СОЁЛ УРЛАГ
СОЁЛ УРЛАГ
Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ. Даншиг наадмын талаар НЗДТГ-аас болон зохион байгуулагч холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх “1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залах үеэс Даншиг наадмыг зохиож ирсэн. Иймд, Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой тус наадмыг жуулчдыг татах зорилготой зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг нэгтгэж, нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” нэрийн дор жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулна” гэлээ. “Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.256 бөхийн барилдаанХурдан морины уралдаанЖороо морины уралдаанҮндэсний сур харвааны тэмцээнҮндэсний шагайн харвааны тэмцээнМорьт харвааны тэмцээнМорьтны үзүүлбэрЦам харайх ёслолСээр цохих тэмцээнЕсөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолтМонгол туургатны уран бүтээлчдийн тоглолтИргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолтУлаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэнМонгол үндэсний хувцасны үзүүлбэрМонголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилгаИх эзэн Чингис хааны тахилгаБалин, тосон урлалын тэмцээнУнзад, голч лам нарын тэмцээнНомын мэтгэлцээний тэмцээнМонголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам - Даншиг наадам”-д зориулж Гандантэгчэнлин хийдээс хүрээ цам гаргадаг. Жахар цамыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоног хийдэд хурах бөгөөд үргэлжлүүлэн 28-ны өдрөөс Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна. Мөн уламжлалт шашин соёлыг сурталчлах зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн лам нарын дунд ном хаялцах зэрэг тэмцээнийг хийнэ” гэлээ. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Бямбасайхан “Үндэсний бөхийн тэмцээнийг Хүй долоон худгийн төв талбайд зохион байгуулах бөгөөд нийт 256 бөх барилдана. Энэ жилийн хувьд ямар нэгэн цол чимэг олгохгүй. Мөн сурын талбайд Үндэсний их харваа тэмцээнийг наадмын хоёр өдрийн туршид 08:00-19:00 цагийн хооронд зохион байгуулна” гэв.НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Үндсэн зургаан насны морьдын уралдаанаас гадна жороо морины уралдаан болно. Дээд гурван насны уралдаан 13-14 км, хязаалан нас 11 км, шүдлэн, дааганы уралдааныг 5-6 км-т тус тус зохион байгуулна. Уралдааны бүртгэлийг цаасаар болон “Uyach” аппликейшнээр дамжуулж хийх боломжтой” гэсэн юм.Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Хүрээ цам - Даншиг наадмаар нийт 250 гаруй цагдаагийн албан хаагч ажиллана. Иргэдийг зөвхөн зориулалтын зогсоолын талбайд машинаа байрлуулж, мөн хүүхдэдээ хараа хяналт өндөр тавьж, аюулгүй байдлаа хангахыг хүсэж байна” хэмээв.
2025/06/23
184
СОЁЛ УРЛАГ
Хүүхдийн баяраар 'Монгол хүүхдүүд 2025' нэгдсэн арга хэмжээг төв талбайд зохион байгуулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Энэ жил уг арга хэмжээг карнавал хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой.Тодруулбал, төв талбайг “Үндэсний өв соёл”, “Шинжлэх ухаан, танин мэдэхүй”, “Эрүүл мэнд, хүүхдийн эрх”, “Боловсрол, хотын соёл”, “Соёл, урлаг”, “Ирээдүйн Улаанбаатар” зэрэг үндсэн зургаан бүлэг, 60 асар бүхий хотхоны төлөвлөлтөөр зохион байгуулж буй.Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана. Тодруулбал,Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауерын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)“Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.Тус арга хэмжээний үеэр хүүхдүүдийн “Хүүхдийн ертөнц” парад болохоос гадна “Magic Mascot” энтертайнментын Уолт Диснейн үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Тодруулбал, “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;“Magic Dream” парад:Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас Сүхбаатарын талбайн зүүн урд тал хүртэл явна.Мөн хүүхдийн баярын төв тайзны тоглолт нь “Шидэт хотын мөрөөдөл” нэртэйгээр болох бөгөөд тоглолтод урилгаар МУГЖ Т.Ариунаа, МУСГЗ С.Баттулга, реппер ThunderZ, охидын Wasabies хамтлаг, Foux хамтлаг, дуучин Davaidasha, Becca, Лууяа, Мичидмаа, Уянгадарь зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцоно.Үйл ажиллагаа зохион байгуулж буй байршлуудад хүүхэд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 300 гаруй бие бүрэлдэхүүн болон “Монголын сайн дурынхны төв”-ийн 500 гаруй сайн дурын ажилчин ажиллана. Мөн нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүнсний аюулгүй байдлын стандартыг мөрдүүлж ажиллах бөгөөд төв талбайд гар дээрх худалдаа, ил задгай хоол хүнс борлуулахыг хориглож буй.
