mmnews.mn | 2024-05-20

ЭНТЕРТАЙМЕНТ

ЭНТЕРТАЙМЕНТ
Өнөөгийн монгол хэл /шүлэг/
Эх хэлээ хайрлаж, зөв ярьж байхыг эрхэм залуус та бүхэнд уриалж байна. Төрийн соёрхолт яруу найрагчийн нэгэн шүлгийг толилуулъя. Яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн "Өнөөгийн монгол хэл" шүлэгСанхүү банкны сэсчээмтэйСантехникийн слесарьтайБарьцааны ломбардтайБаталгааны нотариаттайХувийн кодтойХувцасны моодтойГалын командтайГазрын кадастртайОрцондоо номертойОрдондоо камертайЗайгуулын траншейтайЗайлуулгын трактортайХогийн пүүнкэртэйХоол нь поорцтойЯам нь менежертэйЯмаа нь кашмертайУуцандаа массажтайУтсандаа мессэжтэйТестээр шалгадагТендерээр уралддагШоконд ордогСейфэнд нуудагПлита наадагПлитка залгадагХийсэн бүтээл дессартациХичээлийн давтлага консультациӨргүүр шат лифтӨндөг араа лүфтЦаасан хүүдий пакетЦарсан шал паркетТомхон танхим заалТойрон бүжвэл баарХурлын дарга спикерХувийн дугаар регистрЯриан жүжиг драмЯнзын хүрээ раамСанаандгүй явдал сюрпризСалбан өмд тарпеезНүхэн гарц тунельНүнжигтэй эд оригналАлхаж яваа нь лидерАдагт үлдсэн нь лоодорМулгуу нь пактМуу нь актАмьсгал хордвол угаарАюулд өртвөл аваарОноол ажил нормОнцлох хувцас формЦэргийн дуулга каскЦээрийн баг маскГэрийн тавилга мебельГэрлийн утас кабельХалуун уур паарХальсан бөмбөг шаарСахлын хутга бриткаСаравчтай малгай кепекТааран шалбуур жинсТарчиг тэтгэвэр пенсЭрээвэр зууш саладЭмчийн нөмрөг халадЭлдэв шүхэр зоонтогЭрвээхэй зангиа паантигҮнэ хямдрал сээлҮнгэг шохой мээлҮзэх зүс имижҮлэг жаал дэбилЧимэгт зар рекламЧихэвч мөр рэглаамИлүү зан хоббиИхсийн булагнал лоббиСайн дуу хитСагсны байр шитНүдний шил оптикНүүрний гоёл косметикТунгийн тариур шприцТурсган цавуу скочАюулын нөөц фондАрилжааны өөш бондҮзэсгэлэнт бүсгүй оны миссҮдшийн мэдээ сити нюүс.
2024/02/20
289
ЭНТЕРТАЙМЕНТ
Аяга кофе /сургамжит өгүүллэг/
