mmnews.mn | 2024-05-20

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-03, Лхагва гарагБилгийн тооллын 24, Буд гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 7 улаан мэнгэтэй, уул суудалтай, сэрэхүйн барилдлагатай, идэр шүдэн барилдлагатай, элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг: 06.26-19.25-Өдрийн сайн цаг нь хулгана(23.40-01.40), бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), тахиа(17.40-19.40) болой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй, өвчин эмгэг ирнэ-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
2024/04/03
328
ТАНИН МЭДЭХҮЙ
13 насны домын тухай....
13 насны домыг хийчихэд хүүхэд аандаа засардаг. Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь Монголчууд 13-тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай. Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй. Нэг насных нь ойг нижгэр хийж, 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай. Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвдэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ, ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж, цаашдын зам мөрийг нь тэгштгэдэг байсан. Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд 'за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна' гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж, гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлдэг гэдэг. 13 насанд хүүхэд ихэд дэвддэг муу үйл, зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг. Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байнаа. Өсвөр насныханд зориулсан тусгай сургалт удирддаг хүний хувьд хэлэхэд хүсэл сонирхлыг нь сонсох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл тэнцвэртэй хооллох, ундлах, амьдралд бэлдэх сургалтуудад хамруулж одооноос ээж, аавынхаа үгийг сонсдог, хүмүүжил, соёлтой байхыг чиглүүлэхгүй бол одоо 13-тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон. Охин хүүхдэд өөрийн гэсэн үнэ цэнтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал.
2024/04/02
19104
ТАНИН МЭДЭХҮЙ
Амьдралаа өөрчилье гэвэл эхлээд Өөрийгөө өөрчил….
Нууц нь ердөө л энэ!Хүн өөрөөсөө ямар энерги ялгаруулна ЯГ түүнийхээ ХАРИУГ авдаг. Энэ бол ХОРВООГИЙН хамгийн ШУДАРГА  бөгөөд  ХАТУУ ХУУЛЬ.Хүн бусдыг болон өөрийгөө хуурч болно. Харин өөрөөсөө илгээсэн энергээсээ ӨӨР ХАРИУ авах боломжгүй!АВАХ энерги ялгаруулаад ӨЛӨНТӨӨД байвал амьдрал түүнээс ямар нэгэн юмыг нь БУЦААГААД аваад байдаг!Энергийн энэ УРСГАЛЫГ мэддэггүй АВАХ л сэтгэхүйтэй хүмүүс МӨНХИЙН ДУНДУУР СЭТГЭЛТЭЙ, ЯДУУ, ЯМАР НЭГЭН ЮМААР ГАЧИГДАЖ дутуу явдаг!Хараалын элдэв үгс хэлээд байвал хорвоо ЯГ ТҮҮНИЙХ нь хариуг тэр хүнд БУЦААГААД өгчихдөг! Ийм хүний үйлс үргэлж бүтэлгүйтдэг.Харин ӨГӨӨМӨР, ӨГӨХ энерги ялгаруулдаг хүнд хорвоо ертөнц БУЦААГААД ӨГӨӨД БАЙДАГ. АМНЫ БИЛИГТЭЙ ХҮН АМНЫ ХИШИГТЭЙ АМЬДАРДАГ гэдэг нь энэ!Үүнийг шашин болгон өөр өөрийнхөөрөө тайлбарладаг.Гэвч энэ нь зүгээр л ЭРГЭХ ХОЛБООНД ОРШДОГ ЭНЕРГИЙН Л ОЙЛГОЛТ шүү дээ.Үүнийг ШУ-ны талаас нь энгийнээр ойлгож болдог 21-р зуунд БИД амьдарч байна.Амьдралаа өөрчлөе гэвэл ӨӨРИЙГӨӨ Л ӨӨРЧИЛ. ҮГ ХЭЛ, БОДЛОО ЭЕРЭГ БОЛГО!Өөрөө ч анзаарахгүй хаа явсан газраа, гэр орондоо ХАРААЛЫН ҮГС хэлж өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдүүдээ харааж явдагаа  боль!Бодол болон үг бол БИДНЭЭС ИЛГЭЭГДЭЖ байдаг хамгийн ХҮЧТЭЙ ЭНЕРГИ шүү!Англи хэлний emotion гэдэг үг нь energy motion буюу энергийн урсгал гэсэн үгний товчлол байдаг.Emotion гэдэг үгийг бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ гэж орчуулдаг. Тэгэхээр бид СЭТГЭЛ ХӨДЛӨЛ буюу мөнхийн энергийн үелзэл дунд оршин байдаг бодгаль юм.САЙХАН АМЬДРАЛ болон СЭТГЭЛ САНААНЫ ЭРҮҮЛ МЭНД хүсдэг бол ЭХЛЭЭД өөрөө ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨ ҮНЭН БАЙЖ СУРАХ хэрэгтэй. Сайхан юмс бодож Сайн санаж яв. Амьдрал ҮРГЭЛЖ сайхнаараа....
