mmnews.mn | 2024-05-20

СПОРТ

СПОРТ
'Улаанбаатар лиг' сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхэллээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулдаг, Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ. Шигшээ үе шат гуравдугаар сарын 22 хүртэл гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэ шатанд есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 96 багийн 1152 сурагч шалгаран өрсөлдөж байна.Багийн спортын төрлөөр дамжуулан өсвөр үеийнхний бие бялдрыг хөгжүүлэх, хамтач үзэл санаа, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг бий болгох, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох өндөр ур чадвартай тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор “Улаанбаатар лиг” тэмцээнийг 2009 оноос хойш зохион байгуулж буй. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг:-“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн нь таван үе шаттай зохиогддог. Тэмцээнд түрүүлсэн ахлах насны эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-д зохион байгуулагддаг “Супер шигшээ” тэмцээнд оролцох эрхтэй болдог гэдгээрээ онцлогтой. Нийт 192 сургуулийн охид, хөвгүүдийн 8208 багийн 90,550 сурагч өрсөлдөөд байна.119-р сургуулийн сурагч Г.Ернар:-Тэмцээнд орсон сэтгэгдэл маш өндөр байна. Уг тэмцээний ач холбогдол нь тэвчээр суулгах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг. Би сагсан бөмбөгөөр хичээллээд дөрвөн жил хагас болж байна. Спортоор хичээллэснээр миний биед асар их өөрчлөлт орсон. Жишээ нь, биеийн хөгжлийн хувьд өндөр болохоос гадна тууштай хичээх, тэвчээртэй байхыг сурсан. Монголын сагсан бөмбөгийн тамирчдаас Билгүүн, Санчир, Сэргэлэн нарыг дэмждэг. “Хөгжил” цогцолбор сургуулийн сурагч Э.Ариун-Үйлс:-“Улаанбаатар лиг”-д хоёр дахь жилдээ оролцож байна. Тэмцээн хүүхдүүдэд чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх боломж бий болгодог. Тавдугаар ангиасаа хойш долоон жил сагсан бөмбөгөөр хичээллэж байна. Том тэмцээнд орох сэтгэгдэл үнэхээр гоё байдаг төдийгүй хамт олонтойгоо тэмцээнд ороод хожих мэдрэмж нь хамгийн сайхан. “Гүн галуутай” цогцолбор сургуулийн сурагч Э.Маргад:-“Улаанбаатар лиг”-т  хоёр дахь жилдээ тоглож байна. Медаль авахаас илүү бэлтгэлийн үеэр сурсан мэдсэн зүйлсээ үеийнхэндээ үзүүлж, туршлага солилцох нь чухал гэж боддог. Улс, дүүргийнхээ хүүхдүүдтэй өрсөлдөхийн зэрэгцээ ирээдүйн зорилготой ирдэг учраас энэ тэмцээн ур чадварыг маань хөгжүүлэхэд тусалдаг.“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ жил өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас гуравдугаар сарын 22-ны хооронд спортын гурван төрлийг гурван насны ангилал, таван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. 
2024/03/21
210
СПОРТ
Их аваргаа өмөөрөх сэтгэл бидэнд бий
Ноднин Netflix  дээр сумогийн тухай Sanctuary гэж олон ангит кино гарч билээ. Асар хүнд хэцүүг туулж, зодуулж, дээрэлхүүлж, хүлцэшгүйг хүлцэн байж сумо болж байгаа түүхийг үзээд "Нээрээ ийм хүндийг туулдаг юм уу, зодуулж байв уу?" гэж Хакүхо аваргаас асуухад  "Жижиг бөх байхдаа нүүр нүдгүй хөх няц болтлоо нүдүүлээд түүнээсээ ихэд ичиж байж билээ" хэмээсэн юм.  Тэр үед түүнийг өмөөрөх, хамгаалах  хүн хэд байсан бол?  Хөх няц нүүртэйдээ ичиж, хулгай хийсэн гэж бодох вий дээ гэж ихэд зовж байснаас намайг ингэчихлээ гээд ховлоод очих хүн ч байгаагүй, тийм санаа сэтгэл ч өвөрлөж байгаагүй байх.Одоо гэтэл юу болж байна.  