Нэгэн нэр хүнд бүхий сургуулийн төгсөгчид ангиараа цуглан тэдэнд хичээл зааж байсан настай профессорын гэрт зочлон очжээ. Тэд бүгд сургуулиа төгсөөд их цалинтай, өндөр албан тушаал хашицгаан, ажил нь амжилттай яваа аж. Гэвч зочдын дунд ажлын тухай яриа болоход бүгд л амьдралд нь тулгарч буй зовлон бэрхшээлээ тоочин, гомдоллож байв.Энэ үед өвгөн профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогоо руу оров. Төд удалгүй гал тогооны өрөөнөөс халуун кофетой гүц, төрөл бүрийн аяга дүүрэн өрсөн тавиур барьсаар буцаж ирлээ. Тавиур дээр шаазан, шилэн, хуванцар, болор аяганууд өрөөстэй. Тэр дунд энгийн аяга байхад маш нарийн чамин хийцтэй үнэтэй аяга ч байлаа. Зочид аягануудаас сонгон авсны дараа профессор тэдэнд хандан: “Та нар хамгийн үнэтэй, чамин хийцтэй аягыг сонгож авснаа анзаарав уу? Энгийн хийцтэй, хямд аяганууд тавцан дээр үлдсэн байна. Энэ ч байдаг л зүйл. Хүн л болсон хойно хамгийн сайныг нь л сонгох биз ээ. Гэхдээ үүнд л та бүгдийн зовлон, бэрхшээл, стрессын эх үүсвэр байгаа юм. Үнэтэй аяга сонголоо гээд кофе амттай болохгүй шүү дээ. Харин ч үнэтэй аяганы төлөө өрсөлдөх нь кофены сайхан амтыг таашааж чадахгүйд хүрнэ. Аяганаас аль гоёыг нь өрсөж сонгоод хэн нь ямар аяга сонгосон бол гэж бусдынхаа гарыг тойруулан харснаа та нар анзаарсан уу? Кофег амьдрал гэж бод. Харин ажил, мөнгө, нийгэм дэх байр суурь бол амьдралыг авч явах, амьдралыг агуулахад зориулагдсан аяга төдий л зүйл. Амьдрал ямар байх нь ямар аягатай байхаас хамаарахгүй ээ. Хамгийн аз жаргалтай хүмүүс бол хамгийн гоё аягатай нь биш харин аяга дахь кофены амтаа мэдрэн, таашаан ууж байгаа нь юм шүү!" гэж хэллээ.
2024/02/20
645
ЭНТЕРТАЙМЕНТ
“Сайн уу? Камертон" /Баярын тусгай нэвтрүүлэг/
"Камертон" хамтлагийнхны чин сэтгэл шингэсэн гайхалтай нэвтрүүлгийг толилуулья. 
2024/02/16
419
ЭНТЕРТАЙМЕНТ
МУГЖ С.Жавхлан - "Дулаахан намар" тоглолт
