mmnews.mn | 2025-07-01

ТАНИН МЭДЭХҮЙ

ТАНИН МЭДЭХҮЙ
Mongolz багийн яригдаагүй түүх (орчуулга)
Youtuber PHY -ийн бэлтгэсэн Монголд Counter Strike тоглоом хэрхэн хөгжиж, ямар зам туулж, ямар хэмжээнд хүрээд байгаа талаар сонирхолтой контентыг хөрвүүлэн түгээх зөвшөөрлийг нь аван монгол хэл дээр орчуулан дуу оруулж толилуулж байна....
2025/06/23
202
ТАНИН МЭДЭХҮЙ
Нойр булчирхайн өвчний талаарх хэрэгтэй мэдээлэл
Нойр булчирхай өвдөх шалтгаан, шинж тэмдэг болон ямар хоолны дэглэм баримтлах талаар хэрэгтэй мэдээлэл хүргэе.Сүүлийн үед хүмүүсийн архины хэт их хэрэглээ, буруу хооллолт, сэтгэл санааны тогтворгүй байдал, стресс зэргээс шалтгаалан нойр булчирхайн үрэвсэлт өвчнөөр өвчлөгчдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Нойр булчирхай гэдэг нь ходоодны доор байрлах нэгэн цул эрхтэн юм. Нойр булчирхай нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоо болон энергийн тогтмол солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Тодруулбал, нойр булчирхайн шүүрэл нь гэдсэнд уураг, өөх, нүүрс усыг боловсруулахад тусалдаг бол даавар нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг байна. Панкреатит буюу Нойр булчирхайн үрэвслийн шалтгаан: Нойр булчирхайн үрэвслийн хамгийн гол шалтгаан нь архи хэтрүүлэн хэрэглэх зуршил болон цөсний чулуутай болсноос болдог.Бусад шалтгаанууд* Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаа* Элэг цөсний өвчин* Хэт хурц, өөх тостой хоол хэрэглэх* Нэг дор хэт идэхНойр булчирхайн үрэвслийн үед хоолыг зөв сонгон хэрэглэх нь маш чухал юм.Үүнд: Мах, загас, ээдэм зэргийг бага хэрэглэж, уургийн хэрэглээг нэмэгдүүлж болно. Амархан шингэдэг нүүрс ус болох элсэн чихэр, зөгийн бал, чихэрлэг зүйлийг бага хэрэглэнэ. Ходоодны шүүсний ялгаралтыг ихэсгэдэг төрөл бүрийн мах, загас, ногооны шөл хандыг хэрэглэхгүй байхХодоодны салст бүрхэвчийг цочроохгүй бантан, зутан, нухаш байдлаар хоолыг бэлтгэнэ. Нэг дор хэт их идэхээс зайлсхий. Өвчин олон дахисан, өвчний хурцдалын үед хооллох тоог багасгах ба зарим үед 1-2 хоног хоолыг бүрэн хорино.Нойр булчирхайн үрэвслийн шинж тэмдэг:Хоол идсэний дараагаар аюулхай орчимд өвдөлт ихээр мэдрэгдэнэ. Мөн баруун зүүн хавирга доогуур өвдөж, нуруу руу өвдөлт өгдөг. Зарим тохиолдолд зүрхний орчимд зүрх дэлсэж буй мэт өвдөлт өгдөг байна. Үүнээс гадна өвдөлт урагш бага зэрэг тонгойж бөгтийх болон суух үед багасдаг байна. Харин гэдрэг харж хэвтэхэд өвдөлт улам нэмэгдэнэ.Өвдөлтөөс гадна биед илрэх шинж тэмдэг нь гүйлгэх, гэдэс дүүрэх, хэхрэх, дотор муухайрах, үе үе бөөлжих, хоолонд дургүй болох болон өтгөний хэмжээ ихсэж, эвгүй үнэртэй болдог.Нойр булчирхайн үрэвслийн хор хөнөөл:Панкреатит буюу нойр булчирхайн үрэвсэл нь хурц /хурдан идэвхтэй/ ба архаг /удаан сул/ хэлбэрээр явагддаг. Хүндэрвэл нойр булчирхай хагарч үхлийн аюултай хэвлийн гялтангийн үрэвсэл болдог бол архаг үрэвсэл нь чихрийн шижин үүсэх шалтгаан болдог байна.Хэрэв таны биед дээр дурдсанчлан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй бөгөөд үнэхээр нойр булчирхайн үрэвслээр өвчилсөн эсэхээ оношлуулахын тулд ходоод гэдэсний эмчид лабораторийн болон тусгай багаж төхөөрөмжийн шинжилгээнүүд өгч мэдэх боломжтой юм. Үүний дараагаар танд тохирсон эмчилгээг хийх болно. Нойр булчирхайн үрэвслийн эмчилгээ:* Өвдөлт намдаах* Сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг* Архи хорих* Нойр булчирхайн шүүрэл дарангуйлах эмчилгээг эмнэлзүйн шинжийг харгалзан тохируулж хийнэ.* Фермент нөхөх /ферментүүдийн үйлчилгээ ходоодны давсны хүчилд сулардаг, ходоодны хүчил бууруулах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Ферментүүд нь хоол тэжээлийг нарийн гэдсэнд хоол боловсруулалтад оролцоход бэлэн жижиглэсэн байдалтай байх ёстой. Энэ дагуу хооллохоос 15-20 минутын өмнө уух хэрэгтэй/* Дурангаар нойр булчирхай сувгийн нарийслын үед сэтгүүрдэх* Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нөхөх, сахар бууруулах эмчилгээг дотоод шүүрлийн эмчийн хяналтад хийдэг.* Тэжээлийн дутагдлыг нөхөх. * Уураг амин хүчил, судсаар тэжээл, гэдэсний бичил нянгийн орчинг засах эмчилгээг хийнэ.Нойр булчирхайн үрэвслийн үед дагах хоолны дэглэм:Нойр булчирхайн үрэвслийн үед дараах хоолны дэглэмийг баримтална. Үүнд:* Шарсан, хуурсан, хайрсан хоол идэхгүй чанасан, жигнэсэн хоол идэх* Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох* Давс багатай хоол идэх* Хурц амттай, өөх тос ихтэй хоолноос татгалзах* Хэт халуун, хэт хүйтэн, хоносон хоол хэрэглэхгүй байх* Орой унтахаас 2 цагийн өмнө хоол идсэн байх Нойр булчирхайн үрэвслийн үед хүнсэндээ хэрэглэх болон хязгаарлах бүтээгдэхүүнүүд:Махны төрөл* Хэрэглэх: Өөхгүй үхрийн мах, өөхгүй хонины мах, загасны мах, хальсгүй тахианы мах, өндөг* Хязгаарлах: Өөх ихтэй малын мах, дотор мах (элэг, бөөр..г.м), хиам, зайдас, гахайн мах, утсан давсалсан бүтээгдэхүүнГурил будааны төрөл* Хэрэглэх: Улаан буудайн 1, 2-р гурил, цагаан талх, содгүй нарийн боов, жигнэмэг, цагаан будаа,* Хязгаарлах: Тослог ихтэй нарийн боов, шинэ талх, содтой хөөлгөж, исгэсэн давстай гурилан бүтээгдэхүүнӨөх тосны төрөл* Хэрэглэх: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос* Хязгаарлах: Малын өөх, майонез, өөхөн тос, цагаан тос, шар тосНогооны төрөл* Хэрэглэх: Бүх төрлийн хүнсний ногоо, Төмс, шар лууван, улаан манжин, цэцэгт байцаа, огурцы, улаан лооль* Хязгаарлах: Дарсан даршилсан ногоо, түүхий ногоо, шар манжинЖимсний төрөл* Хэрэглэх: Бүх төрлийн жимсний нухаш, (алим нухаш хэлбэрээр) * Хязгаарлах: Лаазалсан жимснүүд, шинэ жимсСүүний төрөл* Хэрэглэх: Тослог багатай сүү цагаан идээ, шинэ тараг, сүү, шинэхэн ээдэм,* Хязгаарлах: Тос ихтэй сүүн бүтээгдэхүүн, хуршсан өрөм, хайлмаг, исгэлэн сүүн бүтээгдэхүүнБусад* Хэрэглэх: Шингэн хар цай* Хориглох: Шоколад, кофе, какао, хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, хоол амтлагчНойр булчирхайн үрэвслийг эмчлэх ардын эмчилгээний аргаНойр булчирхайн өвчнийг /панкреатит/ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг.Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг / заавал хониных/Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. /зумлахгүй/ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно.Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь хүртээд унтана. Долоо хоног ингэж хэрэглэнэ. Дараа нь долоо хоног завсарлана. Дараа нь 2 долоо хоног үлдсэн сархинагаа дээрх аргаар 14 хоног алгасахгүй хэрэглэнэ.Дэг: Эмчилгээний хугацаанд усанд орж болохгүй. Норж даарч болохгүй. Эмчилгээний хугацаа дууссанаас хойш 2 долоо хоногт энэ дэгээ үргэлжлүүлнэ. Зөвхөн нойтон алчуураар хөлөө арчиж болно.Үр дүн: Энэ эмчилгээгээр нойр булчирхайн өвчний асуудал бүрэн шийдэгдэнэ. Юуг яаж идэх, ууж байсан, тэрийгээ айлгүй идэж ууж байж болно. Тэгэхдээ мэдээжийн хэрэг жор дэгээ яг баримталсан тохиолдолд шүү дээ.Эх сурвалж: М.Норов
