ТАНИН МЭДЭХҮЙ
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Аргын тооллын: 2025-02-10, Даваа гараг. Билгийн тооллын 13, Сумъяа гараг. Өвлийн адаг сарын 9 улаан мэнгэтэй, өглөгт охин одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:07-18:06. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
2025/02/10
113
ТАНИН МЭДЭХҮЙ
2025 оны Зурхайн онцлогууд
Ta бүхэндээ өөрчлөлт, эдгэрэл, шинэ өсөлт, энэрэн нигүүлсэхүй болон өнгөрсөн 9 жилийн сургамжийн төгсгөл болон орж ирж буй 2025 оны зурхайн онцлогуудаас товч танилцуулья.Хятад болон Солонгосчууд 1 сарын 29-нд Бумбын ордонд 09 градуст гарах 2025 оны анхны шинэ сарнаар Могой жилээ угтан авах гэж байна.Могой бол маш гүн гүнзгийгээр Хилэнцийн баруун ордны ордтой холбогддог хилэнцийн зарим шинжийг агуулсан тэмдэг байдаг. Энэ бол гүнзгий өөрчлөлт хийхэд маш сайн жил юм .2025 он маань модон барилдлагаар орж ирж байна.Ийнхүү бид модон луу жилээ орхиж, дахин модон могой жил рүү орсноор өнгөрсөн жилийн хүчирхэг дур булаам лууны энерги нь Могойн мэргэн бүтээлч, хувиргах эрч хүчээр солигдон 9-ийн тоонд захирагдан ирж байгаагаараа онцлог юм.2024 он дуусаж, шинэ он маань онгоцны ослууд болон галаар цочоож орж ирсэн ч хүчирхэг Тэнгэрийн ван гариг хүн төрөлхтөнг технологийн ертөнцийн цочролд оруулахаар бэлтгэж агаарын тэмдгүүдээр аялах замаа ийнхүү эхлүүллээ гэж үзэж байна. 2025 он бол эрхэм зорилгоо олох жил юм .Оны гол онцлох зүйлүүдийн нэг бол Ангараг гаригийн ухралт байлаа. Буд гариг ухрах талаар бид олонтоо сонсдог ч Ангараг гариг ухрах нь ховор тохиолддог бөгөөд хүчтэй мэдрэгддэг талтай. Ерөнхийдөө Ангараг гаригийн ухралт хоёр жилд нэг удаа тохиолддог.Ангараг гариг таны хувь зурлага дээр хаана, ямар ордуудаар дамжиж, хэрхэн байрлаж байгаагаас шалтгаалан амьдралдаа ямар нэгэн зүйлд эргэлзэж, бухимдаж эхлэх энергийг хүчтэй өгдөг.Мөн түүнчлэн шинэ төсөл, чиглэл эхлүүлэх оролдлого нь удаашралтай, эсвэл таны бодож байсан шиг үр дүнд хүрэхгүй байх мэт санагдаж эхэлдэг. Танд өөрчлөлт хийх талаар хүчтэй мэдрэмж, бодлууд орж ирнэ. Энэ үед урам зориг эрч хүчээ хаана үрээд байгаадаа маш сайн дүгнэлт хийвэл сайн байдаг.Арслангийн ордны 6 градусаар ухарсан Ангараг маань 1 сарын 6-наас эхлэн Мэлхийн ордонд ухарч, Мэлхийн ордны 17 градус дээр буюу 2 сарын 23-нд дуусаж чиглэлдээ орно. Үүний араас залгуулаад Сугар гариг маань 3 сарын 1-нээс 27-ны хооронд Хонины орд дээр, 3 сарын 27-ноос 4 сарын 12-нд Загасны ордуудаар тус тус ухарч эхэлж байна.Ромын хайрын Дарь эхийн нэрээр нэрлэгдсэн Сугар гариг маань хосуудын харилцаан дахь зарим удаан асуудлуудыг буцалгаж, тоосгон ханыг тань цохиж мэднэ. Найз нөхөд ,гэр бүлд ч энэ байдал хамаатай. Сугар гаригийн буцах аяллын үеэр зарлага хэрээсээ хэтэрч хэтэвч тань хоосорч мэднэ. Буруу, бодлогогүй зүйлд хөрөнгө оруулахаас сэрэмжлэвэл сайн. Зарим тохиолдолд хайр нь маш их зардал шаардаж мэднэ.Сугар гариг ухрах үеүдээр харилцаа холбоо, өөрийгөө үнэлэх асуудал, санхүүгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой. Тиймээс харилцаан дээр гэнэтийн шийдвэр гаргахаас болгоомжил .Зарцуулалтаа хяна. Мөн бэр гуйх, сүй тавих, хурим найрт таагүй үе байдаг. Tүүнчлэн бидний мэдэх Буд гариг маань 3-р сарын 15-29-нд Хонины орд дээр, 3-р сарын 29-4 -р сарын 7-нд Загасны ордуудад ухрах хөдөлгөөнөө хийх юм байна.