УЛС ТӨР
УЛС ТӨР
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа
НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг танилцууллаа.1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Тодруулбал, нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Улмаар уг өмчийн маргааны асуудлыг шалгуулахаар нийслэлийн зүгээс Авлигатай тэмцэх газарт хандсан юм.Иймд цаашид “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн газрыг тусгай хэрэгцээнд авч, олон нийтийн оролцоотой компани болгон өөрчилж зохион байгуулах шаардлагатай байгаа тул тус хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд НИТХ-ыг төлөөлж хэлцэл хийх асуудлыг ийнхүү НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлсэн юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ мэт нийслэлийн өмчийг хууль бусаар ашиглаж буйг зогсоож, нийслэлийн мэдэлд буцаан авна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд нэгэнт баригдсан барилгыг шууд буулгах эрх Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-д байхгүй учраас хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Энэ онд Төв цэнгэлдэх хүрээлэнд засвар шинэчлэл, тохижилт хийж, зочдын суудлын тоог нэмэн, зүлгийг сайжруулж, индрийн хэсгийг өөрчилнө. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус их тогтдог тул усны хаялга хийх зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлсэн. Мөн Үндэсний их баяр наадмаар гарах худалдаа үйлчилгээнд стандарт тогтооно” хэмээв.Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бүртгэл, газар олголтыг Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, лавлагаа авахаар ажиллаж байна. Хүрээлэнгийн орчимд баригдаж байгаа барилгын ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар зогсоосон байгаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй Т.Нямдаваа нь 2023 оны долоодугаар сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагчид 2024 оны гуравдугаар сарын 28-ны өдөр өвөөсөө татгалзах хүсэлтээ ирүүлж, зөвшилцөх боломжтой гэдгээ илэрхийлсэн” гэсэн юм.Ийнхүү “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хувийн өмчийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн өр төлбөрт суутган тооцох хэлцэл хийж, орон нутгийн өмчид 100 хувь шилжүүлэн авах арга хэмжээг зохион байгуулах буюу “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ тухай тогтоолын төслийг редакцийн засвартайгаар баталлаа.
2024/04/18
427
УЛС ТӨР
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллааМонгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа.Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ. Мөн хуралдаанд нийслэлийн дотоод, гадаад бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлооШинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж байна.Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болголооЯам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаашид 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг Засгийн газраар хэлэлцэхээр болж байна. Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв 2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж 96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна. 11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.
2024/04/17
352
УЛС ТӨР
'Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай' Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 19 минутад эхэлж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн ирцийг танилцууллаа. Харин тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс илтгэсэн юм.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сард баталж, хэрэгжүүлж эхэлсэн тул Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр ахлуулан байгуулсан. Уг Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгийг Ёс зүйн хороо, Төрийн албаны зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсын Их Сургууль, Удирдлагын академи, Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллаж байна.