2025/06/09
358
ТАНИН МЭДЭХҮЙ
Жиндогийн гайхамшиг
Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт орших Жиндо арал дээр жилд ердөө хоёрхон удаа, ердөө ганц цагийн турш байгаль өөрөө “далайн хаалга” нээдэг. Энэ бол Жиндогийн гайхамшиг хэмээн алдаршсан үзэгдэл. Үзэгдэх төдий л амсхийж алга болох энэ агшныг өөрийн нүдээр харах гэж жил бүр олон мянган жуулчин, байгалийн шүтээнчид, адал явдал хайгчид Жиндо руу цуваа үүсгэдэг. Энэ үзэгдэл яг л домог мэт. Далай гэнэт хуваагдаж, тэнгисийн ёроолын бараан хөрс 2.8 км урт, 40-60 метр өргөнтэй хуурай зам болон ил гарна. Энэхүү зам Жиндо болон түүний эсрэг талд орших жижиг Модо арал хооронд холбож, хүн бүрийг “усгүйгээр” далай гатлах боломжтой болгодог. үеийн домогт өгүүлснээр, нэгэн хөгшин эмэгтэй Жиндо арал дээр гэр бүлийнхнээсээ тасран үлдэж, тэднийг санан өдөр бүр далайн тэнгис рүү залбирч байж. Нэг өдөр түүний залбиралд хариу ирж, далай хуваагдан зам гарч, гэр бүлийнхэн нь түүнийг олж ирсэн гэдэг. Энэхүү домгоос улбаалан энэ үзэгдлийг “Жиндогийн Мөoses” хэмээн ч нэрлэдэг болжээ — ус хуваагдаж, зам нээгддэг тухай Библийн түүхтэй ижил утгатай хэмээн үздэг юм.  Гэвч шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал, энэ үзэгдэл сарны татах хүч, усны гүн, эргийн хэлбэр, далайн урсгал зэрэг олон хүчин зүйлийн онцгой давхцлаас үүдэлтэй далайн татрал юм. Цаг хугацаа маш нарийн. Зөвхөн тухайн өдрийн яг тэр мөчид л энэ үзэгдэл ажиглагддаг. Нэг цаг өнгөрөхөд ус аажмаар эргэн түрж, замыг дахин нуусан далайн ёроол болгоно.  Өнөөдөр энэ гайхамшгийг тохиолдуулан Жиндо аралд томоохон баяр, парад, хөгжим, уламжлалт хувцаслалт бүхий баяр наадам зохиогдож, дэлхий дахины сонирхлыг татдаг болсон. Гэхдээ хэчнээн зугаатай, сүртэй санагдавч далай хэзээ ч хүнд бүрэн захирагддаггүй. Тиймээс аяллын удирдамж, аюулгүй байдлыг хатуу баримтлах ёстой. Жиндогийн гайхамшиг бол зөвхөн байгалийн үзэгдэл биш — тэр бол хүний итгэл, байгалийн эрч хүч хоёрын дундах туйлын төгс нэгдэл юм. Жилд ердөө хоёрхон тохиох энэ хоромд, далай зам нээж, хүн алхаж тэнгис гатлах боломжтой болдог нь дэлхийн хаана ч олдохгүй ховор хувь заяа юм.
2025/06/02
244
ТАНИН МЭДЭХҮЙ
Д.Батням: Иргэн та зургаадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй
Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлж барагдуулах үүрэгтэй байдаг. Үүнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн татвар төлөлт ямар байгаа болон татвараа хэрхэн төлөх талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Батнямтай ярилцлаа.-Тээврийн хэрэгсэл эзэмшигчид автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа төлөх үүрэгтэй. Энэ үүргийг хуулиар хэрхэн тодорхойлсон байдаг вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөх үүрэгтэй. Тухайлбал, бүх төрлийн ачааны автомашин, автобус, суудлын автомашин, мотоцикл, үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин, трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл, авто чиргүүл зэрэгт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд албан татвар ногдуулдаг.-2025 он гарсаар автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг нэмэгдүүлсэн шинэ зохицуулалт хэрэгжиж байна. Оны эхний таван сарын байдлаар татвар төлөлт хэдэн хувьтай байгаа вэ?-Нийслэлийн хэмжээнд 718 мянган тээврийн хэрэгсэл татварын албанд бүртгэлтэй байдаг. Үүнээс 331,791 нь татвар төлөгч. Нийт татвар төлөгч иргэдээс өнөөдрийн байдлаар 228,710 иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөд байна. Тэгэхээр 2025 оны тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн биелэлт 40 гаруй хувьтай байгаа.-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй хэдэн иргэн байна вэ?-Өнөөдрийн байдлаар 100 мянган иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй байна. Хуулиараа иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тухайн жилийн зургаадугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлөх үүрэгтэй. Харин аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төвлөрүүлдэг. Албан татвар төлөгч автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд түүний албан татвар төлөх үүрэг дараа улирлаас эхлэн дуусгавар болдог.-Татвараа хуулийн хугацаандаа төлж барагдуулахад цөөхөн хоногийн хугацаа үлджээ. Иргэд арилжааны банкуудад хандаж төлөхөөс гадна өөр татвар төлөх ямар сувгууд байдаг вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг И-Монголиа, Гэрэгэ киоск, smartcar.mn, autobox.mn албан сайтууд болон etax, Ebarimt, арилжааны банкны аппликэйшн зэргийг ашиглан цахимаар түргэн шуурхай төлөхөөс гадна банкны салбаруудад хандаж, төлөх боломжтой.-Хэрвээ тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?-Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасны дагуу төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т “Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно” гэж заасны дагуу тухайн иргэнийг замын хөдөлгөөнд оролцох эрхийг хязгаарлана. Тиймээс дээрх эрсдэлүүдээс сэргийлж тээврийн хэрэгсэл эзэмшигч хуулийн хугацаанд татвар, төлбөрөө төлөхийг зөвлөж байна.
