СОЁЛ УРЛАГ
СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм.Тэмцээний хөтөлбөр:04.22-нд: Нээлтийн тоглолт;04.23, 24, 25-нд: Сонгодог урлагийн тэмцээн;04.26, 27, 28-нд: Этник болон контемпорари бүжгийн тэмцээн;04.29-нд: Хаалтын буюу “Гала” тоглолт.Гала тоглолтод:Казакстан Улсын Астана операгийн тэргүүн гоцлооч, дэлхийн од Бахтияар Адамжан;ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Элизавета Кокорева;ОХУ-ын Красноярск хотын Годенкогийн нэрэмжит Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол;Филиппин Улсын шилдэг бүжигчин, “DPP Dance” театрын захирал Мариахао;Филиппин Улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Акира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн одууд оролцоно.
2024/04/20
898
СОЁЛ УРЛАГ
'Өр дарсан нь' өгүүллэг хэдэн өдөр бодогдов.....
Бусдыг бодох.....Б.Наминчимэд гуайн “Өр дарсан нь” өгүүллэгийн талаар Базараа Ганжавхлан бид хоёроос уншсан уу гээд асуув. Жак “ай даа ойрд уншаагүй, сайхан” гэх сонсогдов. Уран бүтээлчдэд бүтээл хийх хоёр итгэл үнэмшил байна уу гэж би боддог. Нэг нь хүний муу, цагийн мууг дагаж бэдэрдэг бол нөгөө нь хүний сайхан сэтгэл, хорвоогийн жамыг эмжиж бүтээлээ туурвидаг мэт. Мууд дуртай, мууд илүү итгэмтгий байгаа массын бүтээл хийх үү, сайныг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хийх үү гэдэг нь уран бүтээлчдийн сонголт гэхээсээ илүү мөн чанар нь юм болов уу.Сайхан өвгөд ховордсон мэт санагддаг. Нэг байдаг даа. Дагахгүй байхын аргагүй сургаалтай, айхгүй байхын аргагүй дүртэй, хуучны сайхан өвгөдтэй бараг л таарахгүй юм. Нам улс төр ярьсан, дээр дор үгтэй, итгэл үнэмшлээ гээчихсэн намбагүй өвөө нар бол хаа сайгүй. Монгол хүн хаачив гэж тувт бодогдох юм. Монгол ээж, Монгол аав, Монгол өвөө гэдэг хэдэн мянган жилийн өвөрмөц дүр дэлхийд өөр байдаг болов уу?Өдөр бүр нялуураад байхгүй насаараа үнэнч амьдарчихдаг. Олон таван үг ярилцаж шалчиганаад байхгүй ч насаараа хэрүүлгүй амьдарсан бидний өвөө эмээ нар. Суурин амьдралын ялгаа байгаа л байх.Нэгдлийн нярав Сандаг тэтгэвэрт гарахаар ажлаа өгөх гэтэл тооллогоор 15000 төгрөгийн акт тавиулж буйгаар өгүүллэг эхэлдэг. Тарваганы анчдад тараасан сумны 400 төгрөг л дутах байх гэж бодож байсан Сандаг баахан бодол болж эхнэртэйгээ ярилцана. Хоорондоо огтхон ч хэрэлдэхгүй. Тэр айл уужуу тайван, амар амгалан хэвээрээ л байна. Зургадугаар ангийн сурагч Намхай хүүгийн нүдээр уг өгүүллэг уншигддаг. Нэгдлийн бараа ачиж яваад онхолдсон машины эд материалыг тоолж аваагүй, аймгаас машинд гуйж захисан бараа материалаа тулгаж аваагүй зэрэг Монгол алдааныхаа тухай Сандаг эхнэртэйгээ ярилцана.Жолоочийн бие тааруу, машин нь уначихсан байхад яаж би бараагаа тоолж зогсох билээ, хүнд гуйж юм захичихаад замаас нь авсан уу гэсэн шиг падаанаа тулгаж суухгүй ээ гэсэн цөлх ухаан л яригдана. Алдсан хүн арван тамтай гэж баахан хүн хардах нь. “Атгаад өгдөг эдийн буян шавхарснаас Алгын чинээ улаан нүүрний буян барагдаагүй ээ” гээд нөхрөө гарч одоход ээж нь жуумалзаад үлдэнэ. Өрөө дарахгүй бол шоронд явахтай нүүр тулсан Сандаг хүнээс юм гуйгаагүй. Олон түмэнтэй зөв сайхан явсныхаа зам мөрөөрөө өр дарсан тухай уг өгүүллэгт гардаг.Дутсан барааг хэн нэг нь голруулсан л байж таараа. Сандагийн барааг хэн авсан “ЦААДАХ” тухай бараг яригддаггүй. Харин Монгол хүний нэг нэгнээ гэсэн “НААДАХ” уужуу ухаан их гардаг.