ДЭЛХИЙ
ДЭЛХИЙ
Эрэн хайх ажиллагаа явагдаж байна
МУҮХ-ны дэд ерөнхийлөгч, Эверест-2023 багийн ахлагч С.Ганхүү Непал улсын Катманду хотод алхалтын багтай очсон бөгөөд Монгол улсын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан 8К экспидейшн компанитай холбогдож эрэн хайх болон бусад ажлыг координатлаж байгаа билээ. 8К экспидейшн компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн 3 дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.Алга болсон 2 уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн. 5-р сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м ДТД орчим оргилоос бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ. 5-р сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м ДТД орчмоос салхинд хөөгдөн буцсан байна. Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил 2-ын дунд киллари хананы орчим л ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байгаа болно. 4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж, 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна. Эрэн хайх багийн 4 шерпа мөн 3-р кемп дээр бууж ирсэн мэдээтэй байна.Эх сурвалж: taiz.mn
2024/05/15
953
ДЭЛХИЙ
ХЭҮК-ын төлөөлөл Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны чуулга уулзалтад оролцлоо
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо /GANHRI/-ны жил тутмын чуулга уулзалт 2024 оны 05 дугаар сарын 06-наас 08-ны өдрүүдэд Женев хотноо боллоо.Тус хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Комиссын гишүүн Г.Нарантуяа нар оролцлоо.2024 оны ээлжит Чуулга хурлын хүрээнд тус холбооны Ерөнхий ассамблей хуралдаж, дотоод удирдлага зохион байгуулалт, Товчооны шийдвэр, жилийн тайлан, төлөвлөлт, тухайлсан сэдвээр байгуулсан Ажлын хэсгүүдийн үйл ажиллагаа зэргийг хэлэлцэж, баталгаажуулсан юм.Улмаар “Бизнес ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулагдсан бөгөөд тус хурлаар НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдлага зарчмуудыг хэрэгжүүлэх асуудал, бизнесийн үйл ажиллагааны улмаас хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөө үзүүлж буй асуудал, тэдгээрээс үүдэлтэй хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулахаар чиглэлээр олон улс, бүс нутаг, үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэв.Дашрамд дурдахад, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбоо нь хүний эрхийн үндэсний байгууллагуудад дэмжлэг үзүүлж бэхжүүлэх, тэдний дуу хоолой болох зорилгоор байгуулагдсан бөгөөд өдгөө 120 гаруй орныг эгнээндээ нэгтгээд байгаа юм.
2024/05/10
602
ДЭЛХИЙ
Кени улсад үер болж, олон хүн амь эрсэджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика /2024.04.29/ мэдэгдлээ. Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ. Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна. Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж. Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдээллээ. Эх сурвалж https://CNN.COMОрчуулсан М.Алтанцэцэг /ОБЕГ/Эх сурвалж https://CNN.COMОрчуулсан М.Алтанцэцэг
2024/05/01
421
ДЭЛХИЙ
Густав Климтийн алдагдсан зураг 32 сая доллараар зарагджээ
Австрийн модернист зураач Густав Климтийн 1925 онд алдагдан сураггүй болсонд тооцогдож байсан “Фраулейн Лизерийн хөрөг” бүтээл өчигдөр Австрийн Вена хотод 32 сая доллараар худалдаалагдсан байна. Энэхүү бүтээлийн үнийг 28 сая еврогоос эхэлж дуудахад Хонконгийн нэрээ нууцалсан нэгэн оршин суугч 30 сая еврогоор буюу 32 сая ам.доллараар худалдан авчээ.Климт уг бүтээлийг нас барахаасаа нэг жилийн өмнө буюу 1917 онд Венийн нэгэн жүүд гэр бүлийн захиалгаар зурж эхлэн арай дуусгаж амжаагүй байсан аж. Түүнийг 1918 онд таалал төгссөний дараа өв залгамжлагчид нь уг уран зургийг захиалсан эзэн болох Лизерийн гэр бүлд хүлээлгэн өгсөн байна. Харин 1925 онд уг зураг үзэсгэлэнд тавигдсаны дараа сураггүй алга болсон бөгөөд саяхнаас дуудлага худалдаанд орох гэж буй сураг ажиг гарч байснаа ийнхүү 32 саяар зарагдсан аж. С.Хүслэн
2024/04/25
625
ДЭЛХИЙ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд үг хэлэв