2025/05/31
214
СОЁЛ УРЛАГ
'Ялалтад тэмүүлсэн морьд' хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын ёслолд оролцож байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын нийслэл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д Монголын ард түмнээс бэлэг болгосон “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.Энэ хөшөө нь дайны хүнд жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад дулаан хувцас, хүнс, агт морь нийлүүлж, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль хандивласныг бэлгэддэг юм.Хөшөөний хананд “Монголын ард түмэн Аугаа их Эх орны дайны эхний өдрөөс Зөвлөлтийн ард түмний үнэнч холбоотон байж, танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, хагас сая агт морь, бусад бэлгийн цувааг илгээн, их ялалтад хувь нэмрээ оруулсан билээ” хэмээн монгол, орос хэлээр сийлжээ.Иргэн Г.Ганбаярын санаачилсан, уран барималч А.Очирболд, архитектор А.К.Тихонов, В.В.Перфильев нарын зураг төслөөр бүтээсэн хөшөөг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу Ялалтын баярын өмнөхөн “Ялалтын цэцэрлэгт хүрээлэн”-д байрлуулсан юм.Монголын төр, засаг, монголын ард түмэн дайны эхний өдрөөс “Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө” уриан дор Зөвлөлтийн ард түмэнд танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль, 500 мянган агт морь нийлүүлж, ноос, нэхийгээр хийсэн дулаан хувцас болон мах, сүүн бүтээгдэхүүн, хүнс бүхий 740 вагон тусламжийн бараа илгээсэн түүхтэй.
2025/05/09
273
СОЁЛ УРЛАГ
'Ромео Жульетта' эмгэнэлт драмын жүжиг 5 дугаар сарын 9-нд нээлтээ хийнэ
Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно. Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна. Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ. Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
2025/04/30
242
СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно
Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд долоо хоногийн турш тоглолтоо хийхээр боллоо. Тодруулбал, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч Улаанбаатар хотын циркийн өдрүүдэд оролцоно.Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээ иргэдэд нээлттэй толилуулах юм.“УЛААНБААТАР ХОТЫН ЦИРКИЙН ӨДРҮҮД”-ИЙН ХӨТӨЛБӨР
2025/04/12
337
СОЁЛ УРЛАГ
Фото сурвалжилга: 'UB food' фестиваль
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ. Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал долоо хоног Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
2025/04/08
303
СОЁЛ УРЛАГ
Гайхалтай кино - БҮХ АНГИ /W h e n L i f e G i v e s Y o u T a n g e r i n e s/
60 тэрбум воноор бүтсэн энэхүү кино нээлтээ хийгээд удаагүй байгаа ч ихэд алдаршаад байгаа билээ. Драмын зураг авалтыг хийхийн тулд продакшн компани Gyeongsangbuk Province-д тусдаа тосгон үүсгэн 80 гаруй байшин босгож, 4 завь хийжээ. Мөн зураг авалтын турш драма багийн 300 гаруй хүн байрлаж орон нутгийн санхүүд маш их хөрөнгө оруулалт хийсэн хэмээн нутгийн аялал жуулчлалын захиргаанаас мэдээлжээ.....