Ажлын дэд хэсгээс боловсруулсан төслийг Төрийн албаны зөвлөлийн цахим хуудас, d.parliament.mn цахим талбарт байршуулж, олон нийтээс санал авч, Төрийн албаны зөвлөлийн цахим хэлэлцүүлэгт 2800 гаруй төрийн албан хаагчийг оролцуулан төслийг хэлэлцүүлж, мөн танхимын уулзалт, хэлэлцүүлгийг 7 удаа зохион байгуулсан хэмээн Ажлын дэд хэсэг танилцуулгадаа дурдлаа. Үндэсний хөтөлбөрийн төсөлд нийт 45 төрийн болон төрийн бус байгууллага, иргэнээс 520 гаруй санал ирүүлснийг нэгтгэн тусгаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үндсэн зорилго, зарчмын хүрээнд зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг төлөвлөж, цахим мэдээллийн сан үүсгэх, тайлагнах, иргэдэд ил тод мэдээлдэг байх, Ёс зүйн дэд хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэргийг багтаан боловсруулжээ.Үндэсний хууль тогтоомж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад холбогдох эрх зүйн баримт бичгийг үндэслэн хөтөлбөрийг боловсруулахдаа Австрали, Англи, Хонконг, Сингапур, Солонгос, Япон, Швед, Норвеги, Дани, Америк, Канад зэрэг улсаас туршлага судалсан. Төрийн албаны үнэт зүйл, тулгамдаж байгаа асуудал, хариуцлагын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээ зэрэг дотоодын судлаачдын судалгааны үр дүнд тулгуурлан ёс зүйн зөрчилд тооцох хариуцлагын механизм сул байна хэмээн Ажлын дэд хэсэг дүгнэснийг танилцууллаа.Түүнчлэн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл нь зөвхөн сургалт төдийхнөөр хязгаарлагдах ёсгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг мэдээлэх, хянан шийдвэрлэх, зөрчлөөс сэргийлэх тогтолцоог бүрэн төлөвшүүлж, ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажилласан эсэхийг харгалзан үздэг байх, албан тушаалд дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “Чадахуйн зарчим”-ыг мөрдөх механизмыг бүрдүүлэх шаардлагатай гэж үзжээ.2023 оны байдлаар нийтдээ 2961 ёс зүйн зөвлөл байгуулагдсан. Шинэ хуулийн хүрээнд Ёс зүйн дэд хороодыг ч байгуулах ёстой. 2024 оны эхний хоёр сарын байдлаар 2040 байгууллагын дэргэд дэд хороог байгуулж, 8600 орчим төрийн албан хаагчийг ажиллуулж эхэлсэн. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг 4 үндсэн зорилгын хүрээнд 11 зорилт, 57 үйл ажиллагаатайгаар боловсруулжээ. Тухайлбал ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдамж заавраар хангаж, зохион байгуулалтыг сайжруулах; ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэж чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх; удирдлага зохион байгуулалттай холбоотой буюу ёс зүйн хэм хэмжээг сахиулах зөрчлийг хянан шийдвэрлэх менежментийг сайжруулах; ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэхэд төр-иргэний нийгэм, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог хангахад чиглэн зорьсон байна.Үндэсний хөтөлбөрийг батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөлд бүх шатны төрийн байгууллага, Ёс зүйн хороо, дэд хороо, үндэсний хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхдээ салбар, нэгжийн онцлогт нийцүүлэн жил бүр төсөв, төлөвлөгөөндөө тусгаж, хөгжлийн бодлогын дунд болон богино хугацааны хөтөлбөр, үндсэн чиглэлээ болгохоор заажээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр төрийн албан дахь хүний нөөцийг ёс зүйтэй иргэдээр бүрдүүлж, эрсдлийн үнэлгээг тогтмолжуулах, зөрчил, хариуцлагын мэдээллийн бүртгэлийг хэвшүүлэх, төрийн өндөр албан тушаалтан болон томилох эрх бүхий албан тушаалтнуудын ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг бэхжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 9.2-т заасныг үндэслэн Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг батлах Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Үндэсний хөтөлбөрийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг Ажлын хэсгийн зөвлөмж, саналыг тусган эцэслэн боловсруулсан хэмээн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, төрийн үйлчилгээг цахимжуулах үйл явц хэр гүйцэтгэлтэй явааг асуухад, өнөөдрийн байдлаар төрийн албаны хүний нөөцийн цахим мэдээллийн санд 4 239 байгууллагын 226 496 албан хаагч бүртгэлтэй байгаа. Албан хаагч тус бүрийн хөдөлмөр эрхлэлтийн түүх, шагнал, урамшуулал, шийтгэлийн талаарх мэдээллийг модуль тус бүрээр хөгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хэмээн Ажлын дэд хэсгийн төлөөлөл хариуллаа. Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр төрийн албан хаагч хэмээх ойлголтод улс төрийн албан тушаалтныг багтаасан эсэх, сайн дураар төрийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд дахин томилохгүй байх гэсэн заалт хүний эрхийг зөрчиж байна гэв. Тэрбээр, Сонгуулийн ерөнхий хороо бүх нэр дэвшигчийг мэднэ гээд сууж байх юм уу, ёс зүйтэй эсэхийг тодорхойлдог байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо биш, ард түмэн юм. Нэр дэвших эсэхийг шийддэг байгууллага нь Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албан зөвлөл биш гэв.Ажлын дэд хэсгээс, “Алсын хараа-2050”-д ёс зүйн зөрчил үүсгэсэн бол сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг байх ёс зүйн соёлыг төлөвшүүлнэ гэж тунхагласан тул тогтоолын төсөлд тусгасан. Ёс зүйн алдаа ихэнх тохиолдолд санамсаргүй үүсдэггүй, дахин давтагдах шинжтэй байдаг тул цаашид томилохгүй байх бодлого баримталж, авлигын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн албанд дахин ажиллуулахгүй гэсэн хатуу байр суурь баримтална. Ингэж гэмээнэ ёс зүйн хэм хэмжээ жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн хариултыг өгсөн юм.Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Улсын Их Хурлын тогтоол нь хуульд нийцэж, хуулийн хүрээнд батлагдах ёстой. Өөрийнхөө хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн хүнийг төрийн албанд дахин ажиллуулахгүй гэдгийг тогтоолоор шийдэж болохгүй. Энд гэмт хэргийн тухай яриагүй. Өөрөөр хэлбэл, ажлын байранд зохисгүй хувцасласан, нэг цаг хоцорсон хүний тухай ярьж байгаа юм. Ёс зүйгүй дарга буруугаар ашиглах нөхцөл үүсгэж болохгүй. Дарга нарынхаа асуудлыг шийдэж чадаагүй байж, дарга нарт зэвсэг атгуулж болохгүй. Тиймээс энэ заалтыг хасах саналтай байна гэснийг Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, дэмжиж байна гээд тогтоолын төслийн 1.4 дэх заалтыг хасах саналтайгаа хэлсэн, дахиад оруулаад ирсэн байна хэмээв.Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх мэдээллийг нээлттэй үлдээж, ажилд дахин авах, авахгүйг тухайн үед нь байгууллагын удирдлага шийддэг байхаар нээлттэй үлдээх саналтай байна гэсэн юм. Ийнхүү хэлэлцээд тогтоолын төслийн 1.2.4-д “Ёс зүйн зөрчил гаргаж халагдсан хүнийг төрийн албанд ажиллуулах”, 1.2.6-д “сонгуулийн төв байгууллага бүх шатны сонгуульд нэр дэвших ёс зүйн мэдүүлэг гаргах асуудлыг судалж шийдэх” гэснийг хасъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ.Үүний дараа уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад 66,7 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтлоо. Хуралдаан 11 цаг 53 минутад өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/16
382
УЛС ТӨР
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь өдөр 30 гэрчийг сонсоно
“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.16) хоёр дахь өдрөө үргэлжилнэ.Сонсголоор өчигдөр буюу эхний өдөр эмийн хүртээмжийн асуудлыг шинжлэн судалж, хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаар хянан шалгагч нар, шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсоно. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэж амжаагүй тул өнөөдөр үргэлжлүүлнэ. Энэ сэдвийн хүрээнд дуудагдсан гэрч байхгүй бөгөөд Түр хорооны хянан шалгагчийн танилцуулгыг сонсож, гишүүд болон сонголын бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авна.Энэ өдрийн сонсголын төлөвлөсөн сэдэв буюу эмийн үнэ, түүний шалтгаан нөхцлийн талаарх асуудлын хүрээнд эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, үнийн мэдээллийн ил тод байдал, чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгал зэрэг асуудлуудаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай нотлох баримтыг танилцуулан, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт, тайлбар авах юм.