СОЁЛ УРЛАГ
СОЁЛ УРЛАГ
МУГЖ С.Жавхлан - "Дулаахан намар" тоглолт
2023 онд МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар хамтран дуулсны 25 жилийн ой тохиосон бөгөөд тэд “Дулаахан намар” тоглолтод зориулан хуучны болон шинэхэн уран бүтээлүүдээ хамтран дуулж үзэгч сонсогчдодоо бэлэг барьсан юм.
2024/02/16
1519
СОЁЛ УРЛАГ
ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ
ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ
УХААН ОРШИНО
ЭРҮҮЛ ЭНХ ЯВАХААС
ИЛҮҮ
ЭРХЭМ ДЭЭД ЖАРГАЛ
ҮГҮЙ ЭЭ
ХАМАГ МОНГОЛЧУУД
МИНЬ
ХАН ГЭХ ХАНИАДГҮЙ
ТОН ГЭХ ТОМУУГҮЙ
ЁО ГЭХ ӨВЧИНГҮЙ
ЁХ ГЭХ ЗОВИУРГҮЙ
ШИМТЭЙ МОНГОЛ
ХҮНСЭЭ
ШИЛЖ СОНГОЖ
ХЭРЭГЛЭЭД
АГААР УСАНДАА АРИУСААД
АМЬСГАЛ БҮРДЭЭ
УУЖРААД
ХӨНГӨН ШИНГЭН
БАЙЖ
ХӨШӨӨ ЧИЛЭЭГҮЙ
БАЙЖ
ТЭНҮҮН ТЭГШ БАЙЖ
ТЭРГҮҮН НЬ ӨНДӨР
БАЙЖ
ЭВ НЬ НЭГДЭН
НАСАН ТУРШДАА
ЭРҮҮЛ ЭНХ САРУУЛ
САЙХАН
ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН
ӨНГӨ ЗҮСЭЭР
ТУНГАЛАГ ЯВАХЫН
ЭРХЭМ НЭГЭН ХҮСЭЛ
НЬ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ЭДИЙН ХИШИГ
ЭЗЭНДЭЭ
ЭРДМИЙН ХИШИГ
ОЮУНДАА
ЭД ГЭДЭГ ХҮНИЙ
ЭНЭ БИЕИЙН ХЭРЭГЦЭЭ
ЭХЭЭС УНАСАН
ЦАГААС
ЭНЭ НАСАН ТУРШИЙН
ХЭРЭГЛЭЭ БИЛЭЭ
ӨРГӨӨ ГЭР ТАНЬ
ТОХИЛОГ
ӨӨРИЙН БИЕ ТАНЬ
ТУХЛАГ
ӨМСДӨГ ЗҮҮДЭГ НЬ
БҮРЭН
ҮЗДЭГ ХАЛИАДАГ НЬ
БЭЛЭН
ИДДЭГ УУДАГ НЬ
ЭЛБЭГ
ЭДЭЛДЭГ ХЭРЭГЛЭДЭГ
НЬ ДУТУУГҮЙ
БҮРЭН ДУНДУУРАА
ДҮҮРЭН
ХУРДАН УНААТАЙ
ХУР ХӨРӨНГӨТЭЙ
ХУВЬ ХИШИГ НЬ
АРВИН БАЙЖ
СҮРЭГ МАЛ НЬ ӨСӨЖ
СҮҮ ЦАГАА НЬ
БЯЛХАЖ
АМ НЬ ТОСТОЙ
АЛТАЙ ХАНГАЙДАА
ӨРГӨЛТЭЙ
ЭХ ДЭЛХИЙДЭЭ
ЭЭЛТЭЙ
ЭЗЭН ОРШИХУЙДАА
ЭНЭРЭЛТЭЙ
ЭДИЙН ТЭНГЭРТ
ИВЭЭГДЭЖ
НҮНЖИГ ДҮҮРЭН
НҮҮРИЙН БУЯНТАЙ ЯВАХ
ЭДИЙН ХҮСЭЛ ТАНЬ
БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
МЭДЛЭГ ГЭДЭГ
МЯНГАН ҮГИЙН ТАЙЛАЛ
МЭДЭХГҮЙ ГЭДЭГ
МЯНГАН ҮГИЙН ТАГЛАА
ХҮМҮҮН ГЭДЭГ НЬ
УХААН ОРОХ ЦАГААСАА
УЧИР ИХИЙГ МЭДЭЖ
ОРЧИН ТОЙРНООСОО ЭХЛЭЭД
ОЛОН ЗҮЙЛИЙГ
ТАНЬЖ
АМЬДРАЛЫН СУУРЬ
ЧАДВАР
АРГА УХААНД
СУРАЛЦДАГ БИЛЭЭ.
