mmnews.mn | 2025-06-02

ДЭЛХИЙ

ДЭЛХИЙ
Францад үер бууж, 6 бүсэд зарлан мэдээллийн улаан түвшний дохио идэвхэжсэн байна
Францын цаг уурын агентлагийн мэдээлснээр 48 цагийн дотор 630 мм (24.8 инч) хур тунадас орсны улмаас үер бууж Францын зургаан бүсэд үерийн аюулаас сэрэмжлүүлэн мэдээлэх дуут дохиог идэвхжүүлээд байна. Дээрх зургаан бүс нь  Англи, АНУ зэрэг улс орнуудын засаг захиргааны түвшний эрх мэдэл бүхий бүс  юм.Улаан түвшний дохиоллын бүсийн нэгд тус улсын гурав дахь том хот болох Лион, мөн кино наадмаараа алдартай Канн хотууд хамаарагддаг байна.Эрх баригчид авто замуудыг хааж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, гэрэл зураг дарах, видео бичлэг хийх гэж өөрсдийгөө аюулд оруулахгүй байхыг оршин суугчдаас хүссэн байна.Амиа алдсан, бэртэж гэмтсэн тухай мэдээлэл гараагүй бөгөөд үерийн усны хохирол ямар түвшинд байгаа нь одоогоор тодорхойгүй байна.Орчуулсан: Б.Гэрэлзаяа Эх сурвалж:https://www.reuters.com/
2024/10/18
260
ДЭЛХИЙ
Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотод ажиллаж байна. Өнөөдөр (2024.10.16) Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар уулзлаа.  Монгол, Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын анхны уулзалтыг ийнхүү зохион байгуулж буй нь талууд гурван талт хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйн илрэл юм. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын аялал жуулчлалын жишиг бүс байгуулах, улсын хил дамнасан цахим худалдааны платформыг бий болгох, боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, гамшигтай тэмцэх зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.  Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын  холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх  нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян гурван улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлэх төслүүдийг урагшлуулахын төлөө байгаагаа хэллээ.  Мөн Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой байгаа нь хамтын ажиллагааны төслүүд хэрэгжихэд  чухал нөлөөтэйг дурдаад гурван улсын хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал гаргах санал дэвшүүлэв. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин эдийн засгийн коридор байгуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг Оросын тал дэмжиж буйг хэлээд бодит ажил хэрэг болгоход анхаарахаа онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улстай эрчим хүчний төслүүдийг хамтран  хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025  онд зохион байгуулахаар тохиролцов. 
2024/10/16
234
ДЭЛХИЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайдЭрхэмсэг ноён Шехбаз Шариф,Эрхэм хүндэт төлөөлөгчдийн тэргүүн нар аа,Хатагтай, ноёд оо, Юуны түрүүнд миний өмнө үг хэлсэн Ерөнхий нарийн бичгийн дарга болон Тамгын газарт сүүлийн гурван жилийн хугацаанд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын үзэл санааг удирдаж, чухал манайлал үзүүлсэнд талархал илэрхийлье. Мөн өнөөдөр ШХАБ-ын гишүүн болон ажиглагч  орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг амжилттай зохион байгуулж буй Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф Танд болон Таны багт баяр хүргэж, талархал илэрхийлье.  