УЛС ТӨР
УЛС ТӨР
Бүх саналын хуудсыг гар аргаар тоолж, хяналтын тооллого хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ.Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав.
2024/07/01
448
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ сонгуулиар ард иргэд өнгөрсөн 30 жилийг дүгнэх гэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуулийн VIII тойргийн дөрөвдүгээр хэсгийн хорооны байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2323 сонгогч санал өгөх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш ес дэх удаагийн парламентын сонгуулиа өгөх гэж байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой байна. Нэгдүгээрт, салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй парламентыг Монгол Улсын түүхэнд бүрдүүлэх гэж байна. Энэ ч утгаараа сонгуулийн ирц өндөр байна гэж ажиглаж байна. Мөн хилийн чанадад байгаа монголчууд саналаа өгөх боломж бүрдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрдэмтэн судлаачид, үйлдвэрчний эвлэл, хувийн хэвшлийн төлөөлөл жагсаалтаар нэр дэвшин УИХ-д орж ирэх гэж байна. Нийт ард иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь ардчилал гэдэг бол ард иргэд төлөөллөө сонгох сонголт юм.Энэ удаагийн сонгуулийн хоёрдахь онцлог бол өнгөрсөн 30 жилийг ард иргэд дүгнэх гэж байна. Анх ардчилсан хувьсгал ялаад Санжаасүрэнгийн Зориг үг хэлж байсан. Тэрбээр нэгдүгээрт, улс эх орны эрх ашиг байх ёстой, дараа нь намын эрх ашиг байна. Энэ эрх ашгийн эрэмбэ дараалал алдагдвал ардчилал, парламентад итгэл суларч, төр иргэн хоёр хоорондоо үл ойлголцно гэж хэлж байсан. Харамсалтай нь энэ эрэмбэ дараалал, эрх ашиг эсрэгээрээ хэдэн жил явсан. Хувийн эрх ашгийн төлөө улс төрийн намыг ашигладаг, нам дамнасан бүлэглэл үүсэж, төрийн мөнгөөр Эрдэнэтийн 49 хувийг авахаас эхлээд эрх зүйт төрд байж боломгүй зүйл болсон. Сүхбаатарын талбайгаа дундуур нь хувааж худалдсан, С.Зоригийн хөшөөг ч худалдсан, ногоон байгууламжууд устсан, цэцэрлэг сургууль, эмнэлгийн талбай хууль бусаар хувьчлагдаж нийтийн эзэмшил рүү халдсан. Тийм учраас энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай, төр иргэн хоёрын итгэлцэл, урам зоригийн сэргэлт байгаасай гэж хүсэж байна.Хамтдаа нийслэл хотоо цэгцлэх, бүсчлэн хөгжих, шинжлэх ухааныг дээдлэх, инженерүүдээ сонсдог байх, парламент ард түмний дуу хоолой байх гэдэг утгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Өнөөдөр шинэ 30 жил эхэлж байна. Ард түмний төлөөлөл бүхий парламент хэрхэн ажиллахыг мөн улстөрийн намууд бодлогын мэтгэлцээнд тулгуурлаж ажиллахыг харах үлдэж байна. Ардчиллын хоёрдахь давалгаа эхэлж байна гэдэгт итгэж байна” гэлээ.
2024/06/28
343
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев, гэргий З.Мирзиёева нар “Куксарой” цогцолборын “Хүндэт зочдын төгөл”-д ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарилаа.Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистаны “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр тохирлоо.Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах зорилготой юм.Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн ордон “Куксарой” буюу “Хөх ордон”-ы “Хүндэт зочдын төгөл”-д тус улсад айлчилж буй гадаадын улс орны төр, засгийн тэргүүн нар мод тарьдаг уламжлал тогтжээ.
2024/06/26
426
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо.Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв.Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв.Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов.Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсныг сайшаав.Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй “Монгол-Узбекистаны бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов.Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа.Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн “Нура” оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв.Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв.Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо.Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.
2024/06/25
438
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймаг, Бэрх тосгонд Дулааны станцын нээлтэд оролцлоо
Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төслийг амжилттай хэрэгжүүллээ.Төслийн хүрээнд дулаан хангамжийн дэд бүтцийг цогцоор шинэчилж, дөрвөн км дулааны шугам, дулаан дамжуулах хоёр дэд төвийг ашиглалтад оруулж, барилга угсралтын ажил дуусаж, дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус станцын нээлтэд оролцлоо.Дулааны шинэ станц ашиглалтад орсноор:· 448 орчим айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагын дулааны эрчим хүчний хэрэглээг найдвартай тасралтгүй хангана.· Дулааны эрчим хүчний боловсруулалт хоёр дахин нэмэгдэнэ.· Орон нутагт 48 ажлын байр шинээр нэмэгдэнэ.Айл өрх, аж ахуйн нэгжийг төвлөрсөн дулаан хангамжид шинээр холбосноор уурын зуухны тоо цөөрч, агаарын бохирдол буурна.
