mmnews.mn | 2024-05-20
Зүрхэндээ уйлсан тэр нэг залуу.....
Сайн байна уу? Та бүхэндээ энэ нэргүй захидал очих өдрийн мэнд хүргэе.  Би 5 жилийн өмнөх болон яг одоо цэг тавьсан амьдралаа бичлээ..."Яагаад, чи эр хүн шдээ!" гэж зэмлэх хүн олон боловч ингээд ч болов сэтгэлд бугалсан том хар чулууг хаяхыг хүслээ..Сэтгэлээр уналаа гээд согтотлоо архи уух дургүй л дээ, одоо бол 30 гарсан залуу...
Амьдралын тэр нэгэн эргэж буцахгүй өдөр минь яг 5 жилийн өмнөх тэр намар.. саваагүй залуу байхаас эхэлсэн учрал минь сайхан амттай л байлаа... анх зүрхэнд гал асааж өөр бүсгүйг харах нүдгүй болгосон тэр жаахан бүсгүй...
Халсан байсныг ч хэлэх үү, тэр бүсгүй  амьдралынхаа хэцүү бүхнийг ярьж уйлсныг санаж байна одоо..... Тэр нулимс хатаагүй мэт л харагддаг гэхдээ тэр нулимсыг арчаад "надад итгэж болноо" л гэж амлалт өгөөд..өөрийн мэдэлгүй орхиод явсан нэгний хариуцлага гэгч зүйлийг авч үр хүүхдүүдийг нь өсгөж эхэлсэн жаргалтай дурсамжууд ... 
Эзэн болсон хариуцлага надад ахдаагүй харин ч хүний өмнө гэр бүл гэгч зүйлтэй бардам, хаяад явсан нь биш өсгөсөн нь эцэг болно гэж зүтгэсэн хэдэн жил...харин сэтгэлээс өөр юмгүй надад хадам гэгч эмэгтэйн нүүр арай л хатуудав уу?
 Орой орох бүр тэр нэгэн хоол унд, тогоо шанаганы хэрүүл ... эхний жилдээ тоолгүй, илүүг олох ёстой гэсэн зориг зүрх дүүрэн жил.. дараа  нэг шөнө ирэхэд л "Энэ гуйлгачин, энэ хар п..." гээд л харааж эхэлснээс хойш сэтгэлд сэв сууж, дуугүй байх тусам улам дотор бачуурч,  "бусад залуусын адил чи  бас хаяна" гэсэн үгс чихэнд унтах болгонд хадагдаж байлаа....аргагүй шүү дээ, би эхийнхээ дэргэдээс холдож хадмын хаяанд очсон залуу... идэх хоол, өмсөх хувцас хэрэглээ хүүхдүүдийн хэрэгцээ хаана ч хүрэхгүй,  "Юу авчирч байгаа юм" гэх бузрын хэрүүл... кармаандаа 1000 төгрөгтэй явдаг залууд цалин нь хаана байгааг нь хэлүүлэлтгүй тэр гэрийнхэн мэдэж байгаа биз...тэнхээтэй тэнхээтэй гэхэд  2 давхар ажил хийж, тэнэг тэнэг гэхэд хүн цохиж авахад чимээгүй суудаг тэнэг.... Шалбарсан гар, нойргүй хоног, өглөө нартай уралдаж гарч шөнө 04.:00 цагт ирдэг залууд угаах хувцас, идэх хоолны хэрүүл арай л ахадсан юм....
За одоо цааш бичих юм бол зүрх бүр л чичрэх юм байна.. хөөрхөн үрс том болсоор л нэг маамаа нар гйигүүлж түүнд минь ирсэн..гэвч тэр хэрүүл тасраагүй, эд мөнгө, хоол унд, тогоо шанаганы хэрүүл тасраагүй,  хадгалсан мөнгө хүртэл.. хэн нэгний баяр ёслолд явж, хэн нэгний нийллэг гоёл чимэглэлд явж.. байр түрээслэж арай хийж түрээсээ төлж, усны мөнгө цахилгаан хэрэглээгээ хангаж байхад ахиад л баяраас баярын хооронд..за яахавдээ сайхан ширээ дүүрэн л байдаг байлаа..