ШХАБ нь үүсэн байгуулагдсанаасаа хойш цар хүрээгээ олон агуулгаар баяжуулан тэлж, гишүүн болон яриа хэлэлцээний түнш улс орнуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, улс хоорондын харилцан итгэлцэл, найрсаг харилцааг бататган бэхжүүлсээр ирсэнд талархаж байна. Мөн бүс нутагт энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, соёл болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшин хөгжиж байгаад Монгол Улс сэтгэл хангалуун байдаг. Олон улсын харилцааны талцал хуваагдал эрс нэмэгдэж, зэвсэгт мөргөлдөөн, үнийн өсөлт, хоол хүнс, эрчим хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг аюул заналхийлэл дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж, эдгээр сорилтыг даван туулахын тулд энх  тайван, тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд улс орон бүхэн санаа тавьж байгаа цаг үед энэхүү хурал болж байна. Тийм учраас НҮБ-ын зарчим болон “Шанхайн үзэл санаа”-г тууштай баримталж, олон улсын эв нэгдэл, харилцан ойлголцол, итгэлцэл, хүндлэлийг гүнзгийрүүлэхийн төлөө дэлхийн улс орнууд хамтын хүчин чармайлт гаргаж ажиллах нь нэн чухал байгааг онцлон тэмдэглэж байна. Үүнд өргөжин тэлсэн өнөөгийн ШХАБ зохих хувь нэмэр оруулж, оролцогч орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд үр дүнтэй ажиллаж байгааг мөн цохон тэмдэглэе. Эрхэм хүндэт нөхөд өө, Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогынхоо хүрээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнуудтай тогтоосон харилцаа, хоёр талын болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Монгол Улс ШХАБ-тай болон ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, дэд бүтцийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, ногоон шилжилт, аялал жуулчлал, мэдээллийн технологи, AI хиймэл оюун болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно. Эрхэм хатагтай, ноёд оо, Монгол Улс дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд үеийг бүс нутгийн хэмжээнд та бүхэнтэй хамтдаа даван туулж, сүүлийн гурван жил дараалан эдийн засаг 5-8 хувиар, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн жил дараалан 1000 ам.доллараар өслөө. Энэ бол манай мөнхийн хөрш орнууд, бүс  нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн хувьд интеграцчлалд орж байгаагийн чухал үзүүлэлт гэж үзэж болно. Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, парламентын засаглалаа илүү бэхжүүлж, парламентын төлөөллийн чадавхыг нэмэгдүүлж, гишүүдийнхээ тоог нэмсэн. Монгол Улсын шинэ парламентад анх удаа таван намын төлөөлөл суудалтай болсон, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 25-аас дээш нэмэгдэж, бүс нутгийн дундаж үзүүлэлтээс давсан, хамгийн олон салбарын экспертүүдтэй парламент бүрдсэн.   Монгол Улс хөгжлийн бодлого, төлөвлөлтөө илүү тогтвортой болгох, мөн олон намын оролцоог шийдвэр гаргах түвшинд оролцуулахын тулд Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, бүс нутгийн хэмжээнд ашигтай гэж үзсэн 14 мега төслийг бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэхээр олон улсад зарлаад байна.   Эдгээр төслийн олонх нь зам тээвэр, тээвэр логистик, эрчим хүч болон эрдэс баялаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд чиглэж байгаа. Мөн өнөөдөр ОХУ, БНХАУ, Монгол Улсын Засгийн газар ШХАБ-ын энэхүү индрийг ашиглаж анх удаа гурван талт уулзалт хийж, эдгээр төсөлд эрчимтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр санал солилцсондоо сэтгэл хангалуун байна. Цаашид улс орнуудтай төмөр зам, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлье. Монгол Улсын санхүүгийн үнэлгээ, цахим засаглалын индексийн үзүүлэлтүүд сайжирсан. Энэ бол хөрөнгө оруулагчдад өгч буй манай улсын талаарх эерэг дохио бөгөөд бид тогтвортой байдлыг улам хадгалж, хариуцлагатай хамтын ажиллагааг эрмэлзэх болно. ШХАБ-ын гишүүн бүх оронтой Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон бүс нутгийн хамтын ажиллагаа, Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрүүдтэй уялдуулан хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэхэд бэлэн байна. Эрхэм хатагтай, ноёд оо, Өнөөдрийн бидний уулзалт ШХАБ-ын олон улсын хамтын нийгэмлэг дэх манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулж, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.  