2024/04/01
589
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын: 2024-04-01, Даваа гарагБилгийн тооллын 22, Сумъяа гараг, Хаврын дунд улаагчин туулай сарын 9 улаан мэнгэтэй, огторгуй суудалтай, рашаан барилдлагатай, авахуйн шүтэн барилдлагатай, гар одтой хөхөгчин хонь өдөр.-Өдрийн наран мандах/жаргах цаг нь: 06.30-19.22-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-7.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.-Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.-Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
2024/04/01
367
ТАНИН МЭДЭХҮЙ
Эмэгтэй хүний энергийг сэргээдэг зүйлс
1. Даашинз, юбка өмсөж бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг. 3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдрэх болно. 4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангуй байдлыг улам цогцлоодог аж. 5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай. 6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм. 7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог. 8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг. 9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг сулруулдаг. 10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно. 11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз. 12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр. 13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй. 14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсөж үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий. 15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно. 16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. 17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно. 18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог. 19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай. 20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга. 21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.Via X
2024/03/30
3932
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-03-30, Бямба гарагБилгийн тооллын 20. Санчир гараг. Онгоц одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын хоёр хар харагчин могой өдөр.Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06.34-19.19 цагБарилдлага: ШидШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: ШорооҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.Өдрийн сайн цаг нь Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болойТухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй.  Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, хараал, жатгыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
2024/03/30
753
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан хүнийг АЗ ЖАРГАЛ өөрөө олдог...
"Бидний сэтгэлийг зовоож байгаа зүйл бол бидэнд тохиолдоод байгаа зүйл биш, харин бидэнд юу тохиолдох тухай бидний бодол юм." /Эпиктет, Грекийн гүн ухаантан/- Ямар ч бодол чиний сэтгэлийг тавгүйтүүлэхийг бүү зөвшөөр, чиний оюун санаанд байхгүй бол чиний амьдралд байхгүй гэсэн үг...- Өнгөрсөнтэйгээ зууралдсаар буй хүмүүс шинэ зүйлийг шүүрч чаддаггүй... - Амьдрал түүнд авчирдаг бүхнээс тэр өөрийгөө харамласаар суудаг...- Чи энэ орчлонгийн санал болгож буй бүх сайн сайхныг хүртэх эрхтэй, гэхдээ чи өөрөө өөртөө итгэх ёстой... - Чиний ирээдүй чиний гарт, зүгээр л нэг үсэрч ороод хувь тавилангаа хариуцах тухай л асуудал...- Хайр өвөртөлж өгөх нь гайхалтай боловч хайраар бялхан хүлээн авах нь үнэхээр ид шидийн...