2024/06/25
395
УЛС ТӨР
'Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр'-т гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар (2024.06.24) Ташкент хотноо хоёр орны албаны төлөөлөгчдийг байлцуулан “Куксарой” ордонд Дээд түвшний хэлэлцээ хийлээ.Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Шадар сайд Жамшид Абдухакимович Ходжаев нар Монгол Узбекистаны “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа.Хамтарсан хөтөлбөрийг үзэглэснээр хоёр улсын худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллах боломж бүрдлээ.Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсан бөгөөд талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, агаарын болон авто тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхээр тогтов.Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.
2024/06/25
438
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт ажиллах үеэрээ Өндөрхаан-Норовлин чиглэлийн авто замын ажилтай танилцлаа.Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130.6 км авто замын нэгдүгээр багц буюу Батноров, Норовлин сум чиглэлийн 68.6 км-ын эхний хэсэг 50 км хатуу хучилттай авто замын ажил бүрэн дуусаж хөдөлгөөн нээлээ.Автозамын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн удирдлагууд 68.6 км-ын эхний хэсэг болох 50 км авто замын ажил дууссан, 18.6 км замын ажил үргэлжилж байна. Гүйцэтгэл 94 хувьтай, 2025 оны аравдугаар сард бүрэн дуусна гэж танилцууллаа. Төслийн хугацаанд инженер техникийн ажилтан, машин механизмын оператор жолооч, туслах ажилчин нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй, 74 машин механизмаар замын ажлыг гүйцэтгэж байна.
2024/06/25
451
УЛС ТӨР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийхээр 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Ташкент хотноо хүрэлцэн ирлээ.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ташкент хотын “Ислам Каримов”-ын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, тус улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Н.Арзиев зэрэг албаны хүн угтан авав.Энэ өдөр Ерөнхийлөгч гэргийн хамт “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Төлөөлөгчдийг “Тусгаар тогтнолын хөшөө”-нд хүрэлцэн ирэхэд Узбекистан Улсын Төрийн хүндэт харуул жагсаж угтлаа.Цэцэг өргөсний дараа Түүхийн музейн захирал Ж.Исмаилова дурсгалын хананд сийлсэн Узбекистан Улсын түүхийг товч танилцууллаа.Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын хооронд 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд болж буй анхны төрийн айлчлал юм.
2024/06/24
284
УЛС ТӨР
Монполимет группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Олон зуун ажилчид маань ажлын байргүй, орлогогүй тэсэрч байна
Монполимет группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг баривчлан түр саатуулаад сулласан хэдий ч түүний компаниуд руу чиглэсэн хяналт шалгалт, дарамт шахалт үргэлжилсээр байгаа аж. Энэ талаар түүний охин Н.Мөнхнасан өөрийн сошл хуудсанд бичсэн байна. Тэрбээр "Хувийн хэвшлийн компанид төрийн аудит орж болдог л юм байх даа? Шинжээчдийн асуултууд нь Хөгжлийн банктай огт хамааралгүй хувь хүн рүү, шал өөр хэрэг үүсгэхэд чиглүүлсэн асуултууд ирсэн байх юм.. ямартай ч хурдхан шалгуулчихаад үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна! Гэтэл хааж лацдаад 15 хонолоо...Олон зуун ажилчид маань ажлын байргүй, орлогогүй тэсэрч байна. Бүх компаниудад татварын шалгалтууд орсон бол өчигдөр АТГ-аас дахин аудит оруулах юм байх. Ингэхдээ үүсгэн байгуулагдсан он цагаас хойшхи хувь хүмүүсийн данс тооцоо үйл ажиллагааг шалгах юм байх. Бусад ЖДҮ, зээлээ огт төлөөгүй, хууль зөрчин барьцаагүй зээл авсан нөхдүүд, нүүрсний хулгайчдаа ингэж шалгахгүй нь маш харамсалтай! Ардчилсан улсад хүн хувийн өмчтэй байх эрхтэй, түүнд төр нь ингэж дураараа халдаж болох уу??" гэжээ.