Япон хүн Япон хүнээ Монголоос хамгаалж байгаа юм уу,  аль эсвэл барын зулзагыг бага дээр нь дарах гэсэн шалтаг шалтгаан уу? Маш хүчтэйгээр түрэн орж ирж байсан чадалтай Монгол хүүг  өө сэв хайж байгаад зайлуулахдаа  сумогийн ертөнцийг олон жил ноёлсон багш нь болох их аваргатай нь цуг онхолдуулах, бүр дэвжээг нь хаах, айхтар том хорон ажиллагаа явагдаж байна гэж харж байна.Монголчууд бодохдоо манай хэдэн сумо нар Японд ирээд л нэг их амархан ялаад л, чухам их мөнгө аваад л, баяжаад, хүндлүүлж тахиулаад байдаг юм  шиг хардаг. Гэтэл үнэндээ харь хүн гэж хавчигдана, хазайсан дээр нь түлхэхэд бэлэн хатуу сэтгэлтнүүдийн харцан дор бөхийн амьдардаг.Тэгж байхад Монголчууд бид бас дэлхийд данстай аваргаа урвагч хог новшоор нь дуудна, тэр хөөрхий золиосонд явж байгаа хүүг харгис догшноор нь дуудна. Ямар хүүхэд гэдгийг нь үнэндээ мэдэхгүй байж.Японд сумо нар нэгнээ алчихсан байхад нуугаад өнгөрөөдөг мөртлөө манай бөхчүүд дээр ямар хатуу шийтгэл өгч байнаа?Хар бага наснаасаа энэ л замыг сонгосон болохоороо эцсийг нь үзэж, эрдэм чадлаа зааж, ид хаваа өвлүүлэх багш болъё гэтэл Их Наран улсын иргэн бол гэсэн шаардлага тавьсан билээ. Энэ л учгаар шахаанд орж иргэншлээ сольсноос биш,  энэ хүн эх Монгол нутагтаа хүндлэгдэн тахигдаж, эрх дураараа дарвиж, ийм тийм бизнес хийж баяжаад, элбэг дэлбэг жаргаад, их хурлын сэнтийд аягүй бол залраад  байж болох л байсан. Гэтэл тэр багш болох замыг сонгосноороо дэндүү гэнэджээ.  Хүчтэй тэнхээтэй золбоотой үртэй болХүүгээ л битгий сумо болгоорой гэж захьяХүний газар гүний хошуунд чичлүүлжХүйтэн, хатууг хэн хүнээс илүү эдэлнэНулимсаа нууж, шүд зуун зүтгэсэн өдрүүдНутагтаа гүйгээд очих ч эрх чөлөөгүй амьдралНяцарсан мах, бяцарсан ясНайр хайргүй шивэх  хурц сум шиг үгс хатуурхал л хүлээж байдаг юм байна. Үгийн сайнаар ерөөгөөд байвал үр хүүхэд чинь сайн явна гэдэг дээ.Сайны ерөөлийг хөвүүддээ өргөе,Санасан зорьсон нь биелэх болтугайСайхан хүмүүсээр хүрээлүүлж яваарайСамбаа зориг дүүрэн байгаарайСаран наран шиг мандаж яваарай!Төрсөн өдрийн мэнд хүргэе!  @HakuhoSho69 Аваргын дэвжээг хаалгахыг эсэргүүцэж Япон дэмжигчид гарын үсэг цуглуулж байгаа юм байна. Монголчууд минь нэгдээрэй! Улаан дээр дараад нэр мэйл хаягаа бичнэ. change.org/p/%E5%AE%AE%E5… Via: degi chadraabal
2024/03/11
268
СПОРТ
Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлж, Хакухо хатуу шийтгэл хүлээв
Мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн домогт их аварга Хакухо М.Даваажаргал нь дэвжээ өвлөн ояката болох ганцхан зорилгоор Монгол Улсын иргэншлээс татгалзан Япон Улсын иргэн болсон билээ. Гэвч түүний шавь дэвжээний бөхчүүддээ хүчирхийлэл үйлдсэн хэргээр дуулиан тарив. Улмаар 204 см өндөр, 183 кг жинтэй ирээдүйн их аварга хэмээн яригдаж байсан Хокүсэйхо А.Даваанинж зодог тайлахаас өөр аргагүй боллоо. Хокүсэйхо нь дэвжээний бөхчүүдийнхээ нүүр, нуруу, төмсөгийг алгадаж, шүүрийн бариулаар өгзөг рүү нь цохиж, шавьж устгах шүршигч цацсан г.м үйлдэл хийсэн гэнэ. Сумо бөхийн холбооноос Миягино ояката буюу Хакухо М.Даваажаргалын цолыг 2 шатлал бууруулж, цалинг гурван сар 20%-иар хассан байна. Энэ шийтгэл нь хамгийн хүнд бөгөөд дараагийн шат ажлаас халах, тэтгэвэрт гаргах юм. Хэрэг явдлын дараа Сүмо бөхийн холбооноос "багшийн үүрэг гүйцэтгэж чадаагүй" хэмээн Миягино оякатаг дэвжээний удирдлагаас чөлөөлж, хаврын тэмцээнд тус дэвжээг Исэгахама галын аль нэг ояката удирдах болсон. Эх сурвалжийн хэлж буйгаар энэ үйлдэл нь тус дэвжээ хаагдах магадлалтай болсны гол нотолгоо гэнэ. Миягино дэвжээнд Тоттори Жёохокү сургуулийн төгсөгч болон Хакухо цомын тэмцээнд тодорсон хүүхдүүд ордог болоод байсан. Өөрөөр хэлбэл Монголоос ирсэн оюутан залуусын мэргэжлийн сумод ордог гол гарц нь энэ болоод байжээ.Эх сурвалж: Сэтгүүлч Н.Урантогтох
