mmnews.mn | 2024-05-10

СПОРТ

СПОРТ
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2024.04.18) Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 сарын 13-ны өдрийн  52 дугаар  тогтоолоор  баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг ... ” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд “Идэвхтэй амьдралын хэвшилтэй иргэн, гэр бүлийг дэмжиж, биеийн тамир, спортын ээлтэй орчныг бүрдүүлэх”-ийн тулд 2021-2030 онд Биеийн тамир, спортын чанар, хүртээмжтэй, үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх тухай заасан.“Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ” гэж заасан нь Биеийн тамир, спортын тухай хуулийг үзэл баримтлалын түвшинд эргэн харах, шинэчлэх шаардлага бий болсон.Үндэсний статистикийн хорооноос 2019 онд зохион байгуулсан Цаг ашиглалтын судалгааны үр дүнгээс үзвэл Монгол Улсын Хэмжээнд 12-оос дээш насны хүн амын хувьд дунджаар өдөрт 6 минутыг биеийн тамир, спортоор хичээллэхэд зарцуулжээ. Монгол Улсын 15-69 насны нийт хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь таргалалттай гэсэн судалгааны дүн гарчээ. Илүүдэд жин, таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэх хандлага ажиглагдаж, 15-35 насанд 2.3-2.5 дахин нэмэгдсэн байна. Харин 35-69 насны арван хүн тутмын зургаа нь илүүдэл жин, таргалалттай болжээ.Иймд Биеийн тамир, спортын тухай хуулийг шинэчлэн найруулж, 8 бүлэг, 41 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Уг хуулийн төслийн зорилгыг биеийн тамир, спортоор дамжуулан бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны болон олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлоход оршино гэж заасан. Урьд өмнөх хуулийн зорилгоос ялгаатай зүйл нь “бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны боловсрол олгох” болон “зөв дадал хэвшлийг дэмжих” гэж заасан нь сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхий даяар өрнөж буй биеийн тамир, спортоорхичээллэх орчин нөхцөлийг сайжруулах, иргэдийнхээ хэрэгцээнд нийцүүлэх, бие бялдар болон оюун санааны хувьд эрүүл, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй иргэний тоог нэмэгдүүлэх чиг хандлагыг Монгол Улсад хуульчлах боломжийг нээхийг зорьсон байна.Улс үндэстний эрүүл чийрэг байх нь хувь хүний өөрийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэг, оролцоо хамгаас чухал болохыг тодорхойлж, эрх үүргийг зохицуулж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “Иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл”-ийг шинээр нэмж тусгажээ.Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах хандлагыг эрхэмлэвэл зохих хэм хэмжээг томьёолон шинэчилсэн найруулгын төслийн 5 дугаар зүйлд тусгасан байна.Биеийн тамир спортын салбарын ёс зүйн зарчим, хэм хэмжээг тодорхойлох,  нийгэмд хүмүүнлэг боловсролын үлгэр дуурайллыг биеийн тамир, спортын салбар манлайлан оролцох, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол хариуцлага хүлээж байх зохицуулалтыг оруулжээ.Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа хуулиар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эдийн засаг, санхүүжилтийн зохицуулалтыг төвлөрсөн төсвийг захиран зарцуулах эрхийн хэмжээнд батлуулж аймаг дүүрэгт хуваарилдаг зарчмаар явж байгаа боловч удирдлага, хүний нөөцийн асуудлыг тухайн аймаг, нийслэлийн удирдлага өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэдэг холимог тогтолцоотой байна. Харин хуулийн шинэчилсэн найруулгад биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага удирдлага, зохион байгуулалтын асуудал буюу аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын хорооны даргыг томилж, чөлөөлөх босоо удирдлагын тогтолцоонд шилжихээр тусгасан гэдгийг хуулийн төсөл санаачлагч онцоллоо. Мөн спортын салбарын албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр бусад салбаруудын ижил зарчмаар 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохоор тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/18
180
СПОРТ
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг 'Go Mongolia' элчээр өргөмжлөн батламж гардууллаа
Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа.   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст үлгэр дууриал, итгэл найдвар, хүч өгч, дэлхий дахинд улс орноо сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж буйд нь талархал илэрхийллээ. Сагсан бөмбөгийн 3x3 үндэсний шигшээ баг  тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан юм.  Өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элч өргөмжлөлийг өмнө нь АНУ-ын Дейтоны Их сургуулийн оюутны сагсан бөмбөгийн лигийн тамирчин Шарамжамцын Энхийн-Од, Хүннү рок “The Hu” хамтлаг, Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Ганбаатарын Ариунбаатар нарт хүртээж байсан юм. 
