СПОРТ
СПОРТ
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр улс орон даяар эхэлнэ.Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/21
210
СПОРТ
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж буй. Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт таван байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай барьж, шинээр 9 сагсан бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэж дууслаа.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг Хот тохижилтын газар гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
2024/10/22
256
СПОРТ
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд бариад байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгасан. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн 20 талбай барихаас 18 байршилд ажлыг гүйцэтгэж дууслаа.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/10
206
СПОРТ
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад, залуу үеийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол цэргийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднааг урьж, /2023.09.24/ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад, залуу үеийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар эх оронч үзэл, эрүүл амьдралын хэв маяг, спортын гайхамшиг зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.МУГТ Ц.Раднаа 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байв.Тэрээр 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн билээ.
2024/09/24
187
СПОРТ
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Хөдөлмөрийн баатар цолыг:Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.Гавьяат тамирчин цолыг:Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмэдийн Баттулга,Гавьяат дасгалжуулагч цолыг:Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Наранчимэгийн Эрдэнэбаатар,Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири,Сүхбаатарын одонгоор:Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ,Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа,Алтан гадас одонгоор:Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
2024/09/12
225
СПОРТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа.Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмын мөчлөгт Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэл зүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах 4 төрлийн дэмжих багийг сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулсныг хэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис 2024” олимп, паралимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдад олимпын өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дууллаа дахин, дахин эгшиглүүлэхийн ерөөлийг өргөн дэвшүүллээ.
2024/07/05
373
СПОРТ
Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын спортын их наадам Ховд аймагт болно
Монголын оюутны спортын XI наадам Зохион байгуулах хорооноос тус наадмын тайлангаа Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудад тайлагналаа. Наадмын шигшээ тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 15-26-нд болоход 33 их, дээд сургуулийн 1983 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж, эхний зургаан байрыг шалгаруулжээ. Наадмын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, спорт өдөрлөг зохион байгуулсан байнa.Энэхүү наадамд оролцогчдоос дурдвал олимпын наадмын оролцогч, спортын цол зэрэгтэй олон тамирчин өрсөлдсөний сацуу “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан шилдэг тамирчид ур чадвараа сорьсон нь онцлог байв. Амжилттай оролцсон баг тамирчид Ази тивийн болон Дэлхийн оюутны тэмцээн, Оюутны дэлхийн цомд оролцох эрхээ авч байгаа юм. Наадмын таних тэмдэг нь Олон улсын оюутны спортын наадмын нэрний эхний үсэг болох “U” үсгийг ашиглажээ. Энэхүү таних тэмдэгийг 2005 оноос эхлэн наадмын бренд тэмдэг болгон ашиглаж байна.Харин наадмын бэлгэдэл нь Мазаалай. Дэлхийн хэмжээнд нэн ховорт тооцогдох энэ хөхтөн амьтны дүрсээр наадмын 10 спортын төрөл тус бүрт тохирсон хөдөлгөөн хийж буй дүрсийг урлан хувцас өмсүүлсэн хэлбэрээр зурж, цаасан болон хулдаасан хэдвлэлтийн бүх төрлийн материал дээр буулган гаргаж, сурталчилгааны төрөл бүрийн ажил явуулжээ.Цаашлаад орон нутгийн их, дээд сургуулийн оюутан нарт зориулсан “Оюутны спортын наадмыг Ховд аймагт энэ оны есдүгээр сарын 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн 10 их, дээд сургуулийн 400 орчим тамирчин оролцохоор төлөвтэй байна.
2024/06/01
471
СПОРТ
‘Улаанбаатар марафон 2024’ олон улсын гүйлтэд 41 орны 30000 гүйгч оролцлоо
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой Улаанбаатар марафон 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30.000 гүйгч оролцсоныг албаны хүмүүс онцоллоо.Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд: 9 жилийн өмнө бид марафоны тухай иргэд олон нийтэд сурталчилж, биеийн тамир, спортоор хичээллэхийг уриалж байсан бол энэ жилийн тухайд Улаанбаатар марафонд оролцохоор орон нутгаас зорьж иргэд хүрэлцэн иржээ. Үүнээс гадна 41 орны тамирчид оролцлоо. Энэ бол Улаанбаатар марафон ямар өргөн хүрээнд зохион байгуулагддаг болсныг харуулж байна. “Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа: “Хай пэй” ХХК гурав дахь жилдээ НЗДТГ-тай хамтран Улаанбаатар марафоныг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 12-13 мянган иргэд бүртгүүлж марафонд оролцдог байсан бол энэ жил 22 мянга гаруй тамирчид бүртгүүлж марафонд оролцлоо. Бид энэ удаагийн Улаанбаатар марафоныг зохион байгуулахдаа зөвхөн гүйлтийн тамирчдад зориулах биш хотын төвийг зорьж ирэх бусад иргэдэд зориулж цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Улаанбаатар марафоны үеэр төв талбайд хоолны өдөрлөг зохиогдсоноос гадна 50 гаруй спорт клубүүд оролцож үзүүлбэр үйлчилгээ үзүүлж хөгжмийн фестивалыг зохион байгууллаа.
