mmnews.mn | 2024-05-20

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
ОХУ-ын Засгийн газраас 8500 тонн хүчит тэжээлийн тусламж үзүүллээ
ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж 8500 тонн хүчит тэжээлийг буцалтгүй тусламжаар олгохоор болсон. Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов эхний ээлжийн 250 тонн хүчит тэжээлийг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханд хүлээлгэн өглөө. Тусламжийн цувааг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад хүчит тэжээлийг буулгасан байна. Буриад Улсын талаас өгсөн мэдээллээр, ОХУ-аас Монгол Улсад үзүүлж буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь 8,5 мянган тонн хүчит тэжээл, тээвэрлэх машины  тээврийн зардлын хамт нийт 166,6 сая рубль буюу 1,85 сая ам.доллар болж байгаа бөгөөд хилээр татваргүй, хялбаршуулсан байдлаар нэвтрүүлэх ажлыг ОХУ-ын Засгийн газар шийдвэрлэсэн байна.Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденовт хандаж “Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн ОХУ-ын Засгийн газар, ард түмэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун талархал илэрхийллээ. Мөн манай хоёр орны ард түмэн баяр хөөр болон хүндрэл бэрхшээлтэй ямар ч үед халуун сэтгэлээр харилцан тусалж ирсэн түүхтэй. Тэвдэж явахад тэвнээр туслах нь тэнхлүүн цагт тэмээгээр тусалнаас илүү үнэтэй. Бидний чин сэтгэлийн талархлыг ОХУ-ын Засгийн газар, ард нийтэд уламжлахыг хүсье” гэлээ.  
2024/03/19
225
ДЭЛХИЙ
Оросын Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны гуравдугаар сарын 15-17-ны хооронд явагдана.Тус улсын төрийн тэргүүн зургаан жилийн хугацаатай сонгогддог бөгөөд энэ удаад ялагч болсон нэр дэвшигч 2030 оны тавдугаар сар хүртэл Орос орныг удирдах юм.Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөгчид нь "Шинэ хүмүүс"-ийн Владислав Даванков, одоогийн удирдагч Владимир Путин, Либерал ардчилсан намын Леонид Слуцкий, КПРФ-ийн Николай Харитонов нар байна.
2024/03/16
376
ДЭЛХИЙ
Насан туршдаа буяны үйл бүтээсэн эмэгтэй өөд боллоо
  Будааны ороомог буюу кимбаб хийн зарж олсон бүх мөнгөө бусдын сайн сайхны төлөө хандивладаг байсан Өмнөд Солонгосын иргэн Пак Чүн Жа 95 насандаа өөд болжээ. Тэрбээр арваад настай байхдаа ар гэрийн амьдрал хүнд, мөнгөгүйн улмаас сургуулиасаа гарсан байна. Ингээд насан туршдаа хар бор ажил хийж ирсэн Пак 2008 оноос эхлэн гудамжинд кимбаб зарж, олсон мөнгөө “Green Umbrella” буяны байгууллагад хандивладаг байсан бөгөөд нийт хандивынх нь хэмжээ 300 сая вон болсон байна. Тэрбээр энэ мөнгөө санхүүгийн бэрхшээлээс болж сургуульд сурч чадахгүй байгаа хүүхэд залууст зориулахыг эрхэмлэн захидаг байжээ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 11 хүнийг гэртээ байлган хооллож ундлан, асарч хамгаалж ирсэн байна. Түүний энэ сайн үйлсийг үнэлж 2021 онд “LG Humane Award” шагнал хүртээж байв. Шагнал гардах үеэрээ тэрбээр туулж ирсэн бэрх амьдралынхаа талаар өгүүлж, хүмүүсийг бие биедээ тус дэмтэй амьдрахыг уриалан “Өөрт байгаагаа бусадтай хуваалцахаас өөр сайхан зүйл байхгүй" гэж нулимс дуслуулан ярьж байжээ. Пак гуай өөд болохдоо, түрээсийн байрны барьцааны мөнгө болох сүүлчийн 50 сая воноо мөн бусдад хандивлаж буйгаа гэрээсэлсэн байна.Эх сурвалж: шашин ба шинжлэх ухаан групп
2024/03/16
16611
ДЭЛХИЙ
Европын Холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламж олголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав.             Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын Холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Европын Холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм.            Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо.Тухайлбал, “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын Холбооноос 9,4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжид тус тус олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Европын Холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
2024/03/14
236
ДЭЛХИЙ
БНХАУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газраас малчдад хандив илгээжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулж БНХАУ-ын Засгийн газар 200 мянган ам.доллар, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Ардын Засгийн газар 170 гаруй мянган ам.долларын эд материалын тусламжийг Монгол Улсын Засгийн газарт үзүүлж байгааг Элчин сайд Шэнь Миньжюан танилцуулан батламжийг нь гардуулан өглөө.БНХАУ сайн хөршийн хувиар эв санааны нэгдлээ илэрхийлж зуданд өртсөн хөдөө нутгийн ард иргэдэд сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлж, тусламжийн хандив өгч буйд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс БНХАУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хоёр талын харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцлоо.