Эмийн үнийн бүрдэл болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар сонсголд худалдан авах үйл ажиллагаа, түүний жишээ болон эксклюзив гэрээний талаар шинжээч, хянан шалгагч нар дүгнэлт, тайлан танилцуулах бол чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаарх асуудлын хүрээнд ковидын үеийн эмийн устгалын асуудлыг хөндөж ярих юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/16
467
УЛС ТӨР
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах нээлттэй сонсгол өнөөдрөөс эхэлнэ
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 60 дугаар тогтоолоор байгуулагдсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.04.15) эхэлнэ.Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.Сонсголын эхний өдрийн "Эмийн хүртээмж" сэдвийн хүрээнд Эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээллийг сонсох, мөн салбарын ерөнхий мэдээлэл, хүний нөөцийн гажуудлын талаарх баримтууд, зайлшгүй шаардлагатай болон үнийн хөнгөлөлт зохицуулалт, эдгээр зохицуулалтад албан тушаалтан нөлөөлсөн байдал, эм хангамжийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагуудын хамаарал зэрэг сэдвээр гэрчүүдийн мэдээллийг сонсоно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/15
446
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш нарын VIII их хуралд оролцож үг хэллээ. Тэрбээр “Шинэ сэргэлтийн реформ” илтгэл тавилаа. Илтгэлийнхээ эхэнд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого арга хэмжээ, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулав. Засгийн газар нүүрсний хулгайг ил болгож, нүүрсийг биржээр арилжаалж, цахимжилт, авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт эерэг үр дүн гарч байна. 2022 онд ДНБ 53.9 их наяд төгрөг байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болсон, экспортын орлого 2022 онд 12.5 тэрбум доллар байсан бол 2023 онд 15.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн, валютын нөөц анх удаагаа таван тэрбум ам.долларт хүрсэн. Засгийн газар өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийг төлсөн зэргийг Ерөнхий сайд онцлов.Мөн дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой учраас Засгийн газар боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарч байна. Баклаврын сургалтын тодорхой шаардлагыг хангасан багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 100 хувь, багшийн мэргэжлээр ажлын болон ур чадварын шаардлага хангасан багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь, 15-аас дээш жил ажилласан багшийн хүүхэд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа бол төлбөрийг төр 100 хувь хариуцна.Мөн Монгол Улсын Боловсролын их сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийж байна. 2020-2024 онд улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн. 197 сургууль, 285 цэцэрлэг ашиглалтад оруулж цэцэрлэгийн хүртээмж 93 хувь болж, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халсан. Багшийн сургалтын тэтгэлгийг эхлүүлж, 5000 багшид олгох юм байна. Багш нарын англи хэлний мэдлэгийг сайжруулахад онцгойлон анхаарна. Багш нар бол хамгийн шилдэг боловсон хүчин байх ёстой гэдгийг тэмдэглэлээ. Цаашид боловсрол Баялгийн сантай холбогдоно. Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгө эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлбэл, баялгийн сангаас үүссэн хуримтлалын нэг хэсэг боловсролын салбарын шинэчлэл, инновац технологи болон хүний хөгжилд зарцуулагдана гэлээ.Багш нарын VIII их хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багш, оюутнуудад тэтгэлэг гардуулав.Монголын багш нарын их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон 1200 багш оролцож байна. Өнөөдөр багшийн хөгжлийн гурван тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлж байна.