2025/04/07
377
СОЁЛ УРЛАГ
'Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл' сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэмт шинжилгээний хурал Төрийн ордны “Чингис хаан” танхимд боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, морин хуур бол хүн төрөлхтний соёлын нандин өв, монгол үндэстний хөгжмийн урлагийн ноён оргил, монголчуудын ахуй, сэтгэлгээний онцлогийг бүрэн илэрхийлдэг хөгжмийн зэмсэг гэдгийг тэмдэглэв.Морин хуур нь үүссэн цагаасаа эхлэн монголчуудын дуу хуур, бүжиг наадам, ардын баяр цэнгэлд голлох байрыг эзэлж ирсэн бөгөөд монгол ардын уртын дуу, үлгэр тууль, ардын бий, биелгээг морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй байдаг нь үүний нотолгоо мөн хэмээн онцоллоо.Иймд монгол үндэстний хөгжмийн зэмсэг, морин хуурыг уламжлан хөгжүүлэхэд төр засгаас анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаар зарлигаар морин хуурыг “Үндэсний хөгжмийн зэмсэг” болохыг зарлаж, улмаар 2008 оны 11 дүгээр сард “Уламжлалт морин хуур хөгжмийн урлаг” нь ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн юм.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлиг гаргаж,Ерөнхий боловсролын сургуулиуд, дотоод гадаад дахь соёлын төвүүдэд морин хуурын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх,Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэх, морин хуур хөгжмийн зэмсгийн үйлдвэрлэл урлалыг дэмжин хөгжүүлэх,Монгол айл өрх бүр морин хуурыг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах,Морин хуурын олон улсын наадмыг тогтмол хугацаанд зохион байгуулж байх талаар чиглэл өгсөн билээ.Түүнчлэн морин хуурыг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор 2024 оны 05 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулж, морин хуур хөгжмийг хөгжүүлэх, зааж сургах, үйлдвэрлэх хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг нь дэмжин хөгжүүлэх, олон нийтэд сурталчлах зэрэг ажлыг хэрэгжүүлэх талаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж эхлээд байгааг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.Морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, судлан шинжлэх ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхэд “Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.Эрдэм шинжилгээний хурлаар Ардын багш, Соёл урлагийн их сургуулийн зөвлөх профессор, доктор С.Дуламын “Хуурч болох зан үйлийн мета домог зүй”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Улсын дэсийн бодисын бус соёлын өвийг өвлөн тээгч, морин хуурын их багш, соён гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч Чи Булагийн “Морин хуурын үүсэл, хөгжил”, яруу найрагч, Чингис хаан одонт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Морин хуур-монгол соёлын ой санамж”, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Багшийн их сургуулийн доктор, профессор Хөгжилтийн “Хялгасан хуурын эрт ба эдүгээгийн тухай” зэрэг нийт 16 илтгэл хэлэлцүүлэв.Хуралд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийн газрын удирдлагууд, Шинжлэх ухааны академи, Соёлын өвийн үндэсний төв, морин хуур судлаач, урлаач, багш, эрдэмтэн, докторууд, зохиолчдоос гадна төрийн болон төрийн бус байгууллагуудын холбогдох төлөөллүүд оролцлоо.
2025/03/25
383
СОЁЛ УРЛАГ
'Наурызын баяр-2025' жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр-2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд /2025.03.22/ зохион байгууллаа.Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол улс маань олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй билээ. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан сайхан мэдээгээр Баяраа эхлүүлж байгаад таатай байна.Бид энэ дахин давтагдашгүй өв соёлоо ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол орныг олон улсад сурталчлан таниулах зорилгоор “Монголын наурызын баяр-2025” арга хэмжээг анх удаа Нийслэл хотын Төв цэг, Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хот, Монгол орны өнцөг булан бүрт суугаа иргэд маань үзэж сонирхох, таниж мэдэх хүсэлтэй байдаг” гэдгийн онцлов.Энэхүү арга хэмжээгээр казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт, казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн, кураш бөхийн барилдаан, үндэсний тоглоом наадгай, хоол амталгаа,гар урлалын үзэсгэлэн худалдаа, Монгол банхарын хүрээд зочилж, үзвэр үйлчилгээнээс сонирхлоо.