Энэ удаагийн хурлыг даргалах үүрэг хүлээн, амжилттай зохион байгуулж байгаа Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Мухаммед Шехбаз Шариф танд  болон ирэх жил энэхүү хурлыг даргалах БНХАУ, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Засгийн газрын тэргүүн нарын уулзалтыг даргалах ОХУ, Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин, мөн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх стратегийг тодорхойлох гэж байгаа улс орнуудад амжилт хүсье.  ШХАБ-ын дараагийн стратегийг тодорхойлохдоо гурван зүйл дээр илүү анхаарах нь зүйтэй болов уу гэсэн саналыг оруулж байна. Нэгдүгээрт, хурдтай хөгжиж байгаа технологийн үед хиймэл оюун ухаан болон хурдтай технологийн хөгжил бүс нутгийн хэмжээнд хэрхэн нөлөө үзүүлэхийг цаашдын стратегидээ илүү анхаарч үзвэл чухал байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбар дээр эдийн засаг нь тогтдог Монгол Улстай адил эдийн засгийн бүтэцтэй улс орнуудад ногоон хөгжлийн загвар хэрхэн өрнөх вэ гэдэг дээр бүс нутгийн хэмжээнд стратегиа тодорхойлбол илүү чухал байх болов уу гэж үзэж байна. Гуравдугаарт, өдрөөс өдөрт хүний нөөц хомсдож байна. Улс орнуудад төрөлт багасаж байна. Ажиллах хүчний хомсдолд орж байна. Боловсролын салбар хурдтай хөгжиж байгаа ногоон эдийн засгийн хөгжилтэй уялдахгүй байна зэрэг асуудал үүсэж байна. Тийм учраас ШХАБ хүний нөөцийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, хиймэл оюун ухаан, ногоон хөгжил бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг механизмийг гаргах нь бидний цаашдын хөгжилд хэрэгтэй. Энэ нь ирэх жилийн уулзалт болон ШХАБ-ын цаашдын стратегийг тодорхойлох, ялангуяа, технологийн хөгжилтэй БНХАУ, БНЭУ, ОХУ зэрэг улс орон үүнд илүү манлайлал үзүүлбэл алсыг харсан ухаалаг сонголт болно гэж итгэж байна. Манай бүс нутаг хөгжлийг хөөж гүйцэх биш, хөгжлийг угтаж харж чаддаг. Энэ агуулгаараа энэ бүс нутаг дэлхийд манлайлал үзүүлэх боломжтой болно. Бүс нутагт хөгжил цэцэглэлтийг өргөжүүлж, даян дэлхийн энх тайвны төлөө өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцсон улс орнуудад Монгол Улсын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
2024/10/16
242
ДЭЛХИЙ
'Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал'-д оролцож байна
Бүгд Найрамдах Филиппин улсын Манила хотноо болж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази, Номхон далайн сайд нарын бага хурал”-д Монгол Улсын Шадар сайд У.Амарсайханаар ахлуулсан ОБЕГ, орон нутгийн Онцгой байдлын газар, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.Энэ сарын 14-18-ны өдрүүдэд болох тус хурал “2030 он: Ази, Номхон далайн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулах зорилтыг нэмэгдүүлэх нь” уриан дор зохион байгуулагдаж байгаа юм. Ази, Номхон далайн бүс нутгийн гамшиг болон уур амьсгалын эрсдэлийг бууруулахад анхаарал хандуулах улс орнуудын Засгийн газар, төрийн, олон улсын, үндэсний болон иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, шинжлэх ухаан, академи болон оролцогч талуудыг өргөн хүрээнд хамарсан хоёр жил тутам зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ юм. ​Энэ удаагийн хурал нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн дунд хугацааны хэрэгжилтийг хэлэлцэх өндөр түвшний уулзалтаас хойш анх удаа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог. Гамшгийн эрсдэлийг бууруулах хүчин чармайлт, инновацлаг арга замуудыг хуваалцах, 2030 он гэхэд дэлхий нийтийн гамшигт өртөмтгий бүс нутгуудад  гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг хурдасгах, хэрэгжүүлэх боломжтой үүрэг амлалтуудыг өгөх чухал боломжуудыг олгодог юм.