2024/02/27
393
СПОРТ
Манчестер Сити Мбаппег Реал-аас өрсөн шүүрэхээр бэлтгэж байна
“Манчестер Сити” клуб Пари Сен-Жермений довтлогч Килиан Мбаппетай гэрээ байгуулах хүсэлтэй байгаа аж. Тэд авьяаслаг хөлбөмбөгчин залууг Реал Мадридаас өрсөн “булаахаар” төлөвлөж байгаа бололтой. Энэ тухай Bola Sport мэдээлжээ. Ман Сити Мбаппегийн Реалаас түүнд санал болгож буй санхүүгийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байгааг ашиглахыг хүсэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Мбаппе ПСЖ-д байснаас цалин бууруулсныг зөвшөөрсөн хэдий ч дараа нь Реал Мадридын боссууд түүнд үүнээс ч бага цалингийн нөхцөл санал болгосон байна. Энэ нь хэлэлцээрийн цаашдын үйл явцыг улам хүндрүүлж болзошгүй юм. Үүнтэй холбогдуулан Манчестер Сити клуб од тоглогчийн төлөөлөгчидтэй хийх хэлэлцээрт нэгдэн орсон аж.
2024/02/19
339
СПОРТ
Биеийн тамир, спортын салбарт 2024 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нартай Биеийн тамир, спортын салбарт 2023 онд хамтран ажилласан гэрээгээ дүгнэж, 2024 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Баянхонгор, Ховд, Завхан, Хэнтий аймаг болон нийслэл тэргүүлж, бусад аймаг 88-аас дээш хувьтай гэрээгээ биелүүлжээ.Гэрээний хэрэгжилтийг дүгнэх дараахь хэд, хэдэн шалгуур үзүүлэлт байдаг. Үүнд:• Биеийн тамир, спортын арга хэмжээнд хамрагдагчдын тоо• Спортоор хичээллэгчдийн тоо,• Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдагчдын тоо,• Бие бялдрын хөгжил чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдагчдаас A, B, С үнэлгээтэй иргэдийн тоо• Сумын биеийн тамирын арга зүйчийн тоо• Өсвөрийн шигшээ багийн спортын төрлийн тоо• Тухайн орон нутагт шинэ тутам хөгжиж буй спортын төрлийг шинээр хөгжүүлэх• Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн биеийн тамир, спортын үйлчилгээний цэг байгуулах• Иргэдэд эерэг нөлөөлөл үзүүлэх нийтийн биеийн тамирын сайн дурын идэвхтнийг тогтмол, хүртээмжтэй ажиллуулах зэрэг шалгуурыг голчиллоо.
2024/02/02
326
СПОРТ
Монголын хүндийн өргөлтийн 14 тамирчин тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болно. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөх юм.Тэмцээний эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Б.Тунгалаг, 59 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Э.Энхтамир, 64 кг-д Ази тивийн аварга Г.Ануужин, Б.Хонгорзул, 71 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, өсвөрийн Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ, А.Содгэрэл, 81 кг-д дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, Дэлхийн цомын аварга, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин М.Анхцэцэг, -87 кг-д А.Баясгалан нар өрсөлдөнө. Харин эрэгтэйчүүдийн 61 кг-д М.Очир-Эрдэнэ, 67 кг-д А.Ананд, Э.Дүүрэнжаргал, 81 кг-д С.Цэнгүм, 96 кг-д Б.Цолмон,  +109 кг-д М.Бахберген нар хүч үзэхээр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.Баг тамирчдыг тэмцээнд оролцохын өмнө Олимпод бэлтгэх баг тамирчдын сургалт дасгалжуулалтыг дэмжих багийн ахлагч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох тэдний бэлтгэлжилт хэр хангадаж буйтай танилцаж, спортын талбарт шинэ түүхийг бүтээж, өндөр амжилт гаргахын төлөө хичээрэй” хэмээн захив.  Монголын хүндийн өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв. 
