mmnews.mn | 2025-01-21
Улсын аварга шалгаруулах 'Дронокон-2025' тэмцээнд оролцохыг урьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах “Дронокон-2025” тэмцээнийг 2025 оны нэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 

Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх замаар дроны технологийг нутагшуулж, үндэсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй болон бусад салбарт үр дүнтэй ашиглах бодлогыг дэмжих зорилготой тус тэмцээн мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдана.

Оролцогчдыг 2025 оны нэгдүгээр сарын 14-нийг хүртэл бүртгэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