ХОТОЛ ОЛОН ТА
БҮГДИЙН
ХОРВООГООС
ТАЙЛЛАА ОЛЖ
САВ ЕРТӨНЦИЙГ
ТАНЬЖ
САЙН МУУГ ЯЛГАЖ
ЖАМ ЁСЫГ ТАНЬЖ
ЖАРГАЛ ЗОВЛОНГ
УХААРЧ
ӨВ СОЁЛОО ТАНЬЖ
ӨВГҮДИЙН УХААНД
НЭВТЭРЧ
ТАРХИ ОЮУНАА ТЭЛЖ
ТАНЬЖ МЭДЭХИЙН
ХҮСЭЛ ТАНЬ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ
ЭРҮҮЛ ЭНХИЙН
ХҮСЭЛ, ЭДИЙН ХҮСЭЛ, ТАНИН МЭДЭХ ХҮСЭЛ – БИЕЭ ЗАСАХ УХААН
ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ
ДАЛАЙ ГЭНЭ
ОЛОНТОЙ БОЛЖ
БАЯНТАЙ ГЭНЭ
ХҮМҮҮН БОЛГОНТОЙ
ХҮНДЭТГЭЛТЭЙ САЙХАН ХАРИЛЦААД
ХҮСЭЛ ЗОРИГОО
МЭДЭЛЦЭЭД
ХҮЧ ЧАДЛАА
НЭГТГЭЭД
АРВАН ХУРУУ ШИГЭЭ
НИЙЦЭЭД
АТГАСАН ШАГАЙ
ШИГЭЭ БАГЦРААД
АЖИЛ ҮЙЛЭНДЭЭ
НЯГТРААД
ДЭМ НЬ ДЭМЭНДЭЭ
ДЭЭС МЭТ ЭРЧИЛЖ
ДЭЛГЭРЭХ ҮЙЛСИЙГ
ДҮҮРГЭЖ
ХАЛУУН БАТ ИТГЭЛ
ДОР
ХАРИЛЦАН НЭГДЭЖ
ХАМТРАН БҮТЭЭХИЙН
ХҮСЭЛ ТАНЬ
БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ГАНЦ МОД ГАЛ
БОЛДОГГҮЙ ГЭНЭ
ГАНЦ ХҮН АЙЛ
БОЛДОГГҮЙ ГЭНЭ
ХОС ХОСООР ТУУЛАХ
ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЖАМААР
АРГА БИЛИГЭЭР
ТЭГШРЭХ АМЬДРАЛЫН ХУУЛИАР
ААВЫН ГОЛОМТ
ЗАЛГАХ ХӨВҮҮН ҮРИЙН ЁСООР
АЙЛЫН ГАЛ БАДРААХ
ХҮҮХНҮҮДИЙН ЗАЯАГААР
ЗАН САЙТТАЙ
ХАНИЛЖ ЗАЯАГАА ӨРГӨЖ
УДАМ САЙТТАЙ
ХАНИЛЖ УГСААГАА ТЭТГЭЖ
УЛСДАА ӨРХ НЭМЖ
УУЛ УСАНДАА ӨРГӨЛ НЭМЖ
ӨРГӨӨ ГЭРИЙН ХОС
БАГАНА НЬ БОЛЖ
ӨРГӨН ХОРВООГ
ТУУЛАХ ХОС ЖИГҮҮР НЬ БОЛЖ
ӨНГӨ ХОРШООД
ЭГШИГЛЭХ ХОС АЯЛГУУ БОЛЖ
ӨР ЗҮРХНИЙ ИТГЭЛТ
ХОС АМРАГ БОЛЖ
ХАЙР ХАЙРАНДАА
БЭХЖИЖ ХАМТЫН ЗҮТГЭЛДЭЭ ДЭВЖИХ
ХАНИЙН ХҮСЭЛ ТАНЬ
БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ
ҮРТЭЙ ХҮН НЬ
ЖАРГАДАГ
ҮНДЭСТЭЙ МОД НЬ
НАХИАЛДАГ
ХАЙР ДЭЭР ЧИНЬ
ХАЙР НЭМЖ
ХАЛУУН БҮЛД ЧИНЬ
ЖАРГАЛ НЭМЖ
БИЕЭС ТАНЬ БИЕЛЖ
