шүү дээ. Монгол Улсын хүн амын өсөлт өнөөдөр ямар түвшинд байгааг статистик үзүүлэлтээс харахаар 2024 оны байдлаар 1.1 хувь болж огцом буурч байна. Бид урт хугацааны хөгжлийн бодлогодоо 2050 он гэхэд 5 сая хүнтэй болно, хүн амын өсөлт жилд 1.7 хувиас дээш байж энэ өсөлтийг хангана гээд тодорхойлчихсон байгаа. Өнөөгийн үзүүлэлтийг харвал 2050 он гэхэд Монгол Улсын хүн амын тоо төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй нь.Бид эдийн засгаа хамгаалж, дотооддоо эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэе гэвэл, нөгөө талдаа эдийн засгийн өсөлтийг дэмжиж, зах зээлээ эргэлттэй байлгая гэвэл хүн амын өсөлтөд анхаарах ёстой. Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой улс орны тулгын чулуу болсон асуудлын нэг нь хүн ам зүй. Тэгтэл хүн амын өсөлтийн энэ бодлогыг хэрэгжүүлэх төрийн захиргааны төв байгууллага, агентлаг манайд алга. 2024 онд шинээр байгуулагдсан Засгийн газар гэр бүлийн асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд нэмж, Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгон өөрчлөн байгуулсан. Өнөөдрийн барьж байгаа бидний бодлого одоо байгаа хүн ам руу л чиглээд байгаа болохоос амынхаа өсөлтийг дэмжих чиглэл нь орхигдоод байна гэж үзэж байна. Монгол Улс 1957 оноос “Алдарт эх”-ийн одонг олгож эхэлснээр хүн амын өсөлт идэвхжсэн байдаг. Дараа нь Хүүхдийн мөнгө, Цалинтай ээжийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ гурван бодлогын үр дүнд хүн амын өсөлт тухайн түвшиндээ өсөж байсан. Харин 1990-2005 он бол хүн амын өсөлтийн хурд илт буурсан он жилүүд байсан. Энэ 15 жилийн хугацаанд бид 300-гаад мянган төрөлтийг алдсан гэсэн статистик бий. Энэ үед төрөх байсан хүүхдүүд өнөөдөр нөхөн үржихүйн насанд хүрч, гэр бүл болоод хүн амаа өсгөж байх байлаа.Нөгөөтэйгүүр, хүн амын өсөлтөд эдийн засаг, хүрээлэн байгаа орчин, амьдралын чанар, нөхцөл чухал нөлөөтэй. Амьдралын чанараа дээшлүүлж байж залуучууд гэр бүлээ төлөвлөж, эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдэнэ. Энэ нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих хууль, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор энэ ажлын хэсгийг байгуулсан юм.-Ажлын хэсгийн нэн түрүүнд хийх ажил юу байх бол?-Нэгдсэн бодлого зохицуулалтгүй хаягдаад байгаа хүн амын өсөлтийн асуудлыг УИХ тодорхой чиг үүргийнхээ хүрээнд анхаарч байна. Ажлын хэсэг өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 800 гаруй хуульд хүн амын өсөлтийг дэмжсэн, хүн ам чанартай амьдрах боломжийг хангасан эрх зүйн ямар зохицуулалтууд байгаа, тэрхүү заалтууд нь хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжүүлэхийн тулд хэрхэн өөрчилж шинэчлэх шаардлагатай байгааг нэн түрүүнд судална. Эхний ээлжинд яамд руу хандан холбогдох мэдээллүүдээ цуглуулж, судалгаа хийгдэж байна.-Ажлын хэсэг байгуулах санал гаргахдаа энэ асуудлыг багагүй судалсан байх?