mmnews.mn | 2024-05-09

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-05-07, Мягмар гарагБилгийн тооллын 29, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мэнгэтэй, арвидахын барилдлагатай, мунхрахуйн шүтэн барилдлагатай, хий суудалтай, гоё хүүхэн одтой, цагаагчин хонь өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.24-20.13-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Сүлд тэнэж одно.-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу.
2024/05/07
660
ТАНИН МЭДЭХҮЙ
Бидний эрүүл мэндийн байдлыг өөрчилж чадах хамгийн гол зүйл бол БОДЛЫН ХҮЧ....
Итгэл нь хүний биеийн генетик кодыг өөрчилж, эдгээдэг болох нь шинжлэх ухаанаар нотлогдсон.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхлийн өвчнөөс эдгэсэн тухай нийтлэлүүд гарахад эмч, эрдэмтдийн нүүрэнд “үл итгэх” инээмсэглэл тодордог. Харин судалгаагаар батлагдсан аргуудын талаар нийтлэгдэхэд уламжлалт анагаах ухаан тэдгээрийг үл тоож, өөр тайлбарыг тавьдаг.Гэсэн хэдий ч америкийн генетикч Брюс Липтон жинхэнэ итгэлээр, хүн өөрийн бодлын хүчээр ямар ч өвчнөөс ангижирч чадна хэмээн үзэж байна. Сэтгэл зүй аливаа зүйлийг өөрчлөх боломжтой гэдгийг түүний судалгаанууд харуулсан.Ген хүний итгэлтэй хамааралтай.Олон жилийн турш Брюс Липтон генийн инженерчлэлийн салбарт мэргэшиж, докторын зэргээ хамгаалж, олон арван судалгааны зохиогч болсон. Энэ хугацаанд бусад генетикч, биохимчидтэй адил хүн бол биоробот гэдэгт итгэж ирсэн. Тиймээс хүний амьдрал өөрийн генд бичигдсэн программд захирагддаг гэж итгэсэн.Ген бүх зүйлийг тодорхойлдог. Гадаад төрхийн онцлог, хувь хүний чадвар, темперамент, ямар өвчинд илүү мэдрэг, насжилт зэрэг бүгдийг тодорхойлдог. Хэн ч өөрийн генетик кодыг өөрчилж чадахгүй учир байгалаас заяасан зүйлтэйгээ эвлэрэх хэрэгтэй. 1980-аад оны сүүлд хийсэн Липтоны судалгаа түүний үзэл бодлыг өөрчилжээ. Тэрнээс өмнө шинжлэх ухаанд эсийн цөмд оршиж буй ген нь мембранаар дамжин өнгөрөх зүйлсийг тодорхойлж, юуг дамжуулах уу юуг дамжуулахгүй вэ гэдгийг шийддэг гэж үздэг байсан. Харин Липтоны туршилтаар эсэд үзүүлэх гадаад нөлөөлөл гены зан үйл болон тэдгээрийн бүтцэд өөрчлөлт оруулж болдог болохыг харуулжээ. Тиймээс сэтгэл зүйн үйл явцын тусламжтайгаар ямар нэгэн өөрчлөлтөнд хүрч болох уу гэдгийг олох хэрэгтэй. Энгийнээр хэлбэл итгэлийн хүчээр өөрчлөлтөд хүрч болох уу? Липтон хэлэхдээ:-Би ямар нэгэн шинэ зүйл олж илрүүлээгүй. Олон зууны туршид эмч нар плацебогийн үр нөлөөг мэддэг байсан. Энэ бол өвчтөнд үр нөлөөгүй бодисыг санал болгодог үйл явц юм. Ингэхдээ өвчтөнд энэ бодисыг эм хэмээн өгдөг. Эцсийн үр дүнд бодис эдгээх нөлөө үзүүлдэг. Сонин санагдах боловч энэ үзэгдэлд ямар ч тайлбар байдаггүй.Миний нээлт дараах тайлбарыг өгч болоход хүргэсэн. Итгэлийн тусламжтайгаар өвчтөн өөрийн ууж байгаа эмэнд итгэж, бие махбодид болж буй үйл явцыг молекулын түвшинд хүртэл өөрчилж чаддаг. Итгэл нь зарим генийг «унтрааж»,  заримыг нь «асааж», бүр цаашлаад өөрийн генетик кодыг өөрчилж чаддаг.Үүний дараа би гайхамшгаар эдгэсэн янз бүрийн тохиолдлуудын талаар бодож эхэлсэн. Эмч нар тэдгээрийг үл тоодог байсан. Гэвч яг үнэндээ ийм төрлийн ганц тохиолдол болох үед эмч нар түүний мөн чанарын талаар бодох ёстой байсан. Гайхамшиг бий!Академик шинжлэх ухаан Брюс Липтоны үзэл бодлыг тааламжгүй хүлээн авсан. Гэсэн ч тэрээр өөрийн судалгаагаа үргэлжлүүлсэн бөгөөд ямар ч эмгүйгээр биеийн генетикт нөлөө үзүүлж болно хэмээн баталжээ. Генетик кодын гадны нөлөөллийг судалдаг шинжлэх ухааны чиглэлийг «эпигенетик» хэмээн нэрийддэг.