ТАНИН МЭДЭХҮЙ
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөхөө хайлуулан жингээ хасах аргууд
1. Өлсөх үед улаан лооль, өргөст хэмх, лууван хүссэн хэмжээгээр идэж ходоодоо дүүргэж болно. Эдгээр ногоонууд микро шим тэжээлийн өндөр агууламжтай байдгаас гадна хамгийн бага калоритой ногоонууд юм.2. Хоол идэх үедээ нүүрс ус бага идэж сур. Ялангуяа гурил болон сахарын агууламжтай зүйлс битгий хэрэглэ.3. Хөдөлгөөн ихтэй үед хоолны дуршил буурдаг. Өлсвөл гадуур дотуур ажлаа амжуул, гэрээ цэвэрлэ. Энэ үед өлсөх мэдрэмж буурна, мөн өөхөө хайлуулна.4. Дор хаяж 7 цаг унт. Эртхэн орондоо ороод ном уншаад эртхэн амар. Унтаж байхад бие амарна, бодисын солилцоо тэнцвэрээ олно.5. Өлсөх, хоол идэх дуршил төрөх хоёрыг ялгаж сур. 6. Давс, сахар, шарсан хуурсан зүйл бага хэрэглэ. Эдгээр нь хоол идэх дуршлыг улам идэвхжүүлдэг.Дээрх дүрмийг зуршил болгон хэрэгжүүлээрэй! Энэ бол түр хэрэгжүүлэх хоолны дэглэм биш, эрүүл хооллолтын тууштай зуршил юм.Via X
2024/04/23
669
ТАНИН МЭДЭХҮЙ
Эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг Үндэсний номын санд гардуулан өглөө
Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг номын дээжээ Үндэсний номын санд гардуулан өглөө.
Тодруулбал, тус хүрээлэн нь Онцгой байдлын байгууллагад мөрдөгдөж байгаа дүрэм, журам, авч хэрэгжүүлж байгаа олон улсын болоод улсын бодлого, хөтөлбөр,цаашлаад алба хаагчдын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор “Гамшгаас хамгаалах цагаан ном”, “Судалгааны ажлын эмхтгэл”, “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд эдгээр эрдэмтэн, судлаачдын бүтээлийн дээжсийг хандивласан юм.Дашрамд дурдахад, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгон зарлаж, энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг байна.
2024/04/23
388
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
Аргын тооллын: 2024-04-23, Мягмар гараг.Билгийн тооллын 15, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 5 шар мэнгэтэй, хүчин төгсөхийн барилдлагатай, хурьцахуйн шүтэн барилдлагатай, шороо суудалтай, тэргүүн дагуул одтой, улаагчин могой өдөр.-Өдрийн наран мандах, жаргах цаг: 05.47-19.53.-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.-Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
2024/04/23
533
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
Аргын тооллын: 2024-04-22, Даваа гараг.Билгийн тооллын 14, Сумъяа гараг. Хаврын адаг шар луу сарын 6 цагаан мэнгэтэй, үл зохилдохын барилдлагатай, сэрэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, тугчин одтой, улаан луу өдөр. -Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.49-19.52-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод хойшоо мөр гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.-Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. -Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу
2024/04/22
957
ТАНИН МЭДЭХҮЙ
Хилэнцийн муу нөхрийг хэрхэн таних вэ....