-Тиймээ, багагүй хугацаанд судалгаа хийсэн. Монгол Улсын хэмжээнд хүн амын өсөлт ямар байна, хүн амын өсөлтийг дэмжих чиглэлээр Монгол Улс ямар бодлого хэрэгжүүлж байсан, түүний үр дүнг судалсан. Мөн олон улсын хэмжээнд хүн амын өсөлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлж буйг судалж үзсэн. Тухайлбал, БНСУ хүн амын өсөлтийг үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал гэж авч үздэг. Манай улсын хувьд иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах наад захын үндсэн эрх ч хангагдаж чадахгүй байна. Ийм байхад хүний хөгжлийг дэлхийн түвшинд хүргэе гэж уриа лоозон байдлаар яриад явбал бид цаашаа урагшлахгүй. Бид юуны төлөө, яах гэж мега төслүүдийг төлөвлөөд байгаа билээ. Эцсийн дүндээ иргэдээ сайхан амьдруулж, хүнээ хөгжүүлэхийн төлөө, хүн амаа өсгөхийн төлөө шүү дээ. Гэтэл энэ эцсийн зорилго маань зорилгодоо хүрэх процесс дунд нь саармагжаад, хаягдаж гээгдээд байна гэдгийг би хэлээд байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлттэй зэрэгцээд хүн амын хөгжлийн асуудал явах ёстой. Үүнд хөрөнгө санхүү хэрэгтэй. Бидэнд боломж байна, гол нь зөв менежемент, түүнийгээ хэрэгжүүлэх улс төрийн зориг хэрэгтэй байна. Өнөөдөр гаргаж байгаа зарим шийдвэрүүд ард иргэдэд таалагдахгүй байж болно. Үр дүн чухал.  Тухайлбал, манай улс нийгмийн хамгаалал гэхээс илүү нийгмийн халамжид асар өндөр зардал гаргаж байна. Энэ тогтолцоог зоригтой өөрчлөх хэрэгтэй.-Таны бодлоор үүнийг хэрхэн өөрчлөх вэ?- Монгол Улс нийгмийн хамгааллын зөв бодлоготой, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хүн амын өсөлтөө хангасан улс байх ёстой гэж боддог. Энд улс төрчид зоригтой шийдлүүд гаргах хэрэгтэй байна. Гаргасан шийдлүүд зарим талаараа ард иргэдэд таалагдахгүй, нэг хэсэг нь эсэргүүцсэн ч бид зоригтой ажиллах ёстой. Хавтгайрсан халамжийн бодлогоосоо салж, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоо руу шилжүүлэх нь зөв зүйтэй юм. Халамжаас хөдөлмөр рүү шилжинэ гээд бодлого чиглэлээ гаргаад явж байгаа ч хууль, эрх зүйн орчин нь үүнтэйгээ нийцэхгүй байна. Тийм учраас нийгмийн халамжийн багц хуулиудыг хамгааллын бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого руу чиглүүлэн өөрчлөх шаардлагатай. Энэ чиглэлээр хийсэн судалгаандаа үндэслэн саналаа гаргаж ажиллах болно.Дэлхийн том гүрнүүд хүн амаа цөөлөх бодлого барьж байсан бол одоо эргээд хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого руу орж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ саяхныг хүртэл нэг хүүхдийн бодлого, хоёр хүүхдийн бодлогыг хэрэгжүүлж байсан бол өнөөдөр гурав ба түүнээс олон хүүхэдтэй байхыг дэмжээд эхэлжээ. Тэд айлын хоёр дахь хүүхдийг таван нас хүртэл, гурав дахь хүүхдийг 10 нас хүртэл жил бүр 1400 орчим ам.долларын дэмжлэг олгож эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Хүн ам зүйн бодлодоо тулгуурлаж, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг хангах нь улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын асуудал болсон байгаа нь том гүрнүүдийн бодлогоос харагдаж байна. Олон тэрбум, 100 сая давсан хүнтэй улс орон ийм бодлого барьж байхад Монгол Улс өнөөдөр хүн амын бодлогоо үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх шаардлага үүсчихжээ. Үүнд эрүүл мэнд, хүнс, боловсрол, хүүхэд хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ажлын байр, эдийн засгийн зэрэг олон асуудал яригдана.  