Бидний эрүүл мэндийн төлөв байдлыг өөрчилж чадах хамгийн гол хүчин зүйл бол бодлын хүч хэмээн Липтон үздэг. Бидний эргэн тойронд бус харин бидний дотор болж буй зүйл хамгийн их нөлөөг бидэнд үзүүлдэг.Липтон хэлэхдээ:-Хоёр хүн адилхан хавдраар өвдөх магадлалтай байж болдог. Гэвч нэгнийх нь өвчин илэрч харин нөгөө хүнийх нь илрээгүй. Яагаад? Яагаад гэвэл тэд өөрөөр амьдарч ирсэн. Нэг нь нөгөөхөөсөө илүү их стресстдэг, тэд өөр өөрөөр өөрсдийгөө үнэлдэг, тэд өөр өөр бодолтой. Өнөөдөр бид өөрсдийн байгалийн биологийн шинж чанараа удирдаж чадна хэмээн хэлж чадна. Бид бодол, итгэл үнэмшлийн тусламжтайгаар өөрсдийн генд нөлөөлж чадна.Хүн бусдаас юугаар ялгардаг вэ гэвэл хүн өөрийн биеэ өөрчилж, үхлийн өвчнөөс эдгээж, удмын өвчнөөс ангижирч чаддагт байгаа юм. Бид бидний генетик кодын золиос болохгүй байж чадна.Та ямар ч өвчнөөс ангижирч, урьдчилан сэргийлж чадна гэдэгт итгэ.
2024/05/02
4948
ТАНИН МЭДЭХҮЙ
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын гаргасан мэдээллээр зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна. Зургадугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Харин хур тунадас Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Долдугаар сарын агаарын дундаж температур Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх бол хур тунадас Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.Наймдугаар сарын агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх ерөнхий төлөв гарчээ.Эх сурвалж: ЦУОШГ
2024/05/01
208
ТАНИН МЭДЭХҮЙ
Оймсоор домнохуй….
Оймсоо үнэрлэх, оймс дэрлэж унтах, оймс дүрэх домууд бий л дээ. Үүнийг ярихаар л, - Пий, Паа! Балиар заваан, хоцрогдсон бүдүүлэг тэнэг амьтан гэцгээх. Хөлстэй малгайнаас хөлийн оймс цэвэрхэн гэдэг. Хөлөөс толгой бузар гэж үздэгээс энэ билээ. Гэхдээ шивэртэй оймсыг сайхан гэсэнгүй. Оймстой холбоотой өч төчнөөн далд гүн ухаан дом соёлууд бий. Айлын жаахан хүүхэд айж цочиж хөлсөх, шөнө унтаж чадахгүй бол эцгийн нь оймсыг, эсвэл нагац ахын нь оймсыг үнэрлүүлдэг, толгойд нь дэрлүүлдэг домтой. Ханиад томуу хүрэхээс сэргийлж бас оймсоо үнэрлэх заншил түгээмэл. Хөлөө угаадаггүй, оймс хөлийн ороолтоо угаадаггүй шивэр ханхлуулсан хүн муухай. Аль цаг үед арчаагүй бүдүүлэг явдал. Ялгаж салгаж ойлгох хэрэгтэй шүү та минь ээ! Ямар ч хүнд өөрийн гэсэн үнэр бий. Тэдгээрээс хөлийн үнэр нь далдын хар хүчийг үргээдэг гэж үздэг. Далдын муу эрчис, сүнс сүүдэр, өвчний вирус зэргийг орогнон байршиж, үржиж амьдрахад оймс хөлийн үнэр дарангуйлдаг юмсанж. Аливаа өвчин зовлонд холын бөгөөд ойрын шалтаг шалтгаан гэж байдаг. Тэдгээр шалтгааныг дарах дом заслууд өчнөөн. Орчин үеийн шинжлэх ухаан олж шинжлээгүй нууц нь тайлагдаж амжаагүй түм буман сонин хачин явдлуудтай бид нүүр тулгардаг. Энэ бүхнээ үгүйсгэх аргагүй. Тэрнийхээ оронд танин мэдэх гэж хичээх л чухал. Үнэр өөрөө бас нэгэн дархлаа, хамгаалалт болж орших тохиол ч байна. Жишээ нь Өмхий хүрэн гэдэг амьтан бол дайснаас гол хамгаалалт нь өмхий үнэр нь. Өмхий хүрэн бол бусад амьтдын нэгэн адил байгалийн хуулиар бүтээгдсэн нэг эд эс нь. Хүн гээч амьтан тэгвэл үдэш унтахдаа хөлийн салаагаа  нэг үнэрлэчихээд байхад гэмгүй гэсэн үг. Шивэртэй хүнтэй хамт байхад тун хэцүү. Бусдад үнэрлүүлэх биш, өөрт үнэртэх төдий бол байх ш дээ. Шивэргүй ч гэлээ нэг хоёр өдөр угаахгүй шиг явбал хөлийн салаанаас бага гэлтгүй үнэр гардаг. Түүнээ үнэрлэх сайн гэж үздэг байжээ. Өөрөөсөө бузартана гэж хэзээ ч үгүй. Дээр өгүүлсэнчлэн хөлөөс толгой бузар гэж. Худаг руу, гол ус руу малгайгаа унагаачихвал араас нь оймсоо тайлж дүрдэг домтой. Тэгээд, малгай биш, оймс шүү гэж хэлдэг