ДЭЛХИЙ
ДЭЛХИЙ
АНУ Африк тивд Хятад улстай хүчтэй өрсөлдөнө
АНУ-ын Засгийн газар Африк тив дэх
бодлогоо эрчимжүүлнэ хэмээн төр засгийн нэгэн өндөр албан тушаалтан мэдэгдсэн байна.
Учир нь, БНХАУ Африк тивийн хувьд томоохон хөрөнгө оруулагч, голлох
худалдааны түнш болоод байгаа билээ. Өнгөрөгч онд гэхэд АНУ Сахарын цөлөөс өмнө
тийш орших улс орнуудад 19 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол
Хятад Улсынх 137 тэрбум доллар буюу бараг 9 дахин их болж байна.
“Бүс ба Зам” төслийн хүрээнд Хятад Улс Африк тивд голчлон дэд бүтэц, уул
уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ер нь Африк тивд орших 50 гаруй улс оронд нөлөөллөө тогтоохоор АНУ, Хятад
төдийгүй Европ тив ч санаархаж байгаа нь мэдээж. Гэвч Хятадын хэрэгжүүлж буй
дэд бүтцийн төслүүд Африк тивд ихээхэн үр өгөөжтэй бүтээн байгуулалтууд болж
байгаа аж.
Харин АНУ-ын хувьд Африк тивийг Хятадад алдахгүйн тулд тус тивд эрчимтэй
хөгжиж буй дижитал эдийн засгийн салбарт өөрийн технологийн компаниудаа хамтран
ажиллуулахаар зорьж байна. Мөн Африк тивийн газрын ховор элементийн төлөө АНУ,
Хятад төдийгүй өөр олон орон өрсөлдөх зорилготой байгаа аж.
2025/06/09
206
ДЭЛХИЙ
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөлөө.Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцлаа.Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд тус улсын төрийн тэргүүний хувиар анх удаа төрийн айлчлал хийлээ.Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохион байгуулж, шууд харилцаа холбоо тогтоон, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтрах үндэс суурийг тавилаа.Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дуурь, бүжгийн эрдмийн театрт Монгол, Туркменистаны 80 гаруй уран бүтээлч хамтарсан хүндэтгэлийн тоглолтоо нийтэд толилууллаа.Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев, албаны бусад хүн үдэж мордууллаа.
2025/06/02
254
ДЭЛХИЙ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүрэлцэн ирлээ.Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Туркменистан Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Туркменистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Дурдыев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.Туркменистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөнгөн үйлдвэр, шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулах Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулна.Түүнчлэн айлчлалын хүрээнд Монгол, Туркменистаны бизнес форум, туркменистаны гар урлал, хивсний үзэсгэлэн, худалдаа болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулна.
2025/06/02
229
ДЭЛХИЙ
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны 06 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.Энэхүү айлчлал нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Монгол Улс Туркменистан Улстай 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
2025/05/31
174
ДЭЛХИЙ
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен 2025 оны 05 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.Айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.Айлчлалын үеэр Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө.Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын хооронд 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчлах юм.
2025/05/21
250
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн асуудлаар санал солилцов.Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.
2025/05/09
261
ДЭЛХИЙ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч В.В.Путинтай албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.Ерөнхийлөгч 05 дугаар сарын 09-ний өдөр Улаан талбайд болох Ялалтын баярын ёслолд бусад улсын төрийн тэргүүн, өндөр дээд албан тушаалтнуудын хамт оролцож, Александровын цэцэрлэг дэх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөнө.Мөн Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, БНМАУ-ын баатар болон Хөдөлмөрийн баатар цол хүртсэн ЗХУ, ОХУ-ын иргэдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.Ялалтын баярын жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцоно.
2025/05/05
269
ДЭЛХИЙ
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг бараалхлаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд хийж буй албан ёсны айлчлал нь “Стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.“Гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин тэлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхжиж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв.Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцанд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
2025/04/28
257
ДЭЛХИЙ
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Гадаадын орнуудаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.Камбожийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Ратчави СүөнгБуркина Фасо Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Даоуда БитиБүгд Найрамдах Армени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вахе ГеворгянБүгд Найрамдах Замби Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Иван ЗуулуХолбооны Бүгд Найрамдах Танзани Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хамис ОмарНорвегийн Хаант Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вэбёрн ДюсвикМалайз Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дато МухамадБүгд Найрамдах Португал Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пауло НасиментоБүгд Найрамдах Колумби Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алехандро РодригезИрланд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Николас О`БрейнБосни Херцоговин Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Синиша БерианБүгд Найрамдах Финлянд Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко КиннуненБүгд Найрамдах Словени Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Боштяан МаловрхТуркменистан Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Парахат ДурдыевБүгд Найрамдах Мали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейду КамиссокоБоливарын Бүгд Найрамдах Венесуэл Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ремихио ИчасоХолбооны Бүгд Найрамдах Сомали Улсаас хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ходан АбдиЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, амжилт хүслээ.Харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө Элчин сайд нар чармайн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.