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг чуулганы үеэр “Ази, Номхон далайн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд болсон ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлж үг хэлэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжил нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг урагшлуулах дэлхийн хөгжлийн замын зураглал болж, улс, үндэстнүүдийн тэгш байдлыг хангах, хөгжиж буй улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тэмдэглэж хэлэв. Цахим холболт, өөрчлөлт нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, бизнес, аж үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, ард иргэдэд шинэлэг үнэт зүйл, үйлчилгээгээр хангахын зэрэгцээ аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг урагшлуулж, тогтвортой хөгжлийн шинэ боломжийг нээж өгч байна. Гэсэн хэдий ч цахим холболт, өөрчлөлтийг урагшлуулахын тулд засгийн газар, хувийн хэвшил болон бусад оролцогч талууд, ялангуяа тус бүс нутгийн нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг улс зэрэг хөрөнгө, нөөцийн бэрхшээлтэй тулгарч буй улсын хувьд олон талт бүс нутгийн хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг онцлон тэмдэглэв.Түүнчлэн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар, НҮБ-ын АНДЭЗНК, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газар, Азийн технологийн их сургуультай хамтран зохион байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тогтвортой хөгжилд цахим инновац” сэдэвт тусгай арга хэмжээнд оролцож, үг хэлэв.Тусгай арга хэмжээнд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Ацуко Окуда, Далайд гарцгүй хөгжиж буй улсын олон улсын судалгааны төвийн захирал Д.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, НҮБ-ын АНДЭЗНК-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологи, хөгжлийн хэлтсийн дарга Тэ Хён Ким, Казахстан Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын байгууллагын газрын захирал Нуржан Рагмент, Азийн технологийн их сургуулийн Хиймэл оюун ухааны төвийн захирал доктор Монгкол Экпаньяпонг нар үг хэлж, мэдээллийн технологийн хөгжил, тулгамдаж буй асуудлууд, инновацын төв, тогтвортой хөгжлийн ухаалаг инновацын шийдлүүд сэдвээр танилцуулга хийж, илтгэл тавилаа.
2024/04/23
452
ДЭЛХИЙ
Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд Монгол Улсыг онцлов
"Ковид 19" цар тахлын улмаас дэлхий нийтээр сургуулиуд хаагдаж үүний улмаас боловсролын салбарт асар их хор хохирол учирсан.Сургуулиуд дахин нээгдэж, хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч, хэрхэн нээсэн талаар 60 улсын туршлагыг судалсан “How to accelerate Student learning: Lessons from 60 countries” шинэ судалгааг Дэлхийн банкнаас танилцууллаа.Уг тайланд Камбож, Колумб, Кот-д’Ивуар, Энэтхэг, Монгол, Румын, Замби гэсэн 7 улсыг гүнзгийрүүлэн судалснаас Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ерөнхийн боловсролын сургуулийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвөлгөө"-г онцлов.Сургалтыг дахин сэргээх, хурдасгах асуудлыг шийдвэрлэхийн тулд харьцангуй цөөн тооны улс орнууд бүрэн нотолгоонд суурилсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн бол олонх нь тахлын өмнөх шиг үргэлжилсэн гэж тайланд дурджээ. Тухайлбал, судлагдсан 60 орны гуравны нэг орчим нь л зорилтот сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж, дөрөвний нэг орчим нь бүтэц зохион байгуулалттай сурган хүмүүжүүлэх хөтөлбөрөөр дамжуулан багшийн гүйцэтгэлийг дэмжсэн байна.Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий даяар нийт 1,6 тэрбум хүүхэд 141 өдрийн турш сургуульдаа явж чадаагүй.Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол улсын боловсролын салбарын шинэчлэлд хэрэгжүүлж буй сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө, боловсролын цахим шилжилт, үнэлгээний тогтолцоо, мөн үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийн талаар танилцууллаа.
2024/04/22
544
ДЭЛХИЙ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганыг даргална
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо 2024 оны 4 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвээр болно.Комиссын 80 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганы даргаар ажиллана. Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комиссын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
2024/04/21
559
ДЭЛХИЙ
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Япон Улсын баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж,
есөн хүн хөнгөн гэмтэн, усны хоолойн шугам сүлжээ эвдэрч, хөрсний
гулгалт үүссэн байна.