2025/05/19
249
ТАНИН МЭДЭХҮЙ
Мандал өргөх утга учир
Өөрийн гурван цагт хийсэн буян, хамаг амьтны сайн сайхныг нар, сар дөрвөн тив, сүмбэр уулыг дүрсэнд ургуулан лам багшдаа өргөж байгаа тахилын зан үйл юм. Мандал өргөснөөр үгүйрэл хоосролыг арилгах, эд баялаг хураах, сүсэг бишрэлийг арвитгах, нүгэл хилэнц арилах, буяны чуулганыг агуу ихээр хураах, бясалгал тэргүүтэн онолын эрдэм төрөхийн уг шалтгаан болох, багш дээдсүүд болон бурхад бодисадва нарыг баясгах, туулсан бурханы хутгийг олох гэх мэт агуу их тус эрдэмтэй.Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж Ё.Амгалан“Айлдварыг хүртэхүйн учир” ярилцлагын цувралаас…Гандантэгчэнлин Хийд"Билгийн мэлмий" сонин2025.05.06
2025/05/06
313
ТАНИН МЭДЭХҮЙ
Зурхайч лам Д.Сайнсайхан: Монгол ёсонд ханш нээх өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй
Ханш нээх өдөр гэж хаврын дунд сараас хаврын сүүл сарын хоорондын хугацаа буюу өвлийн туйлын 108 хоногийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ханш нээх өдөр нь хаврын уур орох өдрийн өмнөх арван таван хоногийг хэлдэг. Энэ жил 2025 оны дөрөвдүгээр сарын 4 буюу билгийн тооллын модон могой жилийн хаврын дунд шарагчин туулай сарын шинийн 6 өдөр /20:54 цагт/ ханш нээнэ. Иргэдээс ирдэг түгээмэл асуултын нэг болох ханш нээх өдрийн талаар Бусдад mуслахуй анагаах ухааны "Манба дацан" хийдийн зурхайч лам, Анагаах ухааны магистр Д.Сайнсайханаас  тодрууллаа.- Ханш нээх өдрийн талаар тодруулж өгнө үү. Иргэдийн дунд зөрүүтэй ойлголтууд байдаг.- Энэ бол байгаль дэлхийтэй холбоотой ойлголт юм. Монгол орон жилийн дөрвөн улиралтай бөгөөд дорнын зурхайд улирал тус бүрийг зургаа хувааж, 24 улирлаар нарийвчлан авч үздэг. Тухайлбал, хаврын улиралд хаврын уур орох, хур усан, ичигсэд хөдлөх, хаврын хугас дунд, ханш нээх, тариалангийн хур орох улирал гэж зургаа хуваана. Энэ цаг хугацаанд байгалийн юмс үзэгдэл, ургамал, амьтны үйл хөдлөлийг шинжин, тухайн жилд юм уу, тухайн улиралдаа тохируулан хүн ард аж ахуйн үйлээ зохицуулдаг ач холбогдолтой. Ханш гэдэг нь “Fu hui jie” гэх хятад үг бөгөөд байгаль эх дэлхий дахин амилж сэргэн, нээгдэх гэсэн утгатай. Манай Монголд ч мөн энэ утгаар байгаль дэлхий сэрж, өвсний үндэс хөдлөн амь орно. Энгийнээр хэлбэл, газар шороо гүйцэд гэсэж, өвс ургамал ургах таатай нөхцөл бүрдэн, урин дулаан цаг ирлээ гэж тариа ногооны газраа бордож, малын хашаа хороогоо цэвэрлэн, ямаагаа самнаж, адууныхаа дэлийг засна. Дөрвөн настай үрээг хөнгөлөхөд сайн гэх мэт. Харин гэхдээ ан амьтан агнах цээртэй.- Ханш нээх өдөр талийгаачийн газрыг эргэдэг үү?- Өвөр Монголын эрдэмтдийн тайлбараас үзэхэд ханш нээх улирал эхэлснээс хойш 1-2 хоногийн дараа хятадын хан үндэстэний тэмдэглэлт өдрийг /Чин минг (“Qing ming”) буюу “Тодорхой гэгээн” гэсэн утгатай үг) өвөг дээдсийн тахилгын баяр болгож нас барсан хүмүүсийн шарил дээр очиж, булшийг нь шүүрддэг зан үйл хийдэг. Энэ өдрийг хятад үндэстэн сүүлийн жилүүдэд хамтад нь тэмдэглэдэг болсноос энэ буруу ойлголт манай оронд бий болж болзошгүй байгааг анхаарах хэрэгтэй. Англиар “Tomb sweeping day” буюу “Булш шүүрдэх өдөр”-ийг Вьетнам, Солонгос, Малайз, Сингапур зэрэг оронд тэмдэглэдэг.Харин Монгол ёс заншилд энэ өдөр бурхан болоочийн газрыг эргэдэг заншил байхгүй. Монголчуудын хувьд эцгийн газарт гурван жил очдоггүй, эцгийн оршуулсан газрын тэргүүнийг харуулсан зүг дээгүүр хамаагүй явдаггүй гэхчилэн бурхан болоочоо нутаглуулсан газарт очиход нарийн учиртай. Бурхан болооч нь 49 хоног дотор төрлөө олсон учраас биеийг нь оршоосон газрын эзэн буюу савдаг, лусыг олон жил орхигдуулахгүй тахих нь бий.Тодруулбал, үр хүүхдүүд, ач зээгийнх нь аж амьдрал, ажил үйлс дордох доройтох зэрэг онцгой үеүдэд ханш нээснээс хойш газар лусын буулттай өдрүүдийг сонгож нутаглуулсан газрын ойролцоох гол горхи, булаг шанд, уул овоо, газрын эзнийг аргадан тахидаг.Өөрөөр хэлбэл, бидний хүндтэй хүмүүсийн шарилыг оршоож байгаа байгаль дэлхийнхээ л ачийг санаж амьтан хооллож, газар лусыг аргадах зан үйлүүд болох дүлцэнгийн элс, лусын эмийг гол горхи булаг шандад хийх, идээ, будаа, сүү зэргийг газар дэлхийд өргөх, лусын бумбын балин тахил, уншлага номыг уншиж бүрэн зан үйлийг хийж тахиж аргаддаг юм.- Баярлалаа.
