УЛС ТӨР
УЛС ТӨР
Монгол банкны Ерөнхийлөгч ‘Хөгжлийн санхүүжилтийн форум’-д оролцож, илтгэл тавилаа
АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Олон улсын санхүүгийн аюулгүй байдлын сүлжээн дахь системийн асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий “Хөгжлийн санхүүжилтийн форум”-д Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцож, “Тогтолцооны асуудлуудыг шийдэх нь” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Тэрбээр хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын эдийн засгийн сүүлийн жилүүдийн нөхцөл байдал, тулгарсан сорилтууд, цаашдын төлөвийн талаар мэдээлэл өглөө. 2020 онд цар тахлаас шалтгаалж эдийн засаг 4.6 хувиар буурч, 2022 онд нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотойгоор инфляц 17 хувьд хүрсэн тухай, геополитикийн хурцадмал байдал нь импортын төлбөрийг шийдвэрлэхэд хүндрэл учруулж, өндөр хөгжилтэй орнуудын бодлогын хүүгийн өсөлт нь Монгол Улсын дотоодын санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлснийг дурдлаа. Мөн валютын ханшийн хэлбэлзэл болон гадаад зээлийн өртгийг нэмэгдүүлэхэд хүргэсэн тухай, түүнчлэн санхүүгийн салбарын тодорхойгүй байдал нь бүхэлдээ эдийн засагт үзүүлэх гадаад цочролын нөлөөг нэмэгдүүлсэн талаар дурдаад, хэдийгээр дээрх бүх сорилт, бэрхшээлүүд байсан ч цар тахлын улмаас үүссэн зогсонги байдлаас Монгол Улсын эдийн засаг олон талт болон дотооддоо авч хэрэгжүүлсэн бодлогын хэд хэдэн арга хэмжээнийхээ үр дүнд дахин сэргэж, 2023 онд 7 хувиар өссөн тухай ярив.Түүнчлэн, Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрөгч оны эцэс гэхэд түүхэн дээд хэмжээнд хүрсэн ч Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв гадаад секторын үйл явцаас ихээхэн хамаардаг тул олон талт хамтын ажиллагаа нь эдийн засгийг сэргээх, хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэвээр байгааг онцоллоо.
2024/04/25
435
УЛС ТӨР
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн, “Улаанбаатар хотын бонд босгох талаар болон нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, нийслэлийн замыг сайжруулах, явган хүний болон дугуйн замын сүлжээг нэмэгдүүлэх, инженер, техникийн чиглэлийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна” хэмээлээ. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай Улаанбаатар хотын бондыг санхүүжүүлэх төсөл болон цаашдын олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой ба цаашид ч үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
2024/04/25
446
УЛС ТӨР
Цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын сүлжээнд нэгдэн орж, батламж гардан авлаа
Монгол Улсын цагдаагийн байгууллага G7 24/7 цахим гэмт хэрэгтэй тэмцэх Олон улсын сүлжээнд нэгдэн орж, батламж гардан арга хэмжээ /2024.04.24/ Эрүүгийн цагдаагийн албаны байранд зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Сэргэлэнбаатар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоэл Ортез болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Арга хэмжээний хүрээнд АНУ-ын Хууль зүйн яам, БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын төлөөлөл, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын хэлтсийн Хууль Сахиулах болон Аюулгүй байдлын атташе ноён Жоэл Ортез болон бусад албаны хүмүүсийн хамтаар хүрэлцэн ирж, Монгол Улсын цагдаагийн байгууллагад батламж гэрчилгээг гардуулан өглөө. Цагдаагийн байгууллага энэхүү сүлжээнд нэгдэн орсноор 2024 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
2024/04/25
451
УЛС ТӨР
‘20 минутын хот’ стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 ны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэХот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай болон эдгээр хуулийн төсөлтэй дагалдан боловсруулсан хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрх зүйн эдгээр шинэчлэл нь “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг стандарт руу чиглэх ёстойг Ерөнхий сайд Засгийн газрын хуралдааны үеэр онцоллоо.Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар-Улсын зэрэглэлтэй болон орон нутгийн зэрэглэлтэй хот, түүнчлэн тосгоны өөрийн удирдлагыг шинэчлэн зохион байгуулах, тэдгээр нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харилцаанд оролцох эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалт хэрэгжиж, хууль хоорондын уялдаа хангагдаж, хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ;-Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар суурин газруудыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгон болгон байгуулах асуудлыг дэс дараалалтай хэрэгжүүлэх боломж бүрдэнэ;-Улсын зэрэглэлтэй 4 /Дархан, Эрдэнэт, Багануур, Налайх/ хотыг, орон нутгийн зэрэглэлтэй 38 хотыг /нийслэлд 8, аймгуудад 30/, мөн дагуул хоёр хотыг байгуулж, бие даан хөгжүүлнэ;-Хот, тосгон нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээс тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэнэ;-Хот, тосгон өөрийн оршин суугчдадаа төрийн үйлчилгээ буюу гагцхүү засаг захиргааны нэгжээр дамжин хэрэгжих үйлчилгээг хот, тосгоноор дамжуулан хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулна;-Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас тодорхойлсон бүсчилсэн хөгжлийн болон Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, Хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна. “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий хүрээнд хэрэгжүүлэх таван их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд хэрэгжүүлэх таван (тав) их наядын “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа.“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлж, оролцогчдыг уялдаа, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүргийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хурдасгуур төв”-д хариуцуулж, шаардагдах нэмэлт зардлыг Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт зохицуулалт хийх замаар санхүүжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн бий болж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын хөдөлмөрийг хорших, малчдын хоршоог олноор байгуулах, хоршоодыг төрөөс дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх нь зүйтэй гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулжээ. Хоршоогоор дамжуулан малчин өрхийн амьжиргааг дэмжих, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэЭм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн. Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна. Онцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар танилцуулавОнцгой байдлын байгууллагад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.-“Монгол Улсад зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшгийн бэлэн байдлыг бэхжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх, -Улсын нөөцийн хүнсний бүтээгдэхүүн болон газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах байгуулах төслийн санхүүжилтийг шийдвэрлэх, -Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн сургалт, хөгжлийн төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийн хангалтын төсвийг үе шаттай нэмэгдүүлэх -Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын 50-70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цаашид салбарын албан хаагчдыг түрээслээд өмчлүүлэх орон сууцны хөтөлбөрт үе шаттай хамруулах, -Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутаг дахь гал унтраах, аврах ангийн зарим барилгыг шинэчилж барих нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх-Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу аймаг, нийслэл, сум дүүрэгт гал унтраах, аврах анги, эрэн хайх, аврах салбар бүлгийг шинээр байгуулах асуудлыг үе шаттай шийдвэрлэх саналыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Товч мэдээ· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.· Улаанбаатар хот, аймаг, сумд болон улсын чанартай зам дагуу байршилтай, шатахуун түгээх 592 станцын стандартад нийцээгүй нүхэн жорлонг ариун цэврийн эко байгууламжаар шинэчлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг ЗГХЭГ-т даалгав. · Хүн малын халдварт өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийг ирэх тавдугаар сарын 15-ны дотор улсын хэмжээнд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, БОАЖ, ХХААХҮ-ийн сайд нарт тус тус үүрэг болголоо.
2024/04/25
367
УЛС ТӨР
Хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш буюу Парламентын дарга Нурланбек Шакиев манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны парламентын тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа хамтын ажиллагааны комиссын дүрэмд гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар “Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенешийн хамтын ажиллагааны комиссын дүрэм”-д гарын үсэг зурцгаасан юм. Уг комиссын дүрмийг үзэглэснээр талууд цаашид олон талт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, хөгжүүлэхээ харилцан нотоллоо. Мөн ёслолын ажиллагааны үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар ноос импортлох нөхцөл харилцан зөвшөөрөх тухай мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг солилцов.Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн бүлгийн дарга Б.Бейсен, Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, Т.Аубакир, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/24
457
УЛС ТӨР
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиевыг (2024.04.23) жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэт зочны хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 2024 оны дөрөвдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Жогорку Кенешийн дарга Н.Шакиев Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүлээн авч уулзана. Түүнчлэн энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” II чуулга уулзалтад хүндэт зочноор оролцож, илтгэл тавих юм.Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Жогорку Кенешийн дарга Н.Шакиев нар маргааш (2024.04.24) Чингис хаан музейд болох “Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний түүхийн музейн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцож, “Киргиз ард түмний Чингис хаан ба түүний хойч үеийн түүхэн холбоо” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцоно. Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд Монгол, Киргизийн хоорондын улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бататгахад чухал хувь нэмэр оруулах юм. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2024 оны хоёрдугаар сарын 27-ноос 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр талууд хоёр улсын парламентын байнгын зөвлөгөөний механизм байгуулах тохиролцоонд хүрсэн билээ. Хоёр улс 1992 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаатай гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/24
424
УЛС ТӨР
ХЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, ХЭҮК-ын тайлан, илтгэлийг сонслоо
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны (2024.04.23) хуралдаан 10 цаг 54 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, найман асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
Эхлээд “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав. “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын төслийн санал боловсруулах ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн Тамгын газрын төлөөллийг оролцуулан байгуулсан. Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод тусгах саналыг боловсруулж 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд уламжилсан байна. Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх” гэсэн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ирүүлсэн саналыг үндэслэн “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах, Байнгын хорооны санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Д.Ганбат, Б.Энх-Амгалан ажиллажээ. Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд ажлын хэсэгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүх, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын хуульчдын холбооны төлөөлөл ажилласан байна. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэгт 5 удаа хуралдаж дээрх тогтоолын болон хавсралтын төслийг бэлтгэжээ.
