mmnews.mn | 2024-05-20

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.Энэхүү нэр хүндтэй шагнал нь Засгийн газруудын шинэ технологи, инновацад суурилсан цахим шилжилтийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлсэн шилдэг туршлагад олгодог бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манлайлал дор хэрэгжиж буй шилэн ажиллагаа, ил тод байдал, “Цахим үндэстэн-И-Монгол” санаачлагын хүрээнд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах, хялбаршуулах, нээлттэй, ил тод болгох чиглэлд гаргаж буй үр дүнг олон улсын хэмжээнд тэргүүн туршлага хэмээн үнэлж байна.Шагналыг уг Дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож буй Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн ордны Хөгжлийн бодлогын газрын дарга Эрхэм дээд Ханхүү Шейх Диаб бин Мухаммад бин Заид Аль-Нахъянаас гардан авлаа.
2024/02/15
300
ДЭЛХИЙ
Энхийг сахиулагчид Монгол түмний уламжлалт их баяраа ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ
БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нүүдлийн соёл иргэншлийн үнэт өв, ёс заншил, эв нэгдэл, ерөөл бэлгэдлийн дээд болсон өнө эртний уламжлалт үндэсний их баяраа ажиллагааны газар оронд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.    Хаврын тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн энэ өдөр цэргийн багийн бие бүрэлдэхүүн эцэг тэнгэр, эх дэлхийдээ сүслэн залбирч, ургах улаан нарнаасаа цог хийморийн илчийг авч, ёс заншил, төрт ёсоо дээдлэн, сэтгэлээ төвшитгөн, итгэлээ бэхэлж, үгийн сайныг хэлэлцэн ахас ихсээ хүндлэн золголоо.    Энэ үеэр цэргийн багийн захирагч хурандаа Т.Уламбаяр нийт бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ Монголын цагаан сар нь Монгол үндэстнийг дэлхий ертөнцөд тодотгон харуулж, сурталчлан таниулдаг хосгүй үнэт өв соёл учир ажиллагааны газар оронд ийнхүү тэмдэглэн өнгөрүүлж буйгаа онцлоод айлчлан ирж буй хөх луу жилдээ улс орон, төр засаг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн мадаггүй сайн биелүүлж, мэргэжлийн ур чадвар сахилга зохион байгуулалтаараа онцгойрч, хайртай бүхэнтэйгээ эрүүл энх учран золгохын өлзийт ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүллээ.                Цэргийн багийн хэвлэлийн төлөөлөгч ахлах дэслэгч Ө.НАСАНТОГТОХ
2024/02/15
306
ДЭЛХИЙ
Хятадын эдийн засгийн хямрал бидэнд ямар боломж бий болгох вэ?
Хятадад алт болон ховор металл сүүлийн 6 жилийн дээд үнэдээ очлоо. Алибабагийн ханш унаж буй нь өргөн хэрэглээний зах хумигдаж байгаатай холбоотой гэж дүгнэж болохоор. Сүүлийн 24 жилийн хугацаанд анх удаа БНХАУ нь АНУ-ын хамгийн том худалдааны түнш байхаа больж Мексик улс байр суурийг нь эзлэв. Энэ мэт мэдээ нь Хятадын эдийн засаг инфляц биш дефляц руу орсныг илтгэнэ.Хөрш улсын ЭЗ-г хямарлаа гэхээр бараа материалын үнэ буурна гэж ихэнх Монголчууд боддог. Хямралын эхний шатанд мөнгөн урсгалыг бий болгохын тулд их хэмжээгээр нөөцөлсөн бараа материалыг зарж дуусгахын тулд үнийг буулгах ч урт хугацаандаа өсгөхөөс өөр гарцгүй, яагаад гэвэл цалин, бараа материал, түүхий эдийн зардал өдөр бүр өснө. Юанийн ханш гадаад валютын эсрэг унана, энэ зардлуудыг тооцохгүй байж болохгүй. Зарим хүмүүс тэд эдийн засгаа сул хаяхгүй, бараа материалын үнийг өсгөхгүй ямар нэгэн аргаар хяналтдаа авна гэжээ. Тэгж болох ч нэгэнт борлуулалт экспорт огцом унасан үед чөлөөт үнийг хорих хянах тусам өндөр алдагдал хүлээсэн үйлдвэр банк дампуурч иргэдийн хадгаламж цаас болох