учиртай. Толгойн зунгаг бол хамгийн бузар юм гэдэг. Оймсны тухай хэдэн жилийн өмнө нэг бичиж орхисон чинь баахан дайрч доромжилсон. Юмны учир ухаарч ойлгох сөхөөгүй, дээр нь нэг их цэвэрхэн хүн болох гэж ядчихсан улсуудын ядмаг араншин тэр л дээ. Яг үнэндээ өвчинд ээрэгдээд үхэх сэхийн даваан дээр хүрэхэд бол оймс байтугайг ч хэрэглэж мэднэ. Монголчууд бид ертөнцийн оршихуйн жам ёсыг ахуй амьдралын хүрээнд нэг авч үздэг бол далдын хар цагаан алив хүчээр бас танин мэддэг жигтэйхэн ухаалаг үндэстэн. Оршихуй өөрөө нэг цөмтэй ч олон талтай. Тэдгээр олон талууд нь олон олон шинж чанар утга агуулгатай билээ. Эдгээр юмс бүрдэж байж нэг ертөнц болдог. Ертөнцийн юмс үзэгдэл түүнийг дагасан гүн далд ухааныг танин мэдэхийн тулд хүн оршдог. Ертөнцийн зан үйл утга учрыг  зөвхөн өөрийнхөө сонссон мэдсэнээр хэмжих гээд байгаа бол тэнэг хүн гэсэн үг. Гэхдээ бүх юмыг хүлээн зөвшөөр гэсэн ч үг биш. Үнэн худал алин болохыг азнаж шинжилж эргэцүүлж үзэх чухал даа... ! Хумбагарын Батмэнд. 2024. 04. 26.
2024/04/30
282
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-29, Даваа гараг.   Билгийн тооллын 21, Сумъяа гараг, Хаврын адаг шар луу сарын 8 цагаан мэнгэтэй, рашааны барилдлагатай, төрөхүйн шүтэн барилдлагатай, хий суудалтай, суулга одтой, харагчин гахай өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.37-20.02-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ.-Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.-Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
2024/04/29
806
ТАНИН МЭДЭХҮЙ
Улаан махны бузараас хэрхэн сэргийлэх вэ
УЛААН МАХНЫ БУЗАР гэж айхавтар зүйл бий. Хүнээс мал, мах худалдаж авахдаа машид болгоомжтой хандах хэрэгтэй. Монголчууд хол газар айлд мах өгөхдөө хажуугаар нь цөөн гэлтгүй сонгино, эсвэл атга давс боогоод хийж явуулдаг заншилтай. Улаан махыг үргэлж муу эрчис сүнс дагаж явдаг санж. Муу муухай эрчис нь сонгино, давсны амт үнэрээс зайлдаг гэж үзээд тэр. Мах худалдаж авахдаа худалдагчтай хэрүүл маргаан үүсгэх нь байтугай аль болох сэтгэлийг нь өргөх хэрэгтэй. Махны үнийг доош нь дарж авах, дутуу гуцуу мөнгө төгрөг өгч махны худалдаа наймаа хийж буй хүнийг гомдоосноос болж бузар болох магадлал өндөр. Махны наймаа худалдаа хийдэг хүмүүс өөрсдөө сэтгэл санаагаа аль болох ариун байлгах ёстой. Таны худалдаж буй махнаас хүн амьтан бузартах вий гэхээс болгоомжилж сахилга хариуцлагаа чандлан, ухамсарт хүмүүний заншлыг өндөрт өргөх шаардлагатай. Ахуйн болон сэтгэл санааны ариун цэврийг ямагт сахиж сайхан сэтгэлээ нээж явагтун. Хэрүүл маргаан гарахаар юу ч болж байсан, - Би чинь улаан махны худалдаа хийж байгаа хүн шүү. Хүнтэй муудалцвал өөрт болон өөрийн гэр бүл, үр хүүхдэд гэмтэй. Мөн миний нэгэн адил бусдад улаан махны гэм  бузар нь үсрэх вий гэсхийж тэвчээр зааж зэгсэн болгоомжтой ажиллах учиртай. Гаднаас хол зам туулж ирсэн махыг заавал ариулах хэрэгтэй. Лаа асаачихаж байгаад гал дээгүүр эргүүлж барьж ариулна. Эсвэл гадаа гал түлж байгаад аргалын утаагаар утаж ариулна. Аргалын гал утаа нь хамгийн сайн ариутгал болдог. Ер нь бузар муухайг үргээж ариутгах шилдэг арга бол "гал" юм. Байрны айлууд бол нөхцөл байдлыг бодож лаа бариад лааны гал дээр ариулахаас өөр яалтай. Нэгэн малын хулгайч улаан хоолойн рак буюу нарийнтах өвчнөөр өвдөж нас баржээ. Удалгүй эхнэр нь ходоодны хорт хавдраар өнгөрчихөж. Тэгээд үзмэрч хэлж байна гэнэ, -Айлын мал хулгайлж идээд болдоггүй айл байна. Улаан махны бузар болчихжээ. Ингээд зогсохгүй ээ, үр хүүхдүүдэд нь хүртэл улаан махны бузар шингэчихэж. Иймээс бусдад өглөг өгч