- Хүн бүрийн төлөө нар манддаг гэдгийг үргэлж санаж яв... - Нар шүүдэггүй, шүүмжилдэггүй, буруушаадаггүй, баян ядуу, ухаалаг, тэнэгийг үл ялган гийгүүлдэг...- Өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан хүнийг аз жаргал өөрөө олдог...- Хараагаа эдгээ...- Алдаа байгаа гадна талыг биш, харин дотор нь байгаа сайхныг олж хар... - Хайраар дүүрсэн хүн зөвхөн хайрыг хардаг, уур хилэн, дургүйцлээр дүүрсэн хүн гадна талыг нь л хардаг... - Дэлхий ертөнц чиний бодож байгаа зүйлийн гэрчүүдийг чам дээр байнга авчирдаг... - Харж байгаа зүйлээ, чамд юу тохиолдож байгааг, эсвэл чиний амьдралд юу давтагдаж байгааг ажигласнаар ухамсарт болон далд ухамсарын оюундаа юу байгааг таньж мэдэх боломжтой болно...- Чиний амьдралд тохиолдож буй бүх зүйл чамд харуулсаар байгаа...- Дэлхий ертөнцийн талаарх чиний ойлголтыг өөрчилснөөр л дэлхий өөрчлөгдөж чадна...- Бид үргэлж харахыг хүссэн зүйлээ харж, бүх зүйлийг нүдний шилнийхээ өнгөөр буддаг.- Бүгд бидний оюун санаанд байдаг...ТАЛАРХАЛ ба ХАЙР...Энэ бол аз жаргалтай амьдралын түлхүүр нь.../Erdenebaatar Sukhbaatar/
2024/03/29
1072
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал 'Сайн нөхөртэй учирна'
Аргын тооллын: 2024-03-29, Баасан гарагБилгийн тооллын 19, Сугар гараг. Хонгорцог одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын гурван хөх хар луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:36-19:18Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: ГалҮс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайнӨдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болойТухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой
2024/03/29
605
ТАНИН МЭДЭХҮЙ
Хараал, жатга олон янз байдаг.....
Өөрийгөө ажигла: Танд хэн нэгэн хараал юм уу, далдын муу зүйл хийсэн бол, эсвэл хэн нэгний хар, цагаан хэл ам хүрсэн бол өөрт чинь ийм маягаар мэдрэгдэж болно. Доор дурдсан зүйлсээс 3 ба түүнээс дээш мэдрэгдвэл, хэрвээ та сүсэг бишрэлтэй бол улаач, онгод тэнгэртэй хүнд хандах нь зүйтэй. - Шөнийн 3 юмуу 4 цагт шалтгаангүй сэрэх- Хойноос чинь ямар нэг юм дагаад байгаа мэт санагдах- Нэг хэвийн хар дарсан зүүд 2-оос дээш удаа шөнө бүр дараалж зүүдлэхэд (урт үс, нас барсан хүмүүсээ, хутга, хуйларсан их ус, хар могой, их цус...) - Нохойд хазуулвал- Бөгжөө хаях, эсвэл бөгж чинь хугарвал - Зүүн гарын долоовор хуруунаасаа ямар нэг байдлаар цус гаргавал- Сэтгэл байнгын түгшиж, юмнаас айж цочих давтамж их байвал За, тэгээд хэрэгтэй бол тогтоож аваарай.Хараал жатгын тухай: Хараал жатга нь олон янз байдаг. Харин чиглэл нь удам дамжсан хараал, өөрт тань хийсэн хараал гэж байна. Жишээ нь, өнөөдөр хэн нэгэн таныг хараалаа гэхэд та өнөө маргаашгүй үхчихдэг ч юм биш. Ерөнхийдөө аажмаар удаан хугацаанд хорлож байдаг. Нэг үеэс нөгөө үе рүү удам дамжих бүрт улам хүчээ авч байдаг зүйл. Хараал гэдэг бол далдын орны юм. Тийм юм өөрийг чинь дагаад, хорлоод, чадаад, амьдрах ёстой замаар чинь амьдруулахгүй байна гэсэн үг. Таныг зовж уйлж ядарч байхыг хараад баясаад, өөр яаж зовоох уу гэж байдаг зүйл юм. Хараалаа тайлуулахгүйгээр удаан явсаар хүн үхэж болно. Энэ тохиолдолд үхсэнийхээ дараа ч зовно, энд үлдэх үр хүүхэд чинь ч өвлөн авч зовно. Тийм учраас хараалыг гаргуулж, гинжин хэлхээг нь таслуулж, ахиж ирэхээргүй болгон янзлуулж байгаарай. Хэрэв чадал нь бага, хариулж чадахгүй хүнээр дутуу зүйл хийлгэвэл өнөөх хараал чинь эргэн ширүүсдэг юм шүү. Бөө болгонд өөрийн чадах, чадахгүй, давах давахгүй үйл гэж байдаг юм. Үнэнг хэлж, учрыг тайлж, эмх цэгцэнд оруулж чадах хүнээ зөв сонгоорой.Via Munh Huch
