mmnews.mn | 2024-05-20
МУГЖ О.Бат-Өлзий ихэр хүүхэдтэй болсон дурсамжаа хуваалцжээ
МУГЖ О.Бат-Өлзий: Эхнэр маань бие давхар болж бид 2 бөөн баяр боллоо. Удалгүй 3 сар гарантай байхад нь Драмын эрдмийн театрын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй тайзан дээр гарахдаа гэдсээ чивчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай  явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж, ялангуяа МУГЖ Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм. 
Сарын бригадаар сайн явж ирлээ. Харин намар тулгар гэдэстэй өнөө маргаашгүй төрөх болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би И.Нямгаваа найруулагчаас
- Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч гэж хүслээ.
Найруулагч Нямгаваа: -Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?
Бат-Өлзий:-Үгүйдээ би аав болох гэж байна, хажууд нь баймаар байна.
Нямгаваа:  Улсын ажил, цалин авч байгаа бол ажлаа л хий!
Ингээд говь руу  бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. 7 хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод 1-р төрөхтэй холбогдлоо.
Бат-Өлзий: -Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?
Сувилагч: Жүжигчин Сарантуяа юу?
Бат-Өлзий: Тийм ээ 
Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор палхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа 
Сувилагч : Байна уу? Танай хүн төрсөн 2 ихэр, хүү охин төрүүлсэн.
Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манарав.
Бат-Өлзий: Хүү охин хоёроо.... гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад 
- Би хүү охинтой болчихлоо...гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ. Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (Сарантуяа) биеийг асууж байна.
Бат-Өлзий: Асуусангүй, мартчихжээ.
Жүжигчин Дашхүү ах: Тэнэг мал минь ээжийнх нь биеийг асуугаач! гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ. Миний өгзөгнөөс утаа уугиж байсан байхаа. Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна. 
Сувилагч: -Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утсаа тасалчих юм аа. Эхнэр чинь сайн байгаа чамд үг хэлүүлсэн. Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй" гэсэн шүү гэлээ. Намрын бригад бууж, эхнэртээ хонины шинэ махтай театр дээр шөнө буулаа. 
Жүжигчин Авирмэд ах: Дүү минь нялх хүүхэд дээр шөнө очихдоо нойтон махтай очдоггүй юм гэлээ. Би театрын жижүүрт махаа орхиод гэр лүүгээ жирийлгэлээ. 
Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байв. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихэр маань тайван унтаж байлаа. Ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулчихаж. Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичнээн ихээр хайрласан гээч.(үг дутав) Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагийн нэрийг охиндоо өглөө. Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.
Энэ бол 36 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Давааням
2024-05-09 14:06:01
172.69.252.164
Мундаг юмаа гэр бүлд нь аз жаргал эрүүл энх урт удаан наслахын ерөөлийн хүсье
Давааням
2024-05-09 14:05:55
172.69.252.164
Мундаг юмаа гэр бүлд нь аз жаргал эрүүл энх урт удаан наслахын ерөөлийн хүсье
Дэвид
2024-05-09 12:26:15
172.69.252.168
Сайхаан, сайхан ...
Энхцэцэг
2024-05-09 11:09:07
172.69.45.145
Гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрүүл энх, урт наслаж удаан жаргаарай.
Цогзолмаа
2024-05-09 07:13:23
172.69.252.166
Маш сайхан дурсамж байна танай гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсье тэр үeийн залуус ийм л даруулгатай хүнээс үг дааж чаддаг мундаг хүмүүжилтэй байлаа даа хаа ч явсан хань ижил үр хүүхэд аав ээжээ дээдэлдэг байлаа та 2 мундаг сайн жүжигчид шүү хүндэлж явдаг даа
Зочин
2024-05-08 20:07:40
172.69.252.164
Сайхан дурсамж байна Урт насалж удаан жаргаарай.
ЗОЧИН
2024-05-08 14:21:45
172.69.45.144
Сайхан дурсамж байна. Гэр бүлд нь аз жаргал эрүүл энхийг хүсье.
Ц Одончимэг
2024-05-08 14:04:24
172.69.45.145
Агуу жүжигчид шүү
Зочин
2024-05-07 15:59:26
172.69.45.145
Сайхан дурсамж бичжээ. Аз жаргал хүсье та бүгдэд
үнэн үү
2024-05-07 13:46:08
172.68.93.138
зочин
Төстэй мэдээ