2024/10/15
283
ДЭЛХИЙ
Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурав
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа төслүүдийг үргэлжлүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны 111-р ангийн захирагч, хурандаа Т.Мөнхдорж нар  Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийлээ.Айлчлалын хүрээнд БНФУ-ын Десотел групп компанийн ерөнхийлөгч Жером Десотелтэй уулзалт зохион байгуулж Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд "Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн талуудын урьдчилан тохиролцсон техникийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан юм.ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян айлчлалын үеэр мөн Франц Улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын дарга Жулион Марионтой уулзалт хийж хоёр орны ижил төрлийн байгууллагын хамтын ажиллагаа, нисдэг тэрэгний бааз шинээр байгуулах, цаашид хамтран хэрэгжүүлэх сургалт болон бусад ажил арга хэмжээний талаар санал солилцов. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагад шинээр нийлүүлэгдэх автомашины үйлдвэрлэлийн төлөвлөлт, явц болон бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөнд Онцгой байдлын байгууллагын саналыг хэрхэн тусгасан шинэ төлөвлөлт зэргийн талаар санал солилцох уулзалтад оролцлоо.Мөн Франц улсын Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын харьяа өндөр уулын бүсэд эрэн хайх аврах үйл ажиллагаа явуулдаг “Драгон 74” нисэх ангийн үйл ажиллагаа, Францын нисэх онгоц, нисдэг тэрэгний үндэсний үйлдвэрлэгч “Айрбус компани”,гал унтраах автомашин, техник тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Десотел групп компани”, автомашин үйлдвэрлэгч “Рено трак компани”, гал унтраах тусгай зориулалтын робот үйлдвэрлэгч “Шарк Роботикс”, амсьсгалын бие даасан тоног төхөөрөмж болон бүх төрлийн хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэгч “Матисек” компанийн бараа бүтээгдэхүүний үзэсэглэнг үзэж сонирхон Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад авч хэрэглэх хэрэгцээ боломжийн талаар талуудтай санал солилцсон юм.
2024/10/03
232
ДЭЛХИЙ
Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулах зорилт тавьжээ
Их Британи улсын Ноттингемшир дэх хамгийн сүүлчийн нүүрсний цахилгаан станц болох Рэтклифф 9 дүгээр сарын 30-ны өдөр хаагдаж, 142 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс шатааж байсан үе дуусгавар болгож байгаа аж.Англи улсын нүүрсний эрчим хүчийг үе шаттайгаар зогсоож байгаа үйл явдал нь олон улсын хэмжээнд чухал ач холбогдолтой юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өгсөн амлалтаа биелүүлсэн G7-ын анхны гишүүн юм. Рэтклифф станц 1882 оноос 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу хаагдах хүртэл Их Британийн нүүрсний үйлдвэрүүд 4,6 тэрбум тонн нүүрс шатааж, 10,4 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулжээ. Их Британи нүүрсний эрчим хүчийг түр зогсоох нь нүүрсний нийт эрэлтийг 1600-аад оноос хойш байгаагүй түвшинд бууруулах юм.Станцыг үе шаттайгаар зогсооход, дөрвөн үндсэн элемент дээр суурилсан аж.Нэгдүгээрт, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, түүнийг даван туулахад хангалттай цахилгаан эрчим хүчний өөр эх үүсвэр бий болгох.Хоёрдугаарт, нүүрс ашиглалтаас өөр шинэ хувилбарын станцыг барьж дуусгах.Гуравдугаарт, агаарын бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) зэрэг гадаад хүчин зүйлийн үнийг тогтоох нь эдийн засгийн хэмжүүрүүдийг ч өөр хувилбаруудад үндэслэн судалсан.Дөрөвдүгээрт, Засгийн газар 10 жилийн өмнө тодорхой үе шаттайгаар зогсоох хугацааг тогтоож, эрчим хүчний салбарт хариу арга хэмжээ авч, урьдчилан төлөвлөх цаг хугацааг тогтоож өгсөн.2008 оны 10 дугаар сард Англи улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд 2019 онд хүлэмжийн хийн ялгарлыг “цэвэр-тэг” болгох зорилтыг хуульчилж,  1990 оны түвшнээс 60%-иар, дараа нь 80% хүртэл бууруулахаар зорьжээ.Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд ойролцоогоор 50 ТВт цагийн хүчин чадалтай байсан бол 2018 онд 110 ТВт цаг болж, таван жилийн дотор хоёр дахин нэмэгджээ. Мөн сэргээгдэх эрчим хүчийг 2024 оны эхэн үеэс 150 ТВт/цагаас илүү эрчим хүч үйлдвэрлэлд хүргэхээр ажиллаж байгаа юм.Тус улсын туршлага, авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс харахад нүүрсний хэрэглээг богино хугацаанд зогсоох боломжтой бөгөөд үүнийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэх боломжтой юм гэж судлаачид үзжээ.Англи улс 2030 он гэхэд эрчим хүчний салбараа нүүрстөрөгчөөс бүрэн ангижруулж, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралыг бүрэн зогсоох зорилтыг тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд олон хүндрэл бэрхшээл, ололт амжилттай нүүр тулаад байгаа талаар дурджээ. 
