mmnews.mn | 2024-05-20

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-26, Даваа гараг. Билгийн тооллын 17, Сумъяа гараг. Харцага одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын найман цагаан цагаан бич өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:40-18:30Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: МунхрахуйСуудал: ГалҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
2024/02/26
271
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-02-24, Бямба гараг. Билгийн тооллын 15, Санчир гараг. Их морь одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын нэг цагаан шар морь өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:44-18:27. Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: ХүрэлцэхүйСуудал: МодҮс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайнӨдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болойТухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
2024/02/24
284
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Аргын тооллын: 2024-02-23, Баасан гараг. Билгийн тооллын 14, Сугар гараг. Үнэг одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын хоёр хар улаагчин могой өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:46-18:26. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудл: УулҮс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.Өдрийн сайн цаг нь Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
2024/02/23
297
ТАНИН МЭДЭХҮЙ
Монгол Улс Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа
Узбекистан улсын Самарканд хотод болж буй Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын талуудын 14-р бага хурал (CMS COP14) амжилттай үргэлжилсээр байна. Хурлын үеэр манай улсын Байгаль орчин аялал жуулчлалын яамны танилцуулсан Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг талууд хэлэлцэн, батлахаар шийдвэрлэж, мөн хэрэгжилтийг дэмжин ажиллахыг хонин тоодог бүхий улс орнуудад уриалав.ХОНИН ТООДОГ (OTIS TARDA) НЬ ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ КОНВЕНЦЫН I БА II ХАВСРАЛТАД ОРСОН, МОНГОЛ ОРНЫ НЭН ХОВОР ШУВУУД ЮМ      Хонин тоодог Евро Азийн тал хээрийн унаган зүйл бөгөөд баруун Европоос Зүүнхойд Ази хүртэлх өргөн уудам нутгийн өндөр өвс бүхий тал хээрийн экосистемд тархсан. Түүнийг тал хээрийн экосистемийн үйл ажиллагаа, эрүүл байдлын жинхэнэ индикатор зүйл гэж үздэг.  Хонин тоодгийн хоёр дэд зүйл байдгаас хамгийн ховор, тоо толгой цөөрсөөр байгаа нь Азийн хонин тоодог юм. Одоогоор Азийн хонин тоодгийн үржлийн цөм нутаг нь Монгол орон бөгөөд бүс нутгийн популяцийн 90 гаруй хувь манай улсад өндөглөн зусаж байна. Харамсалтай нь бэлчээрийн хэт талхагдлаас үүдэлтэй амьдрах орчны доройтол, газар тариалангийн хүнд машинуудад дайруулж үүр өндөг нь сүйрэх, хулгайн ан, өндөр хүчдэлийн утас мөргөж үхэх зэрэг аюулаас болоод энэ зүйлийн тоо толгой улам буурсаар байна.2023 онд IUCN буюу Олон улсын байгаль хамгаалах холбооноос гаргадаг Улаан дансны ангиллаар энэ зүйлийн хамгааллын статус нь Устаж болзошгүй зүйлийн ангилалд ороод байна. Ийм түүхэн чухал үед Азийн хонин тоодог нь хамгааллын төлөвлөгөөтэй болж байгаа нь олон Улсын хүчин чармайлт, нөөц бололцоог зөв амжилттай явуулахад өндөр ач холбогдолтой болохыг оролцогсод онцлон тэмдэглэж байна. Монгол орны хонин тоодгийн судалгааны ажил 2005 оноос хойш эрчимжиж эхэлсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сард манай улс Азийн хонин тоодгийн асуудлаар олон улсын хурлыг Улаанбаатар хотод ажилттай зохион байгуулсан. Уг хуралд хонин тоодог бүхий бүх улсуудын судлаачид идэвхтэй оролцож мэдлэг, мэдээллээ солилцож, улмаар Ази дахь тархац нутгийн хэмжээнд уг зүйлийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэж чадсанаар уг хамгааллын төлөвлөгөөг боловсруулах боломж бүрдсэн байна. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах ажлыг Евро Азийн тоодог судлалын холбоо, Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв хамтран боловсруулсан байна. Монгол улс энэ зүйлийн хамгаалалд байнга тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн бөгөөд 2011 онд Эквадор улсад болсон Конвенцын талуудын 11-р бага хурлын үеэр хонин тоодгийг Хавсралт I-д оруулах ажлыг амжилттай хийсэн. Мөн улмаар Конвенцын дэмжлэгээр Азийн улсуудтай хамтран хамгааллын үйл ажиллагааг хийх, уг зүйлийн ховордлын талаарх олон нийтэд сурталчлан таниулах мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг үргэлжлүүлэн хийж иржээ.Узбекстан Улсад болсон Конвенцын талуудын хурлын үеэр болсон Тоодог хамгааллын талаарх эрдэм шинжилгээний бага хурал дээр Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал доктор Б.Нямбаяр Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар болон бүс нутгийн хүрээнд сүүлийн үед хийгдэж буй тоодог судлал ба хамгааллын ажлуудын талаар товч илтгэл тавив. Азийн хонин тоодог хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөө Англи, Монгол, Орос, Хятад хэл дээр хэвлэгдэн гарах бөгөөд одоогоор англи хувь бэлэн болж хэвлэгдээд байна, мөн тун удахгүй Монгол хувилбар бэлэн болно. #CMSCOP14#ConventionOnMigratorySpeciesАнгли хувийг татах: http://eurasianbustardalliance.org/wp-content/uploads/2024/02/2024-CMS-COP14-Action-Plan-for-Great-Bustards-in-Asia.pdfОрос хувийг татах: http://eurasianbustardalliance.org/wp-content/uploads/2024/02/CMS-COP14-%D0%9F%D0%BB%D0%B0%D0%BD-%D0%B4%D0%B5%D0%B9%D1%81%D1%82%D0%B2%D0%B8%D0%B9-%D0%B1%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%BE%D0%B9-%D0%B4%D1%80%D0%BE%D1%84%D1%8B-%D0%B2-%D0%90%D0%B7%D0%B8%D0%B8.pdf
2024/02/21
206
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-21, Лхагва гараг. Билгийн тооллын 12, Буд гараг. Өглөгт охин одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын дөрвөн ногоон хөхөгчин туулай өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:49-18:22. Барилдлага: Үл зохилдохШүтэн барилдлага: Тийн мэдэхүйСуудал: ОгторгуйҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг болой. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эхмалтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
2024/02/21
336
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой
Аргын тооллын: 2024-02-20, Мягмар гараг. Билгийн тооллын 11, Ангараг гараг. Өглөгт охин одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын таван шар хөх бар өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:51-18:21. Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: Өтлөх үхэхүйСуудал: ТөмөрҮс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.Өдрийн сайн цаг нь Хулгана цаг: 23.40-01.40 цаг, Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг болой.Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
2024/02/20
280
ТАНИН МЭДЭХҮЙ
Шүүх шинжилгээний байгууллагын лабораториуд шинэ шатанд гарлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Шүүх шинжилгээний ерөнхий газарт өнөөдөр ажиллаж, орчин үеийн дэвшилтэт шинжилгээний лабораториудын үйл ажиллагаатай танилцан, алба хаагчидтай уулзлаа.Шүүх шинжилгээ нь аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж шинжлэх ухааны үндэслэлтэй, хараат бусаар дүгнэлт гаргаж, хэрэг маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг салбар юм.Шүүх шинжилгээний ерөнхий газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын стандартад нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи бүхий шинжилгээний лабораториудыг 2023 онд үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна. Ингэснээр аливаа хэрэг маргааныг илүү нарийвчлалтай, шинжлэх ухааны үндсэн дээр цаг алдахгүй хянан шийдвэрлэх техник технологийн нөөц боломж нэмэгдэж байгаа юм. Өмнө нь манай улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох зэрэг шинжилгээг хийх бүрэн боломжтой боллоо. АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ХИЙН НАЙРЛАГА ТОДОРХОЙЛЖ ЧАДДАГ БОЛЛОО Химийн шинжилгээний лабораторид: Монгол Улсад хийгдэх боломжгүй байсан ахуйн хэрэглээний хийн найрлага тодорхойлох, биоматериалаас ахуйн хэрэглээний хийг (газ) илрүүлж, хордсон эсэхийг тогтоох, мөн биологийн дээжээс этиль, метилийн спиртийг төрөл тус бүрээр нарийвчлан тогтоох болон шинээр бүртгэгдэж буй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийх бүрэн боломжтой болсон байна.Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг химийн шинжилгээгээр нарийвчлан тогтоосноор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” заалтад тусгагдсан энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг нотлон тогтоох, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэхэд чухал ач холбогдолтой ажил болжээ. Монгол Улсын хилээр хорт бодис, хуурамч эмийг ихээр нэвтрүүлэх гэмт хэрэг нэмэгдэж Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл үүсч байна. Манай улсад эмийн шинжилгээ хийдэг лаборатори цөөн байдаг тул цаашид тус химийн шинжилгээний лабораторид эмийн бодисын найрлага тодорхойлох, хуурамч эмийг олж илрүүлэх, биологийн дээжээс хорт бодис илрүүлэх зэрэг шинжилгээний арга, аргачлалыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. ЭНГИЙН НҮДЭЭР ХАРАГДАХГҮЙ БИОЛОГИЙН УЛ МӨРҮҮДИЙГ ИЛРҮҮЛНЭ ДНХ-ийн шинжилгээний лабораторид: цагт 24 шинжилгээний дээжийг нэгэн зэрэг уншуулах, 13 дээжийг хүний нөлөө оролгүйгээр нэгэн зэрэг ялгах, энгийн нүдээр харагдах боломжгүй байсан биологийн ул мөрүүдийг илрүүлэх боломжтой болж, олон жил болсон хүний биеийн яс, шүднээс геномын ДНХ ялган авч, харьцуулах шинжилгээг хийж, дүгнэлт гаргаж эхэлсэн. Мөн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой эд мөрийн баримтад агуулагдаж буй эр бэлгийн эсийн тоо хэмжээ, ДНХ-ийн задралын индекс зэргийг тогтоож эхэлсэн. ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДСЭН УЛ МӨРИЙГ ОЛНО Цахим технологийн шинжилгээний лабораторид хөдөлгөөнт төхөөрөмжийн, эх код-өгөгдлийн сангийн, кибер орчны болон цахим технологийн зэрэг 4 нэр төрлийн шинжилгээг шинээр хийх боломж бүрдэж, интернет банкны халдлага, цахим залилан, цахим мөрийтэй тоглоом, сошиал цахим халдлага зэрэг цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хэрэгт бүх төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжийн санах ойгоос мэдээлэл сэргээх, хөрвүүлэн авах, дуу авиа, хүний гадна дүр төрхийг биометрик аргачлалаар адилтгах, хэргийн газрыг сэргээн дүрслэх арга, аргачлалаар шинжилж, цахим гэмт хэрэг үйлдэгдсэн ул мөрийг нарийвчлан тогтоох, хортой программын төрөл, ангиллыг шинжлэх, цахим гэмт хэрэг үйлдэгчийн хандалт, байршлыг тогтоох боломжтой болсон зэрэг дэвшил гарчээ.БИЧИГ БАРИМТ, ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРТ ЗАСВАР ОРУУЛСАН ЭСЭХИЙГ ШИНЖИЛНЭ Бичиг баримтын шинжилгээний лабораторид: иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бичиг баримт, иргэд хооронд байгуулсан маргаантай гэрээ, хэлэлцээрт засвар орсон эсэх, хуурамч мөнгөн тэмдэгтийн үйлдлийн аргыг нарийвчлан тогтоох шинжилгээг хийх нөхцөл бүрдэж шинжилгээний цар хүрээ нэмэгдсэн. ХҮНИЙ СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООДОГ БОЛОВ Эрүүгийн хуулийн 14 бүлгийн 85 гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж хуульчилсан нь Монгол Улсын хэмжээнд анх удаа энэ төрлийн шинжилгээг хийх эрх зүйн зохицуулалттай болж, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд үнэтэй хувь нэмэр болсон. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулиа (шинэчилсэн найруулга) батлуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газар болсон бөгөөд бүсийн Шүүх шинжилгээний төвүүдийг байгуулж (Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Ховд) чиг үүрэг, тогтолцоо, үйл ажиллагаа нь өргөжиж, “цахим технологи, инженер-техник, хөрөнгийн болон байгаль орчны хохирлын үнэлгээ, шинжилгээ” зэрэг шинэ төрлийн шинжилгээнүүдийг хийж эхэлснээрээ давуу талтай. 