Тогтоолын төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг байх нь зүйтэй хэмээн үзэж нийтдээ 766.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 7 зорилго, 16 зорилт, 79 арга хэмжээ, 103 шалгуур үзүүлэлт бүхий урт хугацааны хөгжлийн баримт бичгийн төслийг боловсруулсан хэмээн Л.Мөнхбаатар дарга танилцууллаа. Тухайлбал, шүүхэд мэдүүлэх иргэний эрхийн баталгааг хангаж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангаж, хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, шүүх мэдлийн байгууллагын захиргааны менежментийг хөгжүүлэх, шүүхийн хүний нөөцийн чадавхын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тасралтгүй хөгжүүлэх, шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тохирсон тогтвортой, урьдчилан тооцоолсон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг цогцоор нь тусгасан байна. Тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал сайжирч, шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшлэх, иргэн шүүхэд хандахад нэхэмжлэлийг олон дахин буцаадаг хүндрэл чирэгдэл арилж, иргэний шүүхэд мэдүүлэх эрх баталгаатай хэрэгжих ач холбогдолтой гэв. Шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлын түвшинд тогтмол үнэлгээ хийж шүүгчийн баримтлах ёс зүйн хэм хэмжээг бий болгох юм байна. Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоо улам боловсронгуй болох аж. Шүүгчийн хараат бус бие даасан байдал хангагдаж, хариуцлагатай шүүх төлөвшинө хэмээн үзжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахимжилт бүрэн нэвтэрч, шүүхийн үйлчилгээний шуурхай байдал чанарт ахиц гарна гэлээ. Шүүхийн шийдвэрийн судалгааны эргэлтийг сайжруулах зорилгоор нийтэд нээлттэй байршуулсан 500 мянга гаруй шүүхийн шийдвэрийн цахим санд боловсруулалт хийх хиймэл оюун ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх аж. Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, шүүхийн дотоод мэдээллийн урсгалыг ил тод байлгах, ашиглах, хуульд заасны дагуу түгээх боломж бүхий программ хангамж нэвтрүүлэх юм байна. Мөн шүүхийн захиргааны байгууллага хүний нөөцийг шилж олох, сонгон шалгаруулах, тогтвортой ажиллуулах эрх зүйн үндэс бүрдэнэ хэмээн ажлын хэсэг үзжээ. Шүүгчийн ачааллын зохист хэмжээнд нийцүүлэн орон тоог бодитой тогтоох эрх зүйн орчин хөгжиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар дээшлэхийн сацуу шүүхийг стандартын байр, барилга байгууламжаар үе шаттайгаар хангах боломж бүрдэж аж. Шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор шүүхийн зардлыг бүхэлд нь, шүүхийн үйл ажиллагааны зардлын тодорхой хэсгийг үр дүнд суурилан санхүүжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх юм байна.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Шүүгчдийн ажлын байрны нөхцөл, шүүгчдийг гадаад улс орнуудад туршлага судлах боломжийг бүрдүүлэх асуудлыг төсөлд тусгасан талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс хариулахдаа “Нэг байранд гурван шүүх үйл ажиллагаа явуулж байгаа газар бий. Төсөлд шүүхийн 43 байрыг шинээр барих 459 сая төгрөгийн тусгасан. Төсвийг шийдвэрлэх холбогдох шийдвэрийг гаргасан тохиолдолд 2-3 жилийн дотор байрны асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бий” гэв. Шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг баталгаатай эдлүүлж, үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг дээшлүүлэх зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд үүний тогтолцоо болох шүүгч нарын мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх, мэргэшүүлэх асуудлыг ирэх 10 жилийн хугацаанд үргэлжлэхээр төсөлд тусгасан гэлээ. “Шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх” 2 дахь зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 9.2 тэрбум төгрөгийг 10 жилийн хугацаанд зарцуулахаар төлөвлөсөн хэмээн ажлын хэсэг хариуллаа. Шүүхийн баримт материалын цахимжуулалттай холбоотой асуудлаар Н.Алтанхуяг гишүүн байр сууриа илэрхийлсэн бол шүүхийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулахын зэрэгцээ шүүгчийн шийдвэрийн талаарх мэдээлэл, тайлбарыг мэргэжлийн тайлбарын хамтаар иргэдэд тухай бүр мэдэгдэж, үйлчилгээ үзүүлэх, мөн шүүхийн захиргааны ажилтнуудын цалин хангамж, нийгмийн асуудлыг анхаарч байх саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хэлж байв. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх заалт хэрэгжүүлэхээр тусгасныг онцлон сайшааж байсан. Шүүхийн цахимжуулалт, түүнтэй холбоотой хүний нөөцийн асуудлыг Ц.Сэргэлэн гишүүн хөндсөн.
Ийнхүү гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Б.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэх саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргаж, гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн юм. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах” гэсэн 42 дугаар зүйлийн дагуу эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Гишүүд төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн. Дараа нь Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төслийн талаар хуралдаанд танилцуулсан.
“Монгол Улсын хөгжлийг боомилон сааруулагч, ард түмний жаргалтай амьдралаас хулгайлагч хүчин зүйл болсон авлигатай тэмцэх, түүний шалтгаан нөхцөлийг арилгах нь Та бидний эрхэм зорилго” хэмээн тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцлоод тийм ч учраас 2023-2024 оныг Засгийн газраас авлигатай тэмцэх жил болгон зарласан гэв. Энэ хүрээнд авлига албан тушаалын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөлийг арилгаж, бүх шатад авлигатай тэмцэн, хүний эрхийг хангаж, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Засгийн газраас хууль эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод болгон, иргэд олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэв. Засгийн газраас нэн тэргүүнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах өөрчлөлтийг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь батлагдаж, одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгааг дурдав. Авлигатай тэмцэх гол арга замын нэг нь төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал гэдгийг тэрбээр онцлоод “Энэ хүрээнд Улсын Их Хурал Бүртгэлийн багц хууль, Цахимын багц хууль болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг зохион байгуулан амжилттай хэрэгжүүлж ажилласан” гэв. Үүний үр дүнд Монгол Улс НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр 18 байраар урагшлаад байгаа аж. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дууссантай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинэчлэн баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газраас боловсруулсан бөгөөд төлөвлөгөөний төсөлд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан 11 зорилго, 48 зорилтыг хангах чиглэлээр 2023-2030 онд 295 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан ба төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээлэл, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаанд түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлснээр авлигагүй төр-нийгмийг цогцлоож, шударга ёсыг тогтоон, ард түмний алдагдсан боломж эрхийг сэргээхэд хувь нэмэр оруулна гэж үзсэн байна.