2025/04/04
456
ТАНИН МЭДЭХҮЙ
Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай байна
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд 5569 ам.метр талбайд Туул усан цогцолборыг 2025-2032 онд барина. Өнөөдрийн байдлаар нийслэлчүүд газрын гүний усыг 100 хувь хэрэглэдэг буюу хоногт 185-225 мянган метр.куб цэвэр ус хэрэглэж байна. 2040 он гэхэд хотын усны хэрэглээ хоногт 772,450 метр.куб болж өснө. Тиймээс Туул, Тэрэлж гол дээр урсац тохируулгын далан байгуулж, Туул усан цогцолборыг барьснаар гадаргын ус ашиглах боломж бүрдэх юм. Урьдчилсан байдлаар боомтын хөндлүүрийн 3-4 хувилбарыг сонгоод байна.Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчин чадалтай. Далангийн урт 685.15 метр, өндөр 35.8 метр, хурдсын гүн 19.84 метр байх юм.  Уг усан цогцолборыг нийслэл хотыг үерийн эрсдэлээс хамгаалах, ундны усны найдвартай эх үүсвэртэй болгох, Туул голын экологийн тэнцвэрт байдлыг хангах, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх зэрэг байдлаар ашиглахаар төлөвлөж байна.
2025/04/04
291
ТАНИН МЭДЭХҮЙ
Гишүүнэ ургамлын ид шид
Анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн гайхалтай нээлтийг хүргэж байна. Энэ бол Монголын маань хаа сайгүй ургадаг нөгөө айраг буюу гишүүнэ гэдэг ургамал юм.  1. Энэхүү ургамал нь хавдрын эсийн гол амьд байх нөхцөл болсон сахрыг нь идэж устгадаг бөгөөд түүнийг хэрэглээд 4 хоногийн дараа хавдрын эсийн 86%, 6 хоногийн дараа 100% устгадаг нь тогтоогдсон байна. Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол уг ишээ 20 минут жигнэж хэрэглэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна. http://wired.co.uk…/scientists-explore-use-of-rhubarb-…  2. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.  3. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.  4. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна. 5. Зүрх судасны өвчинг анагаадаг шалтгаан нь холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг.  6. Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг.  7. Харшилд тун сайн эм болдог юм байна.  Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэжээ. Аливаа юм тун нь таарвал эм болдогтой адил.  Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хатааж нунтагласан хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. 7 хоног. /A typical dosage of rhubarb root is ½ to l teaspoonful of the root boiled for 10 minutes in a cup of water, three times daily./  Одооноос эхлээд 9 сар хүртэл ургасан байдаг тул түүгээд, эргэн тойрныхоо хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм. Харин түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм.  Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Бидний багадаа ишийг нь сорж иддэг байсан тэр л ургамал юм шүү дээ. Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог гэнэ. Энэ мэдээллийг АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн сайт дээрээс орчуулжээ
2025/04/03
408
ТАНИН МЭДЭХҮЙ
Нууцлаг шашны амьдрал дунд /Tselmeg Vlog/
Аялагч Б.Мөнхцэлмэгийн сонирхолтой влогоос....
2025/03/17
339
ТАНИН МЭДЭХҮЙ
Мөнгө угаах гэмт хэрэгт тооцогддог түгээмэл 30 хэлбэр
ХХ зууны эхэнд АНУ-ын Сан Франциско хотын нэгэн зочид буудлын эзэн халтар мөнгө үйлчлүүлэгчдийн ганган бээлийг бохирдуулж байгааг анзааран угаасан мөнгөөр үйлчилж эхэлснээр “мөнгө угаах” гэдэг үг хэллэг анх үүссэн байдаг. Харин түүний дараагаар гэмт хэрэгт хууль бус мөнгө дагалдах болсныг “мөнгө угаах” хэмээн нэрлэх болжээ. Мөнгө угаах гэмт хэрэг далд санхүүжилтийн эх үүсвэрийг зорилгоо болгон ашиглаж, гурван үе шаттайгаар үйлдэгддэг. Нэгдүгээр үе шат байршуулах буюу placement (зорилготойгоор санхүүгийн системд оруулах), хоёрдугаар үе шат тараах буюу layering (зорилготойгоор өөр хэлбэрт шилжүүлэх), гуравдугаар үе шат нэгтгэх буюу integration (хууль бус замаар бий болгосон хөрөнгөө хууль ёсны хөрөнгө болгон эдийн засгийн системд нэвтрүүлэх) болно. Өөрөөр хэлбэл, эхлээд ямар нэгэн нэршил, хэлбэрийн дор мөнгө хадгалж, цогц арилжаагаар эсвэл шилжүүлгийн аргаар хууль ёсны болгох юм.Мөнгө угаах нь маш олон янзаар үйлдэгддэг тул энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд нэн хүндрэлтэй байдаг. Ингээд дэлхийн дахинд харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах 30 хэлбэрийг танилцуулья.1. Бэлэн мөнгийг хууль бусаар угаах. Өнөөгийн байдлаар бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн тогтолцоо олон улс оронд байдаггүй. Тиймээс гэмт хэргээс олсон мөнгийг дээрх тогтолцоо бүрдээгүй улсад нэвтрүүлж, банк санхүүгийн байгууллагад хадгалснаар мөнгө угаах нөхцөл бүрдэх болжээ. Иймээс улс орнууд хилээр нэвтрүүлэх бэлэн мөнгөний хэмжээг хязгаарлаж, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг.2. Их хэмжээний бэлэн мөнгийг банкинд хуваан байршуулан хадгалах замаар мөнгө угаах. Зарим улс бэлэн мөнгөний гүйлгээг хянах хатуу тогтолцоотой бөгөөд тодорхой босгоноос дээш дүнтэй гүйлгээг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий байгууллагад зайлшгүй тайлагнах шаардлагатай байдаг. Иймээс мөнгө угаагч их хэмжээний бэлэн мөнгийг тайлагнах ёстой хэмжээнээс доогуур дүнгээр банкид үе шаттайгаар хуваан байршуулж, хяналтаас зайлсхийж байна.3. Бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй салбарыг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй этгээд нь бэлэн мөнгөний төвлөрөл ихтэй мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газар, үнэт эдлэлийн дэлгүүр зэргээр халхавчилж, хуурамч гүйлгээ хийн хууль бусаар олсон мөнгийг хууль ёсны орлого болгон харагдуулах тохиолдол байна.4. Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг шууд худалдан авах замаар мөнгө угаах. Барилга байгууламж, тансаг зэрэглэлийн машин, эртний эдлэл, урлагийн бүтээл болон бүх төрлийн хувьцаа зэргийг худалдан авч, дамжуулан борлуулж, олсон орлогыг банкинд хадгалснаар хууль ёсны худалдаа болгон харагдуулдаг.5. Хувьцаа болон даатгалын салбарын нэргүй өрийн бичиг, фьючерс гэрээг ашиглан мөнгө угаах. Хувьцааны зах зээлийн гүйлгээ өндөр дүнтэй байдаг бөгөөд санхүүгийн арга хэрэгсэл, гүйлгээний төрөл олон янз байдаг тул ихээхэн ярвигтай. Мөнгө угаагч гэмт этгээдүүд дэлхийн хөрөнгийн зах зээлийн хөгжлийг овжиноор ашиглаж, олон улсын санхүүгийн системийг гажуудуулах болсон нь харамсалтай. Мөнгө угаах гэмт хэрэг хувьцаа, өрийн бичиг, фьючерс гэрээний гүйлгээ хэлбэрээр явагдах нь элбэг бөгөөд мөн даатгалын зах зээлээс өндөр дүнтэй даатгал худалдан авч дараа нь буцааснаар бохир мөнгийг хууль ёсны мэт болгож харагдуулдаг байна.6. Хилийн чанад дахь санхүүгийн төв, банкны нууц хадгаламж зэргийг ашиглан хувь хүний хөрөнгийн нууцыг хамгаалах нэрийдлээр мөнгө угаах. Зарим улс орон, бүс нутагт нэргүй компани болон хувь хүний хөрөнгийг өндөр нууцлалтай хадгалахыг зөвшөөрдөг. Хууль бусаар олсон орлогыг эдгээр улс болон бүс нутагт нэвтрүүлснээр эх сурвалжийг замхруулахад хялбар болдог.7. Үйл ажиллагаа нь тогтворгүй экспорт, импортын компаниар мөнгө угаах. Санхүүгийн бололцоогүй, нэр төдий компанийг ашиглан экспорт, импортын худалдаа хийж буй мэт харагдуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг явдал түгээмэл байна.8. Авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаалаа хаших явцдаа эрх мэдлээ ашиглан авлига, хээл хахуулиар хөрөнгөжиж, улсын хөгжилд ихээхэн хохирол учруулдаг. Дараа нь олсон мөнгөөрөө бизнес эрхлэх нэрийдлээр компани байгуулж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Энэ төрлийн мөнгө угаах хэлбэр нэг онцлогтой. Ямар ч бизнес эрхэлсэн эсвэл фьючерс гэрээ, хувьцааны арилжаа нь “ашигтай” байх бөгөөд ашиг олсон ч, алдагдал хүлээсэн ч, “ашигтай ажиллаж” байгаа мэт харагдуулж, бохир мөнгөө тайлбарлах арга хэрэгслээ болгон хяналтаас зугтахыг оролддог.9. Ураг төрлөө ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Зарим этгээд албан тушаал хаших явцдаа эрх мэдлээ ашиглан хээл хахуул авч, ураг төрлийн холбоотой этгээдийн нэр дээр бизнес эрхэлдэг. Энэ нь харьцангуй түгээмэл тохиолддог мөнгө угаах арга бөгөөд төрөл садангийн хүнээр зугаа цэнгэлийн газар, ресторан, бизнес эрхлүүлж гэмт хэргээ халхавчилдаг.10. Бусдыг ашиглан авлигаар олсон мөнгөө угаах. Бусдын компанид өөрөө давуу эрх мэдэлтэй байх эсвэл компани байгуулан бусдаар удирдуулан ажиллах боловч, бодит эрх мэдэл өөрт нь байна. Ингэснээр эдийн засгийн харилцаанаас олох бохир мөнгийг өөрийн ААН-ийн дансанд оруулж, хууль ёсны дагуу татвар төлөн тодорхой хэмжээний мөнгийг өөрийн болгоно.11. Хил дамнан мөнгө угаах. Одоогоор хамгийн өргөнөөр ашиглагддаг мөнгө угаах хэлбэр бөгөөд бохир мөнгийг хилийн чанадад гаргаж, хууль бусаар олсон мөнгөө угаадаг байна. Нэгдүгээр төрөл: Худалдааны бус аргаар тухайлбал, албан тушаалтан өөрийн хүүхдийг гадаад сургуульд сургах нэрийдлээр сургалтын төлбөр, даатгалын төлбөр, амьжиргааны зардал зэрэг хэлбэрээр гадаад шилжүүлэг хийнэ. Хоёрдугаар төрөл: Худалдааны арга буюу импортын хэмжээг өндөр, экспортын хэмжээг багаар мэдүүлэх хэлбэр. Тухайлбал, мөнгө угаагч этгээд гадны компанитай хамтран импортоор авах тоног төхөөрөмж болон эд материалыг өндөр дүнгээр мэдүүлж, энэ дундаас “унагасан” мөнгөө гадаадад байршуулна. Гуравдугаар төрөл: Гадаадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хэлбэрээр гадагш шилжүүлнэ. Дөрөвдүгээр төрөл: Хууль бусаар гадаад гүйлгээ хийдэг этгээдийг ашиглан гадаад шилжүүлэг хийнэ.12. Санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд авлига хээл хахуул өгч, гадаад шилжүүлгээр мөнгө угаах. Хууль бус үйл ажиллагаа эрхэлдэг тухайлбал, хар тамхи мансууруулах бодис худалддаг гэмт бүлэг санхүүгийн салбарын өндөр албан тушаалтанд хээл хахууль өгч, хяналт шалгалтыг сулруулан бохир мөнгөө гадагш шилжүүлдэг.13. Хууль ёсны санхүүгийн системийг ашиглан мөнгө угаах. Банк болон банк бус санхүүгийн байгууллагыг ашиглан бохир мөнгөө угаана. Гэмт этгээд хуурамч баримт бичиг ашиглан банкинд олон данс нээлгээд хууль бусаар олсон орлогоо хадгалах эсхүл бусдад шилжүүлдэг.14. Цахим сүлжээгээр мөнгө угаах. Гэмт хэрэгтэн интернэт банкаар дамжуулан шилжүүлэг хийн мөнгө угаадаг. Тухайлбал, цахим сүлжээгээр мөрийтэй тоглож, хар мөнгөө “цагаан” болгодог байна.15. Хөрөнгө оруулалтаар дамжуулан мөнгө угаах. Гэмт этгээд хөрөнгө оруулалт нэрийдлээр зочид буудал барих, компани байгуулах, дэлгүүр худалдан авах, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг хэлбэрээр мөнгө угаана. Мөн хилийн чанадад компани байгуулж, хөрөнгө оруулалт хийн хууль бусаар олсон ашгийг хуулийн дагуу болгож харагдуулна.16. Экспорт, импортыг ашиглан мөнгө угаах. Сэжигтэн экспорт, импортын үнийн дүнг худал мэдүүлэх эсвэл худалдах, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хил дамнуулан бохир мөнгийг шилжүүлдэг.17. Аялалын чек ашиглан мөнгө угаах. Гаалийн байгууллага хилээр нэвтрэх иргэдэд тодорхой хэмжээнээс дээш бэлэн мөнгийг мэдүүлэх шаардлага тавьдаг бөгөөд мэдүүлээгүй этгээдийн зөвшөөрөгдсөн хязгаараас давсан мөнгийг хураан авдаг. Харин аялалын чект мөнгөн дүнгийн хязгаар тавьдаггүй бөгөөд гуравдагч этгээдэд шилжүүлэн хэрэглэх боломжтойгоос гадна банкинд бэлэн мөнгө болгон солиулж болдог байна.18. Казиногийн чип шууд бусаар солилцож мөнгө угаах. Казиногоос чип авч, мөнгө угаагчид дамжуулна. Ингэснээр чипийг бэлэн мөнгө болгон солих (дийлэнхдээ 5 хувь орчмын шимтгэлтэй) бөгөөд казиногоос мөнгө хожсон болгон харагдуулна. Ингэснээр мөнгөн тэмдэгт дээрх дугаараар мөнгө угаагч этгээдийг шалган тогтоох боломжгүй болдог.19. Үнэт эдлэлийг “бага үнээр худалдан авч, өндөр үнээр худалдах” зэргээр хуурамчаар наймаалцаж, мөнгө угаах. Эртний болон үнэт эдлэл, үнэ бүхий хадгалсан эд зүйлийг “бага үнээр худалдан авч, өндөр дүнгээр