2024/04/17
297
СПОРТ
'ПАРИС-2024' Зуны олимпын наадмын 10, паралимпын дөрвөн эрх баталгаажаад байна
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хуралдаан /2024-04-10/ боллоо. Хуралдаанаар “Парис-2024” зуны олимпын наадмын талаарх танилцуулга мэдээлэл болон шигшээ багийн бэлтгэл ажлын явц, олимпын хотхонд эх орноо сурталчлах “Mongolia house” төслийн танилцуулга, Монгол Улсын багийн бүрэлдэхүүний ёслолын болон спорт хувцасны сонголт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсаас “Парис-2024” зуны олимпын наадамд 45, паралимпын наадамд 12 эрх авч оролцох зорилт тавиад байна. Одоогоор зуны олимпын зургаан төрөлд 10, паралимпын гурван төрөлд дөрвөн эрх баталгаажжээ. Монгол Улсын багийн бүрэлдэхүүний Олимп, паралимпын наадамд өмсөх ёслолын болон спорт хувцасны сонгон шалгаруулалт хийж байна. 10 мянга орчим иргэнээс санал асуулга авчээ. “ADIDAS”, “KELME”, “MIZUNO” брэндийг эхний шатанд шалгаруулснаас хамгийн өндөр оноо авсан “MIZUNO” брэндийн компанийг спортын хувцасны нийлүүлэгчээр албан ёсоор сонгож гэрээ байгуулах, хувцасны бүрдлийг тодорхойлох, өнгө, загварыг сонгож байна.
2024/04/11
182
СПОРТ
Олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд Монголын 12 тамирчин цэц сорино
Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 10-20-нд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор нийт 12 тамирчин цэц сорихоор тэмцээн болох хотыг зорьсон байна.  Тэмцээний гар бууны дасгалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа, урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар өрсөлдөнө.  Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон-1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин-2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл Бээжингийн олимпын наадмаас хойших 16 жилийн дараа болж буй олимпын наадамд Монгол улсаас одоогоор О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар оролцох эрхээ аваад байна.
2024/04/10
229
СПОРТ
Завхан аймагт бүсийн сургалт зохион байгуулагдлаа
Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй Бүсийн сургалт Завхан аймагт боллоо. Тус аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийтийн биеийн тамирыг эрүүл идэвхтэй хэв маяг, эрүүл аж төрөх салашгүй хэсэг болгон мэргэжлийн спортыг дэмжин тамирчдыг улс, тив, дэлхийн төвшинд өрссөлдөх, амжилтыг нэмэгдүүлэх зорилт хэвшлүүлэн жил бүрийн аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусган төсөв батлуулан ажиллаж байгаа юм байна. 2023 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй хөтөлбөртэй уялдуулан Хөдөлгөөн эрүүл мэнд арга хэмжээг хэрэгжүүлэн 50 гаруй биеийн тамирын арга хэмжээг Завхан аймгийн 24 сумын хэмжээн зохион байгуулж, 60.139 хүнийг тогтмол дасгал хөдөлгөөн хийлгэж, тус арга хэмжээг дэмжин Засаг даргын нөөц сангаас 58.1 сая төгрөгийг шийдвэрлэж, төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан хувь хүнд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулжээ. Завхан аймагт болсон зөвлөгөөнд Завхан, Увс аймгийн БТСГ-ын багш, дасгалжуулагч, ЭМГ, СӨБ, ЕБС-ийн арга зүйч, биеийн тамирын багш 150 гаруй хүн оролцож, мэдлэг ур чадвараа хөгжүүлсэн юм. 
2024/04/08
165
СПОРТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид, багш, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзлаа.Сингапур Улсад зохион байгуулагдсан FIBA 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм.Монгол Улсын баг, тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртэж, олон улсын тавцанд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөнд баяр хүргэж, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид эв нэгдэлтэй, хөдөлмөрч, сахилга баттай байж чадвал олон боломж байгааг онцолж, цаашдын тэмцээн, уралдаанд нь амжилт хүслээ.Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэл Монгол Улсын шигшээ баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр Ази тивдээ жишиг тогтоож, хүлээн зөвшөөрөгдөж чадсаныг онцлов. Үндэсний шигшээ багийн тамирчид 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд олимпын эрх авах эхний тэмцээндээ оролцохоор Хонг Конгийг зорино гэдгийг дуулгалаа.Мөн Монголын сагсан бөмбөгийн холбооноос 2024 онд 3х3 сагсан бөмбөгийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2025 онд 3х3 сагсан бөмбөгийн Насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулав.