эрсдэлтэй. Үүнээс сэргийлж ЗГ-аас их хэмжээний татаас санхүүгийн дэмжлэг үзүүлснээр төсвийн зардал өсч дагаад дефляци нэмэгдэнэ. Эл чөтгөрийн тойрогт орохгүйгээр борлуулалтыг яаж нэмэх вэ? Ажиллах хүчийг гадагш нь төсөл хөтөлбөрүүдтэй нь экспортолдог. Жишээ нь, зам гүүр барилга барих бага хүүтэй зээлийг хөрш орнууддаа өгч шаардлагад нь Хятадын бараа материал, ажиллах хүчийг ашиглах нөхцөл тавина. Ингэснээр жижиг импортлогч орнууд худалдан авалтын эрэлтийг бий болгох замаар Хятадын экспортыг нэмэгдүүлнэ. Тэд хөрш орнууддаа болон Африк, Өмнөд Америкийн улсуудад бага хүүтэй юанийн зээл санал болгож дагаад Хятадын төслүүд, ажиллах хүчийг оруулахыг хүснэ. Хэрэв ийм боломж гарвал Монгол улс авахад буруудах зүйл үгүй. Бид хамгийн ойрхон хамгийн хурдан эргэц үзүүлэх боломжтой улс. 21 аймаг, хойд урд баруун зүүн тэнхлэгээ холбох хурдны замтай болох, гэр хорооллыг барилгажуулах, төмөр зам, цахилгаан станцууд, метро гэх мэт Хятадуудаар бариулж хийлгэж болох мега төслүүдийг бүгдийг зоригтой явуулах хэрэгтэй, харин тэдний инфляци дефляцыг импортлохгүйн тулд алт, үнэт, ховор металлуудын борлуулалтыг нэмэгдүүлж экспортоо өсгөх хэрэгтэй. Борлуулахад тээвэр логистикийн дарамт болохооргүй алт, газрын ховор металлын олборлолтыг огцом нэмэх хэрэгтэй болов уу. Мэдээж Хятад ажиллах хүчин оруулж мега төсөл хийлгэхэд манай мояа омгийнхон буюу дотоодын эдийн засгийн террористууд хамгийн түрүүнд саад хийнэ. Үүний эсрэг Монголын төр засаг ард түмэн нэгэн чиг зорилготой зогсох хэрэгтэй. Өмнө нь бид Хятадуудад тийм ч чухал хэрэгтэй түнш нь биш байсан байх, одоо тэдэнд гадагш гаргах экспортын бүх суваг чухал болох тул бид бэлэн байх хэрэгтэй. Харин хэзээ тэд бидэнд хандах бол? Хятад үргэлж хямралд байхгүй, нэг л өдөр инфляц дефляцаасаа гарч дэлхийд дахин өрсөлдөнө, энэ үед тэдний бидэнд зээлүүлсэн мөнгө нь тийм ч чухал зүйл биш болж магадгүй. Ковидын үед 30,000 хонь өгч жижиг чулуугаар том чулуу цохиж, суусан газраасаа шороо атгаж мөнхийн хөршийнхөө найдвартай түнш нь байж чадсанаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэд мартахгүй.......нүүж холдохгүй......Via Tumee Naidandorj
2024/02/14
377
ДЭЛХИЙ
Чилид гарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь насаа алджээ
Чили улсын нутаг дэвсгэрийг хамарсан ой, хээрийн түймрийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ гэж орон нутгийн удирдлагаас өчигдөр мэдэгдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн тоо цаашид ч өсөх хандлагатай байгааг анхаарууллаа.Чилийн үндэсний гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах албанаас гал түймэрт өртөж нас барсан 32 хүний цогцсыг таниулж, 38 хүний цогцсыг задлан шинжилгээнд хамруулж, 10 цогцсыг төрөл төрөгсдөд нь таниулах ажиллагаа хийгдэж байгаа талаар мэдээлсэн байна.Тус улсад нүүрлээд байгаа ой, хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 8000 га талбай, 1400 орон байр шатсан бөгөөд Валпараисо далайн эргийн хотын нийт 372 оршин суугч сураггүй алга болжээ.Нийт 161 түймрийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд 102 бүрэн унтрааж, 59 түймрийг унтраахаар 19 нисдэг тэрэгтэйгээр 450 гал сөнөөгч ажиллаж байна.Батлан хамгаалах яамнаас гамшигт өртсөн бүс нутагт цэргийн ангиудыг нэмж байрлуулж, шаардлагатай бүх нөөцийг бэлэн болгоно гэж мэдэгджээ. Түймрийн улмаас амь үрэгдсэн иргэдэд зориулж энэ сарын 5-6-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарлаад байна.