2023 онд МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиосон бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж үзэгч сонсогчдодоо бэлэг барьсан юм. 
2024/02/16
750
ЭНТЕРТАЙМЕНТ
ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО ЭРҮҮЛ ЭНХ ЯВАХААС ИЛҮҮ ЭРХЭМ ДЭЭД ЖАРГАЛ ҮГҮЙ ЭЭ ХАМАГ МОНГОЛЧУУД МИНЬ ХАН ГЭХ ХАНИАДГҮЙ ТОН ГЭХ ТОМУУГҮЙ ЁО ГЭХ ӨВЧИНГҮЙ ЁХ ГЭХ ЗОВИУРГҮЙ ШИМТЭЙ МОНГОЛ ХҮНСЭЭ ШИЛЖ СОНГОЖ ХЭРЭГЛЭЭД АГААР УСАНДАА АРИУСААД АМЬСГАЛ БҮРДЭЭ УУЖРААД ХӨНГӨН ШИНГЭН БАЙЖ ХӨШӨӨ ЧИЛЭЭГҮЙ БАЙЖ ТЭНҮҮН ТЭГШ БАЙЖ ТЭРГҮҮН НЬ ӨНДӨР БАЙЖ ЭВ НЬ НЭГДЭН НАСАН ТУРШДАА ЭРҮҮЛ ЭНХ САРУУЛ САЙХАН ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН ӨНГӨ ЗҮСЭЭР ТУНГАЛАГ ЯВАХЫН ЭРХЭМ НЭГЭН ХҮСЭЛ НЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ЭДИЙН ХИШИГ ЭЗЭНДЭЭ ЭРДМИЙН ХИШИГ ОЮУНДАА ЭД ГЭДЭГ ХҮНИЙ ЭНЭ БИЕИЙН ХЭРЭГЦЭЭ ЭХЭЭС УНАСАН ЦАГААС ЭНЭ НАСАН ТУРШИЙН ХЭРЭГЛЭЭ БИЛЭЭ ӨРГӨӨ ГЭР ТАНЬ ТОХИЛОГ ӨӨРИЙН БИЕ ТАНЬ ТУХЛАГ ӨМСДӨГ ЗҮҮДЭГ НЬ БҮРЭН ҮЗДЭГ ХАЛИАДАГ НЬ БЭЛЭН ИДДЭГ УУДАГ НЬ ЭЛБЭГ ЭДЭЛДЭГ ХЭРЭГЛЭДЭГ НЬ ДУТУУГҮЙ БҮРЭН ДУНДУУРАА ДҮҮРЭН ХУРДАН УНААТАЙ ХУР ХӨРӨНГӨТЭЙ ХУВЬ ХИШИГ НЬ АРВИН БАЙЖ СҮРЭГ МАЛ НЬ ӨСӨЖ СҮҮ ЦАГАА НЬ БЯЛХАЖ АМ НЬ ТОСТОЙ АЛТАЙ ХАНГАЙДАА ӨРГӨЛТЭЙ ЭХ ДЭЛХИЙДЭЭ ЭЭЛТЭЙ ЭЗЭН ОРШИХУЙДАА ЭНЭРЭЛТЭЙ ЭДИЙН ТЭНГЭРТ ИВЭЭГДЭЖ НҮНЖИГ ДҮҮРЭН НҮҮРИЙН БУЯНТАЙ ЯВАХ ЭДИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   МЭДЛЭГ ГЭДЭГ МЯНГАН ҮГИЙН ТАЙЛАЛ МЭДЭХГҮЙ ГЭДЭГ МЯНГАН ҮГИЙН ТАГЛАА ХҮМҮҮН ГЭДЭГ НЬ УХААН ОРОХ ЦАГААСАА УЧИР ИХИЙГ МЭДЭЖ ОРЧИН ТОЙРНООСОО ЭХЛЭЭД ОЛОН ЗҮЙЛИЙГ ТАНЬЖ АМЬДРАЛЫН СУУРЬ ЧАДВАР АРГА УХААНД СУРАЛЦДАГ БИЛЭЭ.  ХОТОЛ ОЛОН ТА БҮГДИЙН ХОРВООГООС ТАЙЛЛАА ОЛЖ САВ ЕРТӨНЦИЙГ ТАНЬЖ САЙН МУУГ ЯЛГАЖ ЖАМ ЁСЫГ ТАНЬЖ ЖАРГАЛ ЗОВЛОНГ УХААРЧ ӨВ СОЁЛОО ТАНЬЖ ӨВГҮДИЙН УХААНД НЭВТЭРЧ ТАРХИ ОЮУНАА ТЭЛЖ ТАНЬЖ МЭДЭХИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ, ЭДИЙН ХҮСЭЛ, ТАНИН МЭДЭХ ХҮСЭЛ – БИЕЭ ЗАСАХ УХААН   ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ ГЭНЭ ОЛОНТОЙ БОЛЖ БАЯНТАЙ ГЭНЭ ХҮМҮҮН БОЛГОНТОЙ ХҮНДЭТГЭЛТЭЙ САЙХАН ХАРИЛЦААД ХҮСЭЛ ЗОРИГОО МЭДЭЛЦЭЭД ХҮЧ ЧАДЛАА НЭГТГЭЭД АРВАН ХУРУУ ШИГЭЭ НИЙЦЭЭД АТГАСАН ШАГАЙ ШИГЭЭ БАГЦРААД АЖИЛ ҮЙЛЭНДЭЭ НЯГТРААД ДЭМ НЬ ДЭМЭНДЭЭ ДЭЭС МЭТ ЭРЧИЛЖ ДЭЛГЭРЭХ ҮЙЛСИЙГ ДҮҮРГЭЖ ХАЛУУН БАТ ИТГЭЛ ДОР ХАРИЛЦАН НЭГДЭЖ ХАМТРАН БҮТЭЭХИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙ ГЭНЭ ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ ГЭНЭ ХОС ХОСООР ТУУЛАХ ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЖАМААР АРГА БИЛИГЭЭР ТЭГШРЭХ АМЬДРАЛЫН ХУУЛИАР ААВЫН ГОЛОМТ ЗАЛГАХ ХӨВҮҮН ҮРИЙН ЁСООР АЙЛЫН ГАЛ БАДРААХ ХҮҮХНҮҮДИЙН ЗАЯАГААР ЗАН САЙТТАЙ ХАНИЛЖ ЗАЯАГАА ӨРГӨЖ УДАМ САЙТТАЙ ХАНИЛЖ УГСААГАА ТЭТГЭЖ УЛСДАА ӨРХ НЭМЖ УУЛ УСАНДАА ӨРГӨЛ НЭМЖ ӨРГӨӨ ГЭРИЙН ХОС БАГАНА НЬ БОЛЖ ӨРГӨН ХОРВООГ ТУУЛАХ ХОС ЖИГҮҮР НЬ БОЛЖ ӨНГӨ ХОРШООД ЭГШИГЛЭХ ХОС АЯЛГУУ БОЛЖ ӨР ЗҮРХНИЙ ИТГЭЛТ ХОС АМРАГ БОЛЖ ХАЙР ХАЙРАНДАА БЭХЖИЖ ХАМТЫН ЗҮТГЭЛДЭЭ ДЭВЖИХ ХАНИЙН ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ҮРТЭЙ ХҮН НЬ ЖАРГАДАГ ҮНДЭСТЭЙ МОД НЬ НАХИАЛДАГ ХАЙР ДЭЭР ЧИНЬ ХАЙР НЭМЖ ХАЛУУН БҮЛД ЧИНЬ ЖАРГАЛ НЭМЖ БИЕЭС ТАНЬ БИЕЛЖ БИЛЭГ ОЮУНААР ТАНЬ ХҮМҮҮНЖИХ УДМЫГ ЧИНЬ ЗАЛГАЖ УРГИЙГ ТАНЬ ТЭТГЭЖ УХААНЫГ ЧИНЬ ӨВЛӨЖ УЧГИЙГ ТАНЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АЛДАР НЭРЭЭР ЧИНЬ ОВОГЛОЖ АРД ТҮМЭНДЭЭ ТАНИГДАХ ӨТЛӨХӨД НЬ ӨРГӨЖ АСАРЧ ХӨГШРӨХӨД НЬ ХӨЛИЙГ ТАНЬ ХУЧИХ ХҮРЭЭГҮЙ ГАЗАРТ НЬ ХҮРЧ ХҮСЛИЙГ ТАНЬ ГҮЙЦЭЭХ ОЧООГҮЙ ГАЗАРТ НЬ ОЧИЖ ОЮУНЫГ ЧИНЬ ЗАЛГАХ ОХИНТОЙ ХӨВҮҮНТЭЙ БОЛЖ ОЛОН САЙХАН ҮР САДТАЙ БОЛЖ ӨНӨР ӨТГӨН БОЛЖ ИЛ ХҮЙТЭНД ЭЭН ТЭГШ ЯВАХ ҮРИЙН ХҮСЭЛ ЧИНЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ ХАРИЛЦАН ХАМТРАХЫН ХҮСЭЛ, ХАНИЙН ХҮСЭЛ, ҮРИЙН ХҮСЭЛ – ГЭРЭЭ ЗАСАХ УХААН  ДУУДАХ НЭРИЙГ ЭЦЭГ ЭХ ӨГДӨГ ДУУРСАХ АЛДРЫГ ӨӨРӨӨ ОЛЖ АВДАГ ҮГЭЭР НЬ ШИНЖИЖ ҮЙЛСЭЭР НЬ ТАНИНА ААВ ЭЭЖИЙН ҮРС БОЛТОР АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ ЭЗЭН БОЛООД АВЪЯАС ЧАДВАРААРАА ТОДРООД ТОВОЙГООД АЙМАГ УЛСДАА ХҮЧЭЭ ӨРГӨӨД АРД ТҮМНИЙХЭЭ ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭГЭЭД ТӨРДӨӨ ТҮШИГТЭЙ ТЭНГЭРТ ҮНЭТЭЙ ГАЗАРТ ГАВЪЯАТАЙ ГАЛТАЙ ЦОГТОЙ ОЛНЫГ ОРОЙЛЖ ТҮМНИЙГ ТҮҮЧЭЭЛЖ ХҮМҮҮНИЙ ДАЙТАЙ ХҮМҮҮН ЯВАХ ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ НЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   НУУР АМГАЛАН БОЛ НУГАС АМГАЛАН ТӨР ТӨВШИН БОЛ ТҮМЭН ОЛОН НЬ АМГАЛАН ЭХ МОНГОЛ УЛС МИНЬ ЭНХ АМГАЛАН ЭЛГЭН САДНААРАА СЭТГЭЛ АМГАЛАН ТӨР УЛС МИНЬ ТӨВШИН АМГАЛАН ТҮМЭН БОДИС НЬ ТӨГӨЛДӨР АМГАЛАН ГАЛ УСНЫ АЮУЛГҮЙ ГАЗАР ТЭНГЭРИЙН ШАЛТАГГҮЙ ГАЙ ЗОВЛОН ТАХАЛГҮЙ ГАДААД ДОТООДЫН ДАЙСАНГҮЙ АМАР АМГАЛАН АШИД МӨНХ ОРШИН ТОГТНОХ ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ НЬ ЭГНЭГТ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ   ОГТОРГУЙН САЛХИ НЬ ООСОРГҮЙ ОРЧЛОНГИЙН ТҮМЭН МӨНХГҮЙ ГЭНЭ ХҮМҮҮН ҮҮСЭХЭЭС АВААД ХӨХ МОНГОЛ ОРШИХООС ЭХЛҮҮЛЭЭД ТӨДИЙГӨӨС ӨДИЙ ХҮРТЭЛ ТӨЧНӨӨН ОЛОН ЗУУН МЯНГАН ЖИЛИЙГ ӨРТӨӨЛӨӨД ТЭР ХҮЧИРХЭГ ӨНДӨР ДЭЭД ЭСИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БОЛООД ӨНӨӨДӨР БИД НЬ ОРШИЖ Л БАЙНА ХӨХ МОНГОЛЧУУД ЦУГААРАА ХӨРСТИЙН ХААНА Ч ҮР УДМААР НЬ ҮРГЭЛЖИЛЖ ҮЙЛ БҮТЭЭЛЭЭР НЬ ҮРГЭЛЖИЛЖ ҮЛГЭР ТҮҮХЭЭР НЬ ҮРГЭЛЖИЛЖ ҮЛДЭЭЖ ӨВЛҮҮЛЭХ ЭХ САЙХАН ОРОН ЭРХЭМ НАНДИН СОЁЛ ӨВ БҮХНЭЭР НЬ ҮРГЭЛЖЛЭХ МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ НЬ БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ, ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ, МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ-ТӨР ЗАСАХ УХААН   МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР АУГАА ИХ СУУ ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР МОНГОЛ ТҮМЭН МИНЬ ЗАЯА НЬ ӨНДИЙЖ ЗАМ НЬ ТЭГШИРЧ ЕРӨӨЛ БИЛИГ ДЭЛГЭРЧ ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ НЬ ТЭГШ ДҮҮРЭН БИЕЛЖ БАЙХ БОЛТУХАЙ!        