2024/03/28
474
ТАНИН МЭДЭХҮЙ
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн 5 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:-Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хотын соёлыг төлөвшүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд дэлхийн хотуудын жишгээр соёл, танин мэдэхүйн газруудтай танилцуулах замаар суралцагчдын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зоо парк, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Нийслэлийн Боловсролын газар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй амьтны хоёр хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд сургалтын хөтөлбөртэй уялдуулж нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10 мянган сурагчид амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 1000 сурагчийг үнэ төлбөргүй үзүүлэхээр төлөвлөөд байна."Улаанбаатар зоо парк" ХК-ийн захирал Б.Оргил:-Бид 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Манайд имж, элбэнх, сармагчин зэрэг 60 гаруй төрөл зүйлийн 300 орчим амьтан бий. Өмнө нь “Алтай” хотхоны зүүн талд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаад ашиглалтын зардлаа даахгүй болж, Үндэсний соёл амралтын хүрээлэн биднийг дэмжин байр гаргаж өгснөөр нүүж ирсэн. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг амьтны хоёр хүрээлэн цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндхэн нөхцөл байдалтай тулгарсан энэ үед НЗДТГ болон Нийслэлийн Боловсролын газраас бидэнд тодорхой хэмжээний санхүүгийн туслалцаа үзүүлж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасанд баяртай байна.Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Г.Одонгуа:-Боловсрол, шинжлэх ухааны сайдын хичээлээс гадуурх үлгэрчилсэн хөтөлбөр нь найман чиглэлтэй. Эдгээрийн нэг болох байгаль, экологийн боловсролыг хүүхдэд олгох чиглэлийн хүрээнд өнөөдөр манай сургуулийн 5 дугаар ангийн хоёр бүлэг амьтны хүрээлэн үзэж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд эх байгалиа хамгаалах, амьтан хайрлах, энэрэх сэтгэлтэй болж төлөвшихөд маш чухал хувь нэмэртэй юм хэмээлээ.
2024/03/28
231
ТАНИН МЭДЭХҮЙ
Ширгээсэн ус бол ходоодны эм юм
Усны эрдэм, чадал улирлаас хамаарч өөрчлөгддөг. Намрын улиралд ус хөнгөн чадалтай болох тул буцалгаж буй усныхаа тэн хагасыг ширгээнэ. Зун, өвлийн улиралд хүнд, хөнгөний завсрын чадалтай болдог тул буцалгаж буй усныхаа 2/3 ширгээнэ. Хаврын улиралд хүнд чадалтай болдог тул 3/4 ширгээж 1/4 үлдээн бага багаар шимж ууна.Ширгээсэн усны тус эрдэм:-Ходоод, гэдэс цанхайж, дүүрэх-Шингээлт муудах-Суулгах -Их зогисуулах-Гуурсан хоолойн багтраа, шинэ ханиад, халдварт өвчин, цэр ховхрохгүй үед рашаан адил. Хотын бид ямар замаар урсаж ирж байгаа усыг ууж байгаа билээ дээ. Манай гэрийн ус цэвэршүүлэгчид маш их зэв тунаж үлддэг тэгэхээр бүгд л тийм байгаа. Та бүхэн маань усаа ширгээж ууж хэвшээрэй, ядаж хөөсийг нь арилтал буцалгаж ууж байгаарай. Буцалж ширгэх тусмаа зөөлөн, сайхан амттай болдог.Уламжлалт анагаах ухаан бол өдөр тутмын эрүүл амьдрах арга ухааныг заасан агуу тэжээхүйн ухаан юм шүү.Via Dr.Batchimeg
2024/03/28
894
