mmnews.mn | 2024-05-20

ЭНТЕРТАЙМЕНТ

ЭНТЕРТАЙМЕНТ
Жүжигчин агсан Я.Оюунцэцэгийн түүхэн гэрэл зураг
Нэгэн иргэн түүхэн сонирхолтой зураг олжээ. 1983 он. Долоодугаар сарын 7. Москва хотын Кремлийн Улаан Талбай. Японд атомын бөмбөг хаясан улсыг дэлхий даяараа эсэргүүцэж байсан тэр дотроо Америк охин Саманта Смитийн тухай энх тайвны дуу хүртэл байсныг санаж байгаа биз дээ. Тэгвэл Монгол улсаас Я.Оюунцэцэг /"Говийн зэрэглээ" киноны Номингийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн жүжигчин агсан/ гэж сурагч охин бас энх тайвныг дэмжиж Зөвлөлтийн удирдагч нарт хандан "Та бүхэн АНУ-тай дайн хийх гэж байна уу?" гэсэн асуулттай захидал илгээж байжээ. Хүйтэн дайны энэ үед 1983 онд ЗХУ-ын удирдагчид энх тайвны зүтгэлтэн өөр өөр тивийн хоёр охиныг улс орондоо урьж "Бид дайтах гээгүй, бид энх тайвныг хамгаалан эрхэмлэж байна" гэсэн албан ёсны хариу өгчээ. Монгол охин Я. Оюунцэцэг, Америк охин Саманта Смит нар Улаан Талбайд. 07.07.1983 Энэ гэрэл зураг одоо Улаан талбайн ойролцоо кафед байдаг гэнэ. Тухайн үед баруун зүүн пост орнуудын хэвлэл мэдээллийнхэн уг үйл явдлыг онцлон дэлхий даяар цацаж байсан аж.
2024/01/23
467
ЭНТЕРТАЙМЕНТ
О.Энх-Эрдэнэ: Эх хэлээ дэлхийд сонсгохыг хүсэж англиар яриагүй
“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцож, эхний шатандаа тэнцсэн билээ. Тэрбээр "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхашруулж, шүүгч Хэйди Блумын багт багтсан юм. Тус шоуны зарим шүүгчид түүнийг ам барьж байгаа эсэхэд хүртэл эргэлзэхээр гайхалтай дуулсан тэрбээр: " -Би англи хэл мэднэ ээ. Өөрийгөө ойлгуулж, чөлөөтэй харилцах хэмжээний мэдлэг бий. Гэхдээ Монгол Улсыг мэддэг ч эх хэлийг нь сонсож үзээгүй хүмүүст нэг удаа ч гэсэн монгол хэлээ сонсгохыг хүссэн юм аа. Мөн нэр хүндтэй тэмцээний үеэр санаандгүй байдлаар өөрийгөө буруу илэрхийлэх, шүүгчдийн сэтгэгдлийг дутуу ойлгохыг хүсээгүй ээ" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Хэд хоногийн өмнө түүний "Авьяаслаг америкчууд" шоунд оролцсон бичлэг олон нийтийн сүлжээгээр тархан монголчуудыг бахдуулан шагшуулахын хажуугаар түүний англи хэлний чадварын талаар зарим нь шүүмжлэлтэй хандаж байсны хариуг ийнхүү мэдэгдэхийг хүслээ.
2024/01/23
300
ЭНТЕРТАЙМЕНТ
УГЗ, хийлч Ч.Дэлгэрцэцэг | Чөлөөт ярилцлага
Хэрэгцээтэй, сонирхолтой яриа өрнүүлэх зорилготой чөлөөт ярилцлагын нэвтрүүлэг. Дугаар №54-ийн зочин: УГЗ, хийлч Ч.Дэлгэрцэцэг Terminal 1.0 таныг хөтөлнө
2024/01/21
143
ЭНТЕРТАЙМЕНТ
Баяртай үдэш - Б.Нямтайшир
БАЯРТАЙ ҮДЭШ нэвтрүүлэг ЛХАГВА гараг бүр 20:00 цагаас CENTRAL TV
2024/01/21
153