2024/04/05
182
СПОРТ
Пара жүдочид хоёр хүрэл медаль хүртлээ
Турк улсын Анталия хотод пара жүдо бөхийн “Парис-2024” зуны паралимпын наадмын эрхийн оноо олгох гранпри тэмцээн дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд болов. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн +90 кг-ын жинд Азийн наадмын алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга Д.Ганбат, эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Л.Туруунаа нар хүрэл медаль хүртлээ. Пара жүдо бөхийн “Парис-2024” паралимпын наадамд оролцох тамирчдыг зургадугаар сарын 30-нд албан ёсоор зарлах бөгөөд үлдэж буй хугацаанд манай жүдочдыг тавдугаар сарын 18-нд Гүржийн нийслэл Тбилиси хотод болох нэг гранпри тэмцээн хүлээж байна. 
2024/04/03
223
СПОРТ
Монголын тусгай олимпын хорооны баруун бүсийн өвлийн наадам Баян-Өлгий аймагт эхэлнэ
Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын тусгай олимпын хороо, Баян-Өлгий аймгийн БТСГ, Баян-Өлгий аймаг дахь ХБЭЭХХ-той хамтран Баруун бүсийн өвлийн нээлттэй наадмыг Баян-Өлгий аймагт спортын дөрвөн төрлөөр энэ сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг наадамд баруун бүсийн Увс, Ховд, Говь-Алтай Завхан аймгуудаас гадна Өвөрхангай, Орхон аймаг, "Сайн найз" клуб болон нийслэлээс баг тамирчид оролцох юм.Баруун бүсийн өвлийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг, Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн Э.Хүрэлчулуун, МТОХ-ны спортын захирал Б.Мөнх-Од, МТОХ-ны манлайлагч тамирчин Э.Хатанболор, МТОХ-ны ажилтан, эцэг эх, тамирчдын төлөөлөл Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж ажиллаж байна. 
2024/03/28
320
СПОРТ
'Улаанбаатар марафон' гүйлтийн тэмцээний бүртгэл эхэллээ
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликейшнаар гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэнэ. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хамт олон та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.НИЙСЛЭЛИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
2024/03/22
310
СПОРТ
'Улаанбаатар лиг' сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ. Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг:-“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь таван үе шаттай зохиогддог. Тэмцээнд түрүүлсэн ахлах насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-д зохион байгуулагддаг “Супер шигшээ” тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. Нийт 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90,550 сурагч өрсөлдөөд байна.119-р сургуулийн сурагч Г.Ернар:-Тэмцээнд орсон сэтгэгдэл маш өндөр байна. Уг тэмцээний ач холбогдол нь тэвчээр суулгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд дөрвөн жил хагас болж байна. Спортоор хичээллэснээр миний биед асар их өөрчлөлт орсон. Жишээ нь, биеийн хөгжлийн хувьд өндөр болохоос гадна тууштай хичээх, тэвчээртэй байхыг сурсан. Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Билгүүн, Санчир, Сэргэлэн нарыг дэмждэг. “Хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Э.Ариун-Үйлс:-“Улаанбаатар лиг”-д хоёр дахь жилдээ оролцож байна. Тэмцээн хүүхдүүдэд чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломж бий болгодог. Тавдугаар ангиасаа хойш долоон жил сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Том тэмцээнд орох сэтгэгдэл үнэхээр гоё байдаг төдийгүй хамт олонтойгоо тэмцээнд ороод хожих мэдрэмж нь хамгийн сайхан. “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Маргад:-“Улаанбаатар лиг”-т  хоёр дахь жилдээ тоглож байна. Медаль авахаас илүү бэлтгэлийн үеэр сурсан мэдсэн зүйлсээ үеийнхэндээ үзүүлж, туршлага солилцох нь чухал гэж боддог. Улс, дүүргийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөхийн зэрэгцээ ирээдүйн зорилготой ирдэг учраас энэ тэмцээн ур чадварыг маань хөгжүүлэхэд тусалдаг.“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын 22-ны хооронд спортын гурван төрлийг гурван насны ангилал, таван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 