(Бодьсадвын 37 гарын авлага номын айлдвараас)Ариун номч хүн болохыг хүсдэг бол муу нөхрийг тэвчих гэдэг чухал юм. Хилэнцийн нөхөр гэдэг өөрийг тань буруу замд хөтлөгчид бөгөөд энд багш ч орж болно. Номд сүсэг бишрэлгүй, үйлийн үрийг ариунаар сахидаггүй, уур шуналын сэтгэл ихтэй, багшийг шүтлээ гээд өөрөө дээшлэх бүү хэл улам доройтох зэрэг үр дагавар гарч байвал хилэнцийн/муу нөхөр гэж үзнэ. Буян ном үйлдэх хэрэггүй, оронд нь зугаацаж цэнгэж, архи ууя гэж хэлэх нөхрийг дагавал сонсох, санах, бясалгах үйл, бусдын тусыг бодох сэтгэл, буяны үйл тэргүүтэн доройтон, бусдын гэмийг уудлах, үүнд түшиглэн уурлаж шунах, өслөх үйл арвидаад байвал энэ орны нөхрийг тэвчих хэрэгтэй. Хилэнцийн нөхөр толгойндоо эвэртэй, амандаа соёотой ирдэггүй. Ингэж ирдэг бол тэрийг хараад зугтаж чадна шүү дээ. Хилэнцийн нөхөр хамгийн сайхнаар дотны нөхөр болж ирээд өөрийг тань хуурч мэхэлнэ. "Өнөөдөр сургуульдаа явж хэрэггүй, хоёулаа зугаалъя, надад их мөнгө бий, сайхан хоолонд даая" гэж. Цаад үнэмлэхүй утгад хилэнцийн нөхөр бидний суралцах ёстой цаг хугацааг дэмий үрэх гэж байна. Тэр надад үнэхээр тус болох юм байна гэж бодогдоход хилэнцийн нөхөрт дийлдэж, хууртагдаж буй болно. "Эцэг эхийн үгээр яваад л байвал чи эрх чөлөөгүй болно. Нэг хоёр удаа хэлэхийг нь тоохгүй бол эцэг эх чинь цаашид хэлэхгүй болно, тэгээд чи надтай адил ийм сайхан эрх чөлөөтэй болно" гэж хилэнцийн нөхөр хэлнэ. Хилэнцийн нөхрийн хэлснийг үнэнд бодож, сурах хийх ёстойгоо сурахгүй хийхгүй, буруу үйл үйлдэж, архи тамхи, хар тамхи хэрэглэн өөрийн амьдралыг доройтуулсан тохиолдол амьдралд олон байна шүү дээ. Гэтэл асуудал ноцтой болж ирэхэд хилэнцийн нөхөр хэргийг өөрт тань тохон, алга болох болно. Иймд хилэнцийн нөхөр гэдгийг таньж мэдэх гэдэг чухал юм. Хилэнцийн нөхөр чамайг архи ууж, бусдыг хуурч мэхлэхэд нь чи ямар ухаантай вэ гэж магтана. Эцэг эх чамайг муу үйл хийхийг хараад чин зүрхнээс хайрлан, энэрсэн сэтгэлээр загнаж зандардаг.Номч хүнд номыг ёсчлон үйлдэхэд хилэнцийн нөхрийг тэвчих гэдэг маш чухал юм. Ертөнцийн эгэл хүн ч хүн чанарыг чухалчлахад хилэнцийн нөхрийг тэвчих хэрэгтэй.Зөв сайн хүнтэй нөхөрлөх гэдэг маш чухал юм. Сайн хүнтэй нөхөрлөөд өмнө нь буруу үйлддэг нь зөв болж засарсан байдаг шүү дээ. Иймд сайн хүнтэй нөхөрлөхөд өөрийн гэмт үйл багасна. Бусдыг хүндэлдэггүй хүн хүндэлдэг болох, бохир замбараагүй хүн цэгцтэй цэвэрч болох зэргээр эрдэм нь шинийн саран мэт арвидна. Хүнтэй нөхөрлөөд буяны сэтгэл арвидаж байвал тэрийг сайн нөхөр гэнэ. Багшийн талаас авч үзвэл олдошгүй ховор дээдийн сайхан багштай учирсан болно. Ашид тэр буяны садан дээдийг өөрийн биеэс ч болов энхрийлэн барих нь бодьсадвын гарын авлага мөн гэж айлдаж байна. Яагаад гэвэл багшид шүтэлцэн энэ хийгээд дараа төрлийн эрдэм бүхэн дээш дээш арвидна. Энд шүтэгдэхүүн багш, шүтэгч шавь, багшийг шүтэх ёс тэргүүтэй олон зүйлийг авч үзнэ. Номч зөв хүнтэй нөхөрлөх, бэлгэ чанар бүрдсэн багшийг шүтэх маш чухал юм. Ачит багшийн айлдвараас....2024.04.18
2024/04/20
10976
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
Аргын тооллын: 2024-04-19, Баасан гарагБилгийн тооллын 11, Сугар гараг, Хаврын адаг шар луу сарын 9 улаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай, хуран үйлдэхүйн шүтэн барилдлагатай, уул суудалтай, бага морь одтой, харагчин үхэр өдөр.Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.55-19.48-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. -Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. -Тариалангийн хур эхлэх улирал 22цаг 12минутад эхлэнэ.