2024/04/13
442
УЛС ТӨР
Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм.“Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:-Уулзалтыг зохион байгуулж байгаад баярлалаа. Хот анх удаа хуульч даргатай болсон учраас хотын эрх зүйн байдал нэг шат ахих байх гэж бодож байна. Манай компани дахин төлөвлөлтөд орсон гэр хороолол орчимд орон сууц барьдаг. Бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол цахилгааны асуудал. Биднийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Дулааныг шийдэж өгөөд, цахилгааныг шийдэж өгдөггүй. Үүнийг бид шалтаг гэж харалгүй орон сууцаа ашиглалтад оруулж байна.Авто замын инженер Э.Нуганцэцэн:-Барилгын компаниуд усны хаялгын төлөвлөлтийг үргэлж зам руу гаргаж байна. Барилгын салбарынхан шүүрүүлэх худаг гэдэг зүйлийг одоо хэрэглэх цаг болсон. Миний мэдэхээр “Blue Sky" тауэр зургаан шүүрүүлэх худагтай. Одоо нэг орон сууцны хороолол шүүрүүлэх худгийг ашиглах гэж байгаа. Хотоос заавал энэ шүүрүүлэх худгийг ашиглахыг үүрэг болгож болох уу? Үүнийг бүх аж ахуйн нэгж хэрэглэдэг болчихвол авто зам, явган хүний зам цас, бороотой үед усанд автахгүй болно.“Энгүүн хүслэн” ХХК-ийн төлөөлөл н.Тамир:-Манайх барилгын хөрсний усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Барилгын компаниуд сууриа тавихдаа ус тусгаарлагчийг норм, дүрмийнх нь дагуу хийх хэрэгтэй. Үүнээс болоод барилгын чанар, насжилтад нөлөөлж байна гэв.Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Арцат, Зайсан, Бага тэнгэрийн аманд хууль бусаар газар олгосон, олгосон газрыг барилгын компаниудад зарсан асуудал бий. Энд баригдсан орон сууц, барилга улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Энэ нь өөрөө эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй нөхцөл байдалтай байна. Тиймээс БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төслийг ирэх хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ, Баянхошуу дэд төвд 20 мянга орчим айлын орон сууц барина. Уг хоёр байршилд газар чөлөөлж байна. Барилгын компаниудтай уян хатан байдлаар тохиролцоно. Ирэх долоо хоногт уг асуудлаар барилгын компаниудын төлөөлөлтэй дахин уулзалт зохион байгуулна” гэв.
2024/04/12
415
УЛС ТӨР
Хотын дарга барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж байна. Уулзалтаар тус салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох юм.Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар хотын барилгажилт, баримталж буй бодлогыг танилцууллаа.Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж буй. Ингэхдээ хоёр хотын төв, таван дэд төвийг байгуулна. Дэд төвүүдийг байгуулснаар хотын төвийг чиглэсэн хөдөлгөөн 29 хувиар буурна гэж үзэж буй. Өнөөдрийн байдлаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил дууссан бол үлдсэн гурван дэд төвийн дэд бүтцийн ажил үргэлжилж байна. Дэд төвүүдийг байгуулснаар шинээр 182,300 ажлын бий болно. Мөн 27 дугаар нэгж хороолол буюу Яармагт шинэ хотын төв байгуулна. Одоогоор төлөвлөлтийн ажил үргэлжилж байна. Өмнө нь хот байгуулалтын тухай хуульд барилгажих талбайн 70 хувь нь барилга, 30 хувь нь ногоон байгууламж байхаар заасан бол Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталснаар 60 хувь нь барилга, 40 хувь нь ногоон байгууламж байхаар болсон гэдгийг Хотын дарга хэлж байв.Түүнчлэн ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлнэ. Судалгаагаар Улаанбаатар хотод газар хөдлөлтөд тэсвэргүй 409, ашиглахыг хориглосон 357 барилга байна. Өнөөдрийн байдлаар 1444 өрхийн 67 барилгыг буулгаж, 3270 өрхийн 26 барилгыг ашиглалтад оруулсан юм.Нийслэл хотод барилгын салбарын үйл ажиллагаа явуулж байгаа 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл тус уулзалтад оролцож байгаа бөгөөд уулзалт үргэлжилж байна.