үнэлэн худалдах” хэлбэрээр мөнгийг хууль ёсны дагуу солилцоо болгон дансанд хийн мөнгө угаах гэмт хэрэг үйлдэгдэх болсон. Энэ төрлийн мөнгө угаах арга дийлэнхдээ авлигын шинжтэй байдаг.20. Сангаар дамжуулан мөнгө угаах. Цөөнгүй улс төрч, аж ахуйн нэгж, консорциум сан байгуулан хуурамчаар хандив өгөн татвараас зайлсхийдэг. Эсвэл гамшиг тохиолдсон нэрийдлээр өөрийн сан болон хувь хүний дансанд хандив цуглуулан хувьдаа ашигладаг. Мөнгө угаагч буяны сангуудыг ашиглан харилцан мөнгө шилжүүлэн улс дамнан мөнгө угаах тохиолдол их гардаг.21. Олон улсын шилжүүлэг байнга хийх (хуучин дансаа устгадаг), шууд улс дамнуулан зөөвөрлөх хэлбэрийн мөнгө угаах. Тодорхой хугацаанд хадгалж болдог шилжүүлгийн баримтыг ашиглан мөнгө угаана. Транзит хийх эсвэл гаалийн байгууллагад шалгуулахгүй нэвтрэх эрх бүхий этгээдийг ашиглан мөнгийг гадагш зөөвөрлөнө. Ингэхдээ ихэвчлэн 100-тын ам.долларын дэвсгэртийг ашигладаг.22. Бусдын хувийн мэдээллийг ашиглан мөнгө угаах. Мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан нууцаар данс нээн бохир мөнгийг тараан байршуулж, бусдын хараанд өртөхгүй байх боломжоо бүрдүүлдэг. Гэхдээ хувийн мэдээллээ алдсан этгээд банкны үйлчилгээ авахдаа данстай гэдгээ мэдэх эрсдэлтэй тул мөнгө угаагч бусдын хувийн мэдээллийг ашиглан дансаа гадаад улсад нээлгэдэг. Иймд хувь хүн өөрийн хувийн нууцыг алдагдахаас сэргийлж байх хэрэгтэй.23. Валютын харилцах данс ашиглан мөнгө угаах. Бага мөнгөн дүнгээр олон удаа хадгаламжид орлого хийж, гадаад улсад очин валютаар зарлагадан авна. Үүнийг “шоргоолжоор тоосго зөөлгөх” хэмээн нэрлэдэг бөгөөд бусдын хувийн мэдээллийг ашиглан данс нээлгэх аргатай хослуулан үйлддэг.24. Улс дамнасан гүйлгээгээр мөнгө угаах. Бодит бүтээгдэхүүнгүй үйлдвэрлэл үйлчилгээнд ихэвчлэн үйлдэгдэнэ. Гүйлгээний мөнгөн дүнг хуурамчаар үйлдэн хууль ёсны дагуу гадаад дахь брокерын дансанд шилжүүлнэ. Гадаад дахь дансаар мөнгөө хуваарилан анхны гүйлгээний мөнгөн дүнгээ засах, брокерын хөлс болон угаах мөнгөө гарган авна.25. Зөвшөөрөлгүй валют арилжаа эрхэлж мөнгө угаах. Үнэт эдлэлийн дэлгүүрт хууль бусаар валютын арилжаа эрхлэхээс гадна, бэлэн мөнгөөр нэр тэмдэглэдэггүй гадаадын чек авч хэрэглэгчдэд тараан, гадаадын дансанд хадгалуулна.26. Үндэстэн дамнасан аж ахуйн нэгжийн санхүүжилтийг ашиглан мөнгө угаах. Ихэвчлэн банк санхүү, даатгалын салбарт үйлдэгдэх бөгөөд их хэмжээний бэлэн мөнгийг гадагш зөөвөрлөдөг.27. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар мөнгө угаах. Бусдын нэрийг ашиглан үл хөдлөх хөрөнгө худалдан авна. Гүйцэтгэгч зах зээлийн үнээс 30-50 хувийн хөнгөлөлттэйгээр худалдан авч, бэлнээр тооцоог хийсэн болгон харагдуулна. Барилга ашиглалтад орохоос өмнө зах зээлийн үнийг 100 хувиар тооцон буцаалт хийнэ.28. Хуурамч зээлээр мөнгө угаах. Авлига, хээл хахуулиар үйлдэгдэнэ. Урт хугацааны вексель болон чекийг ашиглан зээлийн хэлбэрээр гуравдагч этгээдэд шилжүүлэн өгөх болон банкинд бэлэн мөнгө болгон хөрвүүлэн авна.29. Хуурамч дэвсгэртээр мөнгө угаах. Хуурамч дэвсгэрт ашиглан олон удаа бага дүнтэй худалдан авалт хийнэ.30. Дэлгүүрийн бэлгийн картыг ашиглан мөнгө угаах. Танил талаа ашиглан ямар нэгэн их дэлгүүрийн бэлгийн картыг их хэмжээгээр худалдан авч, аль нэг компанийн ажилчдад баяр болон тэмдэглэлт өдрөөр хангамж болгон тараах замаар үйлддэг. Бэлгийн картыг бэлэн мөнгөөр сольж болдоггүй онцлогтой.Үүнээс гадна хууль ёсны орлоготой нийлүүлэх, давхар нэхэмжлэх болон зээлийн карт ашиглах, валютын арилжаа, цахим сүлжээ, итгэлцлийн хэлбэрээр мөнгө угаах зэрэг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна хуульч, нотариат, нягтлан болон бусад мэргэжлийн хүнийг ашиглан мөнгө угаах, мөн санхүүгийн байгууллагыг ашиглах, ядуу буурай орны засгийн газрын төслөөр мөнгө угаах гэмт хэрэг дэлхий дахинд түгээмэл үйлдэгдэж, санхүүгийн дэг журмыг алдагдуулан улс орны хөгжилд ихээхэн хохирол учруулж байна.Мөнгө угаах гэмт хэрэг дэлхий нийтийг хамарсан, улам нарийн зохион байгуулалтын шинжтэй болж байгаа хэдий ч нөгөө талдаа олон улсын хууль сахиулах байгууллага, холбоодын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны уялдаа холбоо сайжирч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, тодорхойлох арга техник мөн хөгжиж байна.Иймд аливаа иргэн, аж ахуйн нэгж санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох эрсдэл өндөр байгааг анхаарч, санхүүгийн үйл ажиллагаагаа хууль ёсны дагуу, мэргэжлийн ёс зүйтэй явуулах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.Эх сурвалж: ТЕГ
2025/03/17
349
ТАНИН МЭДЭХҮЙ
Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд “Чингис хаан олон улсын үзэсгэлэнг нийтэд толилуулж эхэллээ.Үзэсгэлэнгийн нээлтэд хоёр улсын төрийн тэргүүн оролцлоо.“Чингис хаан” үзэсгэлэнг 2025 оны 03 дугаар сарын 10-наас 06 дугаар сарын 22-ныг хүртэл толилуулах бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 698 ширхэг үзмэр, эд өлгийн зүйлийг дэлгэжээ.  2023 онд Францын Нант хотноо, 2024 онд Улаанбаатар хотноо “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” нэртэйгээр гарсан үзэсгэлэнг ховор сонин үзмэрээр баяжуулан “Чингис хаан” нэртэйгээр дэлгэжээ.  Үзэсгэлэн нь Чингис хаан болон Монголын Эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүний эзлэх байр суурь, түүхэн үнэнийг танин мэдүүлэх, нүүдлийн соёл иргэншилт монголчуудын өв соёлын онцлогийг сурталчлах зорилготой юм.  “Чингис хаан” үзэсгэлэн нь Прага хотноо албан ёсоор анх удаа гарч байгаа бие даасан соёлын өвийн үзэсгэлэн бөгөөд хоёр улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үе эхэллээ.Нээлтийн үеэр мөн 2027 онд Прага хотноо 65 үзмэрээс бүрдсэн Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг хамтран зохион байгуулахтай холбоотой гэрээнд Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал Михал Лукеш нар гарын үсэг зурлаа.