Үүнтэй зэрэгцэн Далай ван, Санчир гаригууд Хонины орд дээр хавар буюу 5 сарын 25-наас эхлэн орж ирж, хоёулаа 2028 оны 4 сар хүртэл байрлах болно. Далай ван гаригийн хувьд 2025 оны 3 сарын 30-наас Хонины орд дээр орж ирэх гэж байна. Бүтээлч байдал болон төөрөгдлийн гариг гэдгээрээ алдартай Далай ван гариг маань сүүлийн 13 жилийн турш Загасны орд дээр байрлаж байсан. Энэ гаригийн нөлөө бидэнд зугтаж, үгүйсэх шаардлагагүйгээр үнэнтэй нүүр тулж зоригтойгоор зорилготойгоор эхлүүлэхийг хүсдэг.1861 оны 4 сарын 13-нд Далай ван гариг хамгийн сүүлд Америкийн иргэний дайн эхэлсний маргааш нь Хонины ордонд орж байсан түүхтэй. Энэхүү гариг маань 2039 оны 3 сар хүртэл үргэлжилнэ. Зурхайчдын үзэж байгаагаар Далай ван гариг Хонины ордонд шилжсэнээр бүтээлч байдал, шинэлэг байдлын үеийг авчирч чадахаас гадна боловсрол, санхүү, аюулгүй байдал зэрэг байгууллагуудад хурцадмал байдал нийгмийн өөрчлөлтөнд хүргэж болзошгүй юм гэж үзэж байна. Хүмүүс хил хязгаарыг давж шинэ санааг судлахыг хүсэж эхэлнэ.Түүхийн хувьд Хонины Далай вантай он жилүүдэд бослого тэмцэл, шашин хоорондох мөргөлдөөн, улс үндэстнүүдийн задрал, иргэний их бага тулаан, тэмцлүүдтэй их давхцаж ирсэн байдаг. Мөн түүнчлэн Зурхайн хувь зурлага дээрээ Хонины ордны Санчир гаригтай хүмүүсийн хувьд энэ жилийн 5 сараас эхлэн 28-29 жилд эргэн ирдэг Санчир гаригийн буцан ирэлттэй нүүр тулж байна.Энэ нь таны төрсөн зурлага дээр хаана хэрхэн байрласнаас шалтгаалан энерги нь нөлөөлөх болно.Хэрвээ та:1937 оны 4 сарын 25-1937 оны 10 сарын 17 1938 оны 1 сарын 14 -1939 оны 7 сарын 6 1939 оны 9 сарын 22 ноос 1940 оны 3 сарын 20 хүртэл 1967 оны 3 сарын 3 наас 1969 оны 4 сарын 29 хүртэл 1996 оны 4 сарын 7 ноос 1998 оны 6 сарын 9 хүртэл1998 оны 10 сарын 25 наас 1999 оны 2 сарын 28 хооронд төрсөн бол Санчир гаригийн эргэн ирэлт таарч байна. Эцэст нь хэлэхэд, зурхайн хувь заяаны зангилаанууд гэж нэрлэгдэж ирсэн зурхайн тэмдэглэгээ болох хоёр зангилаа маань 1 сарын 11-ний өдөр Загас-Охины ордны тэнхлэгт шилжиж, 2026 оны 7 сарын 26 хүртэл байрлахаар болж байна. Мөн 3 сарын 14-нд Охины ордны бүтэн сар хиртэлт болон 3 сарын 29-нд болох нарны хэсэгчилсэн хиртэлтүүд биднийг бас хүлээж байна.Мөн бидэнд аз од авчирч өргөжүүлэн тэлдэг Бархасбадь гариг маань 6 сарын 9-нд Мэлхийн орд дээр ирж халамж ,гэр бүл, харилцаа холбоо, сэтгэл хөдлөл болон сэтгэл санааны байдлыг сайжруулж, зөн совин зэрэгт онцгой ач холбогдол өгөхөөр орж ирж байна. Үл хөдлөх хөрөнгө ,хүүхэд асрах, өвөг дээдсээ хайрлаж асрах асрамжийн болон хүнсний үйлдвэрлэл зэрэг нь цэцэглэн хөгжиж чадна.Ийнхүү нийтдээ 2025 онд маань од гаригийн гол гэж үзэх 6 томоохон шилжилт хөдөлгөөн өрнөхөөр харагдаж байгаагаас тоймлон та бүхэндээ товч хүргэлээ.Та бүхэндээ Модон могой жилдээ амжилт бүтээл эрч хүч ,өөрчлөлт дүүрэн байхыг хүсье .Эх сурвалж: Зурхайн ертөнц
2025/01/21
792
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2025-01-06, Даваа гараг. Билгийн тооллын 7, Могойг хүлэгч одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:41-17:15. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
2025/01/06
296
ТАНИН МЭДЭХҮЙ
Тархиа программчлах арга
Бид яагаад хүсээгүй сонголтоо хийдэг вэ? Далд итгэл үнэмшил, бага насны программчлал хэрхэн нөлөөлж байгаа вэ? Ухамсаргүй сонголтоо ажиглаж сурах + шинэ программ суулгах арга.