2024/04/19
643
ТАНИН МЭДЭХҮЙ
Халиар бол байгалиас заяасан мультивитамин….
Хүмүүс “халиартай хуушуур идлээ , халиар дарлаа” гэлцдэг. Ингээд танин мэдэхүйн чиглэлийн нэг бичвэр толилуулья.Халиар...Латин нэр нь Allium victorialis буюу platyphyllum, товч дуудлагаараа victorialis гэдэг юм байна...Англиар бол Allium ochotense, эсвэл the Siberian onion (Сибирийн сонгино), Японоор бол ギョウジャにんにくбуюу шууд орчуулбал "Даянчдын, эсвэл аялан явагчдын сармис (сонгино) гэх...Японы хойд нутгийн уулсаар, ялангуяа Хоккайдод ууланд даяанчилж, эсвэл аялж явсан хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэдэг байсан гэдэг түүхээс ийн нэрлэгдэж.....Гайхалтай антиоксидант ургамал бөгөөд, хүний биед нэн тустай витамин, минерал, микро элементүүдийг маш ихээр агуулсан байдаг..100 грамм халиаранд агуулагдах илчлэг 34ккал , эслэг 3,4 гр, өөх тос 0,2 гр. Витамины агууламж: Витамин А 170 микро грамм (1μg=(1×10−6) грамм), бэтта каротин 2000 μg , тиамин буюу В1 нь 0,1 мг, рибофлавин буюу В2 нь 0,16 мг, Ниацин буюу В3 0,8 мг, пантотины хүчил буюу В5 0,39 мг, В6 0,15 мг, В9 85 μg , витамин С 59 мгр, витамин Е 0,4 мг, витамин К 320 μg, Минералын агууламж. Натри 2 мг, Кали 340 мг, Калци 29 мг, магни 22 мг, төмөр 1,4 мг, цайр 0,4 мг, зэс 0,16 мг... Бараг л тэр чигээрээ байгалиас заяасан мулти витамин, минералын цогц бэлдмэл гэлтэй...(Дээрх бүх тоо баримтуудыг Японы судалгааны мэдээллээс авсан болно) ViaX
2024/04/18
7374
ТАНИН МЭДЭХҮЙ
Элэг цэвэрлэдгээрээ алдартай ганц ногоо....
Элэгний асуудалтай хүмүүсийн анхааралд!Та хулуу гэдэг энэ ногоог мэднэ биз дээ? Энэхүү ногоо нь элэгийг цэвэрлэдгээрээ алдартай бараг ганц ургамал нь гэнэ. Үүгээр салат хийж идэх, хоолондоо хэрэглэх зэргээр өдөр тутам идэж байвал элэгийг цэвэрлэхээс гадна нөхөн төлжүүлдэг үйлчилгээтэй юм байна. Хамгийн энгийн заавар: Хулууг арилгаж, угаагаад, нарийн хэрчинэ. Дээр нь оливын тос 2 халбага хийнэ. Жаахан давс, жаахан элсэн чихэр хийгээд таглаад хөргөгчинд 1 цаг орчим байлгана. Тэгээд л боллоо доо. Өглөө өлөн дээрээ нэг аяга ийм салат идвэл нэн тустай.
2024/04/18
3241
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ
Аргын тооллын: 2024-04-18, Пүрэв гарагБилгийн тооллын 10, Бархасбадь гараг, Хаврын адаг шар луу сарын 1 цагаан мэнгэтэй, их морь одтой, хар хулгана өдөр. Балжиннямтай өдөрБарилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: МунхрахуйнСуудал: УсӨдрийн наран мандах/ жаргах цаг: 05.57-19.46.Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу.