2024/04/11
341
УЛС ТӨР
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 10-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэУламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж байгаа нь хөдөөгийн иргэдэд хүндээр тусаж байна. Иймд гамшгийн эрсдэлийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, малчдын амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэхээр уг төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг үндэслэн нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.Хуулийн төслөөр мал аж ахуйн салбарыг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох, эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлсон. Түүнчлэн малчид амьжиргаагаа дээшлүүлэх, нийтлэг хэрэгцээгээ хангах, мал аж ахуйн бүтээгдэхүүний эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд сайн дураар хамтрах, хоршоонд нэгдэх санаачилгыг дэмжих замаар мал аж ахуйн салбарыг тогтвортой, үр ашигтай хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгалаа.Энэ оны өвөлжилт, хаваржилтын хүндрэлийн улмаас дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар улсын хэмжээнд нийт малын 9.6 хувь буюу 6.3 сая мал хорогдоод байна. Энэ нь мал аж ахуйн салбарт гамшиг тохиолдож, эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учирсныг илтгэж байна. Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна“Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах, малчдыг дэмжих, ашиг орлоготой байх гарц нь эрсдэлд тэсвэртэй нүүдлийн, хагас суурин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хоршоогоор дамжуулан эрхлэх, малчид хөдөлмөрөө хорших, хоршоог хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлэхэд нь төрөөс зохистой бодлогоор дэмжих явдал гэж үзэж “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн төслийг боловсруулсан гэлээ.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоо сайжирч, мал аж ахуйн бүтээгдэхүүний улирлын чанартай үнийн савлагаа буурч, орлого тогтворжино. Малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна. Мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэл даах чадавх дээшилнэ. Байгальд ээлтэй, инновац шингэсэн, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл хөгжинө гэж үзэж байна. Хүнсний улаанбуудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортолноГазар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.Тус тогтоолоор хүнсний улаан буудайн дотоодын хэрэгцээнээс давсан хэсгийг экспортлох асуудлыг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлөөр яаралтай хэлэлцүүлэх, тухайн жилийн улаан буудайн өртгийн судалгаанд үндэслэн стандартын шаардлага хангасан дөрөвдүгээр ангиллын хүнсний улаан буудайн жишиг үнийг жил бүрийн дөрөвдүгээр сард зарлаж, “Хөдөө аж ахуйн корпорац” ТӨХК-д нийлүүлэх улаан буудайн бодит үнийг наймдугаар сард багтаан тооцож байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгалаа.Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бордоо худалдан авсан үнийн дүнгийн 30 хүртэл хувиар, 2024 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан улаанбуудайн үрийн үнийг 30 хувиар, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар тус тус хөнгөлж олгохоор шийдвэрлэлээ. "Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлд тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгажээ"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төлөвлөгөөг боловсруулахдаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй уялдуулжээ.“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төсөл нь “Эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрд хүргэх” гэсэн зорилгын хүрээнд “Эдийн засгийн тогтвортой өсөлтийн бодлого”, “Эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх хүний хөгжлийн бодлого”, “Шинжлэх ухаан, дэвшилтэт технологид тулгуурласан засаглалын бодлого”, “Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Улаанбаатар хотын бүсчлэл- 20 минутын хотын бодлого”, “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх” гэсэн бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлж тусгасан байна. Товч мэдээ· УИХ, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахална.· Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах байгуулах төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад байгаа асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хуралдаанд танилцууллаа. Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хөнгөлөлтэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2026 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.· Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо 2023 оны арваннэгдүгээр сард гарын үсэг зурсан “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг баталлаа.· Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар тогтлоо.· Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад холбогдох журмын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгоно. Баг тамирчдад олгох шагналын 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
2024/04/11
478
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Москва мужийн Красногорск хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гуравдугаар сарын 21-нд болсон террорист халдлагад гэм зэмгүй олон энгийн иргэн амь насаа алдаж, шархтаж бэртсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв. Мөн тэрбээр зудын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан ОХУ-ын Засгийн газраас 8500 тонн тэжээлийн буудайг хүмүүнлэгийн тусламжаар олгосонд талархал илэрхийлээд энэхүү тусламж хүнд цаг үеийг даван туулахад манай малчдад ихээхэн тус дөхөм болж байгааг тэмдэглэв. Уулзалтын үеэр талууд энэ онд тохиож буй Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75 жилийн ойг ёслол төгөлдөр хамтран тэмдэглэхийн ач холбогдлыг онцолж, Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан хоёр талын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр талын худалдааг хөнгөвчлөх нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог нэмэгдүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.
