mmnews.mn | 2024-05-20
Мөнгө хүчтэй дуу чимээнээс айдаг…
Та яагаад банкинд хөгжим тоглодоггүйг гайхаж байв уу? Учир нь, мөнгө дуу чимээ, шуугианаас айдаг. Би хэзээ ч чих дүлийрмээр аятай хөгжим тоглож буй клубт тэрбумтнуудыг харж байгаагүй. Тэд жааз хөгжим, хүн багатай клубт сууж, бизнесийн хэлэлцээрээ ярилцдаг.
Өндөр дууны аяны дор бүжиглэж, хөлсөө урсгаж буй хүмүүсийг харах бүрт клубын эзнийг эс тооцвол тэдэнд мөнгө байхгүй гэдгийг мэдэж аваарай. Хэр их баян гэдгээ гайхуулж, эд хөрөнгөөрөө сагаж буй хэн нэгнийг харвал мөнгө нь чимээ шуугианаас айдаг тул удахгүй түүнээс мөнгө нь салан одох нь тодорхой. 
Мөнгө дотогшоо ханддаг.
Гэр бүл хэрэлдэж эхлэх бүрт мөнгө далавч ургаж эхэлдэг. Урам хугарах, өвчин тусч эмнэлгийн төлбөр төлөх  гэх мэт гэр бүлээс мөнгө авах бусад залгигчид мангас адил гэнэт гарч ирнэ.
Хэрэв та мөнгөний таатай уур амьсгалыг бий болгохыг хүсч байвал зүгээр л амар амгаланг хадгал, тэгвэл мөнгө тэнд байх болно.
Асуудалтай хүн маш азгүй байдаг. Санхүүгийн ашиг тус таныг олохыг хүсч байвал шаардлагагүй маргаан, буруутгалаас зайлсхий. Хүмүүс мөнгө ярьдаг гэж боддог. Харин ухаалаг мөнгө бол сонсдог юм.
Жич: 
1. Монгол улс асар их хэл ам, чимээ дуу шуугиан, найр цэнгэл, баар савтай учир мөнгө зугатсаар л байна уу даа. Бид элитлэг, намуухан, хүндлэнгүй байж хөгжинө.
2. За тэр гадуур 2,3 хан секунд хүлээснээс болж бусдыгаа п, я-аар нь дуудаж байгаа таксины жолооч болон машины жолооч нар мөнгө олно гэж горьдолтгүй шүү. Мөнгө чамаас зугатсаар л байх болно. Хараал урсгадаг хүнд мөнгө тогтдоггүй.
Via Номын инженер



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