2024/04/18
1210
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын: 2024-04-17, Лхагва гарагБилгийн тооллын 9, Буд гараг. Хаврын адаг шар луу сарын 2 хар мэнгэтэй, рашаан барилдлагатай, өтлөх үхэхүйн шүтэн барилдлагатай, огторгуй суудалтай, үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Тэрсүүд өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.59-19.45.-Өдрийн сайн цаг: үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), морь(11.40-13.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой. -Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин өчүүхэн ирнэ-Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
2024/04/17
1034
ТАНИН МЭДЭХҮЙ
Өөрийн ухамсрыг зөв ашиглаж чадахгүй бол зурагтын удирдлага мэт хэн нэгнээр удирдуулах болно....
ӨӨРИЙН УХАМСРЫГ ЗӨВ АШИГЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗУРАГТЫН УДИРДЛАГА МЭТ ХЭН НЭГНЭЭР УДИРДУУЛАХ БОЛНО ("Бодьсадвын гучин долоон гарын авлага" номын айлдвараас)Номыг сонсож мэдээгүй цагт анхааран авч хэрэгжүүлэх аргыг мэдэж чадахгүй. Сонссоноо дахин дахин шинжиж, магадлалыг төрүүлэхгүй бол бясалгах зүйл төрөхгүй, бясалгахгүйгээр оюунд өөрчлөлт гарахгүй юм. Хүний оюунд өөрчлөлт сайжрал гарахгүй бол олон ном сонслоо ч үр дүнгүй болно. Нисванис төрөх нөхцөл шалтгаан бидэнд асар их байна. Өөрийн эрхтний үүдийг машид сайн сахин боомтлох хэрэгтэй. Болох болохгүйг үйлдээд нуулаа ч, хэзээ нэгэн цагт илрэх нь тодорхой шүү дээ. Хэл амаар элдвийн зүйл ярих нь үүнд түшиглэн болох болохгүй зүйлийн үүд нээгдэх болно. Энэ дотроос хамгийн хэцүү нь санах санах ёсгүйг санаандаа төсөөлж ургуулан бодох, элдвийн хэрэгцээгүй зүйлсийг эргэцүүлж бодох юм. Атгаг сэжгийн сэтгэлээс болж элдвийн хэрэгцээгүй зүйлсийг төсөөллөөр бий болгодог. Атгаг сэжиг ихтэй хүн эд хөрөнгө гэх юмгүй хоосон гэрт амьдарлаа ч, эд хөрөнгөө алдчихвий гэх атгаг сэжгийн бодлоос болж унтаж чадахгүй. Атгаг сэтгэл хүнийг ор үндэсгүй зүйлийг бодогдуулна, хоосон байшин гэрээ хааж түгжсэн ч хэрэгтэй зүйлсээ алдчихвий гэж атгагласнаас болж унтаж чадахгүйд хүрч байна. Учрахад бэрхтэй хүний биеийг хэрэггүй дэмий зүйлд бүү зараасай гэдэг үүднээс дээрх бүгдийг хэлж байна. Бид тэргүүлшгүйгээс асар их муу авъяасыг өөрт суулган дадуулсан учир дараа төрөлд чөлөө учралт хүний биеийг дахин олох гэдэг үнэхээр хэцүү юм. Чөлөө учрал бүрдсэн хүний энэ бие дээр хэрэгтэйг л үйлдэхгүй бол дараа төрөлд үүнтэй дахин учрах гэдэг бэрх байна. Иймд эхлээд ном сайтар сонсох хэрэгтэй. Ном сонссон төдийгөөр хязгаарлагдахгүй, сонссоноо алдахгүй, өөрийн оюун сэтгэлдээ ижилсүүлэн, бодит байдалтай үүнийг харьцуулан шинжиж, хэрэгжүүлэн дадуулах хэрэгтэй. Өөрийгөө