Улсын Их Хурлын тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт мэдээлэл авсан юм. Төслийг дэмжиж байгаагаа Ц.Мөнхцэцэг гишүүн илэрхийлээд, сонгуулийн зардлыг бууруулах, улс төрийн санхүүжилтийг ил тод болгохын ач холбогдлын талаар хэлж энэ талаарх нарийвчилсан заалтуудыг тусгах санал хэлж байлаа. Түүнчлэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй асуудлаар ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд хэлэлцүүлэгт оролцуулахгүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулахгүй байх шаардлагын талаар тайлбарлав. Иймд ашиг сонирхлын зөрчлийн талаар зохицуулалтыг энэхүү хөтөлбөр төдийгүй бусад хууль тогтоомжид илүү нарийвчлах тусгах санал хэлсэн. Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар “Нийгэмд авлигыг таслан зогсоох ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг зөвхөн ажлаас нь халаад зогсохгүй гэмт хэрэгт нь тохирхох ялыг оногдуулах нь зүй. Тиймээс бүх шатанд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэх боломжийг хаах, улмаар таслан зогсоох нь гол зорилго” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ийнхүү гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцав
Үргэлжлүүлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар сонслоо. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийсэн байна. Тамгын газар дээрх төслүүд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуультай нийцэж байгаа эсэх, төслийн зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, төслийн хэрэгжих боломжийн талаарх дараах эрх зүйн дүгнэлтийг гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатар танилцууллаа.
Тэрбээр Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцтой нийцэж байгаа эсэх, хуулийн төсөл бусад хууль тоггоомжтой болон төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо нийцэж байгаа эсэх болон төслийн хэрэгжих боломжийн талаарх эрх зүйн дүгнэлтийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хуулийн үйлчлэх хүрээ буюу шүгэл үлээгч нь зөвхөн төрийн албан тушаалтнуудтай холбоотой нийтийн ашиг сонирхлын эсрэг үйлдлийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргана гэж мэдээллийн хүрээ хязгаарыг хумьсан нь, мөн Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасан төрийн нууцыг хамгаалах ажилтан, танилцах эрх бүхий этгээдийн танилцсан төрийн нууцад хамаарах мэдээлэл нь уг хуулийн харилцаанд үйлчлэхгүй байхаар тусгасан нь дээр дурдсан Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцтой бүрэн нийцэхгүй байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг даган биелүүлж, хуулийн төслийн хэрэгжих боломж, хүрээ хязгаарыг нээлттэй болгох, шүгэл үлээгч нь төрийн болон албаны нууцад хамаарах асуудлаар мэдээлэл гаргасан тохиолдолд хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй бус харин энэ талаарх зохицуулалтыг уян хатан болгож боловсруулах шаардлагатай гэжээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн мэдээлэл хүлээн авах, нууц хадгалах тогтолцоог бэхжүүлж, энэ төрлийн гэмт хэргийг илчилсэн, мэдээлсэн хүнийг хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг сайжруулах бодлогын хүрээнд гаргасан Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52, 2021 оны 12 дугаар тогтоолуудад нийцүүлж хуулийн төслийг боловсронгуй болгох шаардлагатай гэжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд заасан хуулийн төслийн агуулгад тавигдах нийтлэг шаардлагыг хангах, шаардлагатай тохиолдолд бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарчмыг баримтлан Авлигын эсрэг хууль болон төслийн зүйл, хэсэг, заалт хоорондын зөрчлийг арилгах шаардлагатай гэсэн эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Ж.Болдбаатар танилцуулсан.