БИЛЭГ ОЮУНААР
ТАНЬ ХҮМҮҮНЖИХ
УДМЫГ ЧИНЬ ЗАЛГАЖ
УРГИЙГ ТАНЬ
ТЭТГЭЖ
УХААНЫГ ЧИНЬ
ӨВЛӨЖ
УЧГИЙГ ТАНЬ
ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
АЛДАР НЭРЭЭР ЧИНЬ
ОВОГЛОЖ
АРД ТҮМЭНДЭЭ
ТАНИГДАХ
ӨТЛӨХӨД НЬ ӨРГӨЖ
АСАРЧ
ХӨГШРӨХӨД НЬ
ХӨЛИЙГ ТАНЬ ХУЧИХ
ХҮРЭЭГҮЙ ГАЗАРТ
НЬ ХҮРЧ
ХҮСЛИЙГ ТАНЬ
ГҮЙЦЭЭХ
ОЧООГҮЙ ГАЗАРТ НЬ
ОЧИЖ ОЮУНЫГ ЧИНЬ ЗАЛГАХ
ОХИНТОЙ ХӨВҮҮНТЭЙ
БОЛЖ
ОЛОН САЙХАН ҮР
САДТАЙ БОЛЖ
ӨНӨР ӨТГӨН БОЛЖ
ИЛ ХҮЙТЭНД ЭЭН
ТЭГШ ЯВАХ
ҮРИЙН ХҮСЭЛ ЧИНЬ
БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ХАРИЛЦАН
ХАМТРАХЫН ХҮСЭЛ, ХАНИЙН ХҮСЭЛ, ҮРИЙН ХҮСЭЛ – ГЭРЭЭ ЗАСАХ УХААН
ДУУДАХ НЭРИЙГ
ЭЦЭГ ЭХ ӨГДӨГ
ДУУРСАХ АЛДРЫГ
ӨӨРӨӨ ОЛЖ АВДАГ
ҮГЭЭР НЬ ШИНЖИЖ
ҮЙЛСЭЭР НЬ ТАНИНА
ААВ ЭЭЖИЙН ҮРС
БОЛТОР
АЖИЛ МЭРГЭЖИЛДЭЭ
ЭЗЭН БОЛООД
АВЪЯАС
ЧАДВАРААРАА ТОДРООД ТОВОЙГООД
АЙМАГ УЛСДАА
ХҮЧЭЭ ӨРГӨӨД
АРД ТҮМНИЙХЭЭ
ХҮНДЛЭЛ ХҮЛЭЭГЭЭД
ТӨРДӨӨ ТҮШИГТЭЙ
ТЭНГЭРТ ҮНЭТЭЙ
ГАЗАРТ ГАВЪЯАТАЙ
ГАЛТАЙ ЦОГТОЙ
ОЛНЫГ ОРОЙЛЖ
ТҮМНИЙГ ТҮҮЧЭЭЛЖ
ХҮМҮҮНИЙ ДАЙТАЙ
ХҮМҮҮН ЯВАХ
ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ
НЬ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
НУУР АМГАЛАН БОЛ
НУГАС АМГАЛАН
ТӨР ТӨВШИН БОЛ
ТҮМЭН ОЛОН НЬ АМГАЛАН
ЭХ МОНГОЛ УЛС
МИНЬ ЭНХ АМГАЛАН
ЭЛГЭН САДНААРАА
СЭТГЭЛ АМГАЛАН
ТӨР УЛС МИНЬ
ТӨВШИН АМГАЛАН
ТҮМЭН БОДИС НЬ
ТӨГӨЛДӨР АМГАЛАН
ГАЛ УСНЫ АЮУЛГҮЙ
ГАЗАР ТЭНГЭРИЙН
ШАЛТАГГҮЙ
ГАЙ ЗОВЛОН
ТАХАЛГҮЙ
ГАДААД ДОТООДЫН
ДАЙСАНГҮЙ
АМАР АМГАЛАН АШИД
МӨНХ
ОРШИН ТОГТНОХ ЭНХ
АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ НЬ
ЭГНЭГТ БИЕЛЖ
ДҮҮРЧ ЯВАХ БОЛТУХАЙ
ОГТОРГУЙН САЛХИ
НЬ ООСОРГҮЙ
ОРЧЛОНГИЙН ТҮМЭН
МӨНХГҮЙ ГЭНЭ