сайтар ажиглан, энэ сайхан ховор чөлөө учралыг олсон дээрээ би одооноос ном хийхээс өөр арга гэж үгүй гэдгийг магадалж эцэслэн шийдэх чухал юм. Ном сонсож суралцах хэрнээ ертөнцийн үйлд хүчтэй татагдах хэрээр ном нь үг төдий болж, сэтгэлд нь төрж чадахгүй юм. Ном хийх хэрэгтэйг өөрөө магадлан шинжилж, эцэслэн шийдсэнээр гарын авлага болгох хэрэгтэй. Иймд номыг сонсох, санах, хэрэгжүүлэхийг аль чадлаараа үйлдэх нь маш чухал юм. Сонсох үгүйгээр санах гэж үгүй, санах үгүйгээр бясалгах үгүй юм. Юуг бясалгах вэ дээ. Сонсох, санах, бясалгахыг өөр хооронд нь хагацуулж болохгүй. Хагацуулбал санахгүй, бясалгахгүй бол сонссон нь ертөнцийн үйл үйлдэхийн аргад л явна. Бизнес хийх эсвэл бусдыг хууран мэхлэхэд мэргэн арга хэрэглэгдэхүүн болж мэднэ. Сонсохгүйгээр зөвхөн санахыг үйлдэнэ гэвэл хоосон байшингаас хамаг эд зүйлсээ алдчихвий гэдэгтэй адил атгаг сэжиг төрнө. Болох болохгүй элдвийн зүйлийг атгаглан бодон, илүү их бэрхшээлтэй болно. Учир шалтгааны үүднээс шинжлэх зүйлгүй болох тул үндэслэлгүй элдэв зүйлсийг төсөөллөөр бий болгоно. Тийн атгаг сэжгийн олон галыг анхнаас нь бадрааж, дээр нь тос хийвэл улам хүчтэй асахтай адил болно. Иймд ном сонсохгүй бэрхшээл ар араасаа хөвөрнө. Бидний юмыг хүлээж авах чадамж анхнаасаа л сул байна. Чадамжгүй дээр нь хэн нэгэн цог нэмж өрдөөд өгвөл тэр муу сэтгэл өөрийн эрхгүй улам хүчтэй бадарна. Бусдын өрдсөн галд өртөөд явдаг нь өөрийн ухамсрыг зөв ашиглаж чадаагүйн илрэл юм. Зурагтын удирдлага шиг бусдаар удирдуулж буй хэрэг юм. Иймд номыг сонсох гэж үгүй бол санах гэж байхгүй, тэгээд бясалгана гэвэл нүдээ аниад цомцойгоод суух болно. Биеэ тэгш агуулан суух мэт авч, сэтгэл нь дэлхий даяар тойрон хэсүүчлэх болно. Дэлгүүр хоршоогоор тэнээд, оролцох ёсгүй дэмий зүйлд оролцоод явах болно. Иймд сонсох, санах, бясалгахыг хооронд нь хагацуулалгүй үйлдэх гэдэг маш чухал юм. Энэ бол бодьсадва хүний гарын авлага юм.Ачит багшийн айлдвараас....2024.04.11
2024/04/16
501
ТАНИН МЭДЭХҮЙ
Цусны шинжилгээний хариугаа уншиж сурцгаая
Цусны шинжилгээний хариуг өөрөө уншиж сураарай. Танд тайлбарлаж өгье.Гемоглобин (Hb): Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.Цусны улаан эс: Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.Лейкоцитүүд: Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс, бие махбодийн стресс эсвэл жирэмслэлтээс болж лейкоцитын түвшин нэмэгддэг. Вирусын халдвар, түүнчлэн өвдөлт намдаах эм, таталтын эсрэг эм уух нь лейкоцитын тоо буурахад хүргэдэг.