Амьдрал дээр ойр жишээ авбал 1990 онд нэгдлийн нягтлан байсан аав маань мал нийгэмчлэх ажлыг орон нутагт гардан зохион байгуулсан хүмүүсийн нэг. Тарга, тэвээрэг, удам угсаа сайтай малаа бусдад тараачихаад өөрөө өнчин, туранхай, өвчтэй, ижил буруу юмнууд тууж ирсэн гэдэг. Түүнээс ч болсон уу өөрсдөөсөө ч болсон уу мал нь үхэж, алга болж, цөөрсөөр манайх гэдэг айл хүндээс хүнд 15 жилийг туулсан билээ. Сайн нь бид ахуйн зовлон даах жаахан чадвартай л өсч. Аав маань нярвын ажил хийж байхдаа мөн л эд материал дутаасан хэргээр 45 хоногийн карентинд /Шооёонд/суусан гашуун түүхтэй. Хэдэн үе, удам дамжиж ирсэн хэт хутга, мөнгөн аяга, алт, мөнгөн эдлэлүүдээ бүгдийг нь тушааж байж өрнөөс салсан тухай одоо ч манайд яригддаг. Сүүлд би ааваас тэр тухай асуухаар уурлаад ярьдаггүй юм. Хашир угаасаа “Өр дарсан нь” дээр гардаг Сандагийн араас орсон нь тодорхой. Олонтой явах шиг том буян байдаггүй мэт. Бусдыг боддоггүй аминчхан хүмүүст асуудал тулгарахад хэн ч тусалдаггүй. Зовлонгоосоо өөр ханьгүй болдог.Бусдыг бодох нь ухаан юм уу, хүмүүжил юм уу? Ядаж “би”-гээ бусдын өмнүүр чихэхгүй байх нь олдмол уу заяамал уу? Бусдаасаа түрүүлж цадах зорилгоор толгойноосоо том аяга бариад хоол руу дайрдаг хүүхдүүд байдаг. Бүх юмнаас өөртөө унац, ашиг, давуу байдал хардаг хүмүүс цөөнгүй. Өнгө байсан ч тод руу, өрөө байсан ч том руу, цонх байсан ч нартай руу нь зүтгэх. Амиа боддог хүн бусдыг өмнөө гаргаад түрдэг бол олноо боддог нь бусдын өмнө гарч зүтгэдэг. Би аав, ээжийгээ элэг, уушгинд дуртай юм байх гэж саяхныг хүртэл эндүүрч явсан. Хоцорсон зочныхоо хоолыг халуун байлгадаг ард түмэн юм бид. Бусдадаа үлдээх, бусдадаа боломж өгөх ухаантай хүмүүс олон. Касс-д оочерлох, хаалгаар орох, лифтэнд суухад хүртэл бусдын өмнүүр “БИ”-гээ чихдэг нь ч цөөнгүй. Өөрийгөө будаж, өрөөлийг баллуурддаг дүр эсгэлт нь тэр. Гэхдээ дээрх шиг базаахгүй олны дотор "Жинхэнэ Монгол" хүн байж л байгаа. Аж амьдрал, нийгмийн хөгжлийн ороо бусгаа үед түрхэн саарч буй л байгаасай. Тээр жил Да-Хүрээ дээр машинаа янзлуулаад зогсож байтал эхнэрийн ус гарчихлаа гээд залгав. Тэнд өөр машин янзалж байсан засварчид бүгд зэрэг хөдлөөд л намайг эхэлж явуулсан. Миний өмнө байсан хүмүүс огтхон ч дургүйцээгүй. "За амжилт, эхнэрээ амжилттай төрүүлээрэй" гээд үлдэхэд ямар бахтай байваа.Цас шуурга тавихад өвөлжөө шиг нөмөртэй хүмүүс байдаг. Асуудал тулгарахад амиа боддог хүн ч гэж бий. Аль аль нь бидний дотор амьдардаг.Хүнд туслах болохоор ял хийх гэж буй мэт арагш суудаг , хүний тус авах болохоороо ясны ноход шиг овоордог хүмүүс бишгүй. Ясны ноход хэзээ ч сайн нэртэй явдаггүй. Бусдад таагүй дурсамж үлдээдгээ огтхон ч мэддэггүй. Үрд нь дурсах юу ч үлддэггүй. Төрсөн нь үнэн, үхсэн нь үнэн. Яаж амьдарсан юм бүү мэд.Аяганы буурьтай, гэрийн буурьтай, зуслангийн буурьтай явахыг хичээдэг юм манайх. Олноосоо нэгийг сарвайх, ганцынхаа талыг илүүчлэх тэнгэр газар шиг зөрөөтэй. Цөөн дэрсэнд бүдэрсэн ч олныхоо дэмэнд босч ирээд л. Зовлонд бэлдэх, жаргалд бэртэхгүй байх чухал бололтой. Өр гэдэг нь өгөх биш авах юм, авлага гэдэг нь авах биш өгөх юм байна.“Өр дарсан нь” хэдэн өдөр бодогдож, ойрд таараагүй сайхан Монгол хүмүүстэй уулзуулав....Via Шагж гэлэн
2024/04/11
957
СОЁЛ УРЛАГ
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа. Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ. Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.