Энэхүү эрх зүйн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Б.Болдбаатараас хариулт авав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Байгууллагын нууцыг тодорхойлох хуулийн зохицуулалт нь иргэний мэдэх эрхийг хязгаарлаж байгаа гэдэгтэй санал нэг байгаа бөгөөд энэ хүрээ хязгаарыг цэгцлэх шаардлага бий, харин төрийн болон нууцын асуудлаар шүгэл үлээхтэй холбоотой асуудлыг нарийвчлан үзэх нь зүйтэй бөгөөд талуудтай нягт хамтран ажиллаж, сайтар хэлэлцэн зөвшилцөх шаардлага бий гэдэг байр суурийг Б.Энхбаяр гишүүн илэрхийлж байсан. Шүгэл үлээгчийн мэдээллийг шалгах явцад тухайн мэдээллийн дагуу шалгагдах этгээдийн эрх ашгийн талаар ямар ч зохицуулалт төсөлд байхгүй байгааг Б.Энх-Амгалан гишүүн онцолж, хэрэв буруугүй нь тогтоогдвол үүссэн үр дагаварыг хэрхэх талаар анхаарах шаардлагын талаар хэлсэн. Д.Цогтбаатар гишүүн шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг тодорхойлох нь зүйтэй ч эрсдэлээ тооцох ёстой хэлж байсан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар ийнхүү сонслоо. Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Л.Мөнхбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар ажиллана.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцлээ
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хуралдаанаар хэлэлцэж, энэ талаар Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн танилцуулсан. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцоор баталгаажуулсан аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эс үгүй бол тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээг хийж байгаа гэв. Тодруулбал, хүн өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй нөхцөл байдалтай 800 орчим газарт давтагдсан тоогоор жилд 100 мянга орчим иргэн урт, богино хугацаагаар байрлаж байгааг холбогдох байгууллагуудаас авсан статистик дүн мэдээнээс тодорхойлжээ. Үүнээс нэн тэргүүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гал тууралтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн 37 мянга гаруй хүнд тогтмол хяналт, шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн байна. Тайлант хугацааны хяналт шинжилгээний хүрээнд 48 газарт өөрийн хүсэлтээр гарч байх боломжгүй нөхцөлд байгаа 9542 хүнээс олон улсын жишиг стандарт, дотоодын хууль эрх зүйн орчны онцлогт уялдуулан боловсруулсан асуумж авчээ. Түүнчлэн хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдсон баривчлагдсан 675 хүнтэй ганцаарчилсан ярилцлага хийж, 337 ажилтан, алба хаагчтай хүсэлтийнх нь дагуу уулзаж, 2739 хүнд зөвлөгөө өгч харьяаллын дагуу 66 гомдлыг шилжүүлэн шалгуулсан байна. ШШГЕГ-ын харьяа төв,орон нутагт байрлах нээлттэй, хаалттай хорих анги, цагдан хорих анги байр, төв, баривчлах байр, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага, цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн эрүүлжүүлэх, түр саатуулах байр, баривчлах байр, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асрамжийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, цэргийн сахилгын байр зэрэг хуулиар харьяалуулсан бүх газарт очиж сургалт, сурталчилгаа явуулж, 25 зөвлөмж хүргүүлэн биелэлтийг тооцсон дүнг талуудад болон олон нийтэд мэдээлсэн байна.
Үргэлжлүүлэн тэрбээр ШШГБ-ын алба хаагчдын цалин, нийгмийн асуудлаарх шийдвэрийн хэрэгжилт, хорих ял эдэлж буй хүмүүсийн эргэлт, уулзалтыг цахимаар зохион байгуулдаг болсон, хорих ял эдэлж буй хүмүүсийг “улаан шугам”-д шаардлагагүйгээр суулгах зөрчлийг таслан зогсоосон, хорих ял эдэлж буй хүмүүсээс албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлыг шуурхай шилжүүлдэг болсон зэрэг онцлох үр дүнг танилцуулав. Үргэлжлүүлэн ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, СЭМҮТ-д хийсэн хяналт, шинжилгээний талаар тайланд дурдагдсан мэдээллийг танилцууллаа. Нийт иргэд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллага албан тушаалтанд шилжүүлэн шалгуулсан талаар мөн дэлгэрнгүй танилцуулсан. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд анх үйл ажиллагаа эхэлж байхад 6 гомдол ирж байсан бол өнгөрсөн жил нийт 66 гомдол мэдээлэл ирснээс эрүү шүүлтийн улмаас хохирсон талаарх мэдээлэл зонхилжээ. Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн тэдгээр гомдол мэдээллийн дагуу эрх нь зөрчигдсөн гэх 19 иргэнтэй биечлэн уулзаж эрх зүйн туслалцаа үзүүлэн, зарим санал хүсэлтийг эрх бүхий албан тушаал дээр даруй шийдвэрлүүлсэн байна.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гурван багц саналыг Байнгын хороонд танилцуулж буйгаа Комиссын гишүүн Я.Цэлмэн танилцууллаа.
Тайлангийн хүрээнд Монгол Улсын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтын талаар Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц түүний нэмэлт протоколд нийцүүлэн эрх зүйн одоо зохицуулалтыг боловсронгуй болгох; Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн эмэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах чиглэлээр ахмад настанд төрөлжсөн асрамжийн үйлчилгээг үзүүлэх, Монгол Улсын Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд заасан сэтгэцийн эмгэгтэй хүний асрамжийн үйлчилгээг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж төрөлжсөн асрамжийн бүтэц бий болгох; Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно гэсэн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хууль Монгол Улсын олон улсын гэрээ конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийдэхийн эсрэг конвенцын 22 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл хийж НҮБ-ын Эрүү шүүлтийн эсрэг хороонд уламжлах асуудлыг холбогдох журмын дагуу судлан шийдвэрлэх гэсэн саналуудыг Байнгын хороонд танилцуулав. Дараа нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсээс хийсэн үнэлгээг тус хэлтсийн дарга Г.Болорсүх танилцуулсан бөгөөд 10 зөвлөмж гаргасан гэв.