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-03-28, Пүрэв гарагБилгийн тооллын 18, Бархасбадь гараг. Хонгорцог одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын  дөрвөн ногоон цагаагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 06:38-19:16Барилдлага: Хотол чуулганШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: ХийҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болойТухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
2024/03/28
297
ТАНИН МЭДЭХҮЙ
100 өвчнийг анагаах Зу Сан Ли цэгийг мэдэж авцгаая
Эрт  цагт нэгэн азтай хүү ааваасаа үнэлээд баршгүй нэг зүйлийг өвлөн авч хоцорчээ. Энэ нь 100 өвчнийг анагаах , урт наслалтын цэг- Зу-Сан –Ли байж. Хүү аавын зааснаар өдөр бүр тэрхүү цэгтээ иллэг( массаж) хийснээр олон хаадын төрөх, үхэхийг үзэж их урт насалжээ. Тэрээр биеийн онцлог цэгүүдэд иллэг хийх нь хэдэн 1000 жилийн уламжлалтай Дорно дахины эмчилгээний хуучин аргуудын нэг билээ. Хүний бие нь жилийн хоног, сартай тэнцэхүй 365 цэг, үндсэн12 голчилтой (меридиан) ажээ. Биеийн тэрхүү онцлог цэгүүдэд иллэг хийсний үр нөлөө нь зохих эрхтнүүдтэй нягт холбоотой мэридиан, сувгуудын онол дээр суурилдаг байна. Хятадын уламжлалт анагаах үхаанд бие махбодыг- энергийн бүхэл бүтэн тогтолцоо гэж үзэн массаж нь биеийн энергийн урсгалд эерэгээр нөлөөлж зохих эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг.Зу-Сан-Ли цэгийг идэвхжүүлснээр хөгшрөлтийн процесс удааширч, залуужихаас гадна өвчлөлийг анагаах сайн нөлөөтэй. Иймээс ч энэ цэгийг Япончууд -100 өвчний цэг, Хятадууд-урт наслалтын цэг гэж нэрлэдэг ажээ.Зу-Сан-Ли Цэг Хаана Байрлах, хэрхэн олох вэ?…Өвдөгний тойгны дор байрлах ба олохдоо баруун өвдгөн дээрээ баруун гарын алгаа( зүүн өвдгөндөө зүүн гарын алгаа) тавих ба чигчий хуруу, алганы үений уулзварын харалдаа хөлийн 2 ясны хонхорхойд байрлана.Энэ Цэг Юунд Хэрэгтэй?, Яагаад 100 өвчнийг анагаах цэг гэж нэрлэв?…—Бүсэлхийнээс доошхи эрхтнүүдийн идэвхжлийг зохицуулах—Нуруу нугасны зохих түвшингийн идэвхийг зохицуулснаараа ходоод гэдэсний зам, бэлэг эрхтнүүд, бөөр, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.—Яалангуяа БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН идэвхийг хэвийн болгоно гэдэг нь түүнээс ялгарах адреналин, гидрокортизон болон бусад чухал дааврын ялгаралтыг зохицуулснаар биеийн эрүүл мэндийг хамгаалах чухал системийг тогтоон барина.ҮҮНД:–Цусны даралтыг хэвийн болгох,–Глюкоза, инсулиныг хэвийн барих,–Зохих эрхтний үрэвслийн процессийг дарах,–Дархлалын системийг сайжруулах–Хоол боловсруулалтыг сайжруулах–Ходоод гэдэсний өвчлөлийг эдгээх–Цус харвалтын сөрөг нөлөөг эмчлэхэд тус тус нөлөөлнө.Зу-Сан-Ли цэгт өдөр бүр иллэг хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэн, стресс чөлөөлөгдөж биеийн дотоод ертөнцөд тайван амгалан байдал бий болоход сайнаар нөлөөлнө.ИЛЛЭГИЙГ ХЭРХЭН ЯАЖ ХИЙХ:–Иллэг хийхийн өмнө биеэ суллан тайван байдлыг бий болгоно.–5-10 минут хийвэл сайн.–Шинэ сар бүрийн эхний 8 хоногуудад хийвэл хамгийн үр дүнтэй.–Өглөө босоод 2 хөлөндөө ээлжлэн Цагийн Зүүний Дагуу тойрог иллэг хийвэл дархлааг сэргээж, эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирч, хөгшрөлтөөс хамгаална— Өдрийн хоолны өмнө цагийн зүүний дагуу хийх нь биеийн хүч тамир, ой тогтоолтыг сайжруулах, бас зүрх судасны ба хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна.–Өдрийн хоолны дараах цагийн зүүний дагуу иллэг нь уур хилэн, стресс, толгой өвдөлт, нойргүйтлийг багасгана–Орой (хэт орой биш) Цагийн Зүүний ЭСРЭГ иллэг хийх нь биеийн бодисын солилцоог сэргээх, ӨӨХ болон ИЛҮҮДЭЛ БИЕИЙН ЖИНГ багасгахад сайтар нөлөөлнө.