ХҮМҮҮН ҮҮСЭХЭЭС
АВААД
ХӨХ МОНГОЛ
ОРШИХООС ЭХЛҮҮЛЭЭД
ТӨДИЙГӨӨС ӨДИЙ
ХҮРТЭЛ
ТӨЧНӨӨН ОЛОН ЗУУН
МЯНГАН ЖИЛИЙГ ӨРТӨӨЛӨӨД
ТЭР ХҮЧИРХЭГ
ӨНДӨР ДЭЭД ЭСИЙН
ҮРГЭЛЖЛЭЛ БОЛООД
ӨНӨӨДӨР БИД НЬ
ОРШИЖ Л БАЙНА
ХӨХ МОНГОЛЧУУД
ЦУГААРАА
ХӨРСТИЙН ХААНА Ч
ҮР УДМААР НЬ ҮРГЭЛЖИЛЖ
ҮЙЛ БҮТЭЭЛЭЭР НЬ
ҮРГЭЛЖИЛЖ
ҮЛГЭР ТҮҮХЭЭР НЬ
ҮРГЭЛЖИЛЖ
ҮЛДЭЭЖ ӨВЛҮҮЛЭХ
ЭХ САЙХАН ОРОН
ЭРХЭМ НАНДИН СОЁЛ
ӨВ БҮХНЭЭР НЬ ҮРГЭЛЖЛЭХ
МӨНХ ОРШИХУЙН
ХҮСЭЛ НЬ
БИЕЛЖ ДҮҮРЧ ЯВАХ
БОЛТУХАЙ
ЭЗЭН ЭРХИЙН
ХҮСЭЛ, ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ, МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ-ТӨР ЗАСАХ УХААН
МӨНХ ТЭНГЭРИЙН
ХҮЧИН ДОР
АУГАА ИХ СУУ
ЗАЛИЙН ИВЭЭЛ ДОР
МОНГОЛ ТҮМЭН МИНЬ
ЗАЯА НЬ ӨНДИЙЖ
ЗАМ НЬ ТЭГШИРЧ
ЕРӨӨЛ БИЛИГ
ДЭЛГЭРЧ
ЕСӨН ЦАГААН ХҮСЭЛ
НЬ
ТЭГШ ДҮҮРЭН БИЕЛЖ
БАЙХ БОЛТУХАЙ!
2024/02/14
2459
СОЁЛ УРЛАГ
Түмэн тэмээний баярт Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгч Рубэн оролцлоо
Өмнөговь аймгийн
ЗТДГ-аас Түмэн тэмээний баярын хүрээнд Олон Улсын Тэмээн Холбооны төлөөлөгчийг
урьжээ. Улмаар Испани улсаас тус холбооны төлөөлөгч Рубэн баярт оролцож,
сэтгэгдэл өндөр байгаагаа хуваалцлаа. Тэрээр анх удаа Монгол улсад тэмээний
баярт оролцож байгаа бөгөөд Монголын соёл, тэмээний соёл бүх зүйл сонин содон
туршлага болж байгааг онцоллоо. Мөн тэрээр “ Тэмээ малыг амьтан гэж харахаас
илүү түүнтэй холбоотой соёл асар их учраас үүнийгээ хөгжүүлээд явбал Монголд
асар их нөөц боломж байна. Баярын талаар би өөрийн инстаграмдаа стори, бичлэг
оруулахад л маш олон хүн Монголд ирэх хүсэлтэйгээ илэрхийлж бичсэн шүү.
