mmnews.mn | 2024-05-20
Манчестер Сити Мбаппег Реал-аас өрсөн шүүрэхээр бэлтгэж байна

Манчестер Сити клуб Пари Сен-Жермений довтлогч Килиан Мбаппетай гэрээ байгуулах хүсэлтэй байгаа аж. Тэд авьяаслаг хөлбөмбөгчин залууг Реал Мадридаас өрсөн “булаахаар” төлөвлөж байгаа бололтой. Энэ тухай Bola Sport мэдээлжээ.

Ман Сити Мбаппегийн Реалаас түүнд санал болгож буй санхүүгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгааг ашиглахыг хүсэж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Мбаппе ПСЖ-д байснаас цалин бууруулсныг зөвшөөрсөн хэдий ч дараа нь Реал Мадридын боссууд түүнд үүнээс ч бага цалингийн нөхцөл санал болгосон байна. Энэ нь хэлэлцээрийн цаашдын үйл явцыг улам хүндрүүлж болзошгүй юм.

Үүнтэй холбогдуулан Манчестер Сити клуб од тоглогчийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээрт нэгдэн орсон аж.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