Манай ажлын хэсэг Монгол Улсын хүн амын өсөлтөд ямар хүчин зүйл хамгийн их нөлөөлж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоогоод, хамаарлын хүчин зүйл хамгийн өндөр байгаа коэффициентууд дээр эхний ээлжид ажиллах төлөвлөгөөтэй байна.Асуудлуудыг судалж эрэмбэлнэ, үе шаттайгаар шийдлийг олно. Энэ бол үе шаттайгаар, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын суурь эхлэлийг тавьж буй ажил юм.-Хүүхдээ өсгөж буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгодог. Энэ тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар иргэд санал гаргадаг. Үүн дээр та ямар байр суурьтай байдаг вэ?-Тойргийнхоо иргэдтэй уулзаж байхад энэ асуудлыг их хөнддөг. Тус дэмжлэг хүн амын өсөлтийг дэмжих урамшуулал болохгүй байна гэдэг. “Цалинтай ээж” хөтөлбөр нь халамжийн бодлогоор явах ёсгүй юм. Энэ бол хүн амын өсөлтийг дэмжсэн урамшууллын бодлого байх ёстой. Цалин гэж нэрлэж байгаа бол ядаж сард 500 мянган төгрөгийн тэтгэмжийг нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд олгох нь зүйтэй юм. Хүүхдээ нэг нас хүртэл нь ээжүүд хүүхдийн сүүний, живхний мөнгөтэй байх боломжийг нь хангадаг болмоор байгаа юм. Хүүхэд нэг нас хүрсний дараа тухайн ээж ажил хийж, ажил мэргэжилдээ өсөх боломжийг ханган яслийн тогтолцоог төр, хувийн хэвшлийн түншлэлээр бий болгох бодлого байх хэрэгтэй байна. Хүүхдээ гурван нас хүртэл сард 50 мянган төгрөг аваад гэртээ хүүхдээ хараад сууна гэдэг эдийн засгийн хувьд ч тэр, хувь хүний хөгжлийн хувьд ч асар их боломжийг энэ цаг хугацаанд алдаж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Эмэгтэй хүн дөрвөн хүүхэд төрүүллээ гэхэд 12 жилийг буюу өөрийнхөө идэвхтэй өсөж хөгжих насыг гэр бүлдээ зарцуулж байгаа юм. Энэ 12 жилийг гэр бүлдээ зарцуулах шийдвэр гаргаж байгаа эмэгтэй хэр олон байна вэ гэдгийг бид хүн амын өсөлтийн бодлоготойгоо уяж бодох ёстой. Тийм учраас эмэгтэйчүүд гэр бүлээ төлөвлөөд, хүүхдээ төрүүлээд ажлаа хийх нөхцөл боломжийг бид бүх төрлөөр, бүх механизмаар дэмжих, урамшуулах бодлого шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Татварын багц хууль, Нийгмийн даатгалын хуулиудад ч гэсэн залуу гэр бүлийг, олон хүүхэдтэй гэр бүлийг дэмжих бодлогууд сууж байж амьдрал дээр бодит боломж болж гарч ирэх юм.Мөн “Алдарт эх” одонгийн асуудлыг хөндөж байгаа. Монгол Улсын хэмжээнд хүн амын өсөлтийг дэмжсэн хамгийн чухал бодлого нь “Алдарт эх”-ийн одон байсан. Олон хүүхэд гаргасан эхчүүдэд урамшуулал олгох тухай хуульд зааснаар дөрвөн хүүхэд төрүүлсэн эх “Алдарт эх”-ийн хоёрдугаар, зургаан хүүхэд төрүүлсэн эх нэгдүгээр одон авдаг. Гэхдээ энэ тоонд нэг нас хүрээгүй байхад нь алдсан хүүхдийг оруулдаггүй. Энэ заалт маш их гомдлыг дагуулдаг. Тойрогтоо ажиллаж байхад олон ээжүүд энэ талаар саналаа хэлж байсан. Монгол эх хүн төрдөө гомдож явах ёсгүй. Тиймээс хүүхдээ төрүүлээд Монгол Улсын иргэний бүртгэлд бүртгүүлээд төрсний гэрчилгээгээ авсан бол ямар ч шалтгаанаар хүүхдээ алдсан бай төрүүлсэн хүүхдийн тоонд оруулж тооцдог байх ёстой гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
2025/03/25
347