хайртай морь, тарган хонь малаа уул овоонд сэтэрлэж өргө гэжээ. Өнчирч  хоцорсон насанд хүрээгүй үр хүүхдүүдийнх нь өмнөөс учир мэдэх ахан дүүс нь, яг тэдний хотноос тийн өргөл өргөж жаахан ч гэлээ гэм нүглийг цагаатгаж байсан гэдэг. Улаан махны бузраар өвдвөл их хүндэрдэг. Үхэлд амархаан хүргэж чаддаг юм шүү гэж хууччуул хэлцдэгсэн. Махны худалдаа наймаа хийж буй хүн аливаад шалтаглаж өвдчих гээд байх нь олонтаа. Мах худалдах явцдаа бусдыг гомдоочих вий гэж машид болгоомжлох нь зүйтэй. Махны үнэ тэнгэрт хадчихлаа гээд л олон түмэн шуугилдаад байдаг болчихож. Энэ их осолтой! Үнэхээр мах нь ховордоод үнэ өсөв үү, зохиомол өсөлт үү гэж. Хэрэв зохиомлоор үүсгэсэн бол махны худалдаачдад нүгэл болно шүү! Өнөө маргаашийн хэдэн төгрөгний ашигаас илүү таны амьдралын ул мөр хувь заяанд гэм цохих аюултай гэдгийг ямагт санаж явах ёстой. Ер нь мах худалдаж авч өгч буй хэн хэн нь дор бүрнээ сэтгэлээ засаад төлбөр тооцоогоо хийхдээ анхааралтай байвал зохино.  -Яасан үнэтэй юм бэ?! Энэ махны ченжүүд, лангууны наймаачид арай хэтэрхий юм энээ тэрээ гэж дуу халаг тавин барин мах худалдаж авбал мөн л нүгэлтэй. Мах авах нь тодорхой бол өөрийгөө нэлээд тайвшруулчихаад тийшээ зүглэх. Тэгээд мөнгө төгрөгөндөө огт харамсаад хэрэггүй. Айлд санамсаргүй эвгүй мах идчихвэл араас нь бага зэрэг хатуу идээгээр даруулдаг. Хатуу идээг бага зэрэгхэн амсах төдий хэрэглэж сурвал аливаад даруулга ариутгал болдог арга билгийн ёсон бий. Арга нь бол спиртээр ариутгаж буй хэрэг. Билэг чанар нь болохтойгоо зэрэг нэгдүгээрт сэтгэл санаагаа засчихна. Нөгөөтэйгүүр улаан мах үхээр дагасан муу ёр нь сархаднаас зайлсхийдэг. Харин хэтрүүлж хэрэглэх юм бол бузартана. Архины бузар гэж айхавтар зүйлийг надаар хэлүүлтгүй олон түмэн сайн мэднэ. Ер нь явж явж хамгийн зөв арга бол аливаад сэвтэж гэмтвэл цагаан идээ амсах. Цагаан идээ хомс цаг үе, орчин нөхцөлд бол сархад үл ялиг амсах гар нүүрэндээ түрхэх төдий хэрэглэнэ. Ер нь ямарваа муу муухай зүйлсийн даруулга цагаан идээ дээ. Улаан махны бузар гээч нь хүнээс салдаггүй юм гэдэг. Улаан махыг авч идэх, худалдах худалдаачид бүү хэл тээвэрлэхдээ хүртэл замын засал хийдэг. Их мах тээвэрлээд хөдлөхдөө мах чанаж идээд ойр орчмын  хүн амьтныг дайлах ба дээрээс тусгайлан бэлдсэн хэсэг махыг гаргаж ирээд хавийн нохой шувуу хооллож орхиод аян замдаа хөдөлдөг ёстой. Замдаа мөн л сайн сайхныг бодож бясалгаж явбал аян замын ажилд өлзийтэй. Мах тээвэрлэж яваад онхолдчихсон, тэмээ малаа туйлуулчихсан таагүй явдал цөөнгүй тохиолддог нь улаан мах тээвэрлэх зан үйлээ хийгээгүй дутуу дулимаг хийснийх гэж мэдээрэй. Идэш хүнс хийхдээ малын эзэн хүнд тусгайлан бэлэг сэлт өгөх нь зүй ёсны хэрэг. Ер нь идэшний мал, эдэлгээний мал алийг ч гэлээ худалдаж авахдаа үнэ хасаж татаж авдагггүй. Хэлсэн үнэнд нь авах. Боломж бололцоотой шиг явбал хэлсэн үнээс нь жаахан илүү мөнгө төгрөгөөр авчихвал ээлээ өгдөг билээ. Улаан махны бузар гэм нүглийн талаар "Тунамал оршихуй" номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн бөлгөө.Хумбагарын Батмэнд
2024/04/27
3827
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-26, Баасан гараг. Билгийн тооллын 18, Сугар гараг, Хаврын адаг шар луу сарын 2 хар мэнгэтэй, шидийн барилдлагатай, хуран үйлдэхүйн шүтэн барилдлагатай, ус суудалтай, онгоц одтой, цагаан бич өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.42-19.58-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.-Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Эд малын гарлагатай.-Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.