2024/03/04
306
ДЭЛХИЙ
Huawei компанийн удирдлагууд Mobile World congress дахь манай booth-ээр зочиллоо
Huawei компанийн Олон улсын харилцааны газрын дэд ерөнхийлөгч Чэн Лианг, Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Сонг Яаху нар Mobile World congress дахь манай booth-ээр зочилж, Засгийн газрын цахим шилжилтийн ажлууд, хувийн хэвшлийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцлаа.Энэ хүрээнд ЦХХХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх төслийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэгтэй санал солилцож, цаашид илүү үр дүнтэй, нягт хамтран ажиллах талаар ярилцсан юм.Үүний дараагаар манай төр, хувийн хэвшлийн төлөөллүүд мөн Huawei компанийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцав. Huawei энэ жилийн MWC-т хамгийн том талбайд, хамгийн олон дэвшилтэт технологио танилцуулан оролцож байна.
2024/03/01
267
ДЭЛХИЙ
Монгол-Солонгосын хооронд нислэгийн тоог нэмэгдүүллээ
Монгол Улс - БНСУ-ын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны ээлжит хэлэлцээр 2024 оны 2 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн хэлэлцээрээр БНСУ-ын Пусан, Тэгү, Муан, Чонгжу зэрэг 7 хотоос Улаанбаатар хот руу хийгдэх нислэгийн тоог нэмэгдүүлэх асуудал дээр хоёр тал гол анхаарал хандуулан ажиллалаа. Пусан хотын чиглэлд нислэгийн тоог 7 хоногт тал тус бүр 9, нийт 18 болгож нэмэгдүүллээ. Суудлын тоогоо хязгаарласан байсныг цуцалж ямар ч онгоцоор нислэг үйлдэх боломжтой боллоо. Тэгү, Чонгжу, Муан, Яньяанг, Чэжү хотуудаас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Хоёр улсын хооронд долоо хоногт 72 нислэг үйлддэг байсныг 36-р нэмэгдүүлж 108 болголоо. Дашрамд дурдахад, Солонгосын "Jin air" компани Муан хотоос, "Aero K" компани Чонгжу хотоос шууд нислэг үйлдэхээр "Гадаадын агаарын тээвэрлэгчийн хүсэлт" гаргасныг дуулгахад таатай байна. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд Мөрөн, Өмнөговь, Чойбалсан, Ховд нисэх буудлуудаас Солонгосын Сөүл болон дээрх 7 хот руу шууд нислэг үйлдэх эрх зүйн орчинг бүрдүүллээ. Ингэснээр гадаадын аялагч, жуулчид заавал Улаанбаатараар дайрахгүйгээр шууд орон нутгийн нисэх буудал руу нисэх боломжтой болсон. Одоо харин бид дөрвөн нисэх буудлаа шинэчлэн сайжруулж, том оврын онгоц хүлээн авах хүчин чадалтай болгох ажлыг яаралтай хийх шаардлагатай байна. ХЯМД ТИЙЗ - ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ
2024/02/27
299
ДЭЛХИЙ
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсад айлчлав
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын Парламентын Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад 2024 оны 02 дугаар сарын 20-ноос 25-ны өдрүүдэд албан айлчлал хийв.Айлчлалын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Х.Баделхан, Д.Ганбат, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа (Румын Улсад хавсран суугаа) болон албаны бусад хүмүүс ажиллав.Европын Холбооны гишүүн Румын Улс нь 2024 оны 03 дугаар сард Шенгений бүсэд хэсэгчилэн орох болсон бөгөөд Европ-Азийн хоорондох гадаад худалдааны тээврийн “Дунд коридор”-ын нэг болж байгаагаараа Монгол Улсын гадаад бодлогын “гуравдагч хөрш”-ийн үзэл санаанд чухал байр эзэлдэг орны нэг юм. Айлчлалын үеэр Улсын Их Хурлын гишүүд Румын Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Николае-Ионел Чука-д бараалхан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлахын сацуу парламентын дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны урилгаар тус улсад айлчилж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.