2024/06/20
573
УЛС ТӨР
Төрийн албаны тусгай шалгалт зургаадугаар сарын 19-ний өдөр Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 11:00 цагаас эхэлнэ
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын зургаа, гүйцэтгэх албан тушаалын 35, нийт 41 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагт дууссан. Шалгалтад нийт 39 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 176 дугаар тогтоолоор байгуулсан комисс хуралдаж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын гурван сул орон тоонд тав, гүйцэтгэх албан тушаалын 12 сул орон тоонд 18 албан хаагч, иргэний бүртгэлийг тус тус хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 23 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгч, өрсөлдөнө. Шалгалт зургаадугаар сарын 19-ний өдөр Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 11:00 цагаас эхэлнэ.
2024/06/19
474
УЛС ТӨР
Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлгээр нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэв.Нийслэл энэ онд багтаан үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол улсын Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ. Нийслэл үнэт цаас арилжаалж, дараах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх юм.Үүнд:Эрчим хүч хуримтлуурын станцын ажилАшиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажилГэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэх гадна инженерийн шугам сүлжээний ажилАвто зам замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтыг нэмэгдүүлэх,Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг санхжүүлнэ.Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил хот, нийтийн аж ахуйн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн. Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Хэмнэсэн 25 тэрбумаа хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай зарлагдаад явж байна. Энэ жил бид нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байна. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг хэлье” гэв. Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон төлөөлөгчдийн саналыг тусган, төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа.Мөн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан юм.
2024/06/19
553
УЛС ТӨР
Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв.Хоёр орон газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч баялаг өв, соёл уламжлал зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоотойг онцоллоо.Элчин сайд Вецоп Намжил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 12 жилийн дараа Монгол Улсад хавсран суух анхны Элчин сайдаар томилогдсондоо баяртай буйгаа илэрхийллээ.Цаашид улс төр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахаа хэллээ.Монгол Улс, Бутаны Хаант Улс хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
2024/06/18
529
УЛС ТӨР
'Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай' Улсын Их Хурлын 2023 оны 112 дугаар тогтоолын танилцуулга
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан бөгөөд үүнийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.4, 12.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын аймгийг долоон, нийслэлийг зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулахаар тогтоов.Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг, 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг, 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг, 6 дугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоолоо.
2024/06/17
487
УЛС ТӨР
Жендэрийн үндэсний хорооны МЭДЭГДЭЛ
Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлэх ээлжит сонгуулийн энэ чухал цаг мөчид нэр дэвшигчид тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим ноцтой зөрчигдөж, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хүний эрх эрх чөлөөнд халдах байдал түгээмэл гарч буйг онцгой анхаарч таслан зогсоохыг уриалан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Хороо, түүний ажлын алба нь жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу өрнөж буй сонгуулийн сурталчилгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд харш байгааг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхааран шүүмжлэлтэй хандаж буйг онцлон тэмдэглэж байна. Сонгогч түмэн олон, нам эвслүүдийн дэмжигч нарт сонордуулах нь: 2011 оны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх хэмээн тодорхойлсон. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглож энэ нь гуравдагч этгээдэд мөн хамаарахыг хуульчилсан. 2021 оны Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.12-д зааснаар “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл байх бөгөөд “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл юм. Уг мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахаар хуульчилсан. 2015 оны Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 14.1 дүгээр зүйлд хүнийг … хүйс, … бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, 14.8 дугаар зүйлд сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол тус тус ял шийтгэхээр заасан байдаг. Иймд олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг дээдэлж, хүн хоорондын харилцааны уламжлалт болон дэлхий нийтийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, түүний дотор эмэгтэй нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, улс төрийн сонгогдох эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, хүний хувийн болон эмзэг мэдээллийг олон нийтэд түгээн тархааж байгаа хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг, хууль дээдлэх иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна. ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
2024/06/14
817
УЛС ТӨР
Төсвийн хөрөнгө оруулалтын чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулна
НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн талаар санал солилцсон юм.Эл төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зүгээс нийслэлийн төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлэх бөгөөд ногоон, тогтвортой, уян хатан, хүртээмжтэй, чанартай дэд бүтцэд үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх аж.Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга Л.Хосбаяр уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх, үр ашиг болон үр өгөөжийг сайжруулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сангийн Яам болон Азийн хөгжлийн банк хамтран нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг publicinvestment.gov.mn системд холбосон. Цахим системд холбогдсонтой холбоотойгоор техникийн туслалцаа үзүүлэх, алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор сургалтад хамруулах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв. Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан “Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн болон бусад салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болсон. Уг төслийн хүрээнд нийслэлийн харьяа төрийн байгууллагуудад мэдлэг, техникийн туслалцаа үзүүлснээр хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн систем болон чадавх бэхжин, хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар аргачлал сайжирч, орон нутгийн хөрөнгийн удирдлагын систем боловсронгуй болно” гэлээ.
2024/06/14
429