2024/04/08
1191
СОЁЛ УРЛАГ
Алдарт 'Манжуурын толгод' вальс
“Манжуурын толгод дахь Мокшаны хороо” вальсын нэрийг 1911 оноос товчилж, зүгээр л “Манжуурын толгод” гэдэг нэртэй болгожээ...Энэхүү гэгэлгэн аялгуу эртнээс монголчуудад танил дотно болж, түүний хөг хэмнэлд уяранхан вальс бүжиглэсээр ирсэн билээ...
2024/04/03
6628
СОЁЛ УРЛАГ
Хятад улсаар үүргэвчтэй аялсан нь - 1 р хэсэг (Erlian, Beijing)
Улаанбаатараас Бээжин хүртэл газраар үүргэвчтэй аялсан аяллын тэмдэглэл. Галт тэрэг болон Бээжин дэх хоолны гудамжаар танилцан аялав.
2024/03/25
724
СОЁЛ УРЛАГ
Болзоо нэвтрүүлэг | Н. Отгонтуул
Хүний сэтгэлийн утас хөндсөн гайхалтай ярилцлага байна. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө асар их тэвчээр гаргасныг сонсоод маш их бахархаж байна. Олон олон хүн амьдралдаа тохиолдсон хүнд хэцүү зүйлийг зовлон гэж харж, хэн нэгнийг үзэн ядаж, үргэлж бусдыг буруутгаж байснаараа өөрийгөө ч тэр бусдыг ч тэр зовоож байгаа санагддаг. Бусдын оронд өөрийгөө тавьж хайрладаг энэ сэтгэлийг бий болгоход маш их цаг хугацаа, тэсвэр тэвчээр орсон байгаа......
2024/03/25
1252
СОЁЛ УРЛАГ
Зүрхэндээ уйлсан тэр нэг залуу.....
Сайн байна уу? Та бүхэндээ энэ нэргүй захидал очих өдрийн мэнд хүргэе. Би 5 жилийн өмнөх болон яг одоо цэг тавьсан амьдралаа бичлээ..."Яагаад, чи эр хүн шдээ!" гэж зэмлэх хүн олон боловч ингээд ч болов сэтгэлд бугалсан том хар чулууг хаяхыг хүслээ..Сэтгэлээр уналаа гээд согтотлоо архи уух дургүй л дээ, одоо бол 30 гарсан залуу...Амьдралын тэр нэгэн эргэж буцахгүй өдөр минь яг 5 жилийн өмнөх тэр намар.. саваагүй залуу байхаас эхэлсэн учрал минь сайхан амттай л байлаа... анх зүрхэнд гал асааж өөр бүсгүйг харах нүдгүй болгосон тэр жаахан бүсгүй...Халсан байсныг ч хэлэх үү, тэр бүсгүй амьдралынхаа хэцүү бүхнийг ярьж уйлсныг санаж байна одоо..... Тэр нулимс хатаагүй мэт л харагддаг гэхдээ тэр нулимсыг арчаад "надад итгэж болноо" л гэж амлалт өгөөд..өөрийн мэдэлгүй орхиод явсан нэгний хариуцлага гэгч зүйлийг авч үр хүүхдүүдийг нь өсгөж эхэлсэн жаргалтай дурсамжууд ... Эзэн болсон хариуцлага надад ахдаагүй харин ч хүний өмнө гэр бүл гэгч зүйлтэй бардам, хаяад явсан нь биш өсгөсөн нь эцэг болно гэж зүтгэсэн хэдэн жил...харин сэтгэлээс өөр юмгүй надад хадам гэгч эмэгтэйн нүүр арай л хатуудав уу? Орой орох бүр тэр нэгэн хоол унд, тогоо шанаганы хэрүүл ... эхний жилдээ тоолгүй, илүүг олох ёстой гэсэн зориг зүрх дүүрэн жил.. дараа нэг шөнө ирэхэд л "Энэ гуйлгачин, энэ хар п..." гээд л харааж эхэлснээс хойш сэтгэлд сэв сууж, дуугүй байх тусам улам дотор бачуурч, "бусад залуусын адил чи бас хаяна" гэсэн үгс чихэнд унтах болгонд хадагдаж байлаа....аргагүй шүү дээ, би эхийнхээ дэргэдээс холдож хадмын хаяанд очсон залуу... идэх хоол, өмсөх хувцас хэрэглээ хүүхдүүдийн хэрэгцээ хаана ч хүрэхгүй, "Юу авчирч байгаа юм" гэх бузрын хэрүүл... кармаандаа 1000 төгрөгтэй явдаг залууд цалин нь хаана байгааг нь хэлүүлэлтгүй тэр гэрийнхэн мэдэж байгаа биз...тэнхээтэй тэнхээтэй гэхэд 2 давхар ажил хийж, тэнэг тэнэг гэхэд хүн цохиж авахад чимээгүй суудаг тэнэг.... Шалбарсан гар, нойргүй хоног, өглөө нартай уралдаж гарч шөнө 04.:00 цагт ирдэг залууд угаах хувцас, идэх хоолны хэрүүл арай л ахадсан юм....За одоо цааш бичих юм бол зүрх бүр л чичрэх юм байна.. хөөрхөн үрс том болсоор л нэг маамаа нар гйигүүлж түүнд минь ирсэн..