2024/02/06
357
ДЭЛХИЙ
АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд АНУ-ын Засгийн газар, АНУ-ын ЭСЯ болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Соёлын яам хамтран ажилласны үр дүнд манай улсад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байгаа бөгөөд Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн боллоо.Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай явагдаж байна.Энэ удаагийн олдворуудын дунд "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс багтаж байна. Энэ нь зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм.Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, АНУ-ын шүүх, прокурорын газар, Гааль, хил хамгааллын алба, Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейн судлаач, доктор М.Болорцэцэг, судалгааны багийнхан, гар бие оролцон хамтран зүтгэсэн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.
2024/02/02
456
ДЭЛХИЙ
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд БНХАУ-д ажиллалаа
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны /ОУАТХ/ Хойд Ази хариуцсан бүс нутгийн дэд Ерөнхийлөгч Шиэ Шинчуаны урилгаар 2024 оны нэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод ажиллалаа.   Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд ОУАТХ-ны Хойд Ази хариуцсан бүс нутгийн дэд Ерөнхийлөгч Шиэ Шинчуан, Бүс нутгийн үйл ажиллагаа, аюулгүй байдал хариуцсан дарга Доу Пэн, Бүс нутгийн худалдааны асуудал хариуцсан дарга Евон Хо болон албаны бусад төлөөлөгчидтэй агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлуудаар уулзаж, санал солилцлоо.  Уулзалтаар ОУАТХ-ны сургалтыг Монгол Улсад зохион байгуулдаг болох монголын талын саналыг ОУАТХ-оос нааштайгаар хүлээн авч Монгол Улсад сургалт явуулах чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. ОУАТХ-ын гэрчилгээжсэн сургалтыг Монгол Улсад явуулдаг болсноор нисэхийн салбарт суралцахаар сонирхож байгаа хүүхэд залуучууд, мэргэжил дээшлүүлэх албан хаагчид хөнгөлөлттэй үнээр эх орондоо суралцах боломж бүрдэх юм.  Монгол Улсын Засгийн газрын “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”, 2024 оныг БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ болгон зарласантай холбогдуулан “Ховд” нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгох, хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх чиглэлээр ИАТА-ын зөвлөх үйлчилгээ үзүүлэх газартай хамтран ажиллахаар тохиролцлоо.  Тус нисэх буудал дээр үзүүлсэн зөвлөх үйлчилгээг жишиг болгон “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д оруулсан бусад нисэх онгоцны буудлууд болох “Мөрөн”, “Чойбалсан, “Гурвансайхан” нисэх буудлууд болон орон нутгийн бусад нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, ашиглалтыг сайжруулах жишиг стандартыг бий болгох боломжтой болно. Түүнчлэн БНХАУ-тай шинээр агаар хаалга нээх, агаарын навигацийн хураамж болон “МИАТ” нь ОУАТХ-ны аудитаар орж, гишүүн болох талаар санал солилцож, энэ чиглэлээр ОУАТХ-оос бүх боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийллээ. Хурлын төгсгөлд Монгол Улсад Иргэний нисэхийн чиглэлээр бүс нутгийн тулгамдаж буй асуудлууд болон шинэ, шилдэг туршлагууд, цаашдын хөгжлийн асуудлаар санал солилцох олон улсын бүс нутгийн арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.