2024/04/06
482
УЛС ТӨР
Хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой ажлууд урагшилж, бодит ахиц дэвшил гарч буйд баяртай байгааг энэ үеэр илэрхийллээ. Тухайлбал, Замын-Үүд боомтын зорчигч, ачаа тээврийн терминалын өргөтгөлийн төслийг ашиглалтад оруулах ёслолын ажиллагаанд Элчин сайдын хамт оролцсоноо дурдав. Мөн талууд Гашуунсухайт–Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон “Цөлжилттэй тэмцэх төв” байгуулах төслийн солилцох захидалд гарын үсэг зурсныг онцоллоо.Талууд хоёр талын бодит хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг урагшлуулах зэрэг хэд хэдэн чухал сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй санал солилцов. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монгол Улсад зочлох жил” болгон зарласантай холбогдуулж “Go Mongolia” үндэсний брэнд бүхий уриалга гаргасан талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, энэ хүрээнд хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүллээ.
2024/04/06
391
УЛС ТӨР
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.04.04/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Г.Ганболд, Ж.Батсуурь, Ц.Сандаг-Очир, Б.Баттөмөр, Т.Энхтүвшин, Н.Энхболд, Д.Сарангэрэл, Б.Бейсэн, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа гишүүд төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, хуулийн төслийг дэмжихгүй байгаа шалтгаан нь төсвөөс санхүүжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийг тус сангаас санхүүжүүлэхээр зааж улмаар улсын төсөв, хөгжлийн сан хоёрыг нэрнээсээ өөр ялгаагүй болгосон нөхцөл байдалтай, үзэл баримтлалтай төсөл орж ирсэнтэй холбоотой. Мөн маш олон харилцааг зохицуулахгүй, Засгийн газар, УИХ-ын тогтоолоор шийднэ гэсэн зохицуулалттай, зарчмын асуудлууд нь зөрчилтэй шийдэл гаргаагүй байгаа нь хуулийн төсөлд хариуцлагагүй хандаж, яаравчлан оруулж ирсэн байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.Харин Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, өргөн барьсан төслийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах, гишүүдээс гаргаж буй саналуудыг тусгаад, УИХ дахь намын бүлгүүдээс хуулийн төслийг хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсэгт оруулж ажиллуулан чамбайруулах нь зүйтэй. Ялангуяа сангийн хөрөнгийн арвижуулах бодлогыг тусгах, газрын доорх баялгийнхаа нөөцийг тогтоох ажлыг хэрхэн хийх талаар нухацтай хандах шаардлагатай байна гэсэн саналыг хэлэв.Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийг дэмжиж буй талаар үг хэлэхдээ, Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж байгаа энэ хуулийн ач холбогдол өндөр. Бидний өөрсдийн туулж ирсэн зам, ирээдүйн зорилго, цаг үеийн хүндрэл бэрхшээлүүдийг нарийн эргэцүүлж тооцож, алсдаа тогтвортой хөгжлийг бий болгоход Үндэсний баялгийн сан Монгол Улсад эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоно гэж байлаа. Мөн баялгийн олборлолт болон бусад түүхий эд, эх үүсвэрээс олсон орлогын тодорхой хэсгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлснээр хойч үедээ эх орныхоо байгалийн баялгийн үр шимийг бодитойгоор үлдээх, хүртээх нөхцөлийг бүрдүүлж байна гэж байлаа.Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байна. Цаашид хуулийн төсөлд орлогын зарцуулалтыг тодорхой тусгах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ирээдүйн өв сангийн тухай, Хөгжлийн банкны тухай хуулийн хэрэгжилтэд алдаа гарсан. Тэр алдааг энэ хууль дээр давтаж болохгүй гэдгийг тодотгоод төслийг олон талаас маш сайн хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулж байгаа тул хариуцлагатай сайн ажиллаад хуулиа батлах нь зөв. Иргэдтэй уулзахад “Эрдэнэс Тавантогой” компанийн 1072 хувьцааны ашгийг хүртэж эхэлсэндээ баяртай байна. Гэхдээ цаашдаа хуримтлал үүсгээд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд хөгжил хүрээсэй гэх зэргээр хүлээлт үүссэн байна. Иргэдийн хүлээлтийг хэрэгжүүлэх ажлыг хөгжлийн сангаас санхүүжүүлэх бүрэн бололцоотой. Иймд хуулийн төслийг маш нухацтай, тун хариуцлагатай хэлэлцэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрбээр 2019 оны Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт удаан хэлэлцсэний эцэст амьдралд хэрэгжих гэж байгааг дурдаад хамгийн чухал нь Үндэсний баялгийн сан бусад сангууд шигээ “авлигын сан” болж болохгүй гэдгийг анхааруулж байлаа.Ингээд Эдийн засгийн байнгын хорооны саналын дагуу “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 69.0 нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