IG: @soulsister11.11
2025/01/02
215
ТАНИН МЭДЭХҮЙ
Эрүүл явахад байнгын хичээл зүтгэл хэрэгтэй
Орос, Украины академич, цээжний хөндийн нэрт мэс засалч Николай Амосовын захиж хэлсэн үг:- Анагаах ухаанд хэт бүү найд. Анагаах ухаан олон төрлийн өвчин эмгэгийг муугүй “эмчилчихдэг” ч хүнийг цоо эрүүл болгож чадахгүй. Яаж эрүүл болох вэ гэдгийг зааж өгөх хэмжээнд ч хүрээгүй байгаа. Эмч нарт “олзлогдохоосоо” айж яв! Эмч нар хүмүүсийг хэт сул дорой, харин анагаах ухаанаа чадахгүй юм байхгүй хэмээн дөвийлгөж ярих гээд байдаг талтай. Мөн хүмүүст байхгүй өвчнийг нь байгаа мэтээр итгүүлж, төлж барахааргүй өндөр төлбөр тооцоо гаргаж өгөх нь бий. - Эрүүл явахад ихээхэн бөгөөд байнгын хичээл зүтгэл хэрэгтэй. Түүнийг юугаар ч орлуулах аргагүй. Хүн гэдэг байгалиасаа төгс тул эрүүл мэндээ хэдийд ч эргүүлэн олж авч болно. Тэр нь яаж ч доройтсон байсан. Гагцхүү тухайн хүн хэдий чинээ өндөр настай, мөн өвчин нь хэдий чинээ хүндэрсэн байна гаргах хүчин чармайлт нь төдий чинээ их байна. - Хэр их хичээл зүтгэл гаргах нь өдөөгч хүчин зүйлээс шалтгаална. Өдөөгч хүчин зүйл нь тухайн хүний хувьд эрүүл мэндээ эргүүлж авах нь хэр чухал вэ, үүнд хэр их хугацаа орох вэ гэдгээс шалтгаална. Тухайн хүний зан характер ч мөн хамаатай! Хүмүүсийг хараад байхад удахгүй буцах нь тодорхой болоод ирэнгүүт л эрүүл мэндээ бодож эхэлдэг нь харамсалтай. Сэтгэлийн тэнхээгүй сул дорой хүнийг бол “удахгүй үхнэ” гэдгээр ч удаан айлгахгүй. - Биеэ тогтмол ачаалж байх, хоол ундаа хязгаарлах, биеэ чийрэгжүүлэх, алжаалаа зөв тайлах гэсэн дөрвөн нөхцөлийг хангаж байж хүн сая эрүүл явна. Дээр нь аз жаргалтай амьдарч байж! Өмнөх дөрвөн нөхцлийг хангаагүй цагт хүн хэдий жаргалтай байсан ч эрүүл явах боломжгүй. - Хүн биеийн тамираар өдөрт 20-30 минут хичээллэхэд л хангалттай. Ингэхдээ судасны цохилт нь хоёр дахин түргэсч, хамаг биеийн хөлс гартал. Энэ хугацааг хоёр дахин ихэсгэж чадвал бүр сайн. - Хоол хүнсийг бол хязгаартай хэрэглэж байх хэрэгтэй. Та нэг бол байнга бага хооллон жингээ барьж байж болно, нэг бол цадталаа хооллон жилдээ хэд хэдэн удаа мацаг барьж байж болно. - Алжаалаа зөв тайлж чадна гэдэг нарийн ухаан. Үүнд бас характер чухал.- Эрүүл мэнд бол жаргал гэлцдэг. Яг ч тийм биш л дээ: Хүн өөрийгөө эрүүл гэдэгт дасч, анзаарахаа байчихдаг. Эрүүл мэнд ахуй амьдрал, ажил үйлсдээ жаргалтай явахад дөхөм болохоос биш түүнийг (аз жаргалыг) тодорхойлохгүй. Харин өвчин гэдэг бол яах аргагүй зовлон. Хүнд бол шүү дээ. Хөнгөн өвдөх нь зарим хүний хувьд таатай байх нь ч бий: Хүмүүс тал талаас анхаарал тавиад л, өрөвдөөд л эсвэл өөрөө өөрийгөө өрөвдөөд л. Тэгэхээр эрүүл мэндийнхээ төлөө тэмцэх хэрэг байна уу? Сайн бод! - Залуучуудад тусгайлан захиж хэлэхэд: Та нар нас залуу цус шингэн байна, ирээдүйн өвчин эмгэгийн тухай бодох ч эрт байна. Гэхдээ цаг хугацаа гэдэг харвасан сум шиг л өнгөрнө. Нэг л мэдэхэд та нар 30 гарч, ирээдүйнхээ талаар бодож эхлэх цаг ирчихсэн байна. Гэтэл та нарыг өнөөдөр ч цоо эрүүл гэхэд хэцүү. Над дээр зүрхэн тушаа газраа гараараа дарчихсан, бүр айчихсан охид залуус цөөнгүй ирж кардио бичлэгээ дэлгэж харуулдаг. Аз болж ихэнх нь зүгээр байдаг л даа. Ачаалал дутагдсаныг эс тооцвол. Рентгенээр харахад зүрх нь “хөдөлгөөнгүй” байсаар агшчихсан байдаг. Залуу хүмүүс уг нь өдөр бүр гүйж харайж, бүжиглэж байх ёстой. Гэтэл тэд тамхи зууж ном шагайж хэдэн цагаар суугаад л дээр нь нойрны эмэнд орчихсон байдаг. Ийм залуус хүний хэлсэн үгэнд барагтаа итгэдэггүй тул номоо уншдагаараа уншиж нотлох баримт сэлтийг өөрсдөө олох нь зөв л дөө. Аа харин ном уншдаггүй залууст дахин сануулж хэлэхэд: Дасгал хөдөлгөөн байнга хийж, эрүүл хооллож, биеэ чийрэгжүүлж, хангалттай унтаж амрах нь эрүүл мэндэд маш чухал. Нээрээ шүү. Эх сурвалж: Uka Ulziibat
2024/12/27
253
ТАНИН МЭДЭХҮЙ
Парламентын мэтгэлцээний УАШТ-д 'Монад' баг тэргүүллээ
Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхим хамтран зохион байгуулсан Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээн (2024.12.23) дүнгээ гаргалаа. “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвийн хүрээнд энэ сарын 21-23-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд 10 их, дээд сургуулийн мэтгэлцээний клубуудын 36 баг шалгаран өрсөлдөж, дөрвөн тойргийн мэтгэлцээн хийснээс Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн Бест клубын “Монад” баг, тус сургуулийн Хууль зүйн сургуулийн Беркли клубын “Дайралцаан” баг тунаж, эцсийн шатанд өрсөлдөв. Иргэд тайван жагсаал, цуглаан хийхдээ төрд урьдчилан мэдэгдэх нь буруу гэсэн шийдлийг хамгаалж, няцаасан эцсийн шатны мэтгэлцээн ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 2, 3 дугаар ангийн оюутан О.