2024/04/26
186
ТАНИН МЭДЭХҮЙ
Зүрхний шигдээсийн талаар товчхон.....
Монголд өвчнөөр нас барагсдын үхлийн шалтгааныг эрэмблэхэд зүрх судасны өвчлөл тэргүүлдэг. Ялангуяа зүрхний шигдээс болон тархины цус харвалт дийлэнх шалтгаан болсоор байна.  Зүрхний шигдээс буюу Миокардын инфаркт нь зүрхний булчинг тэжээх артерийн судас ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжихийг хэлнэ. Этимологийн үүднээс авч үзвэл миокарди нь нийлмэл үг юм: "ми" нь "булчин", "кардио" нь "зүрх" гэсэн утгатай бөгөөд ингэснээр зүрхний булчинг илэрхийлдэг. Зүрх нь хүний биеийн бусад эд эсийн нэгэн адил оршин тогтнохын тулд тогтмол хэмжээний цус шаарддаг бөгөөд энэ нь уушгины цусны эргэлтээр дамжин өнгөрч, улмаар хүчилтөрөгчөөр хангагдаж байдаг. Хэрэв зүрх нь хүчилтөрөгчөөр хангагдсан цусыг зөв горимоор хүлээн авахаа больсон бол хөнгөн эсвэл хүнд хэлбэрийн үр дагавар гарч, хамгийн ноцтой, гэнэтийн үхэлд хүргэх ч магадлалтай юм. Зүрхийг тэжээгч судасны бүрэн болон харьцангуй дутагдлын улмаас зүрхний булчинд нэг эсвэл хэд хэдэн үхжлийн голомт үүсэхийг зүрхний шигдээс гэнэ. Шинж тэмдэг: • Өвчүүний ар талд дарах, шахах, цээж задрах маягийн хүчтэй өвдөлт, заримдаа цээж хорсох, дээш хөөрөх, хоолой руу шахах мэдрэмж төрнө • Айдас төрөх, хүйтэн хөлс гарах • Өвдөлт зүүн буюу хоёр гар, хүзүү, доод эрүү рүү дамжина  • Үргэлжлэх хугацаа 20 минут түүнээс дээш Шалтгаан: • Титэм судасны атеросклероз • Титэм судасны эмболи • Титэм судасны агчил • Титэм судасны гаж хөгжил • Цус хэт өтгөрөх / жирэмслэлтээс хамгаалах даавар, системийн чонон тууралт, полицитеми, тромбоцитоз / • Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, хангамж хоёрын тэнцвэр алдагдах /артерийн даралт гэнэт буурах, цус алдалт, аортын хавхлагын гажиг, бамбай булчирхайн гаралтай хордлого / Эмчилгээ: Хэрэв та зүрхний шигдээс болсон, явахад амьсгаа давхцаж, цээж рүү хатгуулж өвддөг бол дараах аргыг хэрэглээрэй.  Дунд хэрийн хэмжээтэй гурван ширхэг нимбэгийг сайтар угаагаад дөрөв хувааж тусгай саванд хийнэ. Нэг хумс сармисыг нухаж нунтаглаад дээр нь хийж холино. Энэ холимог дээрээ 1 литр буцалсан ус хийж таглаад, хонуулж хандална. Ингээд нэг хоногийн дараа холимог шингэнээ шүүж аваад, дээрээс нь өмнө өдөр бэлдэж авсан шүүсээ хийж хутгана. Үүнийгээ өдөр бүр өлөн элгэн дээрээ, унд уухаас 30 минутын өмнө хэрэглэх бөгөөд ингэснээр бие түргэн засарч сайжирна.
