mmnews.mn | 2025-06-07

УЛС ТӨР

УЛС ТӨР
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
2024/06/10
409
УЛС ТӨР
'Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай' УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын 34 хувийг төр үнэ төлбөргүй эзэмшихээр тогтоолын төсөлд  тусгажээ.Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох юм байна.Засгийн газар УИХ-тай зөвшилцөний үндсэн дээр УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолыг хэлэлцэн баталсан талаарх баримтыг олон нийтэд ил болгож байна. Энд дарж татаж авна ууТөв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлааНийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмым 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.Цаашид тус хүрээлэнг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг  эхлүүлэхээр төлөвлөж байна. Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцнаГепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна. Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна"Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан байна.“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ. “Эхийн алдар” одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа. Товч мэдээ ·      Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Метро төсөл болон Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх 15.8 км нүхэн гарц /туннел/ бүхий авто зам, 900 м ган татлага бүхий гүүрэн байгууламж,10,8 км авто зам, замын байгууламж, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд төрийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор байр барих, Богдхан уулыг тойрсон хөнгөн галт тэрэгний шугам барьж байгуулах ажилд Засгийн газрын үүргийн баталгаа гаргах санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан нарт  даалгав.
2024/06/07
549
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнод аймагт ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр Дорнод аймагт ажиллаж байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийг Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд хүрэлцэн ирэхэд Дорнод аймгийн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн жагсаж, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга М.Энхтөр нар угтлаа.
2024/06/06
484
УЛС ТӨР
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталлаа
УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль болохтой холбогдуулан УИХ-ын хаврын отгон чуулган завсарлаж байна. Сүүлийн чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг эцэслэн баталлаа. Тус хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар:Хот, тосгоны өөрийн удирдлага нь хотын Зөвлөл, хотын Захирагч байх бөгөөд тэдгээрийг хотын оршин суугчдаас сонгоно. Ингэснээр оршин суугчид хотынхоо үйл хэрэгт шууд сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох боломжтой болох төдийгүй хариуцлага тооцдог болно;Хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлсний үндсэн дээр хот тосгон нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэгэн адил төрийн үйлчилгээ болон нийтийн аж ахуйн иж бүрэн үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж бүрдэж, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулан тэгш, хүртээмжтэй хүргэнэ;Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн орон нутгийн өмч, татварын болон татварын бус орлого, дэд бүтцийн сангийн болон бусад сангийн хөрөнгөөс бүрдэх ба хот нь эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөлийг хангана;Хот, тосгод дүрэмтэй болж хууль тогтоомжоор зохицуулагдаагүй хот, тосгоны амьдрал, үйл ажиллагаатай холбоотой асуудлаа оршин суугчдын оролцоотой шийдвэрлэдэг болно;Хот бүрдүүлэгч инженерийн болон дэд бүтцийг хөгжүүлэх, дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний арчлалт, өргөтгөл шинэчлэлт, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг үйл ажиллагаанд зориулагдах санхүүжилтийг бие даан бүрдүүлэх зорилго бүхий хотын дэд бүтцийн хөгжлийн сантай байхаар заасан;Хотууд нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчноо тохижуулах, авто замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдлыг шийдвэрлэхэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн ногоон хөгжлийн сантай байх боломжтой болно.Ингэснээр чиг үүргийн төвлөрөл буурч, хотын оршин суугч амьдарч байгаа газраасаа 20 минутын газарт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нийтийн тээврийн үйлчилгээний буудал, цэцэрлэгт хүрээлэн, худалдаа, үйлчилгээний газартай  байхаар 20 минутын хот төлөвлөлтийн концепцийг хэрэгжүүлэх боломжтой болж буй юм.
2024/06/06
433
УЛС ТӨР
ТББХ:”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.06.05/ хуралдаж, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хэмээн хуралдаан даргалагч танилцуулсан.Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/06/05
420
УЛС ТӨР
Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан: Бид төрөөс төрсөн тэрбумтан биш
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны шөнө АТГ-аас баривчилж, энэхүү үйл явдал нь нийгмийн сүлжээнд ихээхэн эсэргүүцэл шүүмжлэлийг дагуулсан. Үүний дараа тавдугаар сарын 30-нд прокурорын саналаар Ц.Гарамжавыг сулласан билээ. Гэсэн хэдий ч Ц.Гарамжавыг баривчилсан асуудалтай холбоотойгоор Монполимет группэд хамаардаг компаниудын дансыг ямар нэгэн хариу мэдэгдэлгүйгээр хаасан гэдгийг Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан мэдэгдэв. Тэрээр 1300 ажилчныхаа цалинг тавьж чадахгүй байдалд орсныг мэдээлжээ.“Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компаниудын маань данснуудыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ?Бид зээлээ 200% төлж дуусгасан!  32 жил татвар төлсөн! Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллацгааж төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш! ЖДҮ биш! Бид төрөөс төрсөн тэрбумтнууд огтхон ч биш!  Ойлгохоо байлаа”….. 