гэвч тэр хэрүүл тасраагүй, эд мөнгө, хоол унд, тогоо шанаганы хэрүүл тасраагүй, хадгалсан мөнгө хүртэл.. хэн нэгний баяр ёслолд явж, хэн нэгний нийллэг гоёл чимэглэлд явж.. байр түрээслэж арай хийж түрээсээ төлж, усны мөнгө цахилгаан хэрэглээгээ хангаж байхад ахиад л баяраас баярын хооронд..за яахавдээ сайхан ширээ дүүрэн л байдаг байлаа..Дараа нь харин түүний минь хардалт, хадам ээжийн хэрүүл хоёр зэрэг ирэхэд шууд л миний анхны даруухан чих зөөлөн ирсэн залуу тэсэрсэн ууртай болж эхэлсэн, сөрж хэрэлдэж биеэ өмөөрч эхэлсэн, дараа нь гарч гудманд машиндаа хүртэл хонож эхэлсэн... Харин сүүлд ганц бяцхан хүүхдээ бодож хэрүүлийг тэвчсэн, Гэвч тэр минь баяр ёслол, найзуудын нийллэгийг алдалгүй уудаг болж дээ.... "Уухаа болиоч, эмэгтэй хүн тасрах муухай, уух муухай" гээд сүүлдээ "надаас илүү уудаг хүнд дургүй" ч гэж хэлж үзлээ, тоож байгаа ч юм алга. Харин хадам эх бол өмөөрөөстэй, "Яадгын гарч орно, ууна иднэ, өмсөнө зүүнэ, чи зүгээр олно!".. за тийм дээ жаргаана гэж амлахдаа энэ бүхнийг тооцоогүй байж... Шөнө ирээд хоолгүй унтаж, хувцас оймсоо өөрөө угаахдаа хэнд хэлэх билээ, хэнтэй ч ярих билээ.... "Би буруу юм хэлчүүл яанаа, эр хүн байж гонгиноод гэж хүмүүс бодох вий" гэж чимээгүй сууж, бяцхан хүүхдээ л боддог байлаа... Нэг хэрүүл гарсан өдөр ахиад л машиндаа хонолоо. Яагаад хэрүүл ойртов.. хар төрөв.. бодсон энэ сүүлийн сар халамж хайчив?? Хайраа, ханиа ярих цаг хаачив?? Одоо амраарай, хүүхдүүдтэйгээ гарая хайчив?? Ажилд орсон яагаад оройтдог болов? Түмэн асуулт....За даа, хадам ч дургүй, дүү нар ч харааж ерөөгөөд.....би шийдвэр гаргалаа, тус тусдаа байгаад үзье, гэр орон авъя гэтэл гэрт амьдрахгүй ээ гэнэ. гараар юм угаахгүй, усанд явахгүй, нүүрс авахгүй гэх юм, би бүр шоок.. за за тэгүүл тус тусдаа амьдраад үзье гэсэн за л гэж байна..миний олдог мөнгө утасны төлбөр, машины бензин хангалттай хүрээд байна шүү, бүр бяцхан хүүхдүүдийнхээ хэрэглээг дийлээд байх нь тэр тусдаа байж шүү бүр... тэгсэн харин нийлэх санаатай, ядаж байшин барих гээд эхэлж байхад өөр хүнтэй сүүлийн жил цэвэрхэн явалдаж дээ сураг сонсох нь, шөнө ирнэ Мартын 8н нтрт бол гэртээ хоноогүй болж таарлаа....Найз залгав: "Юу бн хөгшөөн, эхнэрээсээ салаа юу, энд нэг залуутай сугадалцаад алхаж байна!".... "За тиймээ" гэж хэлээд бүх зүйл, хэлсэн амлалтаа би өөрөө зөрчихөөс аргагүйд хүрлээ.. "Чи минь надаас сайхантай, сайнтай нь учирчээ" гээд одоо түүнийгээ явуулсан даа... харин миний хоргодох зүйл сайхан үр минь байна.... сайхан хань байж чадаагүй ч сайн аав байнаа, гэхдээ миний гал голомт, тулга тэр айлд хэтэрхий багадаж дээ...зүрхэндээ ганцаараа уйлсан тэр нэг залуу .....2024.03.17-нд
2024/03/18
1271
СОЁЛ УРЛАГ
Еврей өвөө нь ач хүүдээ сургасан баяжих аргууд
70 настай Еврей өвөө ач хүүдээ заасан баяжих 7 арга: бас бодууштай.1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй бол үхэх үедээ харамсана. Хийхдээ харин 70% хүртэл хийхэд хангалттай бөгөөд хийх зүйлийнхээ талаар ч гэсэн 70% мэдэж байхад болно. 2. Байнга хөдөлмөрлөж мөнгийг олж байх ёстой. Ингэснээр хүн идэвхтэй, урам зоригтой байна. Үүнийг илүүрийг хэрэглэх тусам өнгө ордогтой утга нэг гэж тайлбарласан. Хүн хэрэв хөдөлмөрлөхөө зогсоовол зэврэнэ. Толгойгоо ажиллуулж чадвал шаврыг ч мөнгө болгох боломж байдаг. 