2025/03/12
288
ТАНИН МЭДЭХҮЙ
Гал түймэр гарах шалтгааны 53,4 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй
Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 удаа буюу 53,4% иргэний санамсаргүй байдлаас, 5538 удаа буюу 36,2% цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4% бусад шалтгаанаас үүдэн гарсан байна.Иргэдийн санамсаргүй байдлаас үүдэн гарсан гал түймрийг дотор нь ангилж үзвэл лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 32,5%, ил задгай гал, үнс нурмаас 37,2%, пийшин, зуух, яндангийн цонолтоос 24,6% зэрэг шалтгаанууд ихэнх хувийг эзэлж байна.Өвлийн улиралд гарч байгаа гал түймрийн ихэнх хувь нь байшин, гэрт тохиолдож байгаа бөгөөд эдгээр объектод гарсан гал түймрийн дийлэнх шалтгаан нь пийшин зуухны яндангийн цонолтоос шалтгаалж байна. Мөн цогтой үнс нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлсийг халаах, гэсгээх зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал түймэр гарах тохиолдол өндөр байна.Цахилгаанаас үүдэн гарсан гал түймрийн 2559 удаа буюу 46,2% -ийг ашиглалтын буруугаас, 2021 удаа буюу 36,5%-ийг угсралтын буруугаас, 958 удаа буюу 17,3%-ийг техникийн гэмтлээс шалтгаалсан байна.Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй муу уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслүүдийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийж богино холбоос, шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг шалтгаанууд нь цахилгаан ашиглалтын нийтлэг шалтгаанууд болж байна.Мөн цахилгаан угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж, гүйцэтгэж байгаа нь угсралтын буруугаас үүдэн гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байна.
2025/02/21
360
ТАНИН МЭДЭХҮЙ
'Санан тунхаглах ирээдүй' Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, Отгонтэнгэр их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээн  /2025.02.09/ шилдгүүдээ тодруулж, өндөрлөлөө.Отгонтэнгэр их сургууль дээр гурван өдрийн турш үргэлжилсэн тус тэмцээнд нийслэл болон орон нутгийн 128 багийн 384 сурагчид оролцжээ.  Багууд “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцсэн байна. Тэмцээн эхний ээлжинд 64 багийг тодруулан хасагдах зарчмаар 32, 16, 8 багуудыг шалгаруулсаар шилдэг дөрвөн баг эцсийн шалгаруулалтад үлдсэн юм.Сурагчид үгийн хүч, ухааны цараа, логик сэтгэлгээ, багаар ажиллах ур чадвар, мэтгэлцэх соёл зэргээрээ ийнхүү өрсөлдөн тэргүүн байранд Б.Алтангэрэл, С.Баясгалан, Ө.Энэрэл нарын сурагчдын бүрэлдэхүүнтэЙ “Митос” баг шалгарлаа. Харин дэд байранд “Демократ”, гуравдугаар байранд “Сүүн зам” багууд тус тус шалгарсан байна.Мөн шилдэг илтгэгчээр “Их гурвал” багийн гишүүн М.Билгүүн тодорсон байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2025/02/11
300
ТАНИН МЭДЭХҮЙ
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
Аргын тооллын: 2025-02-10, Даваа гараг.   Билгийн тооллын 13, Сумъяа гараг.  Өвлийн адаг сарын 9 улаан мэнгэтэй, өглөгт охин одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:07-18:06. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
2025/02/10
314
ТАНИН МЭДЭХҮЙ
2025 оны Зурхайн онцлогууд
Ta бүхэндээ өөрчлөлт, эдгэрэл, шинэ өсөлт, энэрэн нигүүлсэхүй болон өнгөрсөн 9 жилийн сургамжийн төгсгөл болон орж ирж буй 2025 оны зурхайн онцлогуудаас товч танилцуулья.Хятад болон Солонгосчууд 1 сарын 29-нд Бумбын ордонд 09 градуст гарах 2025 оны анхны шинэ сарнаар Могой жилээ угтан авах гэж байна.Могой бол маш гүн гүнзгийгээр Хилэнцийн баруун ордны ордтой холбогддог хилэнцийн зарим шинжийг агуулсан тэмдэг байдаг. Энэ бол гүнзгий өөрчлөлт хийхэд маш сайн жил юм .2025 он маань модон барилдлагаар орж ирж байна.Ийнхүү бид модон луу жилээ орхиж, дахин модон могой жил рүү орсноор өнгөрсөн жилийн хүчирхэг дур булаам лууны энерги нь Могойн мэргэн бүтээлч, хувиргах эрч хүчээр солигдон 9-ийн тоонд захирагдан ирж байгаагаараа онцлог юм.2024 он дуусаж, шинэ он маань онгоцны ослууд болон галаар цочоож орж ирсэн ч хүчирхэг Тэнгэрийн ван гариг хүн төрөлхтөнг технологийн ертөнцийн цочролд оруулахаар бэлтгэж агаарын тэмдгүүдээр аялах замаа ийнхүү эхлүүллээ гэж үзэж байна. 2025 он бол эрхэм зорилгоо олох жил юм .Оны гол онцлох зүйлүүдийн нэг бол Ангараг гаригийн ухралт байлаа. Буд гариг ухрах талаар бид олонтоо сонсдог ч Ангараг гариг ухрах нь ховор тохиолддог бөгөөд хүчтэй мэдрэгддэг талтай. Ерөнхийдөө Ангараг гаригийн ухралт хоёр жилд нэг удаа тохиолддог.