mmnews.mn | 2024-05-09
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....

Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа.


    Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ.

   Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