2024/04/05
326
УЛС ТӨР
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр, Эрхэм монголчууд аа,Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ, Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ. Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа. Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна. Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ. Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм. Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна. Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм. Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа. Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав. Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг бөгөөд улс төрийн намуудын түвшинд олон жил яригдсан салангид төслүүдийн уулзах цэг болж чадна гэдэгт итгэж байна. Үзэл бодлын зөрүүтэй ч суурь зарчимд нэгдэхээ илэрхийлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархаж байгаагаа илэрхийлье. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан еболно. Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна. Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа. Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна. Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ. Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар мэт өөр ойлголт байдаг билээ. Байгалийн баялаг нь хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм. Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёсзүйн хэм хэмжээ байдаг билээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,Улстөрч сонгууль боддог бол, төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийг боддог гэдэг үг бий. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа ч тангараг өргөсөн нийтийн эрх ашгийг төлөөлж буй төрийн зүтгэлтний хувиар харж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэж байна. Баярлалаа гэлээ.
2024/04/04
385
УЛС ТӨР
Хаалттай хуралдаанаар Татварын ерөнхий газрын мэдээллийг сонслоо
Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо (2024.04.03) хаалттай хуралдлаа. Хуралдаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) эмийн үнэд хэрхэн нөлөөлж буй талаарх Татварын ерөнхий газрын мэдээллийг сонсов.Хянан шалгах түр хороо эмийн үнэд нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан судлахын зэрэгцээ иргэд, олон нийтээс үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээлэл авч байна. Түр хороо энэ асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
2024/04/04
317
УЛС ТӨР
Л.Оюун-Эрдэнэ: Парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт /2024.04.03/ өргөн барилаа. Ерөнхий сайд энэ үеэр “Парламентад суудалтай улстөрийн намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж байна” гэдгийг онцоллоо.Хуулийн төсөл нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжөөс улсын төсөвт төвлөрсөн орлогыг одоо ба ирээдүй үеийн Монгол Улсын иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор Үндэсний баялгийн санг байгуулах, сангийн эх үүсвэр, төрөл, зориулалтыг тодорхойлох, сангийн хөрөнгийг удирдах бүтэц, зохион байгуулалтыг тогтоох, үйл ажиллагааг тайлагнах болон хяналт тавих харилцааг зохицуулах зорилготой юм.Тус хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний баялгийн нэгдмэл сан бүрдэж, түүний төрөл, хуваарилалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт бий болох замаар Монгол Улсын эдийн засаг, нийгэм, хууль зүй, хүний хөгжлийн төвшинд эерэг үр нөлөө гарна гэж үзэж байна.
2024/04/04
389