Энэхүү тайлан, түүнд хийсэн үнэлгээний талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нар асуулт асууж, Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав. Түүнчлэн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр санал хэлсэн юм. Үүгээр Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
Үргэлжлүүлэн Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. Байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийн “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилт, нөхцөл байдал”, “Боловсролын салбар дахь хүний эрхийн нөхцөл байдал”, “Хүүхдийн эрхийн зарим асуудал”, “Гэр бүлийн хүрээн дэх жендэр ба хүний эрхийн асуудал”, “Иргэний нийгэм болон байгаль орчны чиглэлээр ажилладаг хүний эрх хамгаалагчдын эрхийн хэрэгжилт”, “Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрх”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс, шийдэл” гэсэн 7 бүлгийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцсэн. Энэхүү хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн дээрх 7 бүлгийн дүгнэлт болон Хүний эрхийн Үндэсний Комиссын шаардлага, зөвлөмжийн талаар мэдээлэл сонссон юм.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид энэ талаар хуралдаанд танилцуулав. Комисс энэ удаагийн илтгэлийг 7 сэдвийн хүрээнд боловсруулж, нийт 54 саналыг Улсын Их Хурлын тогтоолд тусгуулахаар уламжилж байгаа гэлээ. 2023 оны байдлаар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд нийтдээ 145 хяналт шалгалтыг хийсэн байна. Ихэнхийг нь буюу 119-ийг нь гишүүд өөрсдийн санаачилгаар, харин гомдол мэдээллийн мөрөөр 26 хяналт шалгалт хийсэн байна. Нийт хяналт шалгалтын үр дүнд 26 шаардлага, 61 зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна. Хамгийн их давтагдсан шаардлага, зөвлөмжийн агуулга нь хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн зөрчилтэй холбоотой байсан гэв Мөн хүүхдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөгжих эрхтэй холбоотой зөвлөмж, шаардлага олон давтагджээ. Энэ хүрээнд сурч боловсрох орчин нөхцөл, дотуур байрны хангамж, хүртээмж, стандартын асуудал хөндөгдөж байсныг Д.Сүнжид дарга дурдав. Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллагуудын талаар тэрбээр үргэлжлүүлэн танилцуулсан. Засгийн газар, яам, агентлаг, түүний салбар нэгж 9, хууль сахиулах байгууллагын чиглэлээр 16, нийслэл болоод орон нутгийн Засаг дарга 62, төрийн үйлчилгээ, төрийн өмчит аж ахуйн тооцоот байгууллага 25, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллага 11 шаардлага зөвлөмж хүргүүлсэн. Хэрэгжилтийг 2023 оны байдлаар үзвэл 81 шаардлага зөвлөмжөөс бүрэн хэрэгжсэн нь 43, хэрэгжих шатдаа байгаа 30, хэрэгжилт хангалтгүй 6, огт хэрэгжээгүй 8 байгаа гэлээ.
Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээс өгсөн шаардлага, зөвлөмжийг хангалгүй биелүүлсэн, эсхүл огт биелүүлээгүй байгууллагын төлөөллийг цахимаар оролцуулж байгааг Д.Цогтбаатар гишүүн танилцуулав. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир эмийн асуудлаарх нээлттэй сонсголыг дурдаад нөхцөл байдал нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн зөрчилж болж буй эсэхээр тодруулж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Хүний эрхийн Үндэсний Комиссоос өгсөн зөвлөмж шаардлагын хэрэгжүүлсэн талаар Завхан аймгийн Цагаан хайрхан сумын Засаг даргаас асуулт асууж, хариулт авсан. Ийнхүү Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцлээ. Байнгын хорооны даргын гаргасан горимын саналаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах горимын саналыг дэмжсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, 2023 оны Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Дараа нь Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/24
564
УЛС ТӨР
Олон сувгаар ‘шахсан’ ярилцлагыг Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжилжээ
Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын гол удирдагч агсан
С.Зориг бусдын гарт онц хэрцгийгээр амь үрэгдсэнээс хойш даруй 26 жилийн нүүр
үзээд байгаа хэдий ч уг хэргийн илрүүлэлт эргэж буцсан байдалтай, энгийн иргэд
бидний хувьд үл ойлгогдом бантан жонхуу болж, харин ганц онцлог нь ээлжит
сонгууль бүрийн өмнө эрчимтэй сөхөгддөг нэг ёсны суртал ухуулгын зэвсэг төдий болсоор
байна.
Энэ удаад ч уг сэдвийг зүгээр орхисонгүй. 1998 оны 10 сарын 02-ны тэрхүү
хар өдрөөс хойш хэвлэлд төдийлөн нээлттэй ярилцлага өгч байгаагүй Б.Булган /С.Зориг агсаны гэргий/ ТВ
нэвтрүүлэгт орж гэнэт дэлгэрэнгүй ярилцлага өгсөн нь хүмүүсийн анхаарал, сонирхлыг ихэд татсан
хэдий ч түүний дараа олон нийтийн сэтгэгдэл нэг л гонсгор, хардалт ихтэй болон
үлдэв. Б.Булганыг өнгөрсөн 26 жилийн туршид юу эсийг туулсан гэхэв хэмээн
өрөвдөх хэсэг байгаа ч ярилцлагын үед түүний илэрхийлж байсан үг хэллэг, биеийн
хэлэмжийг өөлж шүүмжлэх хүмүүс ч мундахгүй олон байлаа.
