mmnews.mn | 2024-05-20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын: 2024-04-29, Даваа гараг.   Билгийн тооллын 21, Сумъяа гараг, Хаврын адаг шар луу сарын 8 цагаан мэнгэтэй, рашааны барилдлагатай, төрөхүйн шүтэн барилдлагатай, хий суудалтай, суулга одтой, харагчин гахай өдөр.

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.37-20.02
-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. 
-Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ.
-Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