2024/04/25
405
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-25, Пүрэв гараг.  Билгийн тооллын 17, Бархасбадь гараг, Хаврын адаг шар луу сарын 3 хөх мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, тийн мэдэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, хонгорцог одтой, шарагчин хонь өдөр.   Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.44-19.56.   Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өнгө зүс доройтно.-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
2024/04/25
328
ТАНИН МЭДЭХҮЙ
Элэгний өөхлөлт өвчнийг эмчлэх зарим аргууд
Элэгний өөхлөлтийн үед хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.Кофе нь элэгний хэвийн бус ферментийг бууруулахад тусалдаг.Өдөрт нэг аяга хар кофе уух нь таны элгийг өөхлөлтөөс хамгаалахад тусална.2021 оны судалгаанаас үзэхэд кофены хэрэглээ нь элэгний өөхлөлтөөр өвчлөх эрсдэлийг бууруулж, мөн онош нь тогтоогдсон хүмүүст элэгний цирроз үүсэх эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.Кофейн нь элэгний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийн элэгний хэвийн бус ферментийн тоог бууруулдаг.Өөх тос хуримтлагдахаас сэргийлдэг хүнсний ногоонууд Бууцай болон бусад навчит ногоонд агуулагдах нэгдлүүд нь элэгний өөхлөлттэй тэмцэхэд тусалдаг. 2021 оны судалгаагаар бууцай идэх нь навчит ногоонд агуулагдах нитрат болон тодорхой полифенолуудаас болж, элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ.  Сонирхолтой нь, чанаж болгосон бууцай нь ижил  үр дүнд хүрээгүй тул судалгаанд түүхий бууцайг түлхүү ашигласан.  Энэ нь бууцай (болон бусад навчит ногоонуудыг) чанах нь полифенолын агууламж, антиоксидант үйл ажиллагааг бууруулдагтай холбоотой байж болох юм.Буурцаг, шар буурцаг нь элэг өөхлөлтийн эрсдэлийг бууруулдаг            Шинжлэх ухааны судалгаагаар хоолны дэглэм ба элэгний өвчнийг бууруулах нь сэвэг зарам, вандуй, шар буурцаг зэрэг буурцагт ургамал нь тэжээллэг чанар сайтай хүнс төдийгүй гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад тусалдаг тэсвэртэй цардуул агуулдаг болохыг харуулж байна. Буурцагны хэрэглээ нь таргалалттай хүмүүсийн цусан дахь глюкоз, триглицеридийг бууруулахад тусалдаг.  Нэмж дурдахад 2019 оны судалгаагаар буурцагт ургамлаар баялаг хоол хүнс нь элэг өөхлөлтийн магадлалыг бууруулдаг аж.Цөөн хэдэн судалгаагаар шар буурцаг идэх нь (мах, загасны порцыг орлуулах эсвэл исгэсэн шар буурцаг агуулсан мисо шөл хэрэглэх зэргээр) элгийг хамгаалахад тусалдаг болохыг тогтоосон. Нэмж дурдахад, дүпү нь өөх тос багатай хоол бөгөөд уургийн сайн эх үүсвэр болдог тул та өөх тосны хэрэглээгээ хязгаарлахыг хичээдэг бол энэ нь хамгийн тохиромжтой сонголт билээ.Үрэвсэл, өөх тосны хэмжээг багасгахад загас тусална.Салмон, сардин загас, туна загас, форел зэрэг  загас нь омега-3 тосны хүчлээр баялаг. Судалгаанаас үзэхэд омега 3-ыг нэмэлтээр хэрэглэх нь элэгний өөх тосыг бууруулж, HDL холестеролыг хамгаалж, триглицеридын түвшнийн бууруулснаар элэгний өөхлөлттэй хүмүүст ашиг тустай болохыг харуулж байна.Эслэгт зориулсан овьёосны будаа Овьёосны будаа зэрэг бүхэл үр тариа, эслэгээр баялаг хоол хүнс нь элэгний өөхлөлттэй холбоотой эрсдэлийг бууруулдаг. Судалгаанаас үзэхэд овьёос гэх мэт эслэг ихтэй хоол хүнсээр баялаг хооллолт нь элэгний өөхлөлттэй хүмүүст хэрэгтэй бөгөөд триглицеридын түвшинг бууруулахад тусалдаг.Үрэвслийг багасгахад самар тусална            Самраар баялаг хоолны дэглэм нь үрэвсэл, инсулины эсэргүүцэл, исэлдэлтийн стрессийг бууруулж, элэг өөхлөлтийн тархалтыг бууруулдаг. Хятадад хийсэн судалгаагаар самрын хэрэглээг нэмэгдүүлэх нь элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулахад нөлөөлсөн байна. Самар хэрэглэдэг хүмүүсийн элэгний үйл ажиллагаа сайжирч буй нь шинжилгээгээр тогтоогджээ.Элэгний гэмтлийг багасгах турмерик Куркумин өндөр тунгаар хэрэглэх нь элэгний гэмтлийг бууруулдаг. Турмерикийн нэмэлт тэжээлийн судалгаанаас үзэхэд тод улбар шар ургамал нь элэгний өөхлөлттэй хүмүүст өндөр байдаг цусны ийлдэс дэх аланин аминотрансфераза (ALT) ба аспартат аминотрансфераза (AST) хоёр ферментийн түвшнийг бууруулдаг.