Энхжин, О.Гантулга нар Засгийн газрыг төлөөлж, тайван жагсаал, цуглаан хийхээ иргэд төрд мэдэгдэх нь буруу гэх байр суурийг хамгаалсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 дугаар ангийн оюутан Б.Хонгорзул, Б.Ариунзаяа нарын “Дайралцаан” баг сөрөг хүчин болж энэхүү “буруу” гэсэн шийдлийг няцааж мэтгэлцэв. Өөр өөрсдийн үзэл санаа, үндэслэл, нотолгоог жишээ баримт, олон улсын чиг хандлага, шинжлэх ухааны судалгаатайгаар баталсан ширүүн мэтгэлцээнд Засгийн газрыг төлөөлсөн “Монад” баг ялж, Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний аварга боллоо.Парламентын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээний шагналыг Монголын Мэтгэлцээний нэгдсэн танхимын анхны болон хоёр дахь тэргүүн Б.Пүрэвсүрэн, С.Жаргалсайхан тэргүүтэй парламентын мэтгэлцээний үе үеийн аваргууд, шүүгчид гардуулав. Тэмцээнийг хааж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Тамгын газрын Дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус тэмцээн өрнөж, Үндсэн хуульт ёсны тухай өргөн хүрээний сэдвийг хөндсөнөөрөө онцлог болсныг дурдаад, тэмцээнд оролцохын тулд оюутан залуус их зүйлийг судалж, сурч, мэдснийг дурдав. Үүний зэрэгцээ өөрсдийн болон өрөөлийн нотолгоог харьцуулан дүгнэх, шүүн тунгаах, олон талаар эргэцүүлэх, шүүмжлэлт сэтгэлгээнд суралцах боломжтой байдгийг чухалчлан өгүүлсэн юм. Тэрбээр, парламентын мэтгэлцээний төрөл зүйл, дэг соёлыг цаашид улам хөгжүүлэх, англи хэлээрх мэтгэлцээнийг өрнүүлж үндэсний багуудаа олон улсын тэмцээнд бэлтгэн, дэлхийн дэвжээнд өрсөлдөх цаг болсныг дурдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/12/24
203
ТАНИН МЭДЭХҮЙ
'Баяр-Эрсдэл' зэрэг оршиж байдаг
Шинэ жилийн уур амьсгал бүрдсэн энэ өдрүүдэд айл бүр гацуураа засаж, гэрээ өнгө өнгийн гэрлээр чимэглэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж байна.Гэр, оффисоо чимэглэж өнгөлөг, гэрэлтсэн сайхан байгаа ч аюул эрсдэлээс сэргийлдэг байх нь чухал. Учир нь гацуур модноос шалтгаалж гал гарах эрсдэлтэй. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар, нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг. Мөн айлууд ихэвчлэн цонхныхоо дэргэд хөшигтэй наалдуулж зассанаар гал цааш тархах үндэс болдог байна. Ялангуяа орон сууцанд гал гарвал олон хүн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлтэй. Тиймээс цахилгааны утсаа шалгаж, унтахдаа, өглөө ажилдаа явахдаа тогтмол унтрааж хэвших хэрэгтэй юм. Сүүлийн үед хүмүүс харьцангуй өөрсдийгөө эрсдэлээс сэргийлж, анхаарал болгоомжтой байж, зөв зүйлийг хэвшил болгосон нь гудмаар алхаж буй иргэдтэй ярилцахад анзаарагдаж байна. Төв талбайгаар алхаж буй иргэдээс гацуур модны гэрлийг хэр удаан хугацаанд асаадаг, гарахдаа залгуурыг нь салгадаг эсэх талаар асуусан юм. Тэд бүгд л гацуураа засаж, зарим нь хөшгөө хүртэл гэрлээр чимэглэжээ. Ингэхдээ бүгд орой унтах, өглөө ажилдаа явах үедээ үргэлж гацуур, гэрэл чимэглэлийнхээ гэрлийг салгаж, бүр зарим нь зөвхөн оройн цагаар 30 минутаас 1 цагийн хугацаатайгаар гацуур, гэрлэн чимэглэлээ асааж хэвшсэн гэдгээ ярьж байна. Тэдний өдөр бүр хийж хэвшсэн энэ зүйл угаасаа л ингэдэг шүү дээ гэх бодлыг төрүүлж байна уу? Гэхдээ та ганцхан л удаа энэ зүйлийг хийгээгүй, шалгаагүй, мартсан тохиолдолд хоромхон зуурын хугацаанд маш том аюул учрах эрсдэлийг үүсгэж магадгүй. Тиймээс жаахан гэлтгүй зөв зүйлийг хэвшил болгож чадвал та өөрийгөө, хайртай дотны хүмүүсээ, бүр цаашлаад таны үр хүүхэд, эргэн тойрны хүмүүс чинь танаас суралцаж, нэгэндээ хэлж зөвлөж, өөрсдийгөө аюулаас сэргийлж чадах дадлыг өөртөө суулгаж чадна. Та хэн нэгэнд эрсдэлээс сэргийлэх хөшүүрэг нь болсон ЗӨВ ХЭВШИЛТЭЙ, ЗӨВ ХҮНИЙ нэг нь байгаарай.Цахилгааны хэрэглээгээ хэтрүүлэхгүй байж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлээрэй. Хэтрүүлээд хэрэггүй...https://zangi.mn/show/2495.html /ОБЕГ/
2024/12/23
226
ТАНИН МЭДЭХҮЙ
'Трафигура' компанийн ашиг Монгол дахь луйврын улмаас буурлаа