2025/04/23
241
ДЭЛХИЙ
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулга уулзалтад оролцож байна
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 150 дугаар чуулга уулзалт энэ сарын 5-9-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо болж байна.Чуулга уулзалтад Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцож байгаа юм.Энэ үеэр дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны бүтцийн байгууллагууд болох Удирдах зөвлөл, Байнгын хороод, Хүний эрхийн болон Ойрхи Дорнодын асуудлаарх хороод хуралдахаас гадна Эмэгтэй парламентчдын, Залуу парламентчдын форум тус тус зохион байгуулагдана.ОУПХ-ны 150 дугаар чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөж байна. Хэлэлцүүлгээр гишүүн орнуудын төлөөлөгчид мэтгэлцэх, санал солилцох, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, парламентын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм.Мөн Энх тайван, олон улсын аюулгүй байдлын болон Тогтвортой хөгжлийн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаар тогтоол батлагдахаас гадна Нэгдсэн хэлэлцүүлгийн хүрээнд үр дүнгийн баримт бичгийг ёсчлон батлах аж.Ассамблейн эхний өдөр Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Эмэгтэй парламентчдын форумд оролцлоо. Жендэрийн тэгш байдал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, эмэгтэй парламентчдын манлайлал, санаачилга, хамтын ажиллагаа бэхжүүлэх зорилготой уг форум байгуулагдсанаасаа хойш 40 дэх жилтэйгээ золгож байгаа аж.Эмэгтэй парламентчдын форумын үеэр жендэрийн тэгш харилцаанд тулгардаг саад бэрхшээлийг арилгах томоохон зорилтыг дэлхий нийтийн өмнө тавьсан Бээжингийн тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш мөн 30 жилийн ой болж буйг тэмдэглээд, төлөөлөгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд гарсан ахиц дэвшил, цаашдын хандлага, шийдлийн хүрээнд харилцан зөвлөлдөв.Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Б.Пунсалмаа нар Ази, номхон далайн бүлгийн хуралд оролцож, бүс нутгийн түншлэлийг бэхжүүлж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг тэлэхэд парламентын үйл ажиллагааг чиглүүлэх хүрээнд харилцан санал солилцлоо. Өнгөрсөн онд Швецарын Холбооны Улсын Женев хотноо болсон ОУПХ-ны 149 дүгээр чуулга уулзалтын үеэр тус холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүнээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг сонгогдсон. Тэрбээр энэ удаагийн чуулганд Парламентчдын хүний эрхийн хорооны дэд ерөнхийлөгчийн хувиар ажиллаж байна.Дэлхийн 100 гаруй улс орны төлөөлөгчид чуулж буй уг ассамблейн үеэр Парламентын ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэг хуралдах бөгөөд тус хуралд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцох юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/04/07
304
ДЭЛХИЙ
Австралийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг “Найрамдал медаль”-иар шагналаа.Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр Элчин сайдыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзах үеэрээ шагналыг гардууллаа.Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хамтын ажиллагаа, харилцан айлчлал зэрэгт Элчин сайдын оруулсан хувь нэмэр, хүч чармайлтыг өндөр үнэлж байгаагаа Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Одбаяр илэрхийллээ.Австралийн Сенатын танхимын Ерөнхийлөгч Сью Лаянсын айлчлал харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болж байгааг тэмдэглэлээ.Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтарч байсан Монгол Улсын төр, засаг, монголын ард түмэнд К.Смит талархал илэрхийллээ.Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийх болно гэлээ.Элчин сайд К.Смит 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны 09 дүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоожээ.
2025/04/04
350
ДЭЛХИЙ
БНСУ-д том хэмжээний замын цөмрөлт үүсжээ
2025 оны 3-р сарын 24-ний 18:29 цагт Сөүл хотын Кандун дүүрэг, Дэмён бага сургуулийн ойролцоо том хэмжээний замын цөмрөлт үүссэн байна. Замын цөмрөлт 6 эгнээтэй замын 4 эгнээг хамарчээ. Синкхолын хэмжээ: Өргөн - 20 метр Гүн - 20 метр. Ослын улмаас мотоциклтэй явсан жолооч цөмөрсөн зам руу унаж, сураггүй алга болоод одоог хүртэл олдоогүй байна. Өөр нэг жолооч хөнгөн гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Ослын шалтгаан эхний дүгнэлтээр усны шугам эвдэрч, шүүрэл үүссэнээс хөрсний бүтэц суларсан байж болзошгүй гэжээ. Мөн газар доорх метроны 9-р шугамын өргөтгөлийн ажилтай холбоотой эсэхийг холбогдох албаны хүмүүс шалгаж байна.Ослын бүсэд замын хөдөлгөөн бүрэн хаагдсан бөгөөд аврагчид ослын газарт тасралтгүй ажиллаж, сураггүй алга болсон жолоочийг хайсаар байна.