Антиоксидант үйлчилгээтэй наранцэцгийн үр            Наранцэцэгийн үр нь ялангуяа Е-витаминаар баялаг бөгөөд антиоксидант чанар нь элэгний өөхлөлтийн эмчилгээнд ихэвчлэн ашигладаг. Элэгний өөхлөлт болон витамин Е-ийн талаарх ихэнх судалгаанууд нэмэлт тэжээл дээр голчлон ач холбогдол өгдөг. 100 грамм наранцэцгийн үрэнд 20 миллиграмм Е-витамин агуулагддаг бөгөөд энэ нь өдөр тутмын санал болгож буй хэмжээний 100% ийг бүрдүүлдэг байна.Ханаагүй өөх тосны хэрэглээг нэмэгдүүлэх Цөцгийн тос, хиам, хатаасан мах зэрэг ханасан өөхний эх үүсвэрийг авокадо, чидун жимсний тос, самрын тос, тослог загас зэрэг ханаагүй өөхний эх үүсвэрээр орлуулж хэрэглэх нь элэгний өөхлөлттэй хүмүүст тустай.Саримс эрүүл мэндэд тустай Энэхүү хүнсний ногоо нь хоолонд амт нэмээд зогсохгүй судалгаагаар элэгний өвчтэй хүмүүсийн биеийн жин, өөх тосыг бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ.Та элэг өөхлөлттэй бол дараах 6 төрлийн хоолноос татгалзаарай.Хэрэв та элэгний өвчтэй бол эмч танд тодорхой хоол хүнс хэрэглэхээс татгалзах эсвэл бага идэхийг зөвлөх болно. Дараах хоол хүнс нь жин нэмэгдүүлж цусан дахь сахрын хэмжээг нэмэгдүүлдэг.Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө татгалзах 6 төрлийн хүнс:Согтууруулах ундаа – Согтууруулах ундаа нь элэгний өөхлөлт төдийгүй элэгний бусад өвчлөл үүсэх гол шалтгаан болдог учир татгалзвал зохистой.Сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн – Чихэр, жигнэмэг, хийжүүлсэн ундаа, жимсний шүүс зэрэг чихэрлэг хоолноос татгалзах.  Цусан дахь сахрын хэмжээ ихсэх нь элэгний өөхний хуримтлалыг нэмэгдүүлдэг.Шарсан хоол –   Эдгээр нь өөх тос, илчлэг ихтэй байдаг учир хэрэглэхэд тохиромжгүй.Давс агуулсан хүнсний бүтээгдэхүүн – Хэт их давсаар амтлах нь элэгний өөхлөлтийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.  Натрийн хэрэглээг өдөрт 2300 миллиграммаас бага хэмжээнд байлгахыг зөвлөж байна.  Цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс давсны хэрэглээг өдөрт 1500 мг-аас хэтрэхгүй байх ёстойЦагаан талх, будаа, гоймон – Цагаан гурил нь гүйцэт боловсорсон хүнсний бүтээгдэхүүн бөгөөд түүгээр хийсэн бүтээгдэхүүнд эслэг дутагдсанаас цусан дахь сахрын хэмжээг бүхэлд ихэсгэдэг.Улаан мах – Үхрийн мах, даршилсан мах нь ханасан өөх тос ихтэй байдаг.Элэгний өөхлөлт өвчнийг эмчлэх нэмэлт аргуудХоолны дэглэмээ барихаас  гадна элэгний эрүүл мэндийг сайжруулахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэд хэдэн зөвлөмжийг санал болгоё.Идэвхтэй дасгал хөдөлгөөн.  Дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмтэй хослуулан жингээ хасаж, элэгний өвчлөлтэй тэмцэхэд тусална.  Долоо хоногт 3-4 удаа хамгийн багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийгээрэй.Цусан дахь липидийн түвшинг бууруулах.  Холестерол болон триглицеридын түвшнийг хянахын тулд ханасан өөх тос, сахрын хэрэглээгээ сайн хяна.  Хэрэв хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн нь холестериныг бууруулахад хангалтгүй бол эмч танд ямар эм хэрэглэх талаар зөвлөгөө өгөх болно.Цусан дахь сахрын хэмжээг хянах.  Чихрийн шижин, элэгний өөхлөлт ихэвчлэн хамт тохиолддог. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн нь тэдгээрийг тогтвортой байлгахад тусална. Хэрэв таны цусан дахь сахрын хэмжээ өндөр хэвээр байвал эмч танд үүнийг бууруулах эмийг мөн адил санал болгоно. Хэрэв та элэгний өөхлөлттэй эсвэл ийм эмгэг үүсэх эрсдэлтэй бол амьдралын хэв маяг, хоолны дэглэмийн тодорхой өөрчлөлтүүд нь таны элэгний эрүүл мэндийг сайжруулж, элэгний өөхлөлтийн эрсдэлийг бууруулахад тусална.            Судалгаанаас үзэхэд эслэг, уураг, эрүүл өөх тосоор баялаг, тэжээллэг хооллолтыг дагаж мөрдөх нь элэгний эрүүл мэндийг сайжруулж, өвчний эрсдэлийг бууруулан, эрүүл аргаар жингээ хасах хамгийн сайн арга юм. Хэрэв элэгний өөхлөлттэй эсвэл эрсдэлд орох магадлалтай гэж санаа зовж байгаа бол хоолны дэглэмээ өөрчлөх, дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүлэх, нойроо сайн авах, стрессийг бууруулах зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөн, ургамлын гаралтай элэг хамгаалах бэлдмэлийг тогтмол хэрэглэх нь хамгийн тохиромжтой арга юм.Эх сурвалж:  https://www.healthline.com/health/fatty-liver-diet
2024/04/24
19419
ТАНИН МЭДЭХҮЙ
Мөнгө хүчтэй дуу чимээнээс айдаг…