2024/03/27
605
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-03-27, Лхагва гарагБилгийн тооллын 17, Буд гараг. Салхины эх одтой, Хаврын дунд улаагчин туулай сарын  таван шар цагаан бар өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 06:40-19:15Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Хуран үйлдэхүйСуудал: МодҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
2024/03/27
274
ТАНИН МЭДЭХҮЙ
ЭМД-аар хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой эмнэлгүүдийн мэдээлэл
ЭМД-аараа хөнгөлөлттэй үнээр хэвтэн эмчлүүлэх боломжтой хувийн 82 эмнэлгүүдийнШИНЭЧИЛСЭН ЖАГСААЛТ, УТАСНЫ ДУГААРУУД:1. Авецина эмнэлэгХолбогдох утас: 98121198Үйл ажиллагааны чиглэл: Гэмтэл, дотор, уламжлалт эмчилгээ2. Амин-Эрдэнэ эмнэлэгХолбогдох утас: 7018 9666Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, шинжилгээ, эмчилгээ3. Аллерги мед эмнэлэгХолбогдох утас: 99117469, 97110047Үйл ажиллагааны чиглэл: Арьс, гоо засал, харшил судлалын эмнэлэг4. Асралт мед нэгдсэн эмнэлэгХолбогдох утас: 7777 0110, 99099292Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ5. АСЭ эмнэлэгХолбогдох утас: 7717 1717Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг6. Ачтан эмнэлэгХолбогдох утас: 7707 5151Үйл ажиллагааны чиглэл: 36 төрөлжсөн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг нэгдсэн эмнэлэг7. Баясгалантай дэлхий эмнэлэгХолбогдох утас: 99022224 77170909Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд, сэргээн засах, уламжлалт, эрэгтэйчүүд, дүрс оношилгоо, арьс харшил, проктологийн тусламж үйлчилгээ8. Баянзүрх нэгдсэн эмнэлэгХолбогдох утас: 452057 99057222Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ9. Болор мэлмий эмнэлэгХолбогдох утас: 11 31 5409Үйл ажиллагааны чиглэл: Нүдний төрөлжсөн эмнэлэг10. Бриллиант эмнэлэгХолбогдох утас: 7609 6666Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг11. Бумаа санаа эмнэлэгХолбогдох утас: 99995335Үйл ажиллагааны чиглэл: Дотор, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, судасны мэс засал12. Бум-Энэрэл эмнэлэгХолбогдох утас: 99993570Үйл ажиллагааны чиглэл: Эрэгтэйчүүд, дотрын өвчний эхо оношилгоо13. Бурамномиун ХХК-ийн эмнэлэгХолбогдох утас: 91994689Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг14. Буянт ээж эмнэлэгХолбогдох утас: 99008451Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ15. Буянт-оношлогоо эмнэлэгХолбогдох утас: 88116017, 89256017Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, зүрхний ЭКГ, эхо оношилгоо16. Бүсгүй эмнэлэгХолбогдох утас: 99056769Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, дотор, уламжлалт, мэдрэл, нүд, чих хамар хоолойн өвчний оношилгоо, эмчилгээ17. Гарьд манлай эмнэлэгХолбогдох утас: 9922 3333Үйл ажиллагааны чиглэл: Эрэгтэйчүүд, мэс засал, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ, эхо оношилгоо18. Гурван гал эмнэлэгХолбогдох утас: 70113344Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг19. Гранд мед эмнэлэгХолбогдох утас: 77000066Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг20. Гэгээн манал эмнэлэгХолбогдох утас: 99995689Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо21. Далд засал эмнэлэгХолбогдох утас: 99152231Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, клиник биохимийн лаборатори22. Далд увидас эмнэлэгХолбогдох утас: 99996419 98116419Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ23. Дархан детект эмнэлэгХолбогдох утас: 9911 4808Үйл ажиллагааны чиглэл: нэгдсэн эмнэлэг24. Дархан оточ эмнэлэгХолбогдох утас: 99098966Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, зүү, төөнө засал, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ25. Дөлгөөн