Дараа нь харин түүний минь хардалт, хадам ээжийн хэрүүл хоёр зэрэг ирэхэд шууд л миний анхны  даруухан чих зөөлөн ирсэн залуу тэсэрсэн ууртай болж эхэлсэн, сөрж хэрэлдэж биеэ өмөөрч эхэлсэн, дараа нь гарч гудманд машиндаа хүртэл хонож эхэлсэн... Харин сүүлд ганц бяцхан хүүхдээ бодож хэрүүлийг тэвчсэн,  Гэвч тэр минь баяр ёслол, найзуудын нийллэгийг алдалгүй уудаг болж дээ.... "Уухаа болиоч, эмэгтэй хүн тасрах муухай, уух муухай" гээд сүүлдээ "надаас илүү уудаг хүнд дургүй" ч гэж хэлж үзлээ, тоож байгаа ч юм алга. Харин хадам эх бол өмөөрөөстэй,  "Яадгын гарч орно, ууна иднэ, өмсөнө зүүнэ, чи зүгээр олно!".. за тийм дээ жаргаана гэж амлахдаа энэ бүхнийг тооцоогүй байж... Шөнө ирээд хоолгүй унтаж, хувцас оймсоо өөрөө угаахдаа  хэнд хэлэх билээ, хэнтэй ч ярих билээ.... "Би буруу юм хэлчүүл яанаа, эр хүн байж гонгиноод гэж хүмүүс бодох вий" гэж чимээгүй сууж, бяцхан хүүхдээ л боддог байлаа... 
Нэг хэрүүл гарсан өдөр ахиад л машиндаа хонолоо.  Яагаад хэрүүл ойртов.. хар төрөв.. бодсон энэ сүүлийн сар халамж хайчив?? Хайраа, ханиа ярих цаг хаачив?? Одоо амраарай, хүүхдүүдтэйгээ гарая хайчив?? Ажилд орсон яагаад оройтдог болов? Түмэн асуулт....
За даа, хадам ч дургүй, дүү нар ч харааж ерөөгөөд.....би шийдвэр гаргалаа, тус тусдаа байгаад үзье, гэр орон авъя гэтэл гэрт амьдрахгүй ээ гэнэ. гараар юм угаахгүй, усанд явахгүй, нүүрс авахгүй гэх юм, би бүр шоок.. за за тэгүүл тус тусдаа амьдраад үзье гэсэн за л гэж байна..миний олдог мөнгө утасны төлбөр, машины бензин хангалттай хүрээд байна шүү, бүр бяцхан хүүхдүүдийнхээ хэрэглээг дийлээд байх нь тэр тусдаа байж шүү бүр... тэгсэн харин нийлэх санаатай, ядаж байшин барих гээд эхэлж байхад өөр хүнтэй сүүлийн жил цэвэрхэн  явалдаж дээ сураг сонсох нь, шөнө ирнэ Мартын 8н нтрт бол гэртээ хоноогүй болж таарлаа....
Найз залгав:  "Юу бн хөгшөөн, эхнэрээсээ салаа юу,  энд нэг залуутай сугадалцаад алхаж байна!"....  "За тиймээ" гэж хэлээд бүх зүйл, хэлсэн амлалтаа би өөрөө зөрчихөөс аргагүйд хүрлээ.. "Чи минь надаас сайхантай, сайнтай нь учирчээ" гээд одоо түүнийгээ явуулсан даа... харин миний хоргодох зүйл сайхан үр минь байна.... сайхан хань байж чадаагүй ч сайн аав байнаа, гэхдээ миний гал голомт, тулга тэр айлд хэтэрхий багадаж дээ...зүрхэндээ ганцаараа уйлсан тэр нэг залуу .....
2024.03.17-нд



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаагий
2024-03-18 21:27:36
202.126.88.154
Оройн мэндээ. Сэтгэлээ нээгээд онгойл- гоод ав. Уйлсан ч яадгий. За миний дүү миний зүгээс чамд зөвөлхөд зүгээрээ. Алдлаа гэж битгий ай . Чамд сургамж. Залуу бна. Зөв санаа бодолтой бхд цааш амьдарна. Ер нь сүүлийн үеийн залуусыг хөндлөнгөөс харж үзхэд их бэлэнчлэх сэтгэл төрчихсөн. Тухайн үеийн хайр яах, .хоолтой хоосон яахав Удам судрын нь харах хэрэгтэй. Хүүхдүүдийнхээ амьдралд оролцдог хадам эх ( да ялагуяа) маш их байгаад бна. Үр хүүхдэдээ ажил сургаж , үг дааж сургахгүй алтан загасны үлгэрээр амьдруулах сонирхолтой байх болж. Амьдрал ямар байдгыг мэдсэн хойн урагшаа амьдрал баян шүү. Харин өөрөө архинд л орж болдоггүй юм шүү. Архи уудаг л бол ямар ажилтай ч бай хамаг юмны буруутан шүү... Амжилт
Төстэй мэдээ