“Трафигура” компанийн 2023-2024 оны санхүүгийн жилийн цэвэр ашиг нь 62%-иар буурч, тус компани 1.1 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна.“Трафигура” 2024 оны санхүүгийн жилд 2.8 тэрбум долларын цэвэр ашиг олж, 2023 онд 7.3 тэрбум, 2022 онд 6.8 тэрбум долларын ашигтай ажилласан гэж газрын тос, металлын худалдаа эрхэлдэг тус компани баасан гарагт мэдэгдэв.“Трафигура”-гийн үндсэн гурван бизнес болох газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн; металл, ашигт малтмал; болон хий, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч нь ерөнхийдөө сайн ажилласан гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жереми Вэйр хэллээ.2024 оны санхүүгийн жилийн гүйцэтгэлийн талаар Вейр хэлэхдээ, “манай компанийн бизнес хэвийн явагдаж байсан. Харамсалтай нь манай Монгол дахь салбарын үйл ажиллагаанд хуурамч баримт бичиг ашиглах, хугацаа хэтэрсэн авлагыг нуун дарагдуулсан ноцтой зөрчил илэрсэн” гэжээ.“Трафигура” 2024 оны 12 дугаар сард тус компанийн Монгол дахь бизнест илэрсэн залилангийн чанартай хэргийн улмаас нийт 1.1 тэрбум ам.долларын алдагдал хүлээснээ олон нийтэд зарласан. Энэхүү алдагдлын 358 сая ам.доллар нь 2024 оны санхүүгийн жилийн үр дүнд тусгагдсан байна.“Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Бид бусад өндөр эрсдэлтэй салбаруудаа шалгасан. Ямар нэгэн зүйл илрээгүй. Эдгээр зөрчлүүд зөвхөн манай Монгол дахь салбарт л тохиолдсон гэдэгт бид итгэлтэй байна” гэж Вейр хэлэв.“Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Улаан тэнгисийн тээвэрлэлт тасалдах, Украины дайн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан нефтийн үнэ ханш тогтворгүй байдаг” гэж “Трафигура” хэллээ.Түүнчлэн “Трафигура” болон өөр гурван шүүгдэгч энэ сарын эхээр авлигатай холбоотой хэргээр Швейцарийн эрүүгийн дээд шүүх дээр дуудагдсан юм байна. “Трафигура” арав гаруй жилийн өмнө Анголын газрын тосны албан тушаалтанд таван сая гаруй долларын авлига өгөхөөс урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг аваагүй хэргээр шалгагдаж байсан.Мөн Жереми Вэйр нь арван жил ажилласны эцэст 2025 оны 1 дүгээр сард гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа бууж байгаа аж. Вэйр ирэх жилээс “Трафигура”-гийн ТУЗ-ийн даргаар ажиллах бөгөөд дараагийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн Ричард Холтум болох ажээ.Ч.СансарЭх сурвалж: https://www.mongolianminingjournal.com/a/73837
2024/12/16
223
ТАНИН МЭДЭХҮЙ
'UB Robot Challenge - 2024' тэмцээний бүртгэл эхэллээ
ЕБС-ийн сурагчид, их дээд сургууль болон коллежийн оюутнууд, техник технологид сонирхолтой залуусын дунд зохион байгуулдаг “UB Robot Challenge - 2024” тэмцээний бүртгэл эхэллээ. Өсвөр насны хүүхдүүдэд технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнийг 12 төрлөөр зохион байгуулах бөгөөд бүртгэл арванхоёрдугаар сарын 10-17-ны өдрийг дуустал цахимаар бүртгэнэ. Мөн тус тэмцээнийг “Монгол тэмүүлэл” сургууль дээр зохион байгуулна.
2024/12/10
374
ТАНИН МЭДЭХҮЙ
Эмэгтэй хүний энергийг сэргээдэг зүйлс
1. Даашинз, юбка өмсөж бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг.3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдрэх болно.4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангуй байдлыг улам цогцлоодог аж.5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай.6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч хоолыг хэнээс ч дутахааргүй хийдэг бол гайхамшиг биш гэж үү. Өөрөө жор зохио. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр юм.7. Гол нуур далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг сулруулдаг.10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрэв та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид ч сар, жилээр нь гаргадаг болж болно.11. Эрүүл зөв хооллолт. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.12. Сайн сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэх мэдээлэл бүхий ном сэтгүүл унш. Элдэв хов жив, хар мэдээллээс хол байсан нь дээр.13. Номын дэлгүүрээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодог тул найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалж алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж, өмсөж үзсэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна гэж төсөөлж болно. Үнэнээсээ сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.15. Амьтан тэжээ, эсвэл цэцэг тарьж болно. Амьдрал сонирхолтой болно.16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй.17. Hайз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энерги солилцоно.18. Иогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энерги хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайн бүхнээ бусдад түгээх чадвартай. Иогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.19. Буян үйлдэж бай. Их бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юм уу, өлссөн хүмүүсийг хооллож бай. Хэрэгтэй үед цагийг нь олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу, эсвэл сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус, харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга.21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн, сайхан энергиэр цэнэглэж байна гэсэн үг.