амьдралХолбогдох утас: 9696 3535үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг26. Жинст эмнэлэгХолбогдох утас: 99191255 96451255Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, уламжлалт, клиник биохими, нян судлалын лаборатори27. Замбага эмнэлэгХолбогдох утас: 99286194Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ28. Идэрмэг эмнэлэгХолбогдох утас: 91918460Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ29. ICU эмнэлэгХолбогдох утас: 7000 5038Үйл ажиллагааны чиглэл: Гемодлиализ, яаралтай30. Интерферон альфа эмнэлэгХолбогдох утас: 9908 0511Үйл ажиллагааны чиглэл: Элэгний эмгэг судлалын эмнэлэг31. Ливерген эмнэлэгХолбогдох утас: 9989 8864Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношлогоо эмчилгээ, дурангийн оношилгоо32. Мангут эмнэлэгХолбогдох утас: 99162851Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэл, мэс засал, чих хамар хоолой, хүүхэд, эмэгтэйчүүд оношилгоо эмчилгээ, эхо оношилгоо33. Мөнгөн гүүр эмнэлэгХолбогдох утас: 7708 0303Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг34. Мөнгөн чагнуурХолбогдох утас: 99508075Үйл ажиллагааны чиглэл: Дотор болон нүдний эмнэлэг35. Мөнх-Оньч эмнэлэгХолбогдох утас: 99025969Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ36. Нандин Ухаан эмнэлэгХолбогдох утас: 88104403Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо37. Натул эмнэлэгХолбогдох утас: 7000 1200Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, мэс засал, хүүхэд, шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог засал, дүрс оношилгоо, клиник биохими, иммунологи, бактериологийн лаборатори38. Нефро медХолбогдох утас: 9908 0209Үйл ажиллагааы чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ39. Номун эмнэлэгХолбогдох утас: 7044 5555Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ40. Нууц-Увидас рашаанХолбогдох утас: 88006666Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт41. Отгонтэнгэр эмнэлэгХолбогдох утас: 99065882 Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, урогинекологи42. Очирваань эмнэлэгХолбогдох утас: 7726 9999Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт анагаах ухаан, дотор, эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн мэс засал, эрэгтэйчүүд, проктологийн тусламж,үйчилгээ, мэдрэлийн тусламж үйлчилгээ43. Си Жи Эс эмнэлэгХолбогдох утас: 99193379Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэлийн эмнэлэг44. Скай эмнэлэгХолбогдох утас: 99994858Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, Чих хамар хоолой, уламжлалт, эмэгтэйчүүд45. Солонго эмнэлэгХолбогдох утас: 80106699 99037700Үйл ажиллагааны чиглэл: Нүдний өвчний оношилгоо, эмчилгээ46. Сон медикал эмнэлэгХолбогдох утас: 7777 5000Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ47. Сондра эмнэлэгХолбогдох утас: 7725 8888Үйл ажиллагааны чиглэл: Нүдний оношлогоо эмчилгээ, Нүдний мэс заслын тусламж үйлчилгээ48. Сорогзон ХХК-ний эмнэлэгХолбогдох утас: 9909 8854Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ, ЭХО оношилгоо49. Зуун наст эмнэлэгХолбогдох утас: 99156371Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор, эхо, рентген50. Персон ХХК-ний эмнэлэгХолбогдох утас: 9906 6636Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ БЗДХ-ын оношилгоо, эмчилгээ51. Реха медХолбогдох утас: 75750400Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг52. Суджок эмнэлэгХолбогдох утас: 88101144Үйл ажиллагааны чиглэл: Хүүхэд,дотор, эмэгтэйчүүд, уламжлалт53. Сөүл эмнэлэгХолбогдох утас: 77061111, 99067500, 90900043Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэс засал, эмгэг судлал, эмэгтэйчүүд, нүд54. Сэргээн засах клиникийн эмнэлэгХолбогдох утас: 99961869, 99099709, 11342090.Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд, мэдрэл, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, клиник биохимийн лаборатори, ЭХО оношилгоо55. Сэрсандэмид эмнэлэгХолбогдох утас: 99124143Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор56. Синдура мед эмнэлэг Холбогдох утас: 89036119Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ57. Таны талөө бидХолбогдох утас: 99199655Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо эмчилгээ, мэс ажилбар58. Талимаа эмнэлэгХолбогдох утас: 99080958Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотор, мэдрэл, нүд, шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, гоо сайхны нөхөн сэргээх мэс засал59. Топаз эмнэлэгХолбогдох утас: 89114515 99010556Үйл ажиллагааны чиглэл: Мэс засал, гэмтэл, согог засал, гэмтлийн дараах СЗТҮ, дотор, мэдрэлийн төрөлжсөн эмнэлэг60. Түмэншанд эмнэлэгХолбогдох утас: 99083745Үйл ажиллагааны чиглэл: Дотрын өвчний оношилгоо, эмчилгээ61. УБ Сонгдо эмнэлэгХолбогдох утас: 75752727Үйл ажиллагааны чиглэл: Төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг62. Улаанбаатар мед эмнэлэг Холбогдох утас: 11351135 Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ63. Үйлс бүтэмж эмнэлэгХолбогдох утас: 99185149Үйл ажиллагааны чиглэл: Эмэгтэйчүүд, дотор, мэдрэлийн өвчний оношилгоо, эмчилгээ64. Филошийп ХХК-ний эмнэлэгХолбогдох утас: 9995 7534Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ65. Халиун толгой эмнэлэгХолбогдох утас: 99085514Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, Чих хамар хоолой, шүд, нүүр амны согог66. Хасу манал эмнэлэгХолбогдох утас: 99996390Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ67. Хулж боржигон эмнэлэгХолбогдох утас: 99047151 70171898Үйл ажиллагааны чиглэл: Уламжлалт, дотрын өвчний оношилгоо, эмчилгээ68. Хүмүүн мед эмнэлэгХолбогдох утас: 88111947 88204005Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, мэдрэл, эмэгтэйчүүд, хүүхэд, Чих хамар хоолой, нүд, шүд69.ЦНС эмнэлэгХолбогдох утас: 99241314Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэл, дотор70. Чимэг-оюу эмнэлэгХолбогдох утас: 99021790Үйл ажиллагааны чиглэл: Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээ71. Чимэг хувийн эмнэлэгХолбогдох утас: 99009811Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлалт, шүд72. Чимэжүд эмнэлэгХолбогдох утас: 95221106 93100967Үйл ажиллагааны чиглэл: Дотор, уламжлал, мэдрэл73. Шинонмед эмнэлэг ЭринХолбогдох утас: 90463900Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг74. Эм Би Жи эмнэлэгХолбогдох утас: 97119888, 88053168Үйл ажиллагааны чиглэл: Дотор, нүүр ам, ерөнхий мэс засал75. Энх Ану эмнэлэгХолбогдох утас: 88110915 Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд76. Энх-Ундрага эмнэлэгХолбогдох утас: 99125078Үйл ажиллагааны чиглэл: Мэдрэл, гэмтэл, дотор77. Энэрэл мамоц эмнэлэгХолбогдох утас: 91910863Үйл ажиллагааны чиглэл: Дотор, эмэгтэйчүүд78. Эпимон эмнэлэгХолбогдох утас: 99108420Үйл ажиллагааны чиглэл: Хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ79. Энэрэлт маналХолбогдох утас: 9900 7527Үйл ажиллагааны чиглэл: Дотор, мэдрэл, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, клиник лаборатори80. Юнимед Интернейшнл эмнэлэгХолбогдох утас: 77000000Үйл ажиллагааны чиглэл: Нэгдсэн эмнэлэг81. Жапан Монголын фриендшийп хоспитал ХХК-ний эмнэлэг ЯМН ЭмнэлэгХолбогдох утас: 91911544, 99996161Үйл ажиллагааны чиглэл: Дотор, хөнгөвчлөх82. ЭМЖЖХолбогдох утас: 7034-1111Үйл ажиллагааны чиглэл: Чих, хамар, хоолой
2024/03/26
28810