2024/01/31
337
СПОРТ
Олимпын анхдагчдад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын баг тамирчид олимпын наадамд анх оролцсон түүхэн өдрөөс хойш яг 60 жил өнгөрчээ. Энэхүү түүхэн өдөр болон Орчин үеийн биеийн тамир, спортын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Олимпын анхдагч, ахмад тамирчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.1964 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол улсаас цаначин, тэшүүрчин, дасгалжуулагч нийлсэн 21 тамирчин Иннсбрукийн өвлийн есдүгээр олимпын наадмыг зорин очсон байдаг. Тэдний төлөөлөл, өдгөө амьд сэрүүн, энх тунх амьдарч буй ахмад тамирчин Д.Пүрэвлоов, Б.Зундуй, Л.Дашдэмбэрэл, Л.Боль нартай уулзав.Олимпын анхдагч нар маань эдүгээгээс 60 жилийн өмнөх тэр өдрүүдийнхээ дурсамжийг хуваалцан, манай улсын тэшүүрчид Казахстанд, цаначид Польшид бэлтгэл хийж байсан тухай ахмад тамирчин Л.Боль дурсан ярив.“Тэшүүрийн Цэндмаа төрийнхөө далбааг бариад олимпын талбайд орж ирэхэд “Чингисийн Монгол” хэмээн “Ура” хашгираад манай баг тамирчдыг их сайхан хүлээж авч байсан нь одоо ч бидний сэтгэлд тод үлджээ” хэмээн ахмадууд маань хуучилж байлаа. 
2024/01/30
755
СПОРТ
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” цогцолборыг барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг хуралдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт комплекс” цогцолбор барих төслийн ажилд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг /2024.01.26/ Төрийн ордонд хуралдлаа. Ажлын хэсгийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ ахалж байгаа юм. Монгол, Хятад улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит “Президент спорт цогцолбор” төслийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тус цогцолбор нь 59 мянган м2 талбай бүхий сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, сквош теннис, бокс, бөх, ханан хадны авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа, фитнесс, иога, спиннинг, дугуй зэрэг нийт 19 нэр төрлийн спортын үйл ажиллагааг явуулж, хүүхэд залуучуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдараа чийрэгжүүлж, улмаар олон улсын спорт тэмцээн олимп, тив, дэлхийн уралдаан тэмцээнд улсынхаа нэрийг мандуулж, амжилт үзүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.Хуралдаанаас дараах шийдвэрийг гаргалаа:Монгол-Хятад талын “Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байшуудах солилцох захидал”-д гарын үсэг зурахТус төслийн бэлтгэл ажил, гадна инженерийн шугам сүлжээ барихНэмж олгох шаардлагатай 1 га газар нэмж олгохТөсөл хэрэгжүүлэх байршлын урд байрлах эсрэг урсгалтай 4 эгнээ замыг эсрэг урсгалтай 6 эгнээ зам болгон өргөтгөхТөслийн хүрээнд шаардлагатай байгаль орчны ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ хийхДулааны техникийн нөхцөлд ачааллыг гүйцээн нэмж олгох ажлыг гуравдугаар сард багтаан шийдвэрлэхээр боллоо.Тус спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулах бөгөөд шаардлагатай газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/356 дугаар захирамжаар Барилга, хот байгуулалтын яаманд олгосон. “Президент” спорт цогцолборын үйл ажиллагааны нэгэн зэрэг нэвтрэх хүчин чадлын тооцоогоор 1327 хүнд үйлчилнэ. Энэ нь өдөрт 4,500-6,000 орчим хүүхэд залуучууд спортоор хичээллэж 8,000-10,000 хүнд тус цогцолбор үйлчлэх хүчин чадалтай болох юм. 