2024/02/19
267
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
Аргын тооллын: 2024-02-19, Даваа гараг. Билгийн тооллын 10, Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын зургаан цагаан харагчин үхэр өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:53-18:19. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: ТөрөхүйСуудал: ШорооҮс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэӨдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой.Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хур усан болох улирал 12 цаг 16 минутанд эхэлнэ
2024/02/19
255
ТАНИН МЭДЭХҮЙ
“Гамшиг судлал, инновац” мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл хүлээн авч байна
Онцгой байдлын ерөнхий газрын Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс хагас жил тутам эрхлэн гаргадаг олон улсын стандарт цувралын (International Standard Serial Number) ISSN2790-1181, eISSN2790-119X дугаартай “Гамшиг судлал, Инновац” сэтгүүлийн 2024 оны II улиралд хэвлэгдэн гарах дугаарт эрдэмтэн, судлаач, докторант, магистрант та бүхнийг бүтээл ирүүлэхийг урьж байна.  Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн "Гамшиг судлал, инновац" мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байвал зохино (Сэтгүүлийн журмыг https://nema.gov.mn/n/133700 холбоосоор орж үзнэ үү).  Бүтээлийг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл доорх хаягаар хүлээн авна.Сэтгүүлийн зөвлөлЦахим хаяг: http://[email protected]Утас: 51-262539: 99039012
2024/02/16
219
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-16, Баасан гараг. Билгийн тооллын 7, Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын есөн улаан цагаан нохой өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 07:58-18:15.Барилдлага: ТүлэхШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: МодҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүйӨдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Тахиа цаг: 17.40-19.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цагт болойТухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
2024/02/16
310
ТАНИН МЭДЭХҮЙ
Буян хишгийн сав бялхсан АЛТАН БУМБЫН эрин бидэнд юу өгөх вэ
Энэ эрин бидэнд хэрхэн нөлөөлөх вэ? Хамгийн энгийнээр тайлбарлавал, одоо дуусаж буй загасны эринд арга залиар амьдрагсад хүчээ авсан байдаг бол харин бумбын эринд шударга хүмүүс үнэ цэнийг олж олонд хүндлэгдэн, олноороо худал хуурмагийг илрүүлж илтэд жигшиж түлхэн цэвэрлэнэ. Энэ үзэгдэл эхэлсэн байгааг та бүхэн нийгмээс харж байгаа. Хүмүүсийн санаа бодол аажимдаа эерэг тал руу өөрчлөгдөн ухамсрын таатай хэлбэрт шилжинэ. Хамгийн чухал нь хүмүүс өөрсдийгөө ямар сайхан хүмүүс байснаа танина, ухамсарлана. Загасны эринд хүмүүс азгүй, аз жаргал хол байна хэмээн мунхарч төөрөлдөж өөрсдийгөө үнэгүйдүүлсээр ирсэн байдаг. Хүн төрөлхтөн цэвэр ухамсрын ертөнц рүү анх удаа хөл тавьж байна. Бумбын эрин 2160 жил үргэлжилнэ. Аргаар бус билэгээр амьдарна. Бүхий л асуудлыг аргаар шийдэж ирсэн загасны эрин дуусаж байна. Хүчтэй амьтан хүчгүйгээ идэж, Чадалтай нь чадалгүйгээ боолчилдог бие махбодын зугаа цэнгэлээр амьдрагсдын эрин дуусаж байна. Шилжилт ойролцоогоор 40 жил үргэлжилнэ. Үүний дараа бүрэн шилжилтэнд уусахад хүн ирээдүйг таамаг бус зөн совин ухамсрын үнэнээр харж таньдаг болно. Шинээр төрөгсөд энэрэл нигүүлсэл, хайр мэдлэгийг төрсөн цагаасаа л эзэмшсэн байх болно. Өөрийгөө хөгжүүлэгсэд, бясалгагчид, байгальд ээлтэй ухамсар луугаа өнгийгчид энэ 40 жилд олширно. Тэд олширох тусам хүмүүс хоорондоо ярилцах, ойр байх хэрэгцээ улам багасна. Учир нь харцаараа бусдыг ойлгож, ухамсраараа нэг цөмд нэгдсэн ижил хүмүүс гэдгээ мэдрэх учир хуучин эрин шиг хов ярьж, айл хэсэж эсвэл дотно танилцаж байж хэн нэгнийг таньж эцэст нь сайлах муудах ч шаардлагагүй болно. Бурханы дотор оршиж буй нэг л бодол, нэг л хүсэл рүү явж буйг ойлгосон бумбын эринийхэнд ялгаварлан гадуурхах үзэл үгүй болно. Харц нь тунгалаг хүмүүс олширно. Шинэ эринд амьдарч буй ч зүрх сэтгэлээ ухамсараа үл нээгсэд хуучин эриний үзэл бодол, гомдол үзэн ядалт, аргацаах гэсэн амьдралын хэв маяг нь үйлчлэхгүй учир бухимдал улам ихсэж галзуу солиотой мэт аашлах өдөөн хатгах, элдэв үймээн самуун айдас дэгдээх, өвчин тараах гэж хичээнэ. Гэвч бүрэн