2024/02/14
444
ЭНТЕРТАЙМЕНТ
Түмэн тэмээний баярт Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгч Рубэн оролцлоо
Өмнөговь аймгийн ЗТДГ-аас Түмэн тэмээний баярын хүрээнд Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгчийг урьжээ. Улмаар Испани улсаас тус холбооны төлөөлөгч Рубэн баярт оролцож, сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцлаа. Тэрээр анх удаа Монгол улсад тэмээний баярт оролцож байгаа бөгөөд Монголын соёл, тэмээний соёл бүх зүйл сонин содон туршлага болж байгааг онцоллоо. Мөн тэрээр “ Тэмээ малыг амьтан гэж харахаас илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү. Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс байгаа. Гэвч бодит байдал дээр өөр. Үнэхээр гайхалтай байна” гэлээ. Түмэн тэмээний баярыг үзэж сонирхсон жуулчдын нэг Австрали улсаас ирсэн Пэдди МакХьюгийн гэр бүл. Тэд Австрали улсдаа тэмээн аж ахуйг 50 жилийн турш хөгжүүлж, эрхэлж байгаа бөгөөд улсдаа анх удаа тэмээн уралдааныг гэр бүлээрээ санаачлан зохион байгуулсан нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн байна. Монголд тэмээн соёлыг мэдэж, судлахаас гадна тэмээн аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн иржээ. Тэдний хувьд Монголын тэмээн баяр амьдралдаа үзэж байсан хамгийн гайхалтай баяр байна гэж онцоллоо. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб 
2024/02/05
385
ЭНТЕРТАЙМЕНТ
Түмэн тэмээний баяр 25 дахь жилдээ болж байна
- Түмэн тэмээний баяр хэд дэх жилдээ болж байна вэ ? Энэ жилийн баяр ямар онцлогтой байна вэ ? Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх: - Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2016 онд манай аймаг 1000 тэмээ уралдуулж Гиннест бүртгүүлж байсан. Тэмээний баяр урьд жилүүдэд 3-р сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймаг улсын хэмжээнд хамгийн олон буюу 160 орчим мянган тэмээ тоолуулсан баяраа тэмдэглэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийгдэж байна. Жишээ нь энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цол энэ жилээс олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу улсын алдарт уяач болсон. Мөн энэ жилийн баярт тэмээ бүхий Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ирж оролцож байна. Энэ жил нээлтэд ирсэн жуулчид, хүмүүс тэмээ унаж парадад оролцох, тэмээн поло, тором, тайлаг, бүдүүн насны уралдаан, сайхан ингэ, буур шалгаруулах уралдаан өнөөдөр, маргааш хоёр зохион байгуулагдана. Аймгийн төв дээр цагаан сартай холбоотой ингэсний сүүний үзэсгэлэн худалдаан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэрвэй сумдаас олдсон хадны зургийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтийн хүртээл болгоно. Г.Гүндалай    /6-р ангийн сурагч/ - Дөрвөн настайгаасаа өвөөгөө дагаад тэмээ унаж сурсан. Өвөө, эмээ маань Булган суманд тэмээ малладаг. Тэмээний баярт би өнгөрсөн жил анх удаа оролцож байсан. Би нэг тэмцээнд орох байх. Буухиа. Тэмээг унагааж байгаад зогдроос нь аваад, бурантаг томоод, буйллаад туйлуулдаг тэмцээн. Өнгөрсөн жил би энэ тэмцээнд ороод түрүүлж байсан. Багаараа оролцдог л доо. Би аав, ах нартайгаа баг болж 5-6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Энэ жил бас оролцоно. Ц.Ганзориг      /Түмэн тэмээний баярын Тэмээн поло-ны ерөнхий шүүгч/ - Өнөөдрийн тэмээний баярт тэмээн поло-нд 8 баг бүртгүүлж, 2 багт хуваагдаад, хэсгээсээ хоёроор гараад хагас шигшээ тоглолт болно. Дорноговь аймаг, Манлай, Ханхонгор, Булган сумаас ирсэн нийт 8 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн үргэлжилж байна. Тэмээн полог Монголд нэвтрүүлж, хөгжүүлж байгаа анхдагч нь Өмнөговь аймаг. Нэг багт таван тамирчин, нэг сэлгээний тамирчин буюу талбай дээрх дөрөв, хаалгачтайгаа тавуулаа тоглодог. Өнгөрсөн жил Өвөр Монгол, Дундговь, Баянхонгор ирсэн нийт 15 баг оролцож байсан. Оролцогчдын насны хувьд янз бүр л байна даа. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб 