Тромбоцитууд: Цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд. Хэвийн хэмжээ нь: 180–320 × 10⁹ эс / л. Илүүдэл хэмжээ нь сүрьеэ, шархлаат колит, элэгний хатуурал зэргийг илтгэнэ. Тромбоцитийн агууламж буурах нь архи, хүнд металлын хордлого, цусны өвчин, бөөрний дутагдал, элэг, дэлүүний өвчин, уулын эмгэг зэрэгт тохиолддог.ESR: Туршилтын хоолой дахь эритроцит тунадасжих хурд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 2-10 мм/цаг, эмэгтэйчүүдэд – 2-15 мм/цаг. Өндөр байх нь халдвар, үрэвсэл, цус багадалт, бөөрний өвчин, дааврын эмгэг, гэмтэл, мэс заслын дараах цочрол, жирэмслэлт, сарын тэмдгийн үед ажиглагддаг. Багассан утга нь цусны эргэлт хангалтгүй, анафилаксийн шок гэх мэт өвчний үед илэрдэг.Глюкоз: Цусан дахь сахарын үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 3.5-6.5 ммоль/л. Өндөр үзүүлэлттэй байх нь чихрийн шижин өвчнийг илтгэнэ. Бага байх нь тогтмол бус хоол тэжээл, дааврын тасалдал байгааг илтгэнэ.Нийт уураг: Хэвийн хэмжээ нь: 60-80 г/л. Хатуу чанга хоолны дэглэмийн дараа, түүнчлэн элэг, бөөрний үйл ажиллагааг алдагдсан тохиолдолд энэ үзүүлэлт буурдаг.Нийт билирубин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 20.5 ммоль/л. Гепатит, холелитиаз эсвэл цусны улаан эсийг устгах үед нэмэгддэг.Креатинин: Элэгний үйл ажиллагааны үзүүлэлт. Хэвийн хэмжээ нь: 0.18 ммоль/л. Өндөр үзүүлэлт нь бөөрний дутагдлын шинж тэмдэг юм. тэмдэглэгээнүүдийг танд тайлбарлаж өгье.Гемоглобин (Hb): Энэ бол уушигнаас хүчилтөрөгчийг эд эсэд шилжүүлэх, CO2-ыг зайлуулах гол үүрэгтэй эритроцитуудын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох нарийн төвөгтэй уураг юм. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 130-160 г/л, эмэгтэйчүүдэд – 120-140 г/л. Хэрэв гемоглобин буурсан бол энэ нь цус багадалт эсвэл цус алдах магадлалтайг илтгэж, их хэмжээний үзүүлэлтүүд нь шингэн алдалт, цусны өвчин, зүрхний зарим төрлийн өвчнийг илтгэнэ.Цусны улаан эс: Гемоглобин агуулсан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: эрэгтэйчүүдэд – 4.0-5.1 × 10¹² эс/л; эмэгтэйчүүдийн хувьд – 3.7-4.7 × 10¹² эс/л. Эрүүл хүмүүст цусны улаан эсийн илүүдэл нь өндөр ууланд ажиглагдаж болно. Гэхдээ энэ нь ихэвчлэн гуурсан хоолой, уушиг, бөөр, элэг, зүрхний өвчний тухай өгүүлдэг. Эритроцитын дутагдал нь цус багадалт, цочмог цусны алдагдал, архаг үрэвсэлт үйл явцын тухай өгүүлж байдаг. Заримдаа энэ нь жирэмсний хожуу үе шатанд илэрдэг.Лейкоцитүүд: Бие махбодийг хорт бодис, вирус, бактериас хамгаалахын тулд ясны чөмөг, тунгалгийн булчирхайд үүсдэг цагаан цусны эсүүд. Хэвийн хэмжээ нь: 4‚0–9‚0 × 10⁹ эс/л. Илүүдэл нь бие махбод дахь үрэвсэл эсвэл бактерийн халдварын тухай өгүүлдэг. Хүчтэй стресс эсвэл жирэмслэлтээс болж түвшин нэмэгддэг
2024/04/16
54354
ТАНИН МЭДЭХҮЙ
Муу хүнтэй муу архи уувал амьдрал чинь уруудан доройтно….