2024/01/30
363
ДЭЛХИЙ
Хятадын Хунань мужид 26 давхар барилгыг 5 өдөрт барьжээ
Хятад компани "Holon" аргыг ашиглан Хунань мужид 26 давхар орон сууцны барилгыг ердөө тавхан хоногт барьжээ. Тус компани уг барилгыг 1000 жилийн настай гэж баталж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд дахин буулгаж, өөр газар барьж болох юм байна. Орон сууцны хавтангууд нь үйлдвэрт угсармал модуль хэлбэрээр хийгдсэн бөгөөд барилгын блок шиг хурдан угсрах боломжтой.Жиндү Холон барилга хэмээх 14,000 метр квадрат талбай бүхий уг барилгыг Шяньин хотод төвтэй Broad Group Holon компани 1-р сарын 7-оос 11-ний хооронд барьжээ. Тус орон сууцны барилгад Шяньин хотод авьяас таниулах тусгай хөтөлбөрийн дагуу ажилд орсон хүмүүс байрлах бөгөөд тэд эхний хоёр жилийн түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх аж.С.Хүслэн
2024/01/29
483
ДЭЛХИЙ
Афганистанд төр засгаас зөвшөөрөл авч байж бичлэг хийнэ
2020 оны сонгуулиар “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшиж байсан, ХҮН-ын гишүүн Б.Мөнхцэлмэг Афганистан улсад очсон тухайгаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд нийтэлжээ. Тэрбээр ийнхүү бичсэн байна:  “Афганистан улсад ирлээ. Энэ улсад гадны иргэд төр засгийн зөвшөөрөлгүй бичлэг хийхийг хориглодог юм байна. Эхлээд заавал Соёлын яаманд нь хүсэлт өгөөд зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд бичлэг хийнэ. Ямартай ч хүсэлтээ өгчихлөө. Зөвшөөрөлгүй видео бичлэг хийвэл хууль зөрчсөнд тооцно. Афганистан улсад хоёр жилийн өмнөөс Талибанчууд төрийн эргэлт хийж, Засгийн эрхээ аван удирдаж байна. Намайг Монгол руу буцахдаа видео бичлэгтэй буцах уу? Хэдэн фото зурагтай буцах уу? гэдгийг Талибанчууд шийдвэрлэх нь ээ. Хүсэлтийг минь зөвшөөрнө гэдэгт найдаж байна” гэжээ.
2024/01/29
285
ДЭЛХИЙ
ОХУ-ын Алс Дорнодын Сахалин мужид их хэмжээний цас оржээ
ОХУ-ын  Алс Дорнодын Сахалин мужид энэ сарын 24-ний өдрөөс эхлэн их хэмжээний цасан шуурга гурван өдөр үргэлжилж, урд өмнө нь болж байгаагүй байгалийн аюулт үзэгдэл тохиолоо. Аюулт үзэгдлийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бизнес эрхлэгчдийг гэрээсээ ажиллахыг уриалан, “Онц байдал” зарласан байна. Цасан шуурганы улмаас Южно-Сахалинск хотын нийтийн тээвэр, зорчих төв замууд гурван метрт хүрсэн зузаан цасанд боогджээ. 
2024/01/29
310
ДЭЛХИЙ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар БНХАУ-д болсон Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтад оролцох үеэрээ ӨМӨЗО-ы Хөх хот, Ордос хотуудаар зочилж, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн-тэй уулзлаа.Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консул Ш.Оргил, БНХАУ-ын ӨМӨЗО-ы талаас ӨМӨЗО-ы Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга  Ай Лихуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэрэг эрхлэх хорооны гишүүн Жян Чөнхуа, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны Тамгын гадаад хэрэг эрхлэх газрын 1 дүгээр зэргийн хянагч Жя Юунмэй, НАХЯ-ны Тусгай албаны хамгаалалт хариуцсан дарга Мөү Зэнюй, ӨМӨЗО-ы АТИХ-ын Үндэстний болон хилийн чанад дахь асуудал эрхэлсэн хорооны дэд дарга Ван Шюмин, ӨМӨЗО-ы Гадаад хэрэг эрхлэх газрын дэд дарга Лю Жыпин нарын төлөөлөгчид оролцов.Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн нар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар  Ноён Сүнь Шаочөний 2023 оны 10 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав. Үргэлжлүүлэн, хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлснийг дурдаад 2023 оны байдлаар хоёр талын худалдаа 17.6 тэрбум ам.