3. Нийтлэг зүйлээс татгалзаж, илүү өөр зүйлийг зоригтойгоор сэтгэх хэрэгтэй. Шинэ зүйлийг эхлээд хэн ч тоохгүй, яваандаа тэр зүйл нийтлэг болж хувирдаг. 4. Ямар нэгэн зүйлд амжилт гаргая гэвэл бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Ажлыг бүү хойш тавь, учир нь маргааш олон учраас бүтэлгүйтдэг. Энэ үед хамт байсан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн тэднийг анхаараад зогсохгүй гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулж асрах хэрэгтэй. 5. Чухал уулзалтын үед 30 минутын өмнө ирж, орчин тойрноо өөртөө дасгаж өөрийн болгох хэрэгтэй, ингэж байж уулзалт амжилттай болно. 6. Бичиг үсэг тайлагдсан л бол тэмдэглэл хөтлөж байх хэрэгтэй. Тэмдэглэл хийх нь олон талын ач холбогдолтой ч хамгийн гол нь тэмдэглэл хийх үед тухайн зүйлийг дүгнэж байдаг. 7. Алхаж болох газар алхаж байх хэрэгтэй. Заавал машин тэрэг унах шаардлагагүй. Учир нь алхаж байх үед хүн төвлөрч, шинэ зүйлийг сэтгэх дүгнэх боломжтой байдаг гэжээ.
2024/03/17
5149
СОЁЛ УРЛАГ
Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэйн эмгэнэлтэй төгсгөл
Өмсөж амжаагүй үйтэн хуар....20 жил эстрадын тайзыг эзэгнэж, яруу эгшиглэнт хоолойгоор үндэсний радио долгионыг чимсэн алдарт дуучин Л.Оюунчимэгийн тухай бүтэн өгүүлнэ гэвэл хэрийн ном багадна. "Цэцэгт нугын эрвээхэй", "Намрын дурдатгал", "Амрыг айлтгая", "18 нас", "Дөрвөн улирал, хоёр амраг" гээд бүх дуу нь тус тусдаа бие даасан ертөнц. Өнөө, хойчийн залууст амьд сургууль, ахиж олдохгүй сургаал байлаа.1999 он. "Баянмонгол" чуулга 30 жилийн ойгоо тэмдэглэх гээд бүгд завгүй. Бөхийн өргөөнд 10-р сарын 27-нд товлогдсон тоглолтод Л.Оюунчимэгийг урьж дуулуулах төлөвлөгөө ч гарч. Ойн арга хэмжээ ойртсон хэдий ч Онжоо ирэхгүй байлаа. Ойр тойрныхон нь түүнийг ингэж хүндлэн ахайлдаг байв. Хамт олон нь битүүхэн харцгааж, нэг л өдөр ороод ирнэ хэмээн хүлээсээр. Гэвч тэр ирээгүй юм. Гучин жилийнхээ ойн тоглолтод орохгүй байхаар хатуу шийдcэн байж. Хэн нэгэнд гомдсон гомдлоо тэрээр хэнтэй ч хуваалцахгүй байхаар шийдсэн нь тэр байлаа. "Улаанбаатар" ресторанд болсон баярын хүлээн авалтад ч тэр харагдсангүй. Ахмад хөгжимчид юуны учир Онжоо ирээгүйг бүгд гадарлаж суулаа. Гучин жилийн ойгоор ганц ч уран бүтээлч цол чимэг, төрийн одон медаль хүртээгүй явдал бүгдийг гайхшируулсан юм. "30 жилийг тохиолдуулан чамайг гавьяатад тодорхойлсон байна шүү" гэсэн "нууц мэдээ"-г 9 сараас эхлэн дуулгаж, архи задлуулж дайлуулаад гардаг хэд хэдэн хүний дараа л Онжоо "Нээрэн шагнах юм болов уу" хэмээн горьдлого тээх болжээ. Ингээд юмыг яаж мэдэхэв хэмээн хүүхдүүддээ хэлж, Төрийн ордонд орохдоо өмсөх үйтэн хуар дээл хийлгэн, ганган өндөр өсгийт худалдан авч. Хүн бүр л ижил юм ярьж орж ирээд байхаар итгэхээс өөр яах билээ. Ой ч болж, ордноос хэн ч түүнийг дуудсангүй. 1990 онд ид дуулдаг 38 насанд нь тэтгэвэрт "хөөж" гарган, голд нь хүйт ортол гомдоосон байгууллагынхаа хаалгыг татах хүсэл түүнд байсангүй. Тиймээс ойн концертод дуулах сонирхол яаж төрөх билээ. Эзгүйрсэн мэт, хэнд ч хэрэггүй болсон мэт уйтай бодлууд дотроос нь шаналгаж байсан биз. Зүгээр нэг уран сайханч биш, улсын нэгдүгээр тайзны нэртэй том чуулгын ганц эмэгтэй гоцлооч байсан түүнд эрт тэтгэвэрт гарч, гэрт суух ямар хүнд туссаныг хэнд ч, хэзээ ч хэлж гомдоллож байсныг бид дуулаагүй юм. 30 жилийн ой өнгөрөөгөөд ердөө 5 хоногийн дараа Онжоо маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Гуниг тээсэн бодлоо хамгийн сүүлд хэнтэй хуваалцсаныг бид мэдэхгүй. "Хайртай дуучнаа би аварч чадсангүй. Осголтын хэмжээ их учраас би яаж ч чадсангүй. Хөөрхий минь нүдэндээ нулимстай ирсэн шүү дээ" гэж эхэр татан уйлж суусан Гэмтлийн эмч бүсгүйд тэр юм хэлж амжсан болов уу? Үнэхээр харамсалтай, эмгэнэлтэй төгсгөл тэр байв."