2025/03/25
356
ДЭЛХИЙ
Сансрын станцад гацсан нисгэгчид иржээ
НАСА-гийн нисэгч Сунита "Суни" Уильямс, Барри "Бутч" Вилмор нар өнгөрсөн оны зургадугаар сард ойролцоогоор ес хоног үргэлжлэх туршилтын нислэгийн даалгавартайгаар дэлхийг орхисон. Гэвч "Боинг"-ийн "Starliner" сансрын хөлөгтэй холбоотой асуудал үүссэний улмаас тэдний Олон улсын сансрын станцад байх хугацаа сунажээ. Тодруулбал, Олон улсын сансрын станц руу явах замд маш олон асуудал үүссэн тул НАСА эцэст нь "Starliner" хөлгийг хоосон буцааж, нисгэгчдийг "SpaceX"-д шилжүүлсэн. Дараа нь "SpaceX" капсултай холбоотой асуудлууд дахин нэг сарын саатал нэмсэн аж. Тэдний араас мөн өнгөрсөн оны есдүгээр сард "Crew-9" баг буюу Ник Хейг, Оросын "Роскосмос" агентлагийн нисгэгч Александр Горбунов нар ниссэн билээ. Улмаар дөрвөн сансрын нисгэгч "SpaceX"-ын "Dragon" сансрын хөлгөөр эх дэлхийдээ эргэн ирэв. Есөн сар гацахдаа тэд дэлхийг 4576 удаа тойрч, 195 сая км зам туулсан аж. "Dragon" сансрын хөлөг Мексикийн буланд амжилттай буужээ. Газрын багийнхан тэднийг угтан авч, капсулаас гаргасан бөгөөд тэр даруйд нь эрүүл мэндийн үзлэгт оруулахаар авч явсан байна. Тэднийг газрын багийнхнаас гадна далайн гахайнууд хүртэл баяртайгаар угтан авч, капсулыг тойрон эргэлдэж буй бичлэг ч цахим орчинд байна. 59 настай Сунита "Суни" Уильямсын хувьд есөн удаагийн тохиолдлоор нийт 62 цаг сансарт алхаж, эмэгтэй сансрын нисгэгчдийн дунд карьертаа хамгийн олон удаа сансарт алхсан гэдгээрээ дээд амжилт тогтоожээ.Эх сурвалж: OrgilTV
2025/03/25
327
ДЭЛХИЙ
Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 104 дүгээр захирамжаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатараар ахлуулсан УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Ч.Лодойсамбуу, Б.Найдалаа, П.Сайнзориг, С.Эрдэнэбат нар 2025 оны 03 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд БНСУ-д ажиллаж, төрийн худалдан авах ажиллагааны дэвшилтэт бодлого, технологийг судалж, туршлага солилцсон байна. Мөн тус улсын худалдан авах ажиллагааны цахим систем болох “KONEPS”-ийн үйл ажиллагаа, худалдан авах ажиллагааг дэмжих стратегийн төлөвлөгөө, орчин үеийн төрийн худалдан авалтын шинэчлэлийн явцтай танилцжээ.Ажлын хэсгийн гишүүд тус улсын Төлөвлөлт сангийн орлогч сайд Ким Юүн Сан, Төрийн худалдан авах ажиллагааны албаны дарга Лим Ки Гюн болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн байна. Түүнээс гадна Сөүл хотын метрог хариуцан ажилладаг тус хотын Тээврийн корпорацийн удирдлагуудтай уулзаж, корпорацийн худалдан авах ажиллагаа болон хотын метроны удирдлагын системтэй танилцаад Улаанбаатар хотод метро барих асуудал, шийдлийн талаар санал солилцов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/03/19
830
ДЭЛХИЙ
Польшид 'Илгээлт-2100' хөтөлбөрийн хүрээнд 100 оюутан суралцаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсад “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа оюутнуудтай уулзлаа.Ерөнхийлөгч ард түмнийхээ итгэл, найдварыг дааж, хичээл номдоо шамдан, улмаар эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг Ерөнхийлөгч хүслээ. Мөн оюутан залуусыг эх орныхоо ирээдүйг авч явах манлайлагчид болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.Польшид Засгийн газар хоорондын шугамаар 74 оюутан сурч байна. 2017 оноос Онцгой байдлын ерөнхий газар жил бүр хоёр оуютнаа сургаж бэлтгэдэг болжээ.МУИС-ийн Бизнесийн сургууль, Лодьзийн Их сургуулийн Эдийн засгийн сургууль хамтран 2018 оноос 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна.
2025/03/17
264