2024/12/09
1275
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-12-09, Даваа гараг. Билгийн тооллын 9, Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, Өвлийн дунд улаан хулгана сарын есөн улаан улаагчин хонь өдөр. Барилдлага: РашаанШүтэн барилдлага: СэрэхүйСуудал: ХийӨдрийн наран мандах, жаргах цаг нь 8:30-16:59. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өвчин өчүүхэн ирэх муу.Өдрийн сайн цаг нь Бар цаг: 03.40-05.40 цаг, Туулай цаг: 05.40-07.40 цаг, Могой цаг: 09.40-11.40 цаг, Бич цаг: 15.40-17.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
2024/12/09
412
ТАНИН МЭДЭХҮЙ
Эхнэр авахдаа юунд анхаарах ёстойг зөвлөжээ
Чи амьдралдаа олон чухал шийдвэр гаргана. Ажил мэргэжлээ сонгох, машин авах, байр авахдаа буруу шийдвэр гаргаж болно. Харин авгай авахдаа буруу шийдвэр гаргавал амьдралынхаа туршид тэвчээр зааж явах хэрэгтэй болно эсвэл чи хэдэн жилийн дараа сална. Чиний бүтээсэн баялагийн талыг хувааж авна. Хамгийн харамсалтай нь салалт үр хүүхдийн чинь ирээдүйг хохирооно. Тэр үед чи харамсаад барахгүй. Сахалтай ах нэг юм хэлээд байсан гэж санана. Тиймээс анхааралтай уншаарай. Чиний аз жаргалтай амьдрал хажуудхаас чинь шууд шалтгаална. Тиймээс яарах хэрэггүй. Машин авахдаа чи яаж судалдаг билээ яг тэрэн шигээ сайн судлах хэрэгтэй.1. Сэтгэл хөдлөл нь тогтворгүй байнгын драматай охинтой битгий болз. Удахгүй чи цувралынх нь гол дүр болно.2. Өөрийгөө яая гэж байж бусдын асуудлыг битгий өөртөө наа. Суугаагүй байж найз охиныхоо хамаг санхүүг битгий хариуц. Энэ бол аавынх нь үүрэг. Суусан хойноо л бол.3. Анхны болзооноосоо эхлээд л ажигла. Болзоо бол кино үзэх, хоол идэх, цагаа зугаатай өнгөрүүлэх биш, болзоо бол ажиглалт, судалгаа. Don’t fall into a gold digger. Чамаас мөнгө салгах гэж оролдож байна уу? Олон экстэй байна уу, меню дээрх хамгийн үнэтэйг захиалах, уулзаж суухдаа утсаа доош нь харуулж тавих, утсаа үзүүлэхгүй сандарч байна уу? Ажигла.4. Ямар ч бизнесгүй, юм зардаггүй хэрнээ инста фб дээрээ олон дагагчтай хүүхнүүдээс болгоомжил. Тийм attention whore хүүхнүүд ядаргаа шүү! Үргэлж анхаарлын төвд байх гэж байнга нимгэн нүцгэн зураг постлоно. Чамтай үерхэж байж өөр хүмүүст харагдах гээд гайхуулаад байвал осолтой. Хэзээ нэгэн цагт өөр залуу руу гүйнэ. Найз охин чинь чамд серьёзный хандаж байгаа нэг шинж бол элдэв пост бичихээ болино, зурагаа постлохоо багасгана.5. Зорилго нэг байна уу гэдэг их чухал. Хайраа хоёулаа тэгэх үү? Хамт зүтгэнээ гэдэг хандлагатай бол сайн. Харин ‘чи эр хүн байж намайг хангах ёстой, чи мөнгө олох ёстой’, чи чи гээд байвал хэцүү шүү бро! Чиний зорилгыг, сонголтыг, чиний сонирхлыг дэмжиж байна уу? Үргэлж шүүмжилдэг, санаанд нь таарах юмгүй эмэгтэйчүүд хэцүү шүү. Чиний амжилтанд хүрэх эсэх эхнэрээс чинь шууд хамааралтай. Буруу эмэгтэй чиний зорилгыг дэмжих бүү хэл, наадах чинь бүтэхгүй, боль боль гэж унтраана. Түүнд чиний үсний засалт таалагдахгүй, чиний хувцаслалт таалагдахгүй, чиний найзууд таалагдахгүй. Ер нь чиний юу ч таалагдахгүй. хар машин авчихвал цагааныг авахгүй яасын? Үргэлж А гэхээр Б гэнэ. Чи гэр бүлийнхээ төлөө ямар их зүйл золиосолж байгааг тэд мэдэхгүй, бас цадахгүй.6. Чамд итгэдэггүй, чамайг үнэлдэггүй, чамайг өөрөөс нь доор гэж үздэг бол чи насаараа супервайзертай амьдрах болно. Нөхрийнхөө алхам бүрийг хянаж, хэлэх үг бүрийг нь заадаг токсик хүүхнүүд их байдаг. Тэд чамайг амар тайван байлгахгүй, үргэлж асуудлын хар салхи үүсгэж чи байнга хэрүүлийн салхи шуурган дунд амьдарна.7. Гарал үүсэл, удам угсаа, зиндаа таарахгүй хүнтэй суучихаад зовж яваа эрэгтэйчүүд олон бий. Өөрөөсөө хэтэрхий царайлаг, хэтэрхий илүү мэдлэг боловсролтой хүнтэй битгий гэрлээрэй. Тийм хүмүүст мөнгө илүү олдогоороо, царай зүсээрээ, эсвэл мэдлэг боловсролоороо abuse хийх нарциссист шинжүүд илэрдэг. Өссөн орчин өөр, үзэл бодол, хандлага өөр хүмүүс зохицдоггүй тал бий.