Ард түмэндээ хайрлагдсан дуучныг ахуй төр нь харсангүй дээ" хэмээн шүтэн бишрэгчид нь ам амандаа шивнэлдсээр гашуудлын цуваанд гэлдэрч байлаа. Гавьяат авахдаа өмсөнө гэж бэлдсэн цоо шинэ гоёлын туфли, оёулаад ганц ч өмсөөгүй үйтэн хуар дээл, тайзны олон даашинзыг нь эвхэж шарилын хайрцагт нь хийж алдарт дуучныг оршуулжээ. Далан давхрын энгэрт нутаглуулсан түүний шарилын чулуунд "Цэцэгт нугын эрвээхэй" дууны шүлэг, аялгууг сийлж мөнхөлсөн юм. Ингэж Монголын эстрадын цэцэгт нугын эрвээхэй маань хэн нэгэн цэвдэг сэтгэлтний хүйт даасан орчинд дэвээтэй чигээрээ хөлдсөн юм даа. ©Чингис ЖагааД.Жаргалсайхан "Монголын Рок Нууц Товчоо" номоос.
2024/03/09
2104
СОЁЛ УРЛАГ
Тэхийн зогсоол (шүлэг)
Тээр жилийн тэр нэгэн өвлийнӨнтэйг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Хүрэн уулсын буйд мухар”Хүүш” нэртэйХүрэхэд хол ч өвөлжихөд нөмөрХөх бууцтай.Хүрэн уулсыг халуун намраарАав минь зорив”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээрАйл өвөлжив. Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргилБүгд өндөрӨндрийн дундаас”Тэхийн зогсоол”Бүүр ч өндөр!Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуурАн хийвӨвөлд бэлдээд айлууд, хэсэг зуурАжил хийв.Өнтэй жилийн тэр нэгэн өвлийнДулаахныг хэлэх үүӨвс цас тэгшхэн ууланд өвөлжихийнТухтайг хэлэх үүГовийн ууланд жам ёсоорооХавар ирэвГол бараадаж гурван гэрээрээНүүх болов.Нэгэн өглөө аав минь намайгааГаднаас дуудавНэг нүдний сунадаг дурангааГарт бариулав.-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?-Сайн хар! гэвТэгж хэлснийхээ жаахан хойноСанаа алдав.”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэхОргил харагдавYүрээ манан өндөрт эргэхБүргэд харагдав.Дэргэдэх оргил нь илээд авахаарОйрхон байвДээрх тэнгэр нь нүдэнд торохоорYүлгүй байв”-”Тэхийн зогсоол” дээр хараагаа тогтоо! гэжАав минь хэлэвТэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэжАхин хэлэв.Өвөлжин харагдаж нүдэнд дассанОргил үзэгдэвОрой дээр нь эвэр нь сэрийсэнЯнгир харагдав.Хангайн сайхан амьтныг үзээдБи баясав-Харлаг тэх зогсож байна! гээдБараг хашгирав.Аав минь дуугүй, тамхиа сорсоорГэртээ оровАйлын хүмүүс янгирын сургаарМанайд цуглав.Цайгаа ч уухгүй аав минь тэгээдХэсэг суувЦаанаа л гунигтай хоолой засаадИнгэж ярив:-Мөнгөн оройт уулсын хишгийгИх хүртлээМөнхийн зогсоолдоо зогссон янгирыгАнх үзлээ.”Ямаан усанд” ноднин байсанТэх мөн байнаЯах аргагүй зогсоолдоо зогссонТэх мөн байна.Төрсний эцэст үхнээ гэдэгАмьтны ёс оо!Төрсөн нутгаа орхиноо гэдэгАмаргүй даваа!Янгир өтлөхөөрөө эврээ даахааБольдог юм гэнэлээЯнгирын сүргээ гүйцэж чадахааБайдаг юм гэнэлээ.Эхээс төрсөн ууландаа эргэжИрдэг юм гэнэлээЭхээс унасан газраа олжХэвтдэг юм гэнэлээ.Насныхаа эцэст оргил өөд мацажГардаг юм гэнэлээНартад түүнийг нь”Тэхийн зогсоол” гэжНэрлэдэг юм гэнэлээ.Өндөр оргил дээр олон хоногЗогсдог юм гэнэлээӨнгөрүүлсэн амьдралаа эргэж нэгХардаг юм гэнэлээ.