mmnews.mn | 2024-05-20
Дуучин Ч.Мишээл: Бүгдээрээ нэг зүйлийг ДАВАЛГААЛЪЯ гэж бодож байна
Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр дүрсээр нь ялгаварлан үзэхээ БОЛЬЁ ОО.
Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ буцаж орно, сэтгэлээр унана, буцаж босно... Хүн бүр эцэг эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээ хайрлаж, амьдарч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа. Би, чи, та... бүгдээрээ адил .
Харин хүний хандлага, хүмүүжил, хүн муутай байхыг л засах, болих, сайжрах зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Худал ярьж, хүнд, байгальд, амьд бүхэнд муу зүйлс хийж, хууль дүрэм зөрчихийн эсрэг л тэмцэж эсрэг байх хэрэгтэй үе шүү дээ , Мөн эрүүл эсэн мэнд байх 
Гадны орнууд гадаад үзэмжээр гоочлох ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бид салбар салбартаа хөгжиж байгаа болохоор энэ хандлага хэзээ нэгэн өдөр арилж хэвийн болно гэж бодож байна.
Only good vibes please.
Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая, бие биедээ аз жаргал, өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ ерөөдөг байя, бид мөнх настай биш шүү дээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