Энэхүү ярилцлагын талаар Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн үзэл бодлоо
илэрхийлсэн байна. Тэрбээр олон нийтийн сүлжээ /Х/ хуудсандаа:
“Хэнтэй ч, юу ч ярьж болно. Гэхдээ тэр ярилцлагаа бүх ТВ-ээр шахна гэдэг нь
ПРОПАГАНДА. БНАСАУ, ОХУ мэт улсад тэр нь үйлчилдэг байж мэднэ. Харин 30 жил
манайх шиг задгай явж ирсэн нийгэмд тэр нь юу л бол” хэмээн бичжээ. Үнэхээр ч иймэрхүү сэтгэгдэл олон хүмүүст төрсөн байх. Өмнө нь хийсэн “Улаанбаатараас
ярьж байна” хэмээх нэвтрүүлэг мөн л ингэж бараг бүх сувгаар цацагдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгай гэх мэт
халуун сэдвүүдийг нээлттэй хэлэлцэх замаар олон жил бугшаад буй авлига, хээл
хахуулийн асуудалтай тууштай тэмцэнэ хэмээн зориглон зүтгэж байгааг дэмжмээр
санагдах хэдий ч ийм явуургүй Пиар хийж өрсөлдөгчдөө намнахыг оролдож байгаа нь
олон нийтийн дунд түүний рейтингийг доош нь чангаасан үйлдэл болоод байна.
Өөрөөр хэлбэл, сурталчилгаа нь ‘цөмрөх’ аюулд орж магадгүй нь.
Сайхан, чанартай нэвтрүүлэг хийгээд, нийгэмд нөлөө бүхий ганц хоёрхон
телевизээр цацсан бол илүү итгэл үнэмшил төрүүлж, үнэ цэнд хүрч мэдэхээр
байлаа. Гэтэл 15 ТВ-ээр цацаад унахаар илтэд эргэлзээ хардлага төрүүлж, ард түмний тархийг угаах гэсэн зохион байгуулалттай үйлдэл мэт санагдан, олон
нийт дургүйцэхэд хүрэв....Г.Чингүн
2024/04/23
696
УЛС ТӨР
'Шувуу' ажиллагааны хүрээнд иргэн М-г албадан авчирлаа
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.Дээрх этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан байжээ. Иргэн “М”-г Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулав.'
2024/04/23
496
УЛС ТӨР
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 37 үүрэг даалгавар өгсөн бөгөөд 88.9 хувийн биелэлттэй байна.Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энэ долоо хоногт хот, нийтийн аж ахуйн ажилд шаардлагатай шинэ төхөөрөмжийн эхний ээлжийг хүлээж авна. Цаашид алслагдсан гурван дүүргийг мөн шинэ төхөөрөмжөөр хангана. Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана” гэдгийг онцоллоо.Мөн шуурхай зөвлөгөөнд “Бохир усны Туул-1” коллекторын ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцуулав.Монгол Улсын Засгийн газрын “40000 айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бохир усны Туул-1” коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан. Тус коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23-р коллекторуудаар дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэхээр төлөвлөсөн. Дээрх ажлын хүрээнд нийтдээ 30 км шугам угсрахаас өнөөдрийн байдлаар буюу 17 жилийн хугацаанд 19.3 км шугамыг угсарсан байна. Тус байгууламжийн ажлыг түргэвчлүүлэхээр холбогдох арга хэмжээг авч байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү хэллээ.Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,-Хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилтийн үйл ажиллагааг Төсвийн тухай хууль болон холбогдох хууль, журамд нийцүүлэн ил тод, шуурхай зохион байгуулан, ажлын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүх үе шатанд тавих хяналтыг эрчимжүүлж ажиллах,-Нийслэлд дагуул хот бий болгох ажлын хүрээнд алслагдсан гурван дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулах,-Энэ онд нийслэлд хийгдэх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах, зам засварын ажлыг ирэх долоодугаар сарын 1-ний дотор бүрэн дуусгах,-Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо.
2024/04/22
375
УЛС ТӨР
С.Зориг агсны гэргий Б.Булган: Ц.Элбэгдорж гэдэг хүн төрийн өндөрлөгт гарах болгонд би шоронд ордог....
Ардчилалын "алтан хараацай" С.Зориг агсаны гэргий Б.Булган 26 жилийн дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй ярилцлага өглөө....