2024/01/28
257
СПОРТ
Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.  Энэ хүрээнд /2024.01.26/ Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд гардуулав. Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн мэргэжлийн багш, дасгалжуулагчдын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно” хэмээн онцоллоо.“Нийтийн хөлбөмбөг”-ийн хүрээнд аймаг, хот, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүд оролцсон таван үе шатанд талбайн хөлбөмбөгийн тэмцээнийг эхлүүлэх, Мөрөөдлийн гоол” тэмцээнийг жил бүр зохион байгуулах, хөлбөмбөгийн дэд бүтцийг бий болгох үүднээс 21 аймаг, есөн дүүрэгт тус бүр нэг стандарт талбай байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.Түүнчлэн клуб, холбоодоо дэмжих үүднээс “Хамтын ажиллагаа түншлэл” хөтөлбөр, жил бүр үргэлжлэн явагддаг “Үндэсний цом” тэмцээнийг өргөжүүлэх, чанаржуулах хөтөлбөр, боловсон хүчнийг дэмжих зорилгоор “Дасгалжуулагч, багшийн боловсрол” ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэх юм.  Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Б.Энх-Амгалан, БТСУХ-ны дарга О.Баттулга, Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөг хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар байлцлаа. 
2024/01/28
290
СПОРТ
"Хөзрийн хаан" марафонд уралджээ
1 сарын 21-нд Хонконг улсад болсон марафон тэмцээнд оролцогчдоос  хамгийн алдартай, олны анхаарлыг татсан хүн нь жүжигчин Чоу Юньфат байлаа. Түүнийг 'Хөзрийн хаан" тэргүүтэй олон киноны дүрээр нь монгол үзэгчид андахгүй.Өдгөө 68 настай тэрээр 21 км-ын хагас марафонд оролцож, 2 цаг 26 минут 8 секундэд бариандаа орсон байна.
2024/01/26
250
СПОРТ
Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сул орон тооны зар
“Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2.-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно.” гэж заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон Биеийн тамир, спортын улсын хорооны нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, дор зарласан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг хүсье. Тавигдах шаардлага:Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.Бүрдүүлэх материал:Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, НДШ төлөлтийн цахим лавлагаа;Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас”-ны хуулбар;Ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх тухай тодорхойлолт;Сүүлийн 3 удаагийн  төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас (төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ);Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах).Материал хүлээн авах хугацаа:2024.02.02-ны өдрийн 17.00 цаг хүртэл, Хүлээн авах цахим шуудан: [email protected] БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРООНЫ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ  ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
2024/01/26
269
СПОРТ
Б.Мөнхбаатар мөсөнд авиралтын дэлхийн аварга боллоо
Франц улсад мөсөнд авиралтын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-20-нд болов. Тэмцээнд Монголын долоон тамирчин өрсөлдөхөд 20 хүртэлх насныхны эрэгтэйчүүдийн хурдны төрөлд Б.Мөнхбаатар алтан медаль хүртлээ. Харин 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн ангилалд Ц.Анар хүрэл, эрэгтэйчүүдийн 18 хүртэлх насныхны ангилалд А.Зоригтбаатар хүрэл медаль хүртсэн байна. Дэлхийн аварга болоод буй Б.Мөнхбаатар нь өнгөрсөн жил Финлянд улсад болсон тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв.
2024/01/26
263
СПОРТ
Африк авлигад идэгдсэний тод жишээ
«Пари Сен-Жермен» клуб болон Францын шигшээ багийн довтлогч. 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн шилдэг залуу тоглогч бөгөөд дэлхийн аварга Mbappe-гийн эцэг : “Анх би хүүгээ Камеруны багт тоглуулахыг хүссэн. Харин Камеруны хөл бөмбөгийн холбооны түшмэл надад байхгүй их мөнгө төлөхийг шаардсан. Харин Франц ямар ч мөнгө нэхээгүй. Эмболод бас авлигад өгөх мөнгө байгаагүй болохоор Швейцарийн багт тоглож Камеруны эсрэг гоол оруулахад Африкчууд түүнийг хараасан.Африк авлигад идэгдсэнийг хорыг харж байна уу? Авлига үгүй болвол африкчууд дэлхийн аварга болно” гэжээ.
2024/01/22
197
СПОРТ
Соболенка Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарлаа
Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Беларусын теннисчин Арина Соболенка Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймын шигшээд АНУ-ын тамирчин Аманда Анисимоваг  6:3, 6:2 харьцаагаар буулган яллаа.Тоглолт нэг цаг таван минут үргэлжилсэн байна.Арина Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарч, ОХУ-ын Мирра Андрееваг тус тэмцээнээс хассан Чехийн Барбора Крейчиковатай өрсөлдөхөөр боллоо.
2024/01/22
95