Яг таарсан хосын хурим дээр очсон зочид бэрийн тал уу, хүргэний тал уу-г ялгадаггүй.Харин хоёр өөр хүрээллийн хүмүүс бол ширээ ширээгээрээ ялгараад ойлгомжтой байдаг.8. Өөрөөсөө хэтэрхий доошоо хүнийг өрөвдөж гэрлэж болохгүй. “Үгээгүй ядуу хүнтэй үр хүүхдээ хэзээ ч битгий суулга” гэж өвгөдийн үг бий. Ядуу хүмүүсийн ихэнх нь аз жаргалгүй, зорилгогүй, хохирогчийн сэтгэлгээтэй, бэлэнчлэх хандлагатай залхуу хүмүүс байдаг. Хайр үзээгүй хүмүүс бусдыг өрөвдөж хайрладаггүй. Мөнгө үзээгүй хүмүүс мөнгөтэй болохоороо хэнийг хайрлахгүй, хүмүүсийг гомдоосон муухай муухай үйлдлүүд гаргана. Бусдын сайн сайхан зүйлд үргэлж атаархаж, эдэлж хэрэглэж үзээгүй зүйлээ авахаараа тэрийгээ гайхуулж дутуугийн комплекс байнга цухалзуулж байдаг.9. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг судал. Бие хаа, царай төрхийг нь, хийсэн хоолыг нь магтаж байгаарай. Халамжил. Жаахан сэтгэл гаргахад л баярлана. Ороод ирэхэд нь таавчиг аваад өгчих, асуулгүй уух юм хийгээд өгчих. Оройтвол залгаж асуу, өөдөөс нь тосоод гар. Ажлынхаа талаар баахан юм ярьна. Тэрийг нь тэвчээртэй сонс. Гэхдээ асуудлыг нь шийдэх гэж битгий оролдоорой. Эмэгтэйчүүд зүгээр л ярьж байж стрессээ тайлдаг. Эмэгтэйчүүдэд окситосин их хэрэгтэй. Эхнэрээ үнсэж тэвэрч байх хэрэгтэй. Төрсөн өдөр, баяраар бэлэг авч өг. Гэхдээ нэг зүйлийг сайн санаарай. Эмэгтэйчүүд давардаг. Хязгаартай байх хэрэгтэй.10. Феминист эмэгтэйгээс болгомжил. Охидууд ээжийгээ дуурайдаг. Тиймээс авгай авахдаа ээжийг нь сайн ажигла. Аавтай нь яаж харьцаж байгааг хар. Тэр гэрт хүндлэл байхгүй, байнгын хэрүүл уруул, асуудал дунд амьдардаг бол зугт.Эрчүүдийг үзэн яддаг, сэтгэл зүйн хувьд эвдэрхий эмэгтэй хамгийн аюултай. Найз охин чинь аавтайгаа ямар харилцаатай байгаа нь их чухал. Эцэггүй өссөн бол хүүхэд үеийн травм үлдсэн байх магадлалтай. Тэр нь сүүлд амьдрал дээр байнга илэрдэг.Эцэст нь дүгнэж хэлэхэд, гадаад төрх хөөрхөн царайнаас гадна дотор луу нь өнгийж хараарай. Дотор гаднаасаа гэрэлтсэн сайхан эмэгтэйчүүд олон бий. Тийм хүн олдохгүй бол чи өөрөө асуудал шүү! Бие болон сэтгэцийн хувьд тогтвортой, эрүүл сайхан эмэгтэйг олж авахын тулд ЧИ өөрөө үнэ цэнтэй, хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Тийм эр хүн рүү хүүхнүүд татагдана. Эр хүн гэр бүлдээ бүхнээ зориулж, өөрөө үргэлж хичээж явах хэрэгтэй болдог юм шүү дүү минь.Эх сурвалж: Gambaa Akh
2024/12/08
1299
ТАНИН МЭДЭХҮЙ
Хятадын 'Талын хар' архины зөв хэрэглээ
"Талын хар" архи нь уух зориулалтаар бус эмчилгээний зорилгоор айлд байж байх ёстой аж. Дараах байдлаар хэрэглэвэл ач тустай юм байна:Морины хөлд цус хурсан үед гаднаас нь шавшиж хэрэглэнэҮе мөчний өвдөлтөд шавшиж, булчин шөрмөс зангирсан үед гадна талаас нь жин тавьж бооноХоол шингээж, гэдэс цэвэрлэх зорилгоор өдөрт 1хоолны халбагыг ууж болно /хушны самар дарсан ханд нь тархи мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна/Сармистай хандлан өглөө, өдөр, орой бага тунгаар хэрэглэж зүрх судасны үйл ажиллагааг дэмжинэТолгойн хаван, хөлийн хаван буулгах зорилгоор бариа хийхдээ хэрэглэдэг.Хоолны хордлого болсон үед мөн 50гр ууж хэрэглэнэ. Ургасан ясны гадна талд Дудзи 5 тантай хавсран түрхвэл яс ургалтыг зогсоож, өвчин намдаана.Мөн бариа засал хануур төөнүүрийн өмнө ариутгалын зорилгоор хэрэглэхээс гадна тухайн хэсгийн цусны бичил эргэлтэнд онцгой нөлөөтэй.Самрын чөмөг нэг аяга, сармис 5хумс хийгээд дараад хадгалчихаад ханиад томуу дархлаа суларсан, элдэв нянд өртвөл өглөө оройд хоолны өмнө 50г-аар хэрэглэнэ.