БҮХ ЮМС МӨНХ БУС ГЭДГИЙГ ОЙЛГО…..Амьд байна. Амьдарч байна гэдэг үхэлдээ бэлдэх боломж. Олж буй орлогынхоо тодорхой хувийг буянд зарцуул. Орлого чинь улам өснө. Бусдыг дуурайж их мөнгө олох гэж зүтгэх шаардлагагүй. Мөнгө хөрөнгө үр ач 9 үедээ хүрэлцэхээр хуваагддаг. Түүнийг Монголчууд "амны хишиг" гэдэг. Хүнд өртэй бол хурдан барагдуул. Өрөө өгөхгүй байх тусам өөрт чинь ирэх орлогын үүдийг хаадаг. Мөнгө олвол хүмүүс баярлуул. Хүмүүс биш мөнгө өөрөө бас баярладаг юм. Мөнгө баярлаж байгаа газар луу мөнгө ирэх дуртай байдаг. Үхсэн хүнээс бүү ай. Хүний сайн мууд хамаагүй явж бай. Үхсэн хүнээс хүн бузартдаггүй. Ялангуяа амьддаа чамд тусалж байсан хүний оршуулганд оч. Оршуулга бол тэр хүнд үзүүлж буй хамгийн сүүлчийн хүндэтгэл. Сэтгэлийн чинь өр цайрдаг юм. Хоёр хар мэнгэтэй бол хэл амнаас битгий ай. Өөрөө харин хүн хараавал тэр хүндээ хэцүү учраас сэтгэлээ цайлгаж яв. Харин 2 хар мэнгэтэй хүнд хараал орчихвол гаргахад хэцүү. Өөрт ч өрөөлд ч хэл амгүй яв. Мах ид. Махбодтой чинь холбоотой. Монгол удам мангас идэштэй. Зун цагтаа ходоодны галаа булгийн усаар дарж яваарай. Сэрхрүүтэй өндөр уулын оройд гарч алсыг харж, бодож эрэгцүүлж яв. Хийморь чинь тэнд сэргэнэ. Эр хүн өндөр уулын оройд гарч ганцаараа бодлоо цэгцэлж, амьдралаа эргэцүүлвэл зарим нэг хүн бодол дурсамжуудаасаа салдаг. Адуу унавал цайвар бор, эсхүл тас хар дэлтэй хүлэг хол хүргэнэ. Хар архийг номхруулж уу. Уусныхаа маргааш сүү амсаарай. Аандаа номхруулж дийлэхээ байхаар чи өөрөө болих байх. Хүртэхээр бол сайн хүнтэй, сайн сархад хүртэж явбал архины гэм бага байдаг. Муу хүнтэй муу архи уувал амьдрал чинь уруудан доройтно. Багш нь хүүгээ насаараа даана. Багшаасаа хойш багшдаа мөнгөн цөгцөнд зул өргөж байгаарай. Хүнээс хадаг авбал заавал эргүүлж хадаг өгөөрэй. Хүнд хадагны өртэй үхэв. Хамгийн том өр хадагны өр байдаг. Нас ахиад ирэхээрээ аягаа бага болгоорой. Цайныхаа идээг битгий шүүгээрэй. Хүмүүс буян хийнэ гэдэг. Хүн баярлуулж дэмтэй тустай явбал сайн. Хамгийн том буян бол маани уншихаас илүүтэй бусдад хийгээд орчлон хорвоод гай болохгүй мөрөөрөө амьдрах. Гэртээ Сундуйн жүд залаарай. 600 гаруй төрлийн засал дотор нь байдаг гэнэ. Бурхны ном олон. Ойлгохгүй 1000 уншсанаас ойлгох 1 номоо цээжний болгож аваарай. Орчлон оройгүй гэдэг. Тэнгэрийг хэлээд байгаа юм биш. Өөрийг чинь хэлж байгаа юм. Номын оройд гарсан хүн тэнгэрийн оройд гарлаа гэсэн үг. Орчлон дотор тэнгэр багтдаг. Ном сайн сур...
2024/04/16
829
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна
Аргын тооллын: 2024-04-16, Мягмар гарагБилгийн тооллын 8, Ангараг гараг, Хаврын адаг шар луу сарын 3 хөх мэнгэтэй, арвидахын барилдлагатай, төрөхүйн шүтэн барилдлагатай, төмөр суудалтай, найралт эх одтой, цагаан нохой өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.00-19.43.-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40), гахай(21.40-23.40) болой.-Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.-Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.-Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.
2024/04/16
1178
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
Аргын тооллын: 2024-04-14. Билгийн тооллын 6, Адъяа гараг, Хаврын адаг шар луу сарын 5 шар мэнгэтэй, үхэхийн барилдлагатай, авахуйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, хэрцгий охин одтой, шар бич өдөр.-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 06.04-19.41.-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), луу(07.40-09.40), могой(09.40-11.40), хонь(13.40-15.40), нохой(19.40-21.40) болой.-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. -Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.-Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
2024/04/14
297