2025/03/24
299
СОЁЛ УРЛАГ
Соёлын биет бус өвийг өвлүүлэх 'Хөх дөл' төсөл дэлгэцийн бүтээл боллоо
“Хөх дөл” төслийг санаачлагч УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан. Ийнхүү шилжин суурьшсанаас эхлэн “Хөх дөл” төслийн хүрээнд бүтээсэн нүүдэлчдийн ахуй соёлыг харуулсан 20 ангит цуврал контентыг энэ сарын 14-ний өдрийн 19:00 цагт “Corporate convention center”-т нээнэ. Нээлтийн үеэр нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг Монгол залуу, малчин гэр бүлийн өдөр тутмын амьдрал дээр түшиглэн илэрхийлсэн дэлгэцийн бүтээл “Мөнхөө” баримтат киног мөн олон нийтийн хүртээл болгоно. Харин нүүдэлчдийн ахуй соёлын 20 ангит цуврал контентод залуу гэр бүл жилийн дөрвөн улирал, Монголын хөдөө тал, малчин ахуйд хэрхэн дасан зохицсон, суралцсан тухай гарах бөгөөд хүний амьдралын баяр гунигтай мөчүүд, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалын талаар өгүүлэх юм.“Хөх дөл” төслийг "Хишигт Жанжин" ТББ-аас гурван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслөөр олон зууны түүхтэй нүүдэлчин ахуй, соёлын биет бус өв, түүний илэрхийллүүдийг баримтжуулан авч үлдэх, үндэсний нэгдмэл үнэт зүйлсээрээ бахархах үзлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой.
2025/03/13
391
СОЁЛ УРЛАГ
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхлоо.Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барилаа.Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо.
2025/03/12
290
СОЁЛ УРЛАГ
'Бүргэдийн баяр-2025' наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нүүдэлчдийн ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бүргэдийн баяр” наадам 19 дэх жилдээ “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ, Архангай аймгаас нийт 22 бүргэдчин оролцох бол Казахстан болон Киргизстан улсаас төлөөлөл оролцоно. “Бүргэдийн баяр-2025” наадмын ерөнхий зохион байгуулагчаар нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо ажиллаж байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар дэмжигч байгууллагаар оролцож байгаа юм.Бүргэдийн баяр нь тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирдэг. Эндээс уламжлалт зан заншил болон дээл хувцасны өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шүүж тунгаан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг юм. Мөн энэ үеэр казах үндэстний урлагийн тоглолт, хувцас хэрэглэлийн худалдаа, хоол үйлчилгээ зохион байгуулагдах бөгөөд казах үндэстний гэрт зочлон өвөрмөц ёс заншил, амьдралын хэв маягтай ойроос танилцах боломжтой. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг бөгөөд бүргэдээр ан хийх энэхүү уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Энэхүү уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд Монгол Улс 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.
2025/02/25
326
СОЁЛ УРЛАГ
Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна
Хүүхдийн урлан бүтээх төв дараах ангиудад нэмэлт элсэлт авч байна:- Монгол уран бичиг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Хар Зураг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Эко гар урлал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Сүрлэн сүлжмэл - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Үндэсний уламжлалт уран хатгамал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Хар зураг, уран зураг - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Арьсан урлал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Хувцас загвар - Мягмар/Пүрэв гараг Өдрийн ээлж- Сүрлэн наамал - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг- Уран зураг анхан шат - Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гарагӨглөөний ээлж: 09:00-11:00 цагийн хоорондӨглөөний ээлж: 14:00-16:00 цагийн хоорондБүрдүүлэх материал:- Төрсний гэрчилгээний хуулбар- Цээж зурагХолбоо барих утас:11-329426, 9977-5707
2025/01/08
319
СОЁЛ УРЛАГ
Хөгшрөх үед харамсал төрүүлэх зүйлс
Залуу байхдаа бид ирээдүйг бодолгүйгээр олон шийдвэр гаргадаг. Гэхдээ зарим шийдвэр дунд насанд хүрэх үед бидэнд сөргөөр нөлөөлдөг. Хөгшрөх үед харамсал төрүүлдэг зүйлсийн заримаас дурдвал:1. Буруу хүнтэй гэрлэх
Залуу байхдаа гэрлэх шалтгаанаа зөв тодорхойл. Бусдын жишгийг дагах, нийгмийн байр суурь олох, эсвэл дарамтад орж гэрлэхээс зайлсхий. Хайр, нөхөрлөлдөө тулгуурлан зөв хүнээ сонго. Буруу шалтгаанаар гэрлэвэл амьдралд чинь зөрчил, сэтгэл гутрал, шүүхийн хэрэг, гашуун дурсамж үлдэх болно.