долларт хүрэхэд ӨМӨЗО чухал үүрэгтэй байсныг онцоллоо. Цаашид хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрс  идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ. Мөн Монгол Улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний салбарт туршлагатай, тэргүүний техник, технологи бүхий БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдтэй бид хөрөнгө оруулах, барих-ашиглах-шилжүүлэх концессын хэлбэрээр хамтран ажиллахад бэлэн байна гэв.Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн, Хятад-Монгол хоёр улс бол ойрын хөршүүд, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн төдийгүй  ӨМӨЗО нь хоёр орны  харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад  цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа.Ташрамд дурдахад жил бүр ӨМӨЗО-ы АЗГ-ын тэтгэлгээр Монгол Улсаас бакалаврын түвшний 150 оюутан суралцдаг бөгөөд их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БНХАУ-д инженер, архитекторболон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний оюутан сургах саналаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/01/29
268
ДЭЛХИЙ
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг: Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн нас ахихын хэрээр улам төгөлдөрждөг
Маш олон хүмүүс надаас: "Чи асар их хөрөнгөтэй хүн байж яагаад өөрийн эхнэр болох хүнээ хятад бас тийм ч үзэсгэлэнтэй биш /тэдний үзэж буйгаар/ хүнийг сонгосон юм бэ?" гэж их асуудаг. Тэдний бодлоор бол би өөрийн эхнэр Пришилла Чан-с бүх юмаараа илүү сайхан бүсгүйг авч суух ёстой юм байж. Юуны түрүүнд энэ бүхэнд хариулт өгөхөөс түрүүлж, Үзэсгэлэнтэй Бүсгүй гэж хэнийг хэлэх вэ? Үзэсгэлэнтэй биш Бүсгүй гэж хэнийг хэлэх талаар ярилцмаар байна. Яг үнэндээ, надад сайхан бүсгүйчүүдтэй уулзаж учрах маш их боломж байдаг, тэд нарын дийлэнх нь л миний эхнэр болохыг хүсдэг, хүмүүсийн боддог “Сайхан Бүсгүй” гэж хэлэгддэг бүсгүйчүүдийн зүрх нь яг л толигор шил шиг маш хэврэг байдаг. Хэрвээ чи хааны охин шиг ууртай, догшин, хэт биеэ тоосон бол чи надаас үргэлж "мөнгөтэй юм байж яагаад унаж буй машинаа солихгүй байгаа юм бэ" гэж тогтмол асууна. Би тэр чиний хэлээд байгаа сайхан бүсгүйчүүдийн надтай суух хүсэл нь бусдад хувийн үнэтэй онгоцтой гэдгээ гайхуулах гэж байгааг би мэднэ, мөн түүнээс цааш үргэлж л үнэтэй зүйлс л авахыг хүснэ гэдгийг ч би бас мэднэ. Хэдийгээр тэр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй хэдий ч, түүний сэтгэл нь үргэлж л авахыг хүсдэг бол тэр үзэсгэлэнтэй бүсгүй биш юм. Эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн нас ахихын хэрээр өөрөөс нь нисэн одох боловч, дотоод гоо үзэсгэлэн нь нас ахихын хэрээр улам төгөлдөрждөг. Хятадын Онч үгсэнд ч ийм утга агуулагддаг, тиймээс би цаг хугацааны эрхэнд түргэн гундаж үнэ цэнээ алддаг зүйлсээс хол байхыг хичээдэг. Намайг ингэж хариулахад хүмүүс "тэгвэл Пришилла Чан-ын ямар зан чанар нь чамайг татдаг юм?" гэж асуудаг. Эмэгтэй хүний нүүр бол түүний зүрхний тусгал юм, эхнэрийн минь инээмсэглэл үргэлж намайг гайхшруулдаг. Пришилла жирэмсэн болсон цагаас хойш өөрийнх нь биед гарч буй өөрчлөлтүүдэд огтоос санаа зовохоо больсон, гоёж гоодохын оронд үргэлж л энгийн хувцаслахыг эрхэмлэдэг, гэвч түүний аз жаргалтай байгаа нь л намайг баярлуулдаг. Би энгийн байх дуртай. Би түүний төрхөнд дуртай. Пришилла бол хүсэл тэмүүлэлтэй бүсгүй, мөн бас ухаалаг, зоригтой, энэрэнгүй, удирдагч, мөн бусдыг үргэлж дэмждэг нэгэн юм. Би түүний хажууд байхдаа дуртай, би яг л нэг тийм амар амгалан тайван байдлыг мэдэрдэг. Би хэзээ ч Пришилла намайг ашиглаж байна, миний нэрийг урдаа барьж бусадтай дээрэнгүй харьцаж байна гэж боддоггүй. Тэрбээр боловсрол өндөртэй байхын зэрэгцээ сэтгэл зүйн боловсрол нь ч мөн адил өндөр билээ. Түүнийг Харвардын Их Сургуулийг Анагаахын чиглэлээр төгссөн гэдгийг мартаж болохгүй. Харвардад хууль, эдийн засаг, анагаахын чиглэлээр элсэлтийн шалгалтад тэнцэх боломжтой ч тэнцлээ гээд сурсан мэргэжлээрээ амархан төгсөнө гэсэн үг