Газар хөдлөлт далайн гадаргаас 50 км-ийн гүнд болсон бөгөөд цунами үүсэх
аюул байхгүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдэгдлээ.
Гал түймэр, гамшгийн удирдлагын газраас пүрэв гарагт мэдээлснээр, Эхимэ
мужид зургаа, хөрш зэргэлдээх Кочи мужид нэг, Кюшү арлын Ойта хотод хоёр
хүн гэртээ унаж бэртсэн аж.
Эх сурвалж:https://www.euronews.com/.../watch-strong-earthquake...
Орчуулсан:Б.Гэрэлзаяа ОБЕГ
2024/04/19
499
ДЭЛХИЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл илэрхийллээ.ЭМГЭНЭЛД,“Эрхэм хүндэт Владимир Владимирович, Москва хотын “Крокус Сити Холл” концертын танхимд гэмт этгээдүүд зэвсэглэн халдаж, алан хядах үйл ажиллагаа явуулснаар гэм зэмгүй олон арван энгийн иргэд харамсалтайгаар амь үрэгдэж, шархадсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.Монгол Улс энэхүү балмад алан хядах гэмт үйл ажиллагаанд гүнээ харамсаж байгаа бөгөөд энэ амаргүй цаг үед Оросын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна.Амь үрэгдсэн иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу” гэжээ.
2024/03/25
711
ДЭЛХИЙ
'Ус ба Энхтайван' уриан дор Дэлхийн Усны өдөр тохиож байна
1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж, усны олон талын ач холбогдлыг иргэд олон нийт, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм. Энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байна.Улаанбаатар хот нийт 470,444 га нутаг дэвсгэртэй бөгөөд дөрвөн сав газарт хамрагддаг. Нийслэлийн хэмжээнд 251 булаг шанд, 18 рашаан ус, 41 нуур тойром, 84 гол горхи бүртгэгдсэн. Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан булаг шанд, нуур тойром, томоохон гол, мөрний урсац бүрэлдэх эх нь нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн 27 хувийг эзэлж байна.Мөн цөлжилт, хуурайшилт, бохирдлоос хамгаалах зорилгоор 26 булаг шандны эхийг хамгаалж, гол горхи, булаг шандны усыг хуримтлуулах дөрвөн хөв цөөрмийг байгуулан, 160 мянга гаруй шоо метр усыг хуримтлуулж, экологийн таатай орчныг бүрдүүлээд байгаа юм. Энэ онд гурван булгийн эхийг хамгаалах, нэг хөв цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. '
2024/03/22
454
ДЭЛХИЙ
Жо Байдены Трампаас ялгагдах онцлог хандлага
Трампаас ялгагдах Байдений онцлог талуудын нэг нь ердөө л ийм энгийн. Тэрээр конгресст хэлсэн үгэндээ:Миний өмнөх ерөнхийлөгч улс төр хийж, "Манай улсын цусыг хордуулж байна” гэж цагаачдыг буруутгасаар ирсэн. Өмнөх ерөнхийлөгчөөс ялгаатай нь би албан тушаалд очсон эхний өдрөө цагаачлалын тогтолцоогоо засах, Америк мөрөөдөлд хүрэх зам болон бусад олон зүйлийг хийх цогц төлөвлөгөөг танилцуулсан. Учир нь би Америкчууд хэн бэ гэдгийг мэднэ. Бид бол дэлхий дээр хуучин, шинийг урласан сэтгэлгээтэй цорын ганц үндэстэн юм. Америк хүн бүр л хаа нэгтэйгээс ирсэн. Энэ газар нутаг бол олон мянган жилийн турш байсан уугуул америкчуудын өлгий нутаг. Энэ газар нутаг бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийн гэр. Зарим нь эрх чөлөөг эрэлхийлж, зарим нь өлсгөлөнд нэрвэгдсэнээс болж Америкийг зорьж ирсэн. Яг л Ирланд дахь өвөг дээдсийн минь гэр бүл шиг. Зарим нь хавчлага, дарангуйллаас ч зугтаж ирдэг. Зарим нь эндээс өөр хаана ч боломжгүй мөрөөдлийнхөө хойноос тэмүүлж ирцгээсэн. Энэ бол бид бүгдээрээ хаа нэгтээгээс ирж итгэл үнэмшил, мөрөөдлөө биелүүлэхийг зорьдог эрх чөлөөт орон. Энэ чинь л Америкийн утга учир юм....Via X
2024/03/21
467