2024/06/05
767
УЛС ТӨР
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа.Ерөнхийлөгч А.Г.Лукашенко мөн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар”-т зочлох үеэрээ нүүдэлчин ахуй, зан заншлын талаар танилцан, морьт харваа, ардын урлагийн тоглолтын дээжээс толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлалынхаа үеэр “Чингис хаан” Үндэсний музейд зочилж, нүүдэлчдийн анхны төрт улс Хүннү гүрнээс эхтэй улс, хаад болон төрийн түүхтэй танилцлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,  Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад төлөөлөгч үдэн мордууллаа.
2024/06/05
437
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв.Хэлэлцээний үеэр Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар ярилцлаа.Худалдаа, хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, онцгой байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.Талууд төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд хоёр орны хөгжил цэцэглэлт, ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.
2024/06/04
470
УЛС ТӨР
Ц.Гарамжавын баривчилгаа ба хууль хүчний байгууллагууд
УИХ-ын гишүүн асан, Монполимет группийн захирал Ц.Гарамжавыг хөрөнгийн эх үүсвэрээ хууль бусаар олж авсан, зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэгт сэжигтнээр холбогдуулан тав хоногийн өмнө баривчлан хорьж нийгэмд шуугиан дэгдээсэн билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан   сэтгүүлч  Урантогтох дараах постыг өөрийн сошиал сүлжээ хуудсандаа бичжээ."Монполимет" группийн захирал Ц.Гарамжавыг баривчилсан мэдээ Монголын улстөрийг донсолгов. УИХ-ын гишүүд чуулганы танхимд өмөөрч 48 цаг бололгүй суллалаа. Энэ үйл явдлын цаана сонин дүр төрх ажиглагдав. Нөгөө хараат бус байх ёстой мөрдөх байгууллага, прокурор, шүүх юу болоод хувирчихав даа.  Ганцхан хоногийн өмнө бүгд хамтдаа хорих нь зөв гэж шийдсэн АТГ, прокурор нэн даруй шүүх рүү хүсэлт явуулж УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг суллав. Энэ үйл явдалд Ц.Гарамжав гэдэг хүний зөв бурууг ярих гэсэнгүй. Харин АТГ, прокурор, шүүх гэдэг байгууллагуудын хараат бус байдалд маш их эргэлзэв…..
2024/06/03
645
УЛС ТӨР
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког албан ёсоор угтан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенког  Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй  мэндчилэв.Хоёр орны Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улсын  болон Бүгд Найрамдах Беларусь Улсын албаны төлөөлөгчид, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.Ерөнхийлөгч нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.Хоёр улс 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд беларусийн талаас Монгол Улсад анх удаа Төрийн тэргүүний түвшинд айлчилж байна.
2024/06/03
586
УЛС ТӨР
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулнаБулган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.Мөн хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нарт даалгалаа. Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо. Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэв2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.Засгийн газрын 2019 оны 450 дугаар тогтоолоор 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж ирсэн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас шийдвэр гаргаж 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлж баталлаа.Цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцах үйл ажиллагааг сурталчлан таниулах, улсын төсвөөс санхүүжүүлэхэд шаардагдах хоолны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцах талаар зохицуулсан бөгөөд энэ чиглэлээр яамнаас хийсэн судалгаагаар эцэг, эхийн 60 гаруй хувь нь хоолны зардлыг хуваалцахыг дэмжсэн байна.   Товч мэдээ·      Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт олголоо.
2024/05/30
480
УЛС ТӨР
Нотлох баримтыг шинжлэн судлах өнөөдрийн сонсголд 61 гэрчийг дууджээ
Улсын Их Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор байгуулагдсан “Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.29) эхэлнэ.Өнөөдрийн сонсголоор Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, бүртгэх үйл ажиллагаа сэдвийн хүрээнд гурван багц асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголт, бүртгэл; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайн давхцал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн шилжилт хөдөлгөөн зэрэг гурван сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх гурван багц асуудалтай холбогдуулан 32 гэрчийг дуудсан байна.Тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх сэдвийн хүрээнд Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон газар, түүний хэвлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх, зөрчил, дутагдал; Уул уурхайн салбарын байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай бичмэл нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцэх хоёр багц асуудалтай холбогдуулан 29 гэрчийг дуудсан байна.Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш Нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож буй зөвшөөрөл, түүний хэрэгжилт сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлбөр, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянах, хураах үйл ажиллагаа сэдвийн хүрээнд 2 багц асуудал; Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын ашиглалт, эзэмшил сэдвээр нотлох баримтуудыг шинжлэн судална хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/05/29
447
УЛС ТӨР