биш юм. Хэрвээ бид хоёрын хэн нэг нь бие биеэрээ гайхуулах ёстой бол тэр биш, би эхнэрээрээ гайхуулах ёстой байх. Гэрлэлт гэдэг бол яг л хос хоёр гутал шиг юм. Зөвхөн хос гутлыг өмссөн хүн л алхаж явахад тухтай эсэхийг мэднэ. Пришилла бол миний заяаны хань юм. Чиний нүдэнд Пришилла тийм ч гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш мэт харагдавч миний нүдээр чи түүнийг хардаггүй! Тэр бол надад тохирох хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй. Би түүнийхээ аз жаргалтай байгаа энэ зургийг бусдад харуулахыг хүсэж байна. Гоо үзэсгэлэн гэж энгийн байхыг л хэлнэ.
2024/01/29
928
ДЭЛХИЙ
БНСУ-ын Гал түймэртэй тэмцэх агентлаг эмгэнэл илэрхийлжээ
"Монгол Улсад гарсан Гал түймэр, ослын улмаас бидний хамтран зүтгэгч Ахан дүүс амь насаа алдаж, иргэд хохирсон осол болж Монгол Улсын өмнө нөхөж баршгүй гарз хохирол тохиолоо. Түймрийн голомтод ажиллаж байсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Бидний хажуугаас холдон одсон Монгол Улсын гал сөнөөгчдийн баатарлаг үйлсийг БНСУ-ын гал түймэртэй тэмцэх байгууллагын нийт хамт олон үеийн үед дурсан санах болно. Ум сайн амгалан байх болтугай" гэжээ.
2024/01/25
306
ДЭЛХИЙ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2024.01.25) Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо.Уулзалтад Монголын талаас Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд болох Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Д.Батлут нар болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал  БНХАУ-ын талаас Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны нарийн бичгийн дарга Лю Чи, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Гадаад хэргийн хорооны дарга Лоу Чиньжянь, ГХЯ-ны Азийн газрын Элчин сайд Ван Фүкан нарын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд байлцлаа.Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын 5 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун буйгаа дурдаад,  цар тахлаас хойш анхны биечилсэн уулзалт болж байгааг тэмдэглэв.Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсыг холбосон боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал, 1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлын хүрээнд төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүслээ.Мөн "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Ханги-Мандал хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч холбогдох ажлыг эхлүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зүүн бүсийн Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг болон баруун бүсийн Булган-Такашикен боомтуудаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг харилцан нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх  зэрэг саналуудыг дэвшүүллээ.Үүнээс гадна инновац, хиймэл оюун ухаан,технологи зэрэг чиглэлийн ололтод тулгуурласан ногоон эдийн засаг, цахим эдийн засгийг хөгжүүлэхэд түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлэв.Уулзалтын үеэр талууд 2024 онд тохиох Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцов.Мөн  талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлж, хоёр талын хамтын хүчин чармайлтын дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ. Ташрамд дурдахад, Монгол Улсын Их Хурал нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Европын Холбоо зэрэг улс орнуудын хууль тогтоох адил байгууллагатай Байнгын уулзалтын механизмтай бөгөөд тус уулзалтуудаар дамжуулж, хоёр орны хооронд чухал салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцдог юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/25
266
ДЭЛХИЙ
Монгол, Хятадын Парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт Бээжин хотноо болов
Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын АрдынТөлөөлөгчдийн Их Хурал  хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Бээжин хотноо болов. Уулзалтыг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар,  Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Пөн Чинхуа нар удирдан явууллаа.  Хоёр улсын парламент хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтаар хоёр улсын парламент, Байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх, эрчим хүч, хил боомт гэсэн дөрвөн чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дөхөм үзүүлэхээр тохиролцов.  Хоёр талын төлөөлөгчид Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд Байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиож байгаа цаг үед энэхүү уулзалт болж буйг онцлон тэмдэглэв.  Уулзалтад Монголын талаас Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин болон Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, Д.Батлут нар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, БНХАУ-ын талаас Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Хурал болон Байнгын хороодын гишүүд оролцлоо. Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд 2014 онд байгуулагдсан Байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн дагуу тав дахь удаагаа зохион байгуулагдаж, Монгол, Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийг гүнзгийрүүлэх, эл хүрээнд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/01/25
204
ДЭЛХИЙ
Оросын «Новатек» Украины цохилтод өртсөнөөр хоногт 2 сая доллар алдаж байна
Украины дрон ОХУ-ын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хийн үйлдвэрлэгчийн терминалыг ажиллагаагүй болгов. Оросын Усть-Луга дахь «Новатек» корпорацийн боомтын хийн терминал гурав дахь өдрөө хаагдсан байна.Украины нисгэгчгүй онгоцны цохилт нь тус улсын хамгийн том байгалийн шингэрүүлсэн хий (LNG) үйлдвэрлэгч төдийгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн дотны хүмүүсийн харьяалагддаг «Новатек» компанийн хийн терминалын ажлыг зогсоожээ.Энэ тухай Reuters агентлагийн нийтлэлд дурдсан байна.Балтийн тэнгисийн эрэг дэх Оросын Усть-Луга (Ленинград муж) боомт руу 1-р сарын 21-ний шөнө нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөнөөс «Новатек»-ийн хийн терминалд асар их гал түймэр гарахад хүргэсэн юм. Эцэст нь галыг нэг хоногийн дараа л унтрааж чадсан байна. Хохирол маш их байсан нь ойлгомжтой агаад энэ байгууламж гурван өдрийн турш сул зогсоод байна.Үүний улмаас улмаас хоёр цистерн, мөн насос станц эвдэрсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна. Үйлдвэрийн бүх технологийн процессууд, тэр дундаа газрын тосны бүтээгдэхүүнийг хөлөг онгоцонд ачих үйл явцыг зогсоожээ.Цохилт өгөхөөс өмнө Усть-Луга дахь терминалаар өдөрт 5 сая тонн орчим нефтийн бүтээгдэхүүн экспортолж байжээ. Худалдан авагчдын тоонд Хятад, Сингапур, Тайвань, Малайз, Турк болон бусад улс орно.Терминал шатсанаас болж оросууд өдөрт ойролцоогоор 2 сая доллар алдаж байна гэж шинжээчид үзэж байна. Засвар нь хэдэн долоо хоногоос хоёр сар хүртэл үргэлжилэхэд хүрнэ. ОХУ-д хориг арга хэмжээ авч байгаа тул терминалыг сэргээх ажил тийм ч хурдан явагдахгүй нь ойлгомжтой.Украин энэ цохилтыг үйлдсэнээрээ Балтийн тэнгисээр дамжин өнгөрөх Оросын экспортыг саатуулах чадвартай гэдгээ харууллаа. Оросын нийт нефтийн экспортын 40 орчим хувь нь энэ чиглэлд дамждаг тул Москвагийн хувьд энэ нь сүйрэл болох юм. ОХУ өдөр бүр Urals маркийн газрын тосны 75 орчим хувийг (ойролцоогоор 1.5 сая баррель) Балтийн боомтоор дамжуулан борлуулдаг аж.Москвад энэ тээврийг хийх ижил өөр гарц, зам байхгүй.Усть-Луга дахь цогцолбор нь харьцангуй шинэ юм. Энэ нь 2013 онд ашиглалтад орсон бөгөөд хийн өтгөн конденсатыг газрын тосны бүтээгдэхүүн болгон боловсруулах зориулалттай.Эх сурвалж: middleasiannews
2024/01/24
274