2024/03/21
203
СПОРТ
Их аваргаа өмөөрөх сэтгэл бидэнд бий
Ноднин Netflix  дээр сумогийн тухай Sanctuary гэж олон ангит кино гарч билээ. Асар хүнд хэцүүг туулж, зодуулж, дээрэлхүүлж, хүлцэшгүйг хүлцэн байж сумо болж байгаа түүхийг үзээд "Нээрээ ийм хүндийг туулдаг юм уу, зодуулж байв уу?" гэж Хакүхо аваргаас асуухад  "Жижиг бөх байхдаа нүүр нүдгүй хөх няц болтлоо нүдүүлээд түүнээсээ ихэд ичиж байж билээ" хэмээсэн юм.  Тэр үед түүнийг өмөөрөх, хамгаалах  хүн хэд байсан бол?  Хөх няц нүүртэйдээ ичиж, хулгай хийсэн гэж бодох вий дээ гэж ихэд зовж байснаас намайг ингэчихлээ гээд ховлоод очих хүн ч байгаагүй, тийм санаа сэтгэл ч өвөрлөж байгаагүй байх.Одоо гэтэл юу болж байна.  Япон хүн Япон хүнээ Монголоос хамгаалж байгаа юм уу,  аль эсвэл барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн шалтаг шалтгаан уу? Маш хүчтэйгээр түрэн орж ирж байсан чадалтай Монгол хүүг  өө сэв хайж байгаад зайлуулахдаа  сумогийн ертөнцийг олон жил ноёлсон багш нь болох их аваргатай нь цуг онхолдуулах, бүр дэвжээг нь хаах, айхтар том хорон ажиллагаа явагдаж байна гэж харж байна.Монголчууд бодохдоо манай хэдэн сумо нар Японд ирээд л нэг их амархан ялаад л, чухам их мөнгө аваад л, баяжаад, хүндлүүлж тахиулаад байдаг юм  шиг хардаг. Гэтэл үнэндээ харь хүн гэж хавчигдана, хазайсан дээр нь түлхэхэд бэлэн хатуу сэтгэлтнүүдийн харцан дор бөхийн амьдардаг.Тэгж байхад Монголчууд бид бас дэлхийд данстай аваргаа урвагч хог новшоор нь дуудна, тэр хөөрхий золиосонд явж байгаа хүүг харгис догшноор нь дуудна. Ямар хүүхэд гэдгийг нь үнэндээ мэдэхгүй байж.Японд сумо нар нэгнээ алчихсан байхад нуугаад өнгөрөөдөг мөртлөө манай бөхчүүд дээр ямар хатуу шийтгэл өгч байнаа?Хар бага наснаасаа энэ л замыг сонгосон болохоороо эцсийг нь үзэж, эрдэм чадлаа зааж, ид хаваа өвлүүлэх багш болъё гэтэл Их Наран улсын иргэн бол гэсэн шаардлага тавьсан билээ. Энэ л учгаар шахаанд орж иргэншлээ сольсноос биш,  энэ хүн эх Монгол нутагтаа хүндлэгдэн тахигдаж, эрх дураараа дарвиж, ийм тийм бизнес хийж баяжаад, элбэг дэлбэг жаргаад, их хурлын сэнтийд аягүй бол залраад  байж болох л байсан. Гэтэл тэр багш болох замыг сонгосноороо дэндүү гэнэджээ.  Хүчтэй тэнхээтэй золбоотой үртэй болХүүгээ л битгий сумо болгоорой гэж захьяХүний газар гүний хошуунд чичлүүлжХүйтэн, хатууг хэн хүнээс илүү эдэлнэНулимсаа нууж, шүд зуун зүтгэсэн өдрүүдНутагтаа гүйгээд очих ч эрх чөлөөгүй амьдралНяцарсан мах, бяцарсан ясНайр хайргүй шивэх  хурц сум шиг үгс хатуурхал л хүлээж байдаг юм байна. Үгийн сайнаар ерөөгөөд байвал үр хүүхэд чинь сайн явна гэдэг дээ.Сайны ерөөлийг хөвүүддээ өргөе,Санасан зорьсон нь биелэх болтугайСайхан хүмүүсээр хүрээлүүлж яваарайСамбаа зориг дүүрэн байгаарайСаран наран шиг мандаж яваарай!Төрсөн өдрийн мэнд хүргэе!  @HakuhoSho69 Аваргын дэвжээг хаалгахыг эсэргүүцэж Япон дэмжигчид гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Монголчууд минь нэгдээрэй! Улаан дээр дараад нэр мэйл хаягаа бичнэ. change.org/p/%E5%AE%AE%E5… Via: degi chadraabal
2024/03/11
249
СПОРТ
Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлж, Хакухо хатуу шийтгэл хүлээв