ДЭЛХИЙ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл Монгол Улсад айлчилна
Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Др. Курт М.Кэмпбэлл 2024 оны 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Др. Курт М.Кэмпбэлл АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон Улс болон Монгол Улсаас эхлүүлж байна.АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны яамны удирдлагатай тус тус уулзана. Айлчлалын хүрээнд хийх уулзалтуудын үеэр Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бататгах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоно.Эх сурвалж: ГХЯ
2024/03/21
524
ДЭЛХИЙ
ДГХБО-ын бүлгийн товчооны гишүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерештэй уулзав
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО)-ын бүлгийн Товчооны гишүүн Армен, Бурунди, Ботсвана, Лесото, Монгол, Непал, Парагвай болон Руанда Улсын Байнгын төлөөлөгчид НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатимагийн хамт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бараалхав.Уулзалтын үеэр ДГХБО-ын Бүлгийн дарга Ботсвана Улсын Байнгын төлөөлөгч Гладис Мокхава, ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлыг хүлээн авах Руанда Улсын Байнгын төлөөлөгч Эрнест Рвамюсио нар 2024 оны 6 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Кигали хотноо болох ДГХБО-ын НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.Мөн ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хуралд бэлтгэх Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хамтран даргалагч, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд бага хурлын төгсгөлийн баримт бичгийн төслийн хэлэлцүүлгийн явцыг танилцууллаа.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл ажил амжилттай өрнөж буйг сайшааж, тусгай хэрэгцээ шаардлагатай эдгээр улсын ирэх 10 жилийн хөгжлийн зорилгуудыг тодорхойлох, хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэсэн энэхүү бага хуралд тэрбээр ДГХБО-ын дуу хоолойг дэмжин оролцоно гэдгээ цохон тэмдэглэв.
2024/03/20
355
ДЭЛХИЙ
Монгол-Хятадын хамтарсан 'Тал хээрийн нутаг палеолитын үед' эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлнэ
Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэн болон Бээжингийн Их Сургуулийн Археологи, музей судлалын сургуультай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх гэрээг үзэглэлээ.ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч, доктор (Sc.D), профессор Б.Гүнчинсүрэн БНХАУ-ын ШУА-ийн Эртний сээр нуруутан, палеонтологи, эртний хүн судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), профессор Тао Дэнь болон Бээжингийн их сургуулийн Археологи, музей судлалын сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Шен Рюйвэн нар энэ сарын 08-нд Бээжин хотноо “Тал хээрийн нутаг палеолитын үед” эрдэм шинжилгээний төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурав.Энэхүү эрдэм шинжилгээний төслийг анх удаа хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой юм.
2024/03/20
422
ДЭЛХИЙ
Дэлхийн сошиал медиатай холбоотой онцлох мэдээллүүд /өнгөрөгч 7 хоног/
1) ТикТокыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэн баталсан ч, Сенат дээр удах шинжтэй. ( WP )(2) Instagram 15 хүртэлх тооны зураг/видео бүхий албом/carousel хэлбэрийн пост туршиж байгаа гэнэ. ( SMT )(3) X хуудасны дээр байрлах IG Stories-той төстэй Pinned Posts хэмээх шинэ функц туршиж байгаа гэнэ. ( TW )(4) Reddit-н сурталчилгааны шинэ формат "Free Form"-г гаргажээ. ( WT )(5) Мета сурталчилгааны шинэ формат гаргасан нь худалдааны байгууллагууд болон Advantage+ сурталчилгаа ашигладаг маркетерүүдэд зориулсан байна. ( TC )TikTokTikTok шинээр Creator Search Insights гаргасан нь контент бүтээгчдэд хэрэгтэй зүйл болжээ. ( Унших ) TikTok зураг нийтлэх шинэ апп гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Инстаграмын өрсөлдөгч гэж харагдаж байна. ( TC ) TikTok хэрэглэгчдэд аль улс орондөөрийн контентыг харуулах сонголтыг гаргаж байгаа гэнэ. ( TH ) TikTok хэрэглэгчдийн өсөлтийн хурд буурч байна, Business Insider-хан Gen-Z үеийхний амьдралын хэв маягтай холбон тайлбарлажээ. ( BI ) CapCut Desktop апп дээр "Текст зохиолоос видео бүтээх" функц нэмэгджээ. ( ТH ) Instagram & Threads Инстаграм тун удахгүй хэрэглэгчдэдээ зориулан постоо өнгөрсөн хугацааг сонгон нийтлэх боломж олгоно. ( Үзэх ) IG-ийн гүйцэтгэх захирал Моссери пост нийтлэх давтамж болон дагагчдын тооны бууралтын талаар өгүүлжээ. ( TH ) Инстаграм хэрэглэгчдийн хамгийн их хүлээсэн DM-ээр файл илгээх функцыг туршиж эхэлжээ. ( TR ) IG контент бүтээгчдэд ердийн постын комментийг Stories болгон нийтлэх функц гаргажээ. ( TH ) Мета Мета Ray-Ban Stories-д Landmark Insights-г туршиж эхэлжээ. ( TW ) WhatsApp дээрх статус пост дээр контактаасаа меншн хийх функц туршиж байна. ( Эндээс ) Facebook дээр Imgur-н холбоос бүхий постуудыг репорт хийгээд, устгаж байгаа бололтой. ( TH ) X (Twitter) X дээрх хэрэглэгчдийн профайлыг гүйлгэн үзэх явцдаа сурталчилгаа харсан бол тухайн хэрэглэгчид төлбөр төлдөг болохоор төлөвлөж байна. ( X ) X дээрх нийтлэл бусад вэб дээрх нийтлэлийн холбоостой харьцуулахад хамаагүй дээр харагддаг болжээ. ( TW ) X дээр одоо явж байгаа лайв видеог эхнээс нь үздэг болгох функц удахгүй гарна. ( Унших ) Youtube Youtube ТВ дээрх аппынхаа user experience-г дахин шинэчлэжээ. ( YT ) Youtube 4 шинэ функц, Clips library гэх мэт шинэчлэлтүүдийг хийжээ. ( Үзэх ) Youtube Music подкастад зориулсан "Trim Silence" функц гаргахаар бэлтгэж байна. ( YL ) Google Google AdMob дээрээ шинэ өөрчлөлт, шинэ функцууд гаргажээ. ( GB ) Google Product Studio дээр маркетерүүдэд зориулсан улирлын шинжтэй бэлэн загварууд гарчээ. ( Google ) Google Маркетингийн платформ сайжруулсан шинэ API гаргажээ. ( Google ) Google хайлтын системийн эрэмбийн системд вэбийн үндсэн чухал үзүүлэлтүүдийг ашигладаг гэж мэдэгдлээ. ( SE ) Google зураг хайлтын илэрц дээр "Like" дарах товч туршиж байгаа бололтой. ( RT ) Microsoft & LinkedInMicrosoft Ads хиймэл оюун ухаан ашигасан илүү шуурхай "Insights navigator" гаргажээ. ( SF ) Microsoft Google Chrome дээрх Bing-д сурталчилгаа харуулж эхэлжээ. ( SEL ) Майкрософт Ads Co-pilot-оо илүү олон сурталчилгаа эрхлэгчдэд нээсэн байна. ( SEL ) LinkedIn дээрх хамтарсан нийтлэламжилттай болсон бөгөөд дахин шинэ шинэчлэлтүүд гаргажээ. ( LIN ) LinkedIn бүх сурталчилгаа эрхлэгчдэд "Though-leadership Ads" форматаа нээжээ. ( LIN )AI Канадын Campbell’s брэнд сурталчилгаандаа хиймэл оюун ухаан ашиглажээ. ( CF ) Дэвин, анхны хиймэл оюун ухааны програм хангамжийн инженертэй танилц. ( CG ) Getty Images болон iStock хиймэл оюун ухаан ашигласан дэвшилтэт хайлтыгн системтэй болжээ. ( MTC ) Amazon-н шинэ хиймэл оюун ухаан бүтээгдэхүүний хуудсыг автоматаар үүсгэнэ. ( AMA )Эх сурвалж: Натхауз
2024/03/19
523