2024/04/20
922
УЛС ТӨР
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Багануур дүүрэгт ажиллалаа.Энэ үеэр өмчлөлийн асуудлаар “Хэрлэн” төвд ажиллаж, тус төвийн 51 хувийг эзэмшдэг удирдлагуудтай уулзсан юм. Дүүргийн төвд байрлалтай тус байгууламжийн 34 хувийг нийслэл эзэмшдэг. Гэвч үйл ажиллагаа явуулж буй “Хишиг-Уул” ХК нь нийслэлд ноогдол ашиг өгдөггүй, хувьцаа эзэмшигчдээ хуралдуулдаггүй, баримт бичгийн материалаа нуун дарагдуулдаг юм.Тодруулбал, тус байгууламж нь 1984 онд ашиглалтад орсон бөгөөд 1986 оноос “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг байгуулсан. 1993 онд “Багануур дүүргийн худалдаа удирдах газар”-ыг Худалдааны төвийн хамт төрийн өмч давамгайлсан худалдаа, үйлчилгээний “Хишиг-Уул” Хувьцаат компани болгон шинэчлэн байгуулсан юм. “Хишиг-Уул” ХК-ийн 51 хувийг Я.Нэргүй, 34 хувийг нийслэл, үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус компанийн зарим хувьцаа эзэмшигчид ноогдол ашигтай холбоотойгоор шүүхийн байгууллагад ч нэхэмжлэл гаргаж байсан удаатай.1984 оны барилга учир дээврийн засварын ажлыг 4 удаа хийсэн. Засвар үйлчилгээний зардлыг хасаад энэ жил цэвэр орлого 9 сая төгрөг. Засварын ажилд орлогын ихэнх хувийг зарцуулдаг. Энэ жилийн цэвэр ашиг болох 9 сая төгрөгнөөс 34 хувийн ноогдол ашгийг нийслэлд өгнө гэдгийг Я.Нэргүй хэлж байв.2020 онд нийслэлийн Өмчийн харилцаанааы газраас “Хишиг-Уул” компанид хяналт, шалгалт хийсэн бөгөөд энэ үед санхүүгийн асуудалтай гэж дүгнэсэн юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:-Хэрлэн төв бол маш том байгууламж, байнгын болон жижиг түрээслэгчид ихтэй. Гэхдээ олон жилийн турш нийслэлд ноогдол ашиг өгөөгүй. Одоо өмч хувьчлалын асуудлыг буруутгаж ярихгүй. 34 хувийн ноогдол ашгаа хуулийн дагуу авах ёстой. Тус компанид аудитын шалгалт оруулж, үүний дагуу иргэний шүүхэд хандаж, ноогдол ашгаа нэхэмжилнэ. Товчхондоо, Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн асуудал энд бас бугшсан байна. Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй гэв.
2024/04/20
459
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэ
-“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Амгалан” Дулааны станцын өргөтгөлийг хугацаанаас нь дөрвөн сарын өмнө ашиглалтад орууллаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 01-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг эхлүүлсэн, өчигдөр ашиглалтад хүлээлгэн өгөх нээлтэд нь оролцлоо.Станцын өргөтгөлтэй танилцахдаа Ерөнхий сайд эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ. Тэрбээр, “Улаанбаатар хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал бол шөрмөс нь татаж агшсан мэт дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон. Манай улсын дулааны станцуудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссаныг одоо хэнээс ч нуух хэрэггүй. Тэгэхээр боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэлээ.“Амгалан” Дулааны станцыг өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 348 МВт байсныг 464 МВт болгон өргөжүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл нь 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна. Хамгийн гол нь нийслэлийн зүүн хэсэг буюу Баянзүрх дүүрэг, Улиастай орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд бий болох 12000 айл, өрхийн орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байна. Туршилтын хугацаанд өргөтгөлийн ажлууд хэвийн байсан учраас өнөөдөр ашиглалтад оруулж буйгаа тус станцын гүйцэтгэх захирал, Монгол Улсын зөвлөх инженер М.Мөнхөө танилцууллаа.Станцын өргөтгөлийн хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух шинээр суурилуулж, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 м3-ийн багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг 2013 оноос хойш эрчим хүчний салбарт “ДЦС-3”-ийн өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай, БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн байна.
2024/04/20
565
УЛС ТӨР
'Төв цэнгэлдэх хүрээлэн' ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв
цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг
баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга
Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд
Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх
хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг
үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийн нийслэлийн өмчид авсан.
Цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг олон нийтийн компани болгоно”
гэдгийг онцлов.
Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг
100 хувь нийслэлийн эзэмшилд аван, гүйцэтгэх захирлаар нийслэлийн Засаг
даргын нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх
Ж.Энхжаргаланг томиллоо.
2024/04/19
386
УЛС ТӨР
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргатай уулзав
Монгол Улсын Их
Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн
дарга Э.Бат-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсад хийж буй ажлын
айлчлалын үеэр тус Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын
хорооны дарга Др.Харалд Трохтой уулзлаа.Уулзалтын
эхэнд Австри Улсын Үндэсний Зөвлөлийн Аюулгүй байдал, гадаад бодлогын
байнгын хорооны дарга Др.Харалд хэлсэн үгэндээ, олон улсын нөхцөл байдал
ээдрээтэй, геополитикийн олон асуудал өрнөж буй энэ үед хоёр талын
харилцаагаа улам бүр бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцэл, ойлголцлыг
бэхжүүлэх, олон улсын тавцанд харилцан нэгнээ дэмжих нь чухал гэдгийг
тэмдэглэлээ.Улсын
Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын
бүлгийн дарга Э.Бат-Амгалан Австри Улс нь манай улсын гуравдагч хөрш
бөгөөд Европын Холбоо, түүний дотор Австри Улс манай улсад өрнөсөн
ардчилал, зах зээлийн эдийн засгийн шилжилтийг тууштай дэмжиж ирсэн нь
талархалтай байдгаа илэрхийлэв.Тэрбээр,
хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг
онцлоод ардчиллын үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа бататгах, энэ
чиглэлээрх хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган
ажиллана. Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг
хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн
засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл”
хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри Улс ногоон хөгжил,
уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах,
эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн
түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран
ажиллах өргөн боломжтой гэж харж байна гэв.Уулзалтын
үеэр талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг
бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, боловсрол, эрүүл мэнд, хөдөө
аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг
эрчимжүүлж, харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийн
талаар ярилцаж, санал солилцлоо.Манай
хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Австри Улс нь
Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн орнуудын
анхдагчдын нэг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/19
337