Төлөөлөгчид хоёр талын уулзалтын үеэр улс төрийн яриа хэлэлцээ, тэр дундаа парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, улмаар бусад салбар хоорондын харилцан ойлголцсон, нийтлэг ашиг сонирхол бүхий хамтын ажиллагааны хөгжилд түлхэц үзүүлэх зорилго, эрмэлзэлтэй байгаагаа  илэрхийлэв.Сенатын танхимын Ерөнхийлөгч ноён Н.И.Чука Монгол Улсын Их Хурлын даргын ирүүлсэн мэндчилгээнд талархал илэрхийлээд, ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх  арга хэмжээний бэлтгэлийг хангах, зохион байгуулах ажлын хэсгийг Гадаад харилцааны яамд болон парламентын бүлгүүдийн түвшинд байгуулан ажиллуулах санал санаачилгыг бүрэн дэмжихээ  илэрхийлэхийн зэрэгцээ хоёр улс Элчин сайдын яамаа харилцан нээхгүйгээр найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэх боломж бололцоо хязгаарлагдмал болохыг онцлон тэмдэглэв.Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд тус улсын парламентын Дээд танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга ноён Сенатор Титус Корласеан болон Төлөөлөгчдийн танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга хатагтай Розалия Биро, Сенат дахь Румын-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Сорин Лаврич, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга ноён Траян-Христя нартай тус тус  албан уулзалт хийсэн болно.Мөн төлөөлөгчдийг Румын Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дэд дарга ноён Роберт-Мариус Казанчук элэгсгээр хүлээн авч уулзав. Талууд уулзалтуудын үеэр хоёр талд харилцан Элчин сайдын яамдуудаа дахин нээх, ирэх онд тэмдэглэх 75 жилийн түүхэн ойг тэмдэглэх бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгүүдийг хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын түвшинд байгуулах, парламентын найрамдлын бүлгүүдийн хооронд цахим уулзалтыг даруй зохион байгуулж, харилцаа, хамтын ажиллагааны цаашдын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэхээр боллоо."Monumenta mongoliae historica" түүхэн цувралын эхний 10 боть номыг хүлээн авлааАйлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Румын Улсын эрдэмтэн, академич Константин Барбуг хүлээн авч уулзлаа.Академич Константин Барбу нь олон жилийн туршид дэлхийн улс орнуудын архив, номын сан, хувь хүмүүсийн цуглуулгад буй Монголын эрт үеийн түүхийн холбогдолтой судалгааны эх сурвалжуудыг цуглуулан судалж иржээ. Тэрбээр цуглуулсан эх сурвалжуудаа эмхэтгэн хэвлүүлэхэд 1000 орчим боть ном болох боломжтой хэмээн танилцуулав.Мөн тэрбээр "Monumenta Mongoliae historica" хэмээн нэрлээд буй түүхэн эх сурвалжуудын цувралынхаа загвар болгож эхний 10 боть номыг өөрийн зардлаар хэвлүүлэн, 10 газрын зургийн хамт Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдөд гардуулах үеэрээ Монгол Улсын төр засгийн зүгээс уг төслийг дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.Энэхүү 10 ботид Рашид Ад Динийн Судрын чуулганы гар бичмэлийн хэд хэдэн хувилбар болон Марко Пологийн тэмдэглэлийн гар бичмэл зэрэг перс, латин хэлээр хадгалагдаж буй түүхийн үнэ цэнэтэй эх сурвалжууд багтсан гэж байлаа.Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба
2024/02/26
300
ДЭЛХИЙ
Калифорни мужид аадар борооны улмаас үер бууж байна