Та яагаад банкинд хөгжим тоглодоггүйг гайхаж байв уу? Учир нь, мөнгө дуу чимээ, шуугианаас айдаг. Би хэзээ ч чих дүлийрмээр аятай хөгжим тоглож буй клубт тэрбумтнуудыг харж байгаагүй. Тэд жааз хөгжим, хүн багатай клубт сууж, бизнесийн хэлэлцээрээ ярилцдаг.Өндөр дууны аяны дор бүжиглэж, хөлсөө урсгаж буй хүмүүсийг харах бүрт клубын эзнийг эс тооцвол тэдэнд мөнгө байхгүй гэдгийг мэдэж аваарай. Хэр их баян гэдгээ гайхуулж, эд хөрөнгөөрөө сагаж буй хэн нэгнийг харвал мөнгө нь чимээ шуугианаас айдаг тул удахгүй түүнээс мөнгө нь салан одох нь тодорхой. Мөнгө дотогшоо ханддаг.Гэр бүл хэрэлдэж эхлэх бүрт мөнгө далавч ургаж эхэлдэг. Урам хугарах, өвчин тусч эмнэлгийн төлбөр төлөх  гэх мэт гэр бүлээс мөнгө авах бусад залгигчид мангас адил гэнэт гарч ирнэ.Хэрэв та мөнгөний таатай уур амьсгалыг бий болгохыг хүсч байвал зүгээр л амар амгаланг хадгал, тэгвэл мөнгө тэнд байх болно.Асуудалтай хүн маш азгүй байдаг. Санхүүгийн ашиг тус таныг олохыг хүсч байвал шаардлагагүй маргаан, буруутгалаас зайлсхий. Хүмүүс мөнгө ярьдаг гэж боддог. Харин ухаалаг мөнгө бол сонсдог юм.Жич: 1. Монгол улс асар их хэл ам, чимээ дуу шуугиан, найр цэнгэл, баар савтай учир мөнгө зугатсаар л байна уу даа. Бид элитлэг, намуухан, хүндлэнгүй байж хөгжинө.2. За тэр гадуур 2,3 хан секунд хүлээснээс болж бусдыгаа п, я-аар нь дуудаж байгаа таксины жолооч болон машины жолооч нар мөнгө олно гэж горьдолтгүй шүү. Мөнгө чамаас зугатсаар л байх болно. Хараал урсгадаг хүнд мөнгө тогтдоггүй.Via Номын инженер
2024/04/23
583
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөхөө хайлуулан жингээ хасах аргууд
1. Өлсөх үед улаан лооль, өргөст хэмх, лууван хүссэн хэмжээгээр идэж ходоодоо дүүргэж болно. Эдгээр ногоонууд микро шим тэжээлийн өндөр агууламжтай байдгаас гадна хамгийн бага калоритой ногоонууд юм.2. Хоол идэх үедээ нүүрс ус бага идэж сур. Ялангуяа гурил болон сахарын агууламжтай зүйлс битгий хэрэглэ.3. Хөдөлгөөн ихтэй үед хоолны дуршил буурдаг. Өлсвөл гадуур дотуур ажлаа амжуул, гэрээ цэвэрлэ. Энэ үед өлсөх мэдрэмж буурна, мөн өөхөө хайлуулна.4. Дор хаяж 7 цаг унт. Эртхэн орондоо ороод ном уншаад эртхэн амар. Унтаж байхад бие амарна, бодисын солилцоо тэнцвэрээ олно.5. Өлсөх, хоол идэх дуршил төрөх хоёрыг ялгаж сур. 6. Давс, сахар, шарсан хуурсан зүйл бага хэрэглэ. Эдгээр нь хоол идэх дуршлыг улам идэвхжүүлдэг.Дээрх дүрмийг зуршил болгон хэрэгжүүлээрэй! Энэ бол түр хэрэгжүүлэх хоолны дэглэм биш, эрүүл хооллолтын тууштай зуршил юм.Via X
2024/04/23
467
ТАНИН МЭДЭХҮЙ
Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг Үндэсний номын санд гардуулан өглөө
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг номын дээжээ Үндэсний номын санд гардуулан өглөө. Тодруулбал, тус хүрээлэн нь Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, авч хэрэгжүүлж байгаа олон улсын болоод улсын бодлого, хөтөлбөр,цаашлаад алба хаагчдын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор “Гамшгаас хамгаалах цагаан ном”, “Судалгааны ажлын эмхтгэл”, “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд эдгээр эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг хандивласан юм.Дашрамд дурдахад, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарлаж, энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг байна.
2024/04/23
193
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-04-23, Мягмар гараг.Билгийн тооллын 15, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 5 шар мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, хурьцахуйн шүтэн барилдлагатай, шороо суудалтай, тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр.-Өдрийн наран мандах, жаргах цаг: 05.47-19.53.-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
2024/04/23
346
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
Аргын тооллын: 2024-04-22, Даваа гараг.Билгийн тооллын 14, Сумъяа гараг. Хаврын адаг шар луу сарын 6 цагаан мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, тугчин одтой, улаан луу өдөр. -Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.49-19.52-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод хойшоо мөр гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу
2024/04/22
767