Умдалдаг ариухан усаа үзэж нэгБаярладаг юм гэнэлээИдээлдэг сайхан бэлчээрээ харж нэгБаясдаг юм гэнэлээ.Ижил олон сүргээ эцсийн удааYздэг юм гэнэлээЭх болсон нутгаа сүүлчийн удааХардаг юм гэнэлээ.Өндөр оргилоос эвэр нь дийлээдХальдаг юм гэнэлээӨнгөт орчлонгоос нэг нь тэгээдДутдаг юм гэнэлээ.Аавын яриаг хүн бүхэнДуугүй чагнавАйлын эмээ янгирыг өрөвдөнНулимс унагав.Тэрнээс хойш аав минь нэг лЗовиуртай боловТэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг лНүүхээ байв.Гурван гэрийн хонины ээлжДороо эргэнэГуравхан хоногт манай ээлжЭргээд ирнэ.-Өндөр өөд хонио бүү билчээ! гэжАав минь захинаӨглөө болгон л гаднаа суужОргил дурандана.”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусанГурван айл!Хүмүүсийн харааг өөртөө татсанГурвалжин оргил!Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэнХарлаг тэх!Чанх дээр нь өдөржин эргэсэнХүрэн бүргэд!Ийм л зураг олон хоногоорАавд минь харагдавЭнэ л зураг олон хоногоорӨвөлжөөнд суулгав.Нэгэн өглөө оргилыг дурандаадАав орж ирэвНэг харахнаа баяртай мишээгээдЦайгаа ууж суув.-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэжАав минь ярив-Яамай даа яамай, хөөрхий минь! гэжИжий өрөвдөв.Маргааш өглөө нь гурван гэр мааньЭрт ачаалавМанарсан бууцнаас хүн, мал мааньЗэрэг хөдлөв.”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэгЭргэж харав-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэгӨөртөө хэлэв.Тээр жилийн тэр нэгэн өвлийнУртыг яана!”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилынӨндрийг яана!Б.Явуухулан 1969 он
2024/03/04
1602
СОЁЛ УРЛАГ
Дуучин Ч.Мишээл: Бүгдээрээ нэг зүйлийг ДАВАЛГААЛЪЯ гэж бодож байна
Бүгдээрээ хэн хүнийг гадаад үзэмж, өмсөж зүүсэн, царай зүс, биеийн хэлбэр дүрсээр нь ялгаварлан үзэхээ БОЛЬЁ ОО.Өөх хайлна, батга арилна, булчин хөгжинө, биеийн жин хэвэндээ буцаж орно, сэтгэлээр унана, буцаж босно... Хүн бүр эцэг эхээс заяасан бие, оюун санаа, сэтгэл зүрхээ хайрлаж, амьдарч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж хичээж байгаа. Би, чи, та... бүгдээрээ адил .Харин хүний хандлага, хүмүүжил, хүн муутай байхыг л засах, болих, сайжрах зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Худал ярьж, хүнд, байгальд, амьд бүхэнд муу зүйлс хийж, хууль дүрэм зөрчихийн эсрэг л тэмцэж эсрэг байх хэрэгтэй үе шүү дээ , Мөн эрүүл эсэн мэнд байх Гадны орнууд гадаад үзэмжээр гоочлох ялгаварлахыг бараг л тоохоо больж, ёс зүйн хэмжээнд авч үздэг болсон. Бид салбар салбартаа хөгжиж байгаа болохоор энэ хандлага хэзээ нэгэн өдөр арилж хэвийн болно гэж бодож байна.Only good vibes please.Бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүн хүндээ хайртай байцгаая, бие биедээ аз жаргал, өөртөө хүсдэг бүх сайхан бүхнээ ерөөдөг байя, бид мөнх настай биш шүү дээ.
2024/02/27
1205
СОЁЛ УРЛАГ
Монголын үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь сургалт боллоо
Монголын Үндэсний музей нь "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-той хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монгол орныг зорин ирэх жуулчдад эх түүхээ сурталчлах, аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтыг 2 дугаар сарын 18-ны өдөр "Монголын Үндэсний музейг англи хэлээр тайлбарлах нь" сэдвийн дор зохион байгууллаа. Уг сургалтыг "Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо"-ны сургагч багш Б.Батмөнх удирдан явууллаа.