Ангараг гариг таны хувь зурлага дээр хаана, ямар ордуудаар дамжиж, хэрхэн байрлаж байгаагаас шалтгаалан амьдралдаа ямар нэгэн зүйлд эргэлзэж, бухимдаж эхлэх энергийг хүчтэй өгдөг.Мөн түүнчлэн шинэ төсөл, чиглэл эхлүүлэх оролдлого нь удаашралтай, эсвэл таны бодож байсан шиг үр дүнд хүрэхгүй байх мэт санагдаж эхэлдэг. Танд өөрчлөлт хийх талаар хүчтэй мэдрэмж, бодлууд орж ирнэ. Энэ үед урам зориг эрч хүчээ хаана үрээд байгаадаа маш сайн дүгнэлт хийвэл сайн байдаг.Арслангийн ордны 6 градусаар ухарсан Ангараг маань 1 сарын 6-наас эхлэн Мэлхийн ордонд ухарч, Мэлхийн ордны 17 градус дээр буюу 2 сарын 23-нд дуусаж чиглэлдээ орно. Үүний араас залгуулаад Сугар гариг маань 3 сарын 1-нээс 27-ны хооронд Хонины орд дээр, 3 сарын 27-ноос 4 сарын 12-нд Загасны ордуудаар тус тус ухарч эхэлж байна.Ромын хайрын Дарь эхийн нэрээр нэрлэгдсэн Сугар гариг маань хосуудын харилцаан дахь зарим удаан асуудлуудыг буцалгаж, тоосгон ханыг тань цохиж мэднэ. Найз нөхөд ,гэр бүлд ч энэ байдал хамаатай. Сугар гаригийн буцах аяллын үеэр зарлага хэрээсээ хэтэрч хэтэвч тань хоосорч мэднэ. Буруу, бодлогогүй зүйлд хөрөнгө оруулахаас сэрэмжлэвэл сайн. Зарим тохиолдолд хайр нь маш их зардал шаардаж мэднэ.Сугар гариг ухрах үеүдээр харилцаа холбоо, өөрийгөө үнэлэх асуудал, санхүүгээ эргэцүүлэн бодоход тохиромжтой. Тиймээс харилцаан дээр гэнэтийн шийдвэр гаргахаас болгоомжил .Зарцуулалтаа хяна. Мөн бэр гуйх, сүй тавих, хурим найрт таагүй үе байдаг. Tүүнчлэн бидний мэдэх Буд гариг маань 3-р сарын 15-29-нд Хонины орд дээр, 3-р сарын 29-4 -р сарын 7-нд Загасны ордуудад ухрах хөдөлгөөнөө хийх юм байна.Үүнтэй зэрэгцэн Далай ван, Санчир гаригууд Хонины орд дээр хавар буюу 5 сарын 25-наас эхлэн орж ирж, хоёулаа 2028 оны 4 сар хүртэл байрлах болно. Далай ван гаригийн хувьд 2025 оны 3 сарын 30-наас Хонины орд дээр орж ирэх гэж байна. Бүтээлч байдал болон төөрөгдлийн гариг гэдгээрээ алдартай Далай ван гариг маань сүүлийн 13 жилийн турш Загасны орд дээр байрлаж байсан. Энэ гаригийн нөлөө бидэнд зугтаж, үгүйсэх шаардлагагүйгээр үнэнтэй нүүр тулж зоригтойгоор зорилготойгоор эхлүүлэхийг хүсдэг.1861 оны 4 сарын 13-нд Далай ван гариг хамгийн сүүлд Америкийн иргэний дайн эхэлсний маргааш нь Хонины ордонд орж байсан түүхтэй. Энэхүү гариг маань 2039 оны 3 сар хүртэл үргэлжилнэ. Зурхайчдын үзэж байгаагаар Далай ван гариг Хонины ордонд шилжсэнээр бүтээлч байдал, шинэлэг байдлын үеийг авчирч чадахаас гадна боловсрол, санхүү, аюулгүй байдал зэрэг байгууллагуудад хурцадмал байдал нийгмийн өөрчлөлтөнд хүргэж болзошгүй юм гэж үзэж байна. Хүмүүс хил хязгаарыг давж шинэ санааг судлахыг хүсэж эхэлнэ.Түүхийн хувьд Хонины Далай вантай он жилүүдэд бослого тэмцэл, шашин хоорондох мөргөлдөөн, улс үндэстнүүдийн задрал, иргэний их бага тулаан, тэмцлүүдтэй их давхцаж ирсэн байдаг. Мөн түүнчлэн Зурхайн хувь зурлага дээрээ Хонины ордны Санчир гаригтай хүмүүсийн хувьд энэ жилийн 5 сараас эхлэн 28-29 жилд эргэн ирдэг Санчир гаригийн буцан ирэлттэй нүүр тулж байна.Энэ нь таны төрсөн зурлага дээр хаана хэрхэн байрласнаас шалтгаалан энерги нь нөлөөлөх болно.Хэрвээ та:1937 оны 4 сарын 25-1937 оны 10 сарын 17 1938 оны 1 сарын 14 -1939 оны 7 сарын 6 1939 оны 9 сарын 22 ноос 1940 оны 3 сарын 20 хүртэл 1967 оны 3 сарын 3 наас 1969 оны 4 сарын 29 хүртэл 1996 оны 4 сарын 7 ноос 1998 оны 6 сарын 9 хүртэл1998 оны 10 сарын 25 наас 1999 оны 2 сарын 28 хооронд төрсөн бол Санчир гаригийн эргэн ирэлт таарч байна. Эцэст нь хэлэхэд, зурхайн хувь заяаны зангилаанууд гэж нэрлэгдэж ирсэн зурхайн тэмдэглэгээ болох хоёр зангилаа маань 1 сарын 11-ний өдөр Загас-Охины ордны тэнхлэгт шилжиж, 2026 оны 7 сарын 26 хүртэл байрлахаар болж байна. Мөн 3 сарын 14-нд Охины ордны бүтэн сар хиртэлт болон 3 сарын 29-нд болох нарны хэсэгчилсэн хиртэлтүүд биднийг бас хүлээж байна.Мөн бидэнд аз од авчирч өргөжүүлэн тэлдэг Бархасбадь гариг маань 6 сарын 9-нд Мэлхийн орд дээр ирж халамж ,гэр бүл, харилцаа холбоо, сэтгэл хөдлөл болон сэтгэл санааны байдлыг сайжруулж, зөн совин зэрэгт онцгой ач холбогдол өгөхөөр орж ирж байна. Үл хөдлөх хөрөнгө ,хүүхэд асрах, өвөг дээдсээ хайрлаж асрах асрамжийн болон хүнсний үйлдвэрлэл зэрэг нь цэцэглэн хөгжиж чадна.Ийнхүү нийтдээ 2025 онд маань од гаригийн гол гэж үзэх 6 томоохон шилжилт хөдөлгөөн өрнөхөөр харагдаж байгаагаас тоймлон та бүхэндээ товч хүргэлээ.Та бүхэндээ Модон могой жилдээ амжилт бүтээл эрч хүч ,өөрчлөлт дүүрэн байхыг хүсье .Эх сурвалж: Зурхайн ертөнц
2025/01/21
5822