2024/10/03
360
ДЭЛХИЙ
БНСВУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын төрийн айлчлал өндөрлөлөө.Эрхэм зочныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй албаны төлөөлөгчид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэж мордууллаа.Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, улс хооронд болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар ярилцлаа.Монгол Улс Зүүн өмнөд Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд Вьетнам Улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож буйгаа тунхаглан зарлаж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.Хоёр улс харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа нотоллоо.Ерөнхийлөгч То Лам-д Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.Талууд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Соёлын өдөрлөг”-ийг хамтран зохион байгуулж, Ерөнхийлөгч То Лам монголын аж ахуйн нэгж, бизнесийн төлөөлөлтэй уулзлаа.Энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд болсноороо онцлогтой байлаа.
2024/10/01
230
ДЭЛХИЙ
Балбад хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, усан цахилгаан станцууд эвдэрчээ
Балба улсад сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж, тус улсын усан цахилгаан станц, усжуулалтын байгууламжууд ихээхэн эвдрэл учирч, урьдчилсан байдлаар 4.4 тэрбум рупи  буюу 32.6 сая ам.долларын хохирол учраад байна.Тус улсын албаныхны мэдээлснээр үерийн улмаас 625.96 МВт хүчин чадалтай ажиллаж байсан 11 усан цахилгаан станц эвдэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн бол баригдаж байгаа 15 усан цахилгаан станц эвдэрсэн байна. Мөн нийт 1100 МВт-ын хүчин чадлын дамжуулалт зогссон бөгөөд энэ нь тус улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудын нийт хүчин чадлын гуравны нэг нь юм.Орон нутгийн цагаар ням гарагийн орой үер, хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, 111 хүн гэмтэж бэртэн, 42 хүн сураггүй алга болж, 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.Эх сурвалж: https://xinhuanews.cn    /ОБЕГ/Орчуулсан: Б.Гэрэлзаяа
2024/09/30
229
ДЭЛХИЙ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч, Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн  хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
2024/09/30
229
ДЭЛХИЙ
'Сайн санааны үйлс' олон улсын өдөрлөг 24 дэх жилдээ зохион байгуулагдав
ГХЯ-ны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клубээс Улаанбаатар дахь гадаад орны Элчин сайдын яамдтай хамтран жил бүрийн намар зохион байгуулдаг “Сайн санааны үйлс” олон улсын өдөрлөг уламжлал ёсоор 24 дэх жилдээ энэ 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд болж өнгөрөв.            Энэ удаагийн олон улсын хандивын өдөрлөгт Европын Холбоо, Япон, Энэтхэг, БНСУ, Лаос, ОХУ-ын ЭСЯ-д, Тайландын Өргөмжит консулын газраас гадна эмэгтэй манлайлагчтай үндэсний бизнесүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 60 орчим нэгж оролцсон нь өмнөх жилээс даруй хоёр дахин илүү үзүүлэлт байв.            Тус арга хэмжээнд оролцсон ГХЯ-ны төлөөлөл, ДТГ-ын тэргүүн нар гэр бүл, ажилтнуудын хамт, олон улсын байгууллагууд, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн төлөөлөл,  Эмэгтэйчүүдийн дипломат клубийн гишүүд болон ард иргэд идэвхтэй оролцож, улс орнуудын соёл, сурталчилгаа, мэдээлэлтэй танилцаж, бэлэг дурсгалын зүйлс худалдан авалт, үндэсний хоолны амталгаа хийв.  Энэ жилийн арга хэмжээнд ЕХ-ны ТРАМ – экспортыг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа арьс шир, ноос ноолуур, гоо сайхны чиглэлээр ажиллаж байгаа үндэсний гарааны бизнесүүд болон жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн тавигдсан байв. Нийслэлийн Жижиг дунд  үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв энэхүү арга хэмжээг сайшаан санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллажээ.Жил бүрийн энэхүү арга  хэмжээний хүрээнд цугларсан хандивын хөрөнгөөр нийгмийн зорилтот бүлэгт зориулсан тодорхой төслүүдийг санхүүжүүлж сайн санааны үйлсийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ хувиараа аж ахуй эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ сурталчлах, зах зээлд өөрийн байр сууриа олоход нь тодорхой дэмжлэг үзүүлж, харилцан өгөөжтэй ажилладаг уламжлал тогтжээ.  Энэ уламжлалын хүрээнд ААН, бизнесүүд бие биеэсээ суралцах, туршлагаа хуваалцах бололцоог нээж өгч байна. Тухайлбал, ЕХ-ны ТРАМ төслийн тусламжтайгаар үйлдвэрлэл, бизнесээ хөгжүүлж буй аж ахуйн нэгжийн туршлагаар  үйлдвэрлэлээ кластерийн хэлбэрээр хөгжүүлэх нь үр дүнтэй байгаатай танилцах бололцоо гарчээ. Ийнхүү “Сайн санааны үйлс” арга хэмжээ хүрээгээ тэлсээр байна. “Сайн санааны үйлс” арга хэмжээг нээж Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон  хэлсэн үгэндээ “Клуб байгуулагдсаны 25 жилийн ойг  өнгөрсөн оны 5 дугаар сард тэмдэглэж, өнгөрсөн түүхээрээ бахархах, ирээдүйд энэхүү уламжлалаа үргэлжлүүлэн улам өргөн хүрээтэй  ажиллах эрмэлзэл дүүрэн байна. Клубийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж “Сайн санааны үйлс” арга хэмжээ нь олон нийтийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болсон. Клуб нь өнгөрсөн хугацаанд эмзэг, зорилтот бүлэгт зориулсан том, жижиг нийлсэн 100 гаруй төслөөс 5 төслийг 2023-2024 онд хэрэгжүүлсэн нь ихээхэн ач холбогдол, үр дүнтэй байна” гэж онцлон тэмдэглэв.Тус өдөрлөгт Хүндэт зочноор оролцсон НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра  “Эмэгтэйчүүдийн дипломат клуб” нь нийгмийн сайн сайхны төлөө бүхий л түвшинд сайн санааны үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, тууштай хэрэгжүүлж ирсэнд талархал дэвшүүлэхийн хамт энэхүү сайхан санаачилга нь НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт, зорилгод нийцсэн арга хэмжээ болж эмэгтэйчүүдийн үүрэг нийгэмд хичнээн чухал болохыг харуулж байна гэв.
2024/09/24
244
ДЭЛХИЙ
Хойд Америкийн улс орнуудад ой, хээрийн түймэр дэгдээд байна
Өнгөрсөн долоо хоногт  Европын 11 улсыг дайран өнгөрсөн “Борис” нэртэй хар салхины улмаас Австри, Унгар, Герман, Итали, Польш, Румын, Словак, Словени, Хорват, Чех, Молдавд сүүлийн 30 жилийн хугацаанд тохиолдоогүй их хэмжээний үер бууж, 27 иргэн амь насаа алдаж, олон зуун иргэн ор сураггүй болжээ.Тухайлбал, Польш улсын нийт 7 муж бүхэлдээ үерт автаж, 20 иргэн амь насаа алдаж, 8000 иргэнийг нүүлгэн шилжүүлэхийн зэрэгцээ 368 сургууль,  цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна. Харин Хойд Америкийн Португал, Өмнөд Америкийн Калифорни зэрэг улсуудад ой, хээрийн түймэр гарч олон мянган га.талбай шатсан бол Эквадор, Боливи улсад ган гачиг нүүрлэж байна. Хэт хуурайшилтын улмаас Бразил улс ой, хээрийн түймрийн улмаас асар их хэмжээний кофены тариалангийн талбай шатаж, тус улсын болон дэлхий дахины кофены зах зээлд ч хохирол учруулаад байгаа аж.Португал улсад гэхэд өнөөдрийн байдлаар 122.000 га.талбай шатаж, таван иргэн амь насаа алдсан бөгөөд 100 орчим түймрийн голомтод 5000 гаруй гал сөнөөгч, 320 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.Орчуулсан:.Гэрэлзаяа
2024/09/24
210
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:“Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа,Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,Хатагтай, ноёд оо,Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, дасан зохицсон, цэцэглэн хөгжсөн ирээдүйд хүрэх арга замыг тодорхойлох энэ цаг үеийн нэгэн чухал арга хэмжээ болж байна.Энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлыг хариуцан, зохицуулагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн Намиби Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Байнгын төлөөлөгч нарт гүн талархал илэрхийлье.“Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг дүгнэн цэгнэж, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шинэ эрч хүч өгч, үйл ажиллагаагааг нь улам эрчимжүүлэх зорилгоор өнөөдрийн энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг санаачлан зохион байгуулж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Танд гүн талархал илэрхийлье.