2024/05/25
1249
СПОРТ
Олимпод оролцох тамирчдаа алдаршуулахаар 1900 гаруй залуус цуглалаа
Залуусын санаачилгаар олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах зорилгоор анх удаа Youth Conference: “To The World” арга хэмжээг тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.ЦойлогсоZ залуусын нэгдэл Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран зохион байгуулж, хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа тэргүүтэй тив дэлхийд Монгол хэмээх нэрийг тодоор цуурайтуулж, өөр өөрийн замаар жим гаргаж яваа түүчээлэгч 13 илтгэгч өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.“To The World” буюу “Монголоос дэлхийд” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр “Сансрын тойрогт гарсан хүн эх дэлхийгээ хараад ямар сайхан өнгө үзэмжтэй, жижиг болохыг анзаарч үр хойчдоо энэ л хэвээр нь үлдээхийг хүсдэг. Үүнтэй адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд оролцож буй тамирчид маань “Бид дэлхий гэх нэг л гараг дээр амьдарч буй учраас эх дэлхийгээ хайрлах ёстой” гэдгийг ойлгодгоороо онцлог наадам юм” хэмээн олимпод оролцож буй нийт баг тамирчдадаа амжилт хүслээ.Мөн дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдаан, тэр дундаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд “Монгол улсын тамирчин” гэх эрхэм алдраар овоглож яваа тамирчид тухайн спортоор хичээллэх болсон шалтгаан, тамирчин хүний сэтгэл зүй болоод баяр жаргалын мөч, тэсвэр хатуужлын талаар ярилцсан юм. “Тамирчин хүн гэдэг бол “Монгол” гэх энэ нэрийг дэлхийд цуурайтуулж, ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө оролцож буй тэмцээн уралдаандаа аль болох амжилттай оролцохыг зорьдог. Гэвч хэдий тэсвэр хатуужилтай “тамирчин” ч гэлээ бусдын л адил хүн шүү гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Үргэлж амжилттай, эр зоригтой, эрч хүчтэй байна гэж байхгүй шүү дээ. Тэр болгоныг ойлгож, алдахад нь түшиж, оноход нь бахархдаг байгаасай хэмээн хүсдэг” тухайгаа тэд нуусангүй.Арга хэмжээний оргил мөч бол арга хэмжээнд оролцогч болоод арын албанд ажилласан 2000 орчим залуус хамтдаа “Парис 2024” олимпын наадамд оролцох олимпын эрхээ аваад буй тамирчдаа алдаршуулан зарласан явдал байлаа.Аливаа улс орон эх орныхоо соёл уламжлал, үндэсний онцлогийг илтгэх брэндтэй байдаг нь дэлхийн жишиг билээ. Тэгвэл “Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчид “Go MonGOlia” үндэсний брэндийн дор эх орноо төлөөлөн оролцох юм.Арга хэмжээний үеэр олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд танилцуулсан юм. Энэ удаагийн ёслолын хувцсыг Монгол Улсын Төрийн Далбааг илтгэх таван өнгөөр урласан бөгөөд төрийн их есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог аж.Улс орны хөгжил, дэвшил, үндэсний соёлын дархлаа нэгдмэл үзэл санаа, эв найрамдлаас эхтэй билээ. Энэ л үнэт зүйлийг эрхэмлэн нэгдсэн 1900 гаруй залуус олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, дэлхий дахинаа алдраа цуурайтуулсан тамирчдын түүхээр бахархаж, нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, хийж бүтээж буй нэгнээ дэмжих, алдаршуулах соёлыг эхлүүлсэн нь энэ юм.
2024/05/24
441
СПОРТ
'Улаанбаатар марафон 2024' өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүллээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа. Бүртгэлийг 2 сарын хугацаанд явуулсан юм. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ.Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна.5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:9 дүүргийн Биеийн тамир, спорт хорооНийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талдНийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газарЧингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.
2024/05/21
451
СПОРТ
'Улаанбаатар марафон 2024' өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15,16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна. “Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай. “Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг Даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай. “Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч "Hipay" компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар "Hipay" компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.