2024/02/21
782
СОЁЛ УРЛАГ
Өнөөгийн монгол хэл /шүлэг/
Эх хэлээ хайрлаж, зөв ярьж байхыг эрхэм залуус та бүхэнд уриалж байна. Төрийн соёрхолт яруу найрагчийн нэгэн шүлгийг толилуулъя. Яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн "Өнөөгийн монгол хэл" шүлэгСанхүү банкны сэсчээмтэйСантехникийн слесарьтайБарьцааны ломбардтайБаталгааны нотариаттайХувийн кодтойХувцасны моодтойГалын командтайГазрын кадастртайОрцондоо номертойОрдондоо камертайЗайгуулын траншейтайЗайлуулгын трактортайХогийн пүүнкэртэйХоол нь поорцтойЯам нь менежертэйЯмаа нь кашмертайУуцандаа массажтайУтсандаа мессэжтэйТестээр шалгадагТендерээр уралддагШоконд ордогСейфэнд нуудагПлита наадагПлитка залгадагХийсэн бүтээл дессартациХичээлийн давтлага консультациӨргүүр шат лифтӨндөг араа лүфтЦаасан хүүдий пакетЦарсан шал паркетТомхон танхим заалТойрон бүжвэл баарХурлын дарга спикерХувийн дугаар регистрЯриан жүжиг драмЯнзын хүрээ раамСанаандгүй явдал сюрпризСалбан өмд тарпеезНүхэн гарц тунельНүнжигтэй эд оригналАлхаж яваа нь лидерАдагт үлдсэн нь лоодорМулгуу нь пактМуу нь актАмьсгал хордвол угаарАюулд өртвөл аваарОноол ажил нормОнцлох хувцас формЦэргийн дуулга каскЦээрийн баг маскГэрийн тавилга мебельГэрлийн утас кабельХалуун уур паарХальсан бөмбөг шаарСахлын хутга бриткаСаравчтай малгай кепекТааран шалбуур жинсТарчиг тэтгэвэр пенсЭрээвэр зууш саладЭмчийн нөмрөг халадЭлдэв шүхэр зоонтогЭрвээхэй зангиа паантигҮнэ хямдрал сээлҮнгэг шохой мээлҮзэх зүс имижҮлэг жаал дэбилЧимэгт зар рекламЧихэвч мөр рэглаамИлүү зан хоббиИхсийн булагнал лоббиСайн дуу хитСагсны байр шитНүдний шил оптикНүүрний гоёл косметикТунгийн тариур шприцТурсган цавуу скочАюулын нөөц фондАрилжааны өөш бондҮзэсгэлэнт бүсгүй оны миссҮдшийн мэдээ сити нюүс.
2024/02/20
1041
СОЁЛ УРЛАГ
Аяга кофе /сургамжит өгүүллэг/
Нэгэн нэр хүнд бүхий сургуулийн төгсөгчид ангиараа цуглан тэдэнд хичээл зааж байсан настай профессорын гэрт зочлон очжээ. Тэд бүгд сургуулиа төгсөөд их цалинтай, өндөр албан тушаал хашицгаан, ажил нь амжилттай яваа аж. Гэвч зочдын дунд ажлын тухай яриа болоход бүгд л амьдралд нь тулгарч буй зовлон бэрхшээлээ тоочин, гомдоллож байв.Энэ үед өвгөн профессор зочдоо кофегоор дайлахаар гал тогоо руу оров. Төд удалгүй гал тогооны өрөөнөөс халуун кофетой гүц, төрөл бүрийн аяга дүүрэн өрсөн тавиур барьсаар буцаж ирлээ. Тавиур дээр шаазан, шилэн, хуванцар, болор аяганууд өрөөстэй. Тэр дунд энгийн аяга байхад маш нарийн чамин хийцтэй үнэтэй аяга ч байлаа. Зочид аягануудаас сонгон авсны дараа профессор тэдэнд хандан:
“Та нар хамгийн үнэтэй, чамин хийцтэй аягыг сонгож авснаа анзаарав уу? Энгийн хийцтэй, хямд аяганууд тавцан дээр үлдсэн байна. Энэ ч байдаг л зүйл. Хүн л болсон хойно хамгийн сайныг нь л сонгох биз ээ. Гэхдээ үүнд л та бүгдийн зовлон, бэрхшээл, стрессын эх үүсвэр байгаа юм. Үнэтэй аяга сонголоо гээд кофе амттай болохгүй шүү дээ. Харин ч үнэтэй аяганы төлөө өрсөлдөх нь кофены сайхан амтыг таашааж чадахгүйд хүрнэ. Аяганаас аль гоёыг нь өрсөж сонгоод хэн нь ямар аяга сонгосон бол гэж бусдынхаа гарыг тойруулан харснаа та нар анзаарсан уу?
Кофег амьдрал гэж бод. Харин ажил, мөнгө, нийгэм дэх байр суурь бол амьдралыг авч явах, амьдралыг агуулахад зориулагдсан аяга төдий л зүйл. Амьдрал ямар байх нь ямар аягатай байхаас хамаарахгүй ээ. Хамгийн аз жаргалтай хүмүүс бол хамгийн гоё аягатай нь биш харин аяга дахь кофены амтаа мэдрэн, таашаан ууж байгаа нь юм шүү!" гэж хэллээ.
2024/02/20
1263
СОЁЛ УРЛАГ
“Сайн уу? Камертон" /Баярын тусгай нэвтрүүлэг/
"Камертон" хамтлагийнхны чин сэтгэл шингэсэн гайхалтай нэвтрүүлгийг толилуулья.
2024/02/16
671