АНУ-ын Калифорни мужид сүүлийн хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон борооны улмаас 152-254 мм хур тунадас буусан ба Лос Анжелес хотын төв хэсгээр 300 орчим мм-т хүрчээ. Энэ нь 1998 оны хоёрдугаар сард хамгийн их хур тунадастай жилээс хойш тохиолдож байгаагүй үзэгдэл юм.Учирсан хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй  бөгөөд Калифорни мужийн нийт 37 мянган оршин суугчдад энэ долоо хоногийн Пүрэв гараг хүртэл үерийн аюулын сэрэмжлүүлэг үргэлжлүүлэн хүргэсээр байгаа аж.Орчуулсан: Б.Гэрэлзаяа  /ОБЕГ/Эх сурвалж: https://abcnews.go.com/
2024/02/21
356
ДЭЛХИЙ
Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 градуст хүрч хүйтэрчээ
Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид агаарын хэм 64 жилийн дараа дээд түвшинг эвдэж, цельсийн -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь Шинжаанд 1960 оны нэгдүгээр сарын 21-нд -51.5 хэмд хүрч хүйтэрч байсан талаар тус улсын хэвлэл онцлон мэдээлсэн байна. Жилийн хамгийн том баяр болох долоо хоног үргэлжилсэн хаврын баяраа тэмдэглэж дуусаагүй байхад Хятад улсын хэд хэдэн хотод хөлдөлт нүүрлэжээ. Цасан шуурга шуурч, цас бороо холилдож орсны улмаас зорчигчид төмөр зам болон авто замд гацжээ. Фүюн хошууны Түерхон тосгонд хэд хоног үргэлжилсэн цасан шуурга, хүйтний улмаас Алтайн бүс нутагт 853 км зам эвдэрч, 47 нэгж техник машин, 86 аврагч нэг шөнийн дотор ажиллуулахад хүрсэн гэж CCTV телевиз мэдээллээ.Өвөр Монгол, Шинжаан зэрэг бүс нутаг, Ляонин, Жилин, Хэйлунжян зэрэг муж авто замын 43 хэсэг, 623 төлбөр хураамжийн станцыг хаасан тухай CCTV даваа гарагт мэдээлэв. Үндэсний цаг уурын байгууллагаас цаашид цаг агаарын нөхцөл байдал хүндэрч ирэх пүрэв гараг хүртэл хүйтрэхийг сэрэмжлүүлэв.Өвөрмонголын зарим хэсэг, Хятадын зүүн хойд хэсэг, төвийн Хубэй муж, өмнөд хэсгийн Хунань зэрэг бүс нутагт хүйтний  эрч улам чангарч, нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа аж.Орчуулсан Б.Гэрэлзаяа /ОБЕГ/Эх сурвалж: www.reuters.com 
2024/02/21
454
ДЭЛХИЙ
ОХУ-ын Алс Дорнод дахь Сахалин арлын эргээс тасарсан мөсөнд боогдсон 75 хүнийг аварчээ
ОХУ-ын хамгийн том арал болох Сахалин нь Оросын зүүн эрэгт, Японы хойд хэсэгт оршдог 1000 км (621 миль) газар нутаг юм. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, Охотскийн тэнгисийн Стародубское тосгоны ойролцоо 50 метрийн мөсөн бүрхүүл хагарч, 80 гаруй загасчин далайн эрэгт  километр орчим зайд боогдсон байгаа бөгөөд 75 иргэнийг аварч, “Ми-8” нисдэг тэрэгний тусламжтайгаар аврах ажиллагаа үргэлжилж байна.Жуулчид цөөн аялдаг хэдий ч тус бүс нутгийн энэ хэсэгт хүмүүс мөсөнд гацах нь элбэг тохиолддог аж.  Сүүлийн жилүүдэд тус аралд жуулчдын тоо нэмэгдэж байгаа нь далайн эрэг дээрх газрын тос, байгалийн хийн ордуудыг ашиглахтай холбоотой гэнэ.Тухайлбал, 2020 онд Сахалин дахь Мордвиновын булангийн ойролцоох эргээс тасарсан мөсөнд боогдсон байсан 536 загасчныг аварсан талаар Оросын төрийн мэдээллийн РИА Новости мэдээлжээ.Эх сурвалж: Эх сурвалж: https://edition.cnn.com/2024/02/17/europe/russia-far-east-sakhalin-ice-floe-rescue-intl-hnk/index.html  Орчуулсан: Б.Гэрэлзаяа /ОБЕГ/
2024/02/20
275
ДЭЛХИЙ
Крымийн гүүрэн дээрх автозамын хөдөлгөөнийг түр зогсоожээ
Крымийн гүүрэн дээрх автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоох тухай тус улсын шуурхай штабаас даваа гарагийн өглөө мэдэгдсэн байна.Өнөө өглөөний 10:52 цагт гүүрэн дээрх хөдөлгөөнийг саатуулсан бөгөөд энэ үеэр сэтгэл зовох зүйлгүй, тайван амгалан байхыг жолооч нарт уриалжээ. Үзлэг шалгалтад хамрагдсан жолооч нар цаашдын хөдөлгөөнөө үргэлжлүүлж болох бөгөөд чухам ямар шалтгаанаар энэхүү хязгаарлалт, шалгалтыг хийж байгаа нь зорчигчид болон жолооч нарт төдийлөн тодорхой бус байсан аж. 