2024/11/28
447
ТАНИН МЭДЭХҮЙ
Ухаалаг утсан дахь Bluetooth холболтын эрсдэл
Гар утас болон бусад цахилгаан төхөөрөмжийн Bluetooth холболтыг асаалттай байлгах нь хакеруудад халдлага хийх таатай нөхцөлийг бүрдүүлдэг болохыг мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь олон улсад зохион байгуулагдаж буй хакеруудын чуулга уулзалт болгон дээр Bluetooth холболтыг ашиглан бусдын мэдээлэлд нэвтрэх, утасны яриаг нь чагнах зэрэг уг холболтын эмзэг байдлыг ашиглах боломжийн талаар илтгэл тавигддаг аж. Хакерууд уг холболтын тусламжтайгаар дурын цахилгаан төхөөрөмжид халдаж, бүхий л мэдээлэлд нь нэвтрэхээс гадна төхөөрөмжийг удирдах боломжтой. Үүний нэг жишээ нь гар утас болон бусад төхөөрөмжийн өсгөгчийг удирдаж, гэнэт “аюултай” чимээ тоглуулдаг ба үүний үр дүнд тухайн төхөөрөмжийн эзэн хэсэг хугацаанд сонсох чадвараа алддаг байна.Үүнээс гадна уг холболтоор дамжуулан хакерууд бусдын дуудлага, мессежийг хянаж, илгээж буй мэдээллийг нь олзворлон, хэн нэгэн рүү өөрчилж илгээх замаар санхүүгийн залилан үйлддэг байна. Түүнчлэн Bluetooth холболтын тусламжтайгаар хакерууд хэрэглэгчдийн байршлыг хянаж, улмаар орох дуртай дэлгүүрүүдийн маршрутыг гаргаж авдаг ба уг мэдээллээ худалдаа, зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд зарах тохиолдол ч гарсаар байна.Түүнчлэн хакерууд халдлага хийх арга замаа сайжруулсаар байгаа бөгөөд дохио өсгөгчийн тусламжтайгаар Bluetooth-д холбогдох радиусыг нэмэгдүүлэх болсон. Энэ төрлийн халдлага нь танд мэдэгдэхгүйгээр хэдхэн секундэд болж өнгөрөх ч таны төхөөрөмжид тусгай програм суулгаснаар үнэ цэнэтэй мэдээллийг тань хулгайлах эсвэл устгах эрсдэлтэй.Германы кибер аюулгүй байдлын чиглэлд үйлчилгээ эрхлэгч ERNW компани Android үйлдлийн системийн CVE-2020-0022 алдааны тусламжтайгаар хакерууд уг үйлдлийн системтэй дурын ухаалаг утасны Bluetooth-д холбогдох эрсдэлтэй болохыг олж тогтоогоод байна.Дээрх алдааг Android 10 үйлдлийн систем засаж чадсан бөгөөд хэрэв та 8, 9 үйлдлийн системийг ашиглаж байгаа бол яаралтай шинэчлэл хийхийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Түүнчлэн Bluetooth холболтыг ашиглаж дуусмагцаа унтрааж хэвшсэнээр луйварчдын хөнгөн олз болохоос сэргийлж чадах аж.Эх сурвалж: ТЕГ
2024/11/28
186
ТАНИН МЭДЭХҮЙ
Зулын 25-ны их дүйчэн өдөр тохиож байна
Буддын шашинт улс орон, түүний дотор Монголчууд өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдрийг "Зулын 25"-ны их дүйчэн өдөр хэмээн олон зуун жил ёслон тэмдэглэж иржээ. Шарын шашны үндэслэгч бөгөөд эрдэм номын туйлд хүртлээ гэгээрсэн соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн Ази даяар алдаршсан Богд Зонхова жанч халж, үүл далдалсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг.Зулын 25-ны их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.Энэ зохиолоороо онцгой өдөр болон адислагдаж түүнээс хойш олон мэргэдүүд буян хийхэд онцгой арвижсан өдөр учир хүн бие, хэл, сэтгэлээ сайн сайхан зам мөрт хөтлөвөөс бусад өдрөөс илүү онцгой үр дүн болгон хувиргасан байдаг.Энэ өдөр шашин шүтэх эс шүтэхээс үл хамааран бид дор бүрнээ яавал энэ болон эцэс хойчид тустай түүнчлэн бусдад тустай өдрийг өнгөрүүлж болохоор байна улам хичээе!Бусад хүн бүгд амар амгалан аз жаргалын дээдийг эдлээсэй зовлон муу сэтгэл түүний үр дагавраас хагацаасай гэж бодож тэр бүгдэд жаахан ч гэсэн тус болж хувь нэмрээ оруулах юмсан гэж Богд Зонхова тэргүүтэн бусдын төлөө агуу үйлс зохиосон тэдгээрийн адил энэ өдрийг өнгөрүүлье гэж хичээх юм бол бусад өдрөөс илүү ялгамжаатай болно.Та энэ өдөр мэгзэм сайн тоолж Богд Зонховын үйлс зохионгуйд даган баясч, муу сэтгэлийг ялан дийлсэн адил би ч гэсэн зовлон асуудал бүхний уг суурь болсон муу сэтгэлийг ялан дийлье гэж өөртөө амлалт өгч зоригжуулбаас үр дүн нь илүү хурдан юм.
2024/11/25
193