2. Боломжийг алдах
Залуу байхдаа танд олон боломж нээгдэнэ. Гэхдээ айдас, залхуурал, эсвэл бардамналыг давж чадахгүй алдах нь бий. Хожим харамсахгүйн тулд боломжийг ашигла.
3.Харилцаагаа сүйтгэх
Залуу байхдаа мөнгө, амжилтад хэт төвлөрч, хүмүүсийг ашиглах, холбоогоо таслах зэрэг буруу үйлдэл хийх нь элбэг. Гэвч нас ахих тусам хайраар дүүрэн харилцаа, итгэлцэлгүй амьдрал хоосон санагдана.
4. Хийсэн үр хөндөлт
Залуу эмэгтэй байхдаа жирэмсэлж, айдаст автсан үедээ үрээ хөндүүлсэн бол хожим харамсах магадлалтай. Хүүхдээ тэврэх мөчөөс татгалзсан тэр шийдвэр чинь амьдралдаа гаргасан хамгийн том харамсал байж болно.
5. Хүүхдээ үл тоох
Залуу эрэгтэй байхдаа хариуцлагаас зугтаж, хүүхдээ хүлээн зөвшөөрөөгүй бол хожим үүнийгээ харамсах болно. Чиний орхисон хүүхэд амжилтад хүрсэн ч чи түүний эцэг нь гэж хэлэх эрхгүй болно.
6. Бурхнаас нүүр буруулах
Нас ахих тусам амьдралыг утга учиртайгаар харж, Бурхны тухай илүү их боддог. Хожимдсон хойноо биш, залуу байхдаа Бурхантай ойр байж, амьдралаа бүтээгээрэй.
7. Биеэ үл хайхрах
Нэг л биеийг бүх амьдралынхаа туршид авч явна. Тамхи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, буруу хооллолтоос зайлсхий. Хожим эрүүл мэндээ алдсанаас болж харамсах болно.
8. Цагийг дэмий үрэх
Залуу байхдаа залхуурах, буруу харилцаанд цаг зарцуулах, утгагүй зүйл хөөцөлдөх нь хамгийн том харамслыг авчирна.
9. Мөрөөдөл, авьяасаа орхих
Залуу насандаа авьяас, хүсэл мөрөөдлөө орхисон бол хожим бусдын амжилтыг хараад "Энэ би байх байсан" гэж бодож харамсана.
10. Нэр хүндээ алдах
Хожим нас ахих үед таны нэр хүнд маш чухал болно. Залуудаа үйлдсэн бүх үйлдэл чинь таны нэр төрд нөлөөлсөн байх тул анхааралтай амьдар.
11. Эд баялгаа үрэх
Хөдөлмөрлөж олсон мөнгөө клубт үрэх, хэтрүүлэн зарцуулах зэргээс зайлсхий. Хожим нь хөрөнгө оруулалт хийж, ирээдүйгээ баталгаажуулаагүйдээ харамсах болно.
12. Сайхан хайрыг алдах
Амьдралдаа чамайг чин сэтгэлээсээ хайрласан хүн байсан уу? Түүнийг үл ойшоовол хожим "Тэр хүнтэй одоо хүртэл хамт байсан бол ямар байх байсан бол?" гэж бодох болно.
13. Эцэг эхээ үл хүндлэх
Залуу байхдаа эцэг эхээ хуучинсаг гэж бодож үл тоох нь амархан. Гэвч тэдний үнэ цэнийг хожим ухаарахдаа харамсах вий.
Цаг хугацааны үнэ цэн:
•Эгч, ахтай байх үнэ цэнийг тэднийгээ алдсан нэгнээс асуу.
•10 жилийн үнэ цэнийг саяхан салсан хосоос асуу.
•1 жилийн үнэ цэнийг эцсийн шалгалтдаа унасан оюутнаас асуу.
•1 секундын үнэ цэнийг ослоос амьд гарсан хүнээс асуу.
Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Тиймээс одоо байгаа мөч бүхнээ нандигнаж, амьдралаа үнэ цэнтэйгээр өнгөрүүлээрэй.
2025/01/05
417
СОЁЛ УРЛАГ
Улсын аварга шалгаруулах 'Дронокон-2025' тэмцээнд оролцохыг урьж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.Оролцогчдыг 2025 оны нэгдүгээр сарын 14-нийг хүртэл бүртгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
2025/01/04
436