2024/02/19
371
ДЭЛХИЙ
Алексей Навальный хорих ангид таалал төгсчээ
Оросын сөрөг хүчний алдартай улстөрч Алексей Навальный Ямало-Ненецкийн автономит тойргийн 3-р хорих ангид нас баржээ. Энэ тухай Холбооны хорих газрын орон нутгийн хэлтэс мэдээлсэн байна.“Засан хүмүүжүүлэх 3 дугаар колонид хоригдож байсан ялтан Навальный А.А. хэсэг хугацаанд алхсаны дараа  бие нь тавгүйрхэж, бараг тэр даруй ухаан алдсан. Шаардлагатай бүх сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч  үр дүнд хүрээгүй, түүнийг нас барсан болохыг яаралтай түргэн тусламжийн эмч нар баталсан. Үхлийн шалтгааныг тогтоож байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.RT-ийн эх сурвалжийн мэдээлснээр, Навальныйгийн үхлийн шалтгаан нь цусны бүлэгнэл муудан саатсан явдал аж.  Алексей Навальный 47 настай байсан билээ. Д.Бат
2024/02/16
433
ДЭЛХИЙ
Египет хилийн дагуу хана босгож эхэллээ
Өнөөдрийн онцлох гадаад мэдээ: 00:00 ЕГИПЕТ УЛС ХАНА БАРЬЖ БАЙНА 02:40 ГРЕК УЛС ЛГБТИК ГЭРЛЭЛТИЙГ ЗӨВШӨӨРНӨ 04:38 ДОНАЛД ТРАМПЫН МЕДИА КОМПАНИ 06:56 GOOGLE ХУДАЛ, ТАШАА МЭДЭЭЛЛИЙН ЭСРЭГ ТЭМЦЭНЭ 09:13 СУДАЛГАА: ИНФЮНСЕРҮҮДИЙН СУРТАЛЧИЛГАА ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ? 12:02 ПОЛЬШ УЛСЫН СУРГУУЛИУД ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БАГАСГАНА 14:39 ТОВЧ МЭДЭЭ #TenGerTV #Гадаадмэдээ
2024/02/16
317
ДЭЛХИЙ
“ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцох бүрэлдэхүүний жигдрэлтийг хангав
ХБНАБУ /Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улс/-ын BPOTC /Birindra peace operations training center/ Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд явагдах “ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний салааны бие бүрэлдэхүүний жигдрэлтийн сургалтыг Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар удирдан 2024 оны 2 дугаар сарын 13-15-ны өдөр Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.   Жигдрэлтийн сургалтаар салааны бие бүрэлдэхүүн НҮБ-ын эрх зүйн баримт бичиг болон тус сургуулийн зохиомол улсын улс төр, эдийн засаг, цагийн байдлын талаар танилцуулга 10 цагийн онолын хичээл болон тус олон улсын салаадын хээрийн сургуулийн хичээлийн цэгүүдэд боловсруулагдах үндсэн 6 сэдвийн хүрээнд 10 цагийн дадлагын хичээлд хамрагдан хүн нэг бүр, тасаг, салааны жигдрэлтийг хангав. “ШАНТИ-ПРАЯС-IV” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль нь оролцогчдын гар нийлэмжтэй ажиллагаа болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний чадварыг дээшлүүлэх зорилгоор 2024 оны 2 дугаар сарын 20-ноос 3 дугаар сарын 4-ний өдөр явагдах юм.
2024/02/16
307