mmnews.mn | 2024-05-20
Улсын Драмын Эрдмийн Театрын их засвар дуусаж, өнөөдөр нээлтээ хийнэ
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ИХ ЗАСВАР ДУУСАЖ, 5-Р САРЫН 1-НД "АННА КАРЕНИНА" ЖҮЖГЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.
Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна. 
Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлалаа. 
1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. 
Улсын Драмын Эрдмийн театрын нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 1-нд Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