‘Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем‘-ийг хэрэглээнд нэвтрүүллээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо. Тус системийн хэрэглээ, ач холбогдлыг танилцуулах сургалтад яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, хүний нөөцийн асуудал хариуцсан албан хаагчид оролцов. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат энэ систем нь Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй томоохон ажил гэдгийгтэмдэглэв. Мөн “Төрийн албаны чадамж гэдэг бол албан хаагчдын чадамжийн сэргэлт гэсэн үг. Төрийн алба хангалттай хүний нөөцтэй байна уу, албан хаагчдынх нь чадамж ямар түвшинд байна, гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хийх, төрийн албаны бүтээмжийг хэрхэн сайжруулах, төлөвлөх вэ гэдэгт нэгдсэн цахим систем шаардлагатай байсан. Нөгөө талаас төрийн албан хаагчийн мэдээлэл өөрт нь нээлттэй болж, албан хаагч өөрийн мэдээллийг засварлах, шинэчлэх боломж бүрдэж байна” гэлээ.Уг систем нь нийт 16 модультайгаас Мэдээллийн нэг цэг, ил тод байдал, Төрийн албаны зөвлөлийн мэдээллийн сангийн холболт, Цахим хүний нөөцийн удирдлага, цахим хяналт гэх таван модуль бүхий эхний  хувилбар хэрэглээнд нэвтэрч байна. Мэдээлэл чанаржуулалт, процесс хялбарчлах ажлыг тодорхой хугацаанд зохион байгуулж, системийн хөгжүүлэлтийг тогтмол хийх юм.Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс “Ийм систем” нэвтэрснээр гүйцэтгэх засаглалын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн албан хаагчид, байгууллагуудын мэдээлэл илүү хэрэглээний түвшинд гарч байна” гэв. “Засгийн газрын хүний нөөцийн цахим систем”-ийг нэвтрүүлснээр төрийн албаны хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулах, системийн мэдээлэлд суурилсан өгөгдлийг төрийн албан хаагчийн цалин, нэмэгдэл, нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэхэд ашиглах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтэд албан хаагчийн тэгш оролцоо, шударга байдлыг хангах, бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байна.
2024/05/27
636
УЛС ТӨР
УИХ-ын дарга Г.Занданшатар “Никкей форум”-д ардчиллын нөхцөл байдал, улс орны хөгжлийн талаар илтгэл тавив
Ази, Номхон далайн бүсийн орнуудын томоохон чуулга уулзалтуудын нэг болох “Никкей форум” Япон Улсын Токио хотод эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож ардчиллын хөгжил, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл танилцууллаа. Жил бүр зохион байгуулагддаг “Никкей форум”-д дэлхийн улс орнуудын удирдагчид, олон улсын түвшин дэх Азийн орнуудын үүрэг оролцоо, нөлөө, бүсийн тулгамдсан асуудлын талаар санал солилцон,  шийдлийн талаар зөвлөлддөг.Энэ жил АНУ болон Азийн хэд хэдэн оронд  сонгуулийн жил тохиож, дэлхийн хүн амын талаас илүү хувь буюу 4 тэрбум хүн улс төрийн сонголтоо хийж буй хариуцлагатай үе тохиож байна. Мөн сүүлийн 2 жилийн хугацааны Украин, ОХУ-ын дайн  болон Ойрхи Дорнодын улс орнуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна. Тиймээс Ази, Номхон далайн бүсийн орнуудын удирдагчдын төлөөлөл улс орнуудын энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлэхэд хэрхэн манлайлан оролцох талаар  хэлэлцэн, санал солилцсон юм. Энэ жил Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Сретта Тависин, Малайз Улсын Ерөнхий сайд Анвар Ибрахим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдын орлогч Ле Мин Хай, Камбожийн Хаант Улсын шадар сайд Сун Чантол, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Субраманиам Жайшанкар болон Ази, Номхон далайн бүсийн орнуудын улс төр, эдийн засаг, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид  оролцож байна.УИХ-ын дарга Г.Занданшатар форумын үеэр Монгол, Японы хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагаааны асуудлаарх салбар хуралдаанд оролцож, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/05/24
452
УЛС ТӨР
Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулнаСонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ.“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг кластераар хөгжүүлэх зорилготой юм.Эдгээр бүсийн газар нутгийн хэмжээг тус тус тогтоож, эдэлбэр газрын байршил, хил заагийг хавсралтаар баталж, тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт, бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд үүрэг болгов. Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журам баталлааГадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.Тогтоол хэрэгжсэнээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалаа суралцах, өвлөх, түгээн дэлгэрүүлэх, монгол хүний хөгжлийг дэмжих, Боловсролын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн  бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам болох юм.ХБНГУ, АНУ, Канад, Швейцар, БНСУ зэрэг 16 улсад 6000 гаруй хүүхдийг хамруулсан монгол хэл, соёлын 59 төв иргэдийн санаачилгад түшиглэн үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр төв сургууль, цэцэрлэг, төв, зуслан зэрэг нэршилтэйгээр монгол хэл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг чиглэлээр сургалт явуулж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэвГазрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа.Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн ажлын хүрээнд ашиглалтад оруулж буй дэд бүтцийн болон иргэний барилга байгууламжуудын ашиглалт, арчлалт, хамгаалалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд ба хуваарилах станцуудын арчлалт, хамгаалалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбараар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгав.Өнөөдрийн байдлаар түүхий тос дамжуулах 230 км хоолойг гагнаж, чанарын шалгалт хийгээд байна.       Товч мэдээ·      “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлж, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
2024/05/22
508