mmnews.mn | 2024-05-20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

Аргын тооллын: 2024-04-22, Даваа гараг.

Билгийн тооллын 14, Сумъяа гараг. Хаврын адаг шар луу сарын 6 цагаан мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, тугчин одтой, улаан луу өдөр. 

-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.49-19.52
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.
-Хол газар яваар одогсод хойшоо мөр гаргавал зохистой. 
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. 
-Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