шилжилт дуусахад тэдний сүнсэнд асуудал үүснэ. Бумбын жар дахь жилээс буюу одоогоос жаран жилийн дараа эх дэлхий диваажин руу шилжиж эхэлнэ. Хэдэн зуун жилийн туршид диваажин гэж дүрсэлж бичиж ярьж байсан тэр газар нь дэлхий өөрөө юм байна гэдгийг хүн төрөлхтөн ухамсарлаж эхэлнэ. Гэвч энэ дөнгөж ухамсарт буух ойлголт. Иймээс дэлхийг диваажин болгохын тулд хүн төрөлхтөн ахин 300 жил зарцуулна. Шилжилтийн үед худал хуурмаг бүгд ил болно. Худал хуурмаг илчлэгдэх цаг хугацаа маш хурдан байх болно. Улс төрөөс хүмүүс залхана. Хууль цаасан дээр бус ухамсарт аяндаа сууна. Шинээр төрөгсөд төрөлх хуультай төрнө. Нийгмийн харилцаа гадаа бус, цахим орчинд шилжинэ. Улс төрийг эрх баригч гэхээсээ илүү оюун санааны мастерууд удирдах болно. Эх дэлхий өөрийгөө нөхөн сэргээх учир бидний хэлдгээр байгалийн гамшигууд олширно. Үүнийг гай зовлон хэмээн харж байсан бол бумбын эриний ухамсарт хүмүүс талархалтайгаар хүлээн авч дасан зохицох болно. Амьдралын хэв маяг нь өндөр технологи, хурдтай мэдээллээр хэмжигдэх тул ахуйн амьдрал нь одоогийн хэлдгээр минималист байх болно....
2024/02/15
1028
ТАНИН МЭДЭХҮЙ
Бурхан багшийн хамгаас чухаг 14 сургаал
Хүний амьдралын хамгийн том дайсан бол тэр өөрөө Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол худлаа ярихХүний амьдралын хамгийн том ялагдал бол их зан Хүний амьдралын хамгийн том гуниг бол атаархалХүний амьдралын хамгийн том алдаа бол өөрийгөө алдах Хүний амьдралын хамгийн том гэм бол үл талархах Хүний амьдралын хамгийн том харамсал бол өөрийн чанар чансааг доогуур үнэлэхХүний амьдралын хамгийн том алхам бол унасны дараа босох Хүний амьдралын хамгийн том гарз хохирол бол итгэл найдвараа алдах Хүний амьдралын хамгийн том баялаг бол эрүүл мэнд, оюун ухаан Хүний амьдралын хамгийн том үүрэг бол хариуцлага чин сэтгэл Хүний амьдралын хамгийн том хишиг бол өгөөмөр зан Хүний амьдралын хамгийн том дутагдал бол үл ойлгох Хүний амьдралын хамгийн том тайтгарал бол буян үйлдэх
2024/02/13
381
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна
Аргын тооллын: 2024-02-13, Мягмар гараг. Билгийн тооллын 4, Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, Хаврын тэргүүн улаан бар сарын гурван хөх улаагчин хонь өдөрӨдрийн наран мандах, жаргах цаг нь 08:03-18:10Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: Төрөн түгэхүйСуудал: ОгторгуйҮс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна.Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болойТухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
2024/02/13
296
ТАНИН МЭДЭХҮЙ
Сар шинийн 1,2-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна /5 хоногийн урьдчилсан мэдээ/
Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Сар шинийн 1, 2-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс сулрах боловч, 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.2024 оны 02-р сарын 08-ны 20 цагаас 02-р сарын 09-ний 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -36...-41 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -29...-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -21...-26 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31...-33 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.2024 оны 02 дугаар сарын 10-наас 2024 оны 02 дугаар сарын 14-нийгхүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр, түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 10-наас нутгийн баруун хэсгээр, 11-12-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн байна. 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.  
2024/02/09
233
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-02-09, Баасан гараг. Билгийн тооллын 29, харагчин туулай өдөр, яруу эгшигт-21 одтой, хий суудалтай, 7 улаан мэнгэтэй, шидийн барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:09-18:04. -Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул муу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.-Хонь, гахай, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бар, туулай жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд толгой, өвдөг, шилбэнд, гэрийн сүлд хаалганд орших болой.-Хонь, бич, тахиа жилтний сүлд гараг, бар, туулай жилтний харш гараг.-Аливаа үйлд муу болой.
2024/02/09
264