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн домогт их аварга Хакухо М.Даваажаргал нь дэвжээ өвлөн ояката болох ганцхан зорилгоор Монгол Улсын иргэншлээс татгалзан Япон Улсын иргэн болсон билээ. Гэвч түүний шавь дэвжээний бөхчүүддээ хүчирхийлэл үйлдсэн хэргээр дуулиан тарив. Улмаар 204 см өндөр, 183 кг жинтэй ирээдүйн их аварга хэмээн яригдаж байсан Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлахаас өөр аргагүй боллоо. Хокүсэйхо нь дэвжээний бөхчүүдийнхээ нүүр, нуруу, төмсөгийг алгадаж, шүүрийн бариулаар өгзөг рүү нь цохиж, шавьж устгах шүршигч цацсан г.м үйлдэл хийсэн гэнэ. Сумо бөхийн холбооноос Миягино ояката буюу Хакухо М.Даваажаргалын цолыг 2 шатлал бууруулж, цалинг гурван сар 20%-иар хассан байна. Энэ шийтгэл нь хамгийн хүнд бөгөөд дараагийн шат ажлаас халах, тэтгэвэрт гаргах юм. Хэрэг явдлын дараа Сүмо бөхийн холбооноос "багшийн үүрэг гүйцэтгэж чадаагүй" хэмээн Миягино оякатаг дэвжээний удирдлагаас чөлөөлж, хаврын тэмцээнд тус дэвжээг Исэгахама галын аль нэг ояката удирдах болсон. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ үйлдэл нь тус дэвжээ хаагдах магадлалтай болсны гол нотолгоо гэнэ. Миягино дэвжээнд Тоттори Жёохокү сургуулийн төгсөгч болон Хакухо цомын тэмцээнд тодорсон хүүхдүүд ордог болоод байсан. Өөрөөр хэлбэл Монголоос ирсэн оюутан залуусын мэргэжлийн сумод ордог гол гарц нь энэ болоод байжээ.Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох
2024/02/27
387
СПОРТ
Манчестер Сити Мбаппег Реал-аас өрсөн шүүрэхээр бэлтгэж байна
“Манчестер Сити” клуб Пари Сен-Жермений довтлогч Килиан Мбаппетай гэрээ байгуулах хүсэлтэй байгаа аж. Тэд авьяаслаг хөлбөмбөгчин залууг Реал Мадридаас өрсөн “булаахаар” төлөвлөж байгаа бололтой. Энэ тухай Bola Sport мэдээлжээ. Ман Сити Мбаппегийн Реалаас түүнд санал болгож буй санхүүгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгааг ашиглахыг хүсэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Мбаппе ПСЖ-д байснаас цалин бууруулсныг зөвшөөрсөн хэдий ч дараа нь Реал Мадридын боссууд түүнд үүнээс ч бага цалингийн нөхцөл санал болгосон байна. Энэ нь хэлэлцээрийн цаашдын үйл явцыг улам хүндрүүлж болзошгүй юм. Үүнтэй холбогдуулан Манчестер Сити клуб од тоглогчийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээрт нэгдэн орсон аж.
2024/02/19
329
СПОРТ
Биеийн тамир, спортын салбарт 2024 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Биеийн тамир, спортын салбарт 2023 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэж, 2024 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Баянхонгор, Ховд, Завхан, Хэнтий аймаг болон нийслэл тэргүүлж, бусад аймаг 88-аас дээш хувьтай гэрээгээ биелүүлжээ.Гэрээний хэрэгжилтийг дүгнэх дараахь хэд, хэдэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүнд:• Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдагчдын тоо• Спортоор хичээллэгчдийн тоо,• Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдагчдын тоо,• Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдагчдаас A, B, С үнэлгээтэй иргэдийн тоо• Сумын биеийн тамирын арга зүйчийн тоо• Өсвөрийн шигшээ багийн спортын төрлийн тоо• Тухайн орон нутагт шинэ тутам хөгжиж буй спортын төрлийг шинээр хөгжүүлэх• Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн биеийн тамир, спортын үйлчилгээний цэг байгуулах• Иргэдэд эерэг нөлөөлөл үзүүлэх нийтийн биеийн тамирын сайн дурын идэвхтнийг тогтмол, хүртээмжтэй ажиллуулах зэрэг шалгуурыг голчиллоо.
2024/02/02
318
СПОРТ
Монголын хүндийн өргөлтийн 14 тамирчин тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм.Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон,  +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэлжилт хэр хангадаж буйтай танилцаж, спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээрэй” хэмээн захив.  Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв. 
2024/01/31
326