2024/02/03
349
ЭНТЕРТАЙМЕНТ
Б.Мөнхцэлмэг Афганистанд видео бичлэг хийх зөвшөөрөл авч чаджээ
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд чамгүй нэр нөлөө бүхий Б.Мөнхцэлмэг хэд хоногийн өмнө Афганистанд хүрэлцэн очиж, тус улсын хууль дүрмийн дагуу бичлэг хийх эрхийг албан ёсоор хүссэн тухайгаа өөрийн соошл хуудсанд нийтэлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү зөвшөөрлөө авсан тухай пост оруулсан байна. Тэрбээр: "Талибанчууд газар нутгаар нь зорчингоо видео бичлэг хийх эрхийг Монгол Улсын иргэн надад зөвшөөрлөө. Миний хувьд шашин соёлд нь хүндэтгэлтэй хандаж үндэсний хувцсыг нь өмсөв. Хэдийгээр Афганистан хөгжил буурай, эдийн засаг сайнгүй ч гадны ямар ч улсад дээрэлхүүлдэггүй шууд өөдөөс нь дайтдаг, ард түмэн нь нэгдмэл үзэлтэй, нуугдмал хуультай хачирхалтай ард түмэн. Хамгийн сүүлд жилийн өмнө Иран улстай цэнгэг усны зөрчилдөөн үүсч хоорондоо гал нээлцээд амжсан. Бээжингээс Афганы виз авахад маш том тус хүргэсэн жиргээний @AminaMongolia  эгчдээ баярлалаа" гэжээ.
2024/01/31
522
ЭНТЕРТАЙМЕНТ
Netflix платформын цувралд Монгол уран бүтээлчийн дуу сонгогджээ
2021 оны People's Choice шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт Magnolian-ийн “The Bride & The Bachelor” хэмээх дуу сонгогдсон аж. Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд $3,000 төлсөн байна.Уг цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байжээ.Эх сурвалж: CNBC Mongolia
2024/01/30
502
ЭНТЕРТАЙМЕНТ
"ЧИНГИС ХААН" музейн байнгын үйлчлүүлэгч нь цэргийнхэн хэмээн онцоллоо
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид "Чингис хаан" музейн үнэтэй үзмэрүүдтэй танилцаж, эх түүхээрээ бахархах боломж тохиолоо.Тус музейн тайлбарлагч нар "Эх орны дайчин эрс сүүлийн саруудад музейд саатаж, түүхийн олон баримт мэдээ, үзмэртэй танилцаж байгаа явдалд бид бахархаж байна. Монгол төрийн түүх өөрөө монгол цэргийн түүх учраас орчин үеийн залуус тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид ч ийм ухамсар, төлөвшилтэй байгааг харахад сайхан байна" хэмээгээд Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах эх үзмэрүүдийг тайлбарлан хүргэлээ.       Зенитчин дайчид музейн эд үзмэртэй танилцахын зэрэгцээ “Монголчуудын наран, саран шүтээн” ил захидал урлах боловсролын хөтөлбөрт хамрагдсанаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрийг тус музейн хамт олон хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сургалтад хамрагдсан юм. Зэвсэгт хүчний Жанжин штаб, "Чингис хаан" үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан бөгөөд харьяа цэргийн ангиудын хугацаат цэргийн албан хаагчдыг музей үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах ажлын нэг нь энэ юм.
2024/01/29
234
ЭНТЕРТАЙМЕНТ
Нисэх хүчний 100 жилийн ойд зориулан бүтээх олон ангит кинонд та өөрийн түүх, дурсамжаа багтаах боломжтой
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ.Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна.Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай.Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна.Холбоо барих:86063636 (Б.Алтанзул) - [email protected] (Ч.Энхжаргал) - [email protected] (Б.Пүрэвсүрэн) - [email protected]
2024/01/29
215
ЭНТЕРТАЙМЕНТ
Сэтгэл гэгэлзүүлж, зүрхэнд хүрсэн гайхамшигтай аялгуу...