“Ирээдүйн төлөө гэрээ”, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” баримт бичгийг олон удаагийн хэлэлцээ, зөвшилцлийн үндсэн дээр хэлэлцэн батaлсан нь ээдрээ төвөгтэй энэ цаг үед Та бидний хамтын зорилго, улс төрийн хүсэл эрмэлзлийг бататгасан чухал алхам болж байна.Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд дэлхийн улс орнуудын түүх соёл, соёл иргэншил, шашин шүтлэг, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.Мөн манай улс олон улсын эрх зүй, НҮБ-ын Дүрмийг дээдэлсэн олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах гол арга зам хэмээн үздэг бөгөөд түүний дотор яриа хэлэлцээ, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь дэлхий нийтийн тогтвортой байдал, энх тайвнаар зэрэгцэн оршихын гол үндэс суурь хэмээн үздэг.Энх тайвныг тогтоох, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн тэгш буc байдлыг бууруулах, шударга ёсыг тогтоох, шинжлэх ухаан, технологи, инновац, залуучууд, засаглалын шинэчлэл зэрэг тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд энэхүү “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт” нэн чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.Манай улс энэхүү дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-тай хамтран олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг “Ногоон ирээдүйн төлөө” уриан дор эх орондоо амжилттай зохион байгуулж, “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” төгсгөлийн баримт бичиг баталсныг онцлон тэмдэглэхэд таатай байна.Энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гарсан тунхаглалын гол үзэл санаа өнөөдрийн дээд түвшний уулзалтаар батлах баримт бичгүүдэд тусгалаа олж байгаад баяртай байна.Бид цаашид дэлхийн нийтийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг болон НҮБ төвтэй олон талт хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүх талаар тууштай дэмжин ажиллах болно.Дээд түвшний уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
2024/09/23
231
ДЭЛХИЙ
Европын орнуудад үерийн гамшиг нүүрлээд байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Европын хэд, хэдэн хотуудад “Борис” нэртэй нам даралтын агаарын урсгал Австриас Румын руу чиглэн 500мм хур тунадас орсноор Чех, Польш зэрэг улс орнуудад  сүүлийн 30 жил ороогүй аадар бороо орж, үер буужээ.Үерийн улмаас Польш улсын баруун бүсэд орших Клодзко мужид найман хүн амь насаа алдаж, 1600 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн бол Чех улсад 10.000 иргэнийг нүүлгэн шилжүүлж байна. Түүнчлэн Польш улсын түүхэн хотод их хэмжээний үерийн улмаас гүүр нурж, Унгар улсын Будапешт хотын Дунай мөрний усны түвшин энэ долоо хоногийн сүүлээр 8.5 метр (27.9 фут) давах төлөвтэй байгаа нь 2013 онд бүртгэгдэж байсан 8.91 метр (29.2 фут)-ээс давахаар  байгаа тул  бэлтгэл, бэлэн байдлаа чангатгаж эхэлсэн байна.Эх сурвалж:https://www.reuters.com/  /ОБЕГ/Орчуулсан:Б.Гэрэлзаяа
2024/09/16
345
ДЭЛХИЙ
БНХАУ-ын Дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлахаар хүрэлцэн ирэв
Mонгол Улсын Засгийн газрын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчлал хийхээр 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор БНХАУ-ын дэд дарга Ван Чиншань айлчилж байсан билээ.Айлчлалын үеэр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт бараалхаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.Айлчлалын үеэр талууд хоёр талын улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх болно.
2024/09/06
464
ДЭЛХИЙ
'Парламентын боловсрол' хөтөлбөрт хамрагдахаар Япон Улсаас сурагчид зорин ирлээ
Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр (2024.09.05) Япон Улсаас сурагчид зорин ирлээ.Япон Улсын Осака мужийн “Хацүда Тондабаяши” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдлаа.Хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.   
2024/09/05
328