2024/05/16
438
СПОРТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.Хоккейн үндэсний шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 15-20-ны өдрүүдэд Кувейт Улсад болсон Хоккейн дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс алтан медаль хүртсэн.Мөн залуучуудын шигшээ баг 2024 оны 04 дүгээр сарын 21-30-ны өдрүүдэд Узбекистан Улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын хоккейн холбооны удирдлага болон Үндэсний шигшээ багийн багш, дасгалжуулагч нарт баяр хүргэж, тив, дэлхийн тавцанд Төрийн далбаагаа мандуулсанд ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.Цаашид бэлтгэл сургуулилтаа чанартай хийж, зохион байгуулалтаа сайжруулан амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан хоккейн холбоо нь 60 гаруй жилийн түүхтэй гэдгийг дурдаж, Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн битүү дээвэртэй Спортын ордон баригдсан үеэс хоккейн спортын хөгжлийн шинэ 60 жилийн түүх бичигдэж эхэлсэн гэдгийг онцоллоо.Дэлхийн аварга шалгаруулах IV дивизионы тэмцээнээс анх удаа алтан медаль хүртэж, III дивизионд тоглох эрхээ авсан нь Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нарт урам, итгэл өгсөн гэдгийг тодотгов.Хоккейн үндэсний шигшээ баг нь 17-41 насны тамирчдаас бүрддэг бөгөөд Залуучуудын шигшээ баг 2024 оны 09 дүгээр сард БНХАУ-д болох Азийн аварга шалгаруулах цомын тэмцээнд оролцох бэлтгэлээ хангаж байна.Хоккейн тамирчид Бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2017 онд мөнгөн медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2023 онд мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 2018, 2018 онд алтан медаль, 2023 онд хүрэл медаль хүртэж байсан юм.
2024/05/16
453
СПОРТ
'Улаанбаатар марафон'-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ
Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна. Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 3000 гаруй иргэн бүртгүүлж, 540 гаруй хүн энгэрийн дугаараа авсан байна. “Улаанбаатар марафон 2024” гүйлтийн хамгийн сонирхолтой төрөл бол 1.5 км-ийн гэр бүлийн гүйлт юм. Одоогийн байдлаар 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлсэн байна. Уг төрөлд нэг гэр бүлээс хэдэн ч гишүүн гүйх боломжтой. Бүртгэлийг гэр бүлийнхээ нэг гишүүний бүртгэлийн хаягаар хамтад нь хийх бөгөөд гүйх гишүүн тус бүр 5000 төгрөгийн хураамж төлнө. Гэр бүлийн гүйлтэд оролцогчид зөвхөн веб хуудсаар буюу https://ubmarathon.hipay.mn/ сайтаар бүртгүүлэхийг анхаарна уу. “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол 5 км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. 21 км-ийн гүйлтэд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг. Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна. Тусгай олимп төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй. Та бүхнийг "Улаанбаатар Марафон 2024" олон улсын гүйлтэд найз нөхөд, гэр бүл, хамт олноороо оролцож, нэгэн өдрийг эрүүл мэндийнхээ төлөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийг урьж байна.Бүртгүүлэх холбоос:Сайтаар бүртгүүлэх: https://ubmarathon.hipay.mn/Hipay аппликэйшнаар бүртгүүлэх: www.hipay.mn/appНЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/05/15
535
СПОРТ
Д.Жигмэд Дэлхийн цомд түрүүллээ
Тайланд улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д Паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-д Б.Уранжаргал нар хүч үзэв. Тэмцээний 54 кг-ын жинд Д.Жигмэд эхний өргөлтөөр цээжнээс 128 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, залуучуудын Ази тивийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэрбээр дараагийн хоёр өргөлтөөр 131, 140 кг-ыг амжилттай шахсанаар дээд амжилтаа дахин шинэчилж, олон улсын хэмжээний мастер цолны болзол хангалаа. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм.
2024/05/13
445
СПОРТ
Жүдо: Насанд хүрэгчдийн ДАШТ-д Монголын 18 бөх барилдана
АНЭУ-ын Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 19-24-нд болно. Олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд 104 орны нийт 633 (эрэгтэй 326, эмэгтэй 307) тамирчин өрсөлдөх бол манай улсаас 18 тамирчин өрсөлдөхөө мэдүүлжээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг Л.Сосорбарам, -57 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, М.Ичинхорлоо, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 О.Хүслэн, +78 А.Адъяасүрэн нар барилдана. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Э.Ариунболд, Б.Цогт-Очир, 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр, 73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Г.Болор-Очир, 90 кг-д Г.Алтанбагана, +100 О.Цэцэнцэнгэл нар өрсөлдөх бөгөөд тус тэмцээнд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид оролцох боломжтой аж. Тэмцээний хуваарь: 05.19-нд -48,-52,-60кг05.20-нд -57,-66,-73кг05.21-нд -63,-81кг05.22-нд -70,-78,-90кг05.23-нд +78,-100,+100кг 05.24-нд Холимог багийн ДАШТ
2024/05/13
2586