Хөгжмийн зохиолч З.Хангалын бүтээл “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг төгөлдөр хуурч Ами болон “Жонон” хамтлагууд тоглосноор толилуулж байна.
2024/01/28
325
ЭНТЕРТАЙМЕНТ
"Ам нээвэл" - БНН-ын дарга Б.Жаргалсайхан
25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлгийн ээлжит зочноор Бүгд найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан оролцжээ. 
2024/01/28
297
ЭНТЕРТАЙМЕНТ
БАЯРТАЙ ҮДЭШ - Б.ГАНЧИМЭГ
БАЯРТАЙ ҮДЭШ нэвтрүүлэг ЛХАГВА гараг бүр 20:00 цагаас Энэ удаагийн ээлжит зочноор МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцлоо.
2024/01/25
325
ЭНТЕРТАЙМЕНТ
Ямар ч хариу нэхэхгүйгээр чамайг хайрладаг хүн бол ЭЭЖ
Хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд нэмэр болохуйц өгөөжтэй үзэл бодлууд олон нийтийн сүлжээнд тааралдах үед тэдгээрийг аль болох олон хүний хүртээл болгочих юмсан гэх чин хүсэл төрдөг учраас сайтдаа нийтэлж байгаа болно.Чамд хамгийн хайртай хүн бол чиний найз залуу/найз охин биш, авгай нөхөр чинь ч биш, ЭЭЖ чинь. Ямар ч хариу нэхэхгүйгээр чиний амьдралд, эрүүл мэндэд, чиний ирээдүйд байнга санаа зовж сэтгэлийн эрүүл мэндээ үргэлж золиосолж явдаг ганц хүн. Аав, ээж хоёр орой адилхан ядарч орж ирээд ээж л хоол хийнэ. Санаж яваарай: 1. Ээжийн хийсэн хоолыг хэзээ ч голж болохгүй. 2. Ядруу буурай ээжээсээ хэзээ ч ичиж болохгүй. Ээж байгаагүй бол чи байхгүй. Тиймээс найзтайгаа, машинтайгаа авахуулсан зураг биш, ээжтэйгээ авахуулсан зурагаа бахархалтайгаар постолж байгаарай. 3. Ээжтэй хэзээ ч хэрэлдэж болохгүй. Чиний төлөөх хайр нь дийлээд, чамайг болохгүй болохоор чинь л санаа зовсондоо заримдаа арай олон давтаж хэлэх тохиолдол байнаа байна. Энэ бол үр төлөө хайрлах, харамлах эх хүний инстинкт. Тиймээс үглэлээ гэж цааргалах хэрэггүй. Чи өөрөө аятайхан байдаг бол үглэхгүй шдээ. Чи бод доо. Чамаас юу ч асуухгүй, чамайг ерөөсөө хайхрахгүй бол аймаар биздээ? Ээж нар айлын тавагнаас чихэр авчихаад өөрөө идэлгүй кармаалаад харьдаг. Чамайг өрөнд орвол цалингийн зээл, тэтгэврийн зээл аваад, байгаа ганц алтан бөгжөө юманд бодолгүй шууд зарна, чамайг шоронд орвол хамгийн түрүүнд уйлаад очно. Найзууд бол ихэнх нь байхгүй болно. Ээж чинь чиний цалинг асуухгүй, чиний ажлыг ч асуухгүй. Ээж нар юу асуудаг вэ? - Хоолоо идсэн үү? - Хичээлээ хийсэн үү? - Битгий оройтоорой. - Хүүхдүүд ярьсангүй, завгүй л яваа байлгүй. - Царай зүс чинь яачихаа вэ? Юу болоов? Ээж юм асуувал үнэнээ хэлсэн нь дээр, угаасаа зөн совингоороо мэдчихээд зүгээр лавлаж байгаа нь тэр.Эх сурвалж: https://twitter.com/Ichinkhorloo3
2024/01/25
271