Улаанбаатар хотыг жижигхэн хот тосгон гэж л төсөөлдөг хүмүүс байгаа. Гэвч бодит
байдал дээр өөр. Үнэхээр гайхалтай байна” гэлээ. Түмэн тэмээний
баярыг үзэж сонирхсон жуулчдын нэг Австрали улсаас ирсэн Пэдди МакХьюгийн гэр
бүл. Тэд Австрали улсдаа тэмээн аж ахуйг 50 жилийн турш хөгжүүлж, эрхэлж байгаа
бөгөөд улсдаа анх удаа тэмээн уралдааныг гэр бүлээрээ санаачлан зохион байгуулсан
нь Олон улсын чанартай тэмцээн болж өргөжсөн байна. Монголд тэмээн соёлыг
мэдэж, судлахаас гадна тэмээн аж ахуйтай холбоотой ажлууд хийхээр төлөвлөн
иржээ. Тэдний хувьд Монголын тэмээн баяр амьдралдаа үзэж байсан хамгийн
гайхалтай баяр байна гэж онцоллоо. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн
клуб
2024/02/05
662
СОЁЛ УРЛАГ
Түмэн тэмээний баяр 25 дахь жилдээ болж байна
- Түмэн тэмээний баяр хэд дэх жилдээ болж байна вэ ? Энэ жилийн баяр ямар онцлогтой байна вэ ? Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Х.Отгонмөнх: - Түмэн тэмээний баяр 1997 онд эхэлсэн. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 2016 онд манай аймаг 1000 тэмээ уралдуулж Гиннест бүртгүүлж байсан. Тэмээний баяр урьд жилүүдэд 3-р сарын 8, 9-нд болдог байсан. Энэ жил уур амьсгалын өөрчлөлт дулааралтай холбоотойгоор хугацааг нь нэг сараар наашлуулсан. Одоо жил бүрийн 1, 2, 3-нд тогтмол зохион байгуулна. Өмнөговь аймаг улсын хэмжээнд хамгийн олон буюу 160 орчим мянган тэмээ тоолуулсан баяраа тэмдэглэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэх гол зорилготой олон ажил хийгдэж байна. Жишээ нь энэ жил анх удаа УИХ-ын даргын шийдвэрээр “Тэмээний алдарт уяач” цол энэ жилээс олгож эхэлсэн. Өмнөговь, Баянхонгор аймгийн хоёр залуу улсын алдарт уяач болсон. Мөн энэ жилийн баярт тэмээ бүхий Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай аймгуудаас ирж оролцож байна. Энэ жил нээлтэд ирсэн жуулчид, хүмүүс тэмээ унаж парадад оролцох, тэмээн поло, тором, тайлаг, бүдүүн насны уралдаан, сайхан ингэ, буур шалгаруулах уралдаан өнөөдөр, маргааш хоёр зохион байгуулагдана. Аймгийн төв дээр цагаан сартай холбоотой ингэсний сүүний үзэсгэлэн худалдаан, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэрвэй сумдаас олдсон хадны зургийн үзэсгэлэнг дэлгэн олон нийтийн хүртээл болгоно. Г.Гүндалай /6-р ангийн сурагч/ - Дөрвөн настайгаасаа өвөөгөө дагаад тэмээ унаж сурсан. Өвөө, эмээ маань Булган суманд тэмээ малладаг. Тэмээний баярт би өнгөрсөн жил анх удаа оролцож байсан. Би нэг тэмцээнд орох байх. Буухиа. Тэмээг унагааж байгаад зогдроос нь аваад, бурантаг томоод, буйллаад туйлуулдаг тэмцээн. Өнгөрсөн жил би энэ тэмцээнд ороод түрүүлж байсан. Багаараа оролцдог л доо. Би аав, ах нартайгаа баг болж 5-6 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байсан. Энэ жил бас оролцоно. Ц.Ганзориг /Түмэн тэмээний баярын Тэмээн поло-ны ерөнхий шүүгч/ - Өнөөдрийн тэмээний баярт тэмээн поло-нд 8 баг бүртгүүлж, 2 багт хуваагдаад, хэсгээсээ хоёроор гараад хагас шигшээ тоглолт болно. Дорноговь аймаг, Манлай, Ханхонгор, Булган сумаас ирсэн нийт 8 багийн бүрэлдэхүүнтэй тэмцээн үргэлжилж байна. Тэмээн полог Монголд нэвтрүүлж, хөгжүүлж байгаа анхдагч нь Өмнөговь аймаг. Нэг багт таван тамирчин, нэг сэлгээний тамирчин буюу талбай дээрх дөрөв, хаалгачтайгаа тавуулаа тоглодог. Өнгөрсөн жил Өвөр Монгол, Дундговь, Баянхонгор ирсэн нийт 15 баг оролцож байсан. Оролцогчдын насны хувьд янз бүр л байна даа. Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб
2024/02/03
873
СОЁЛ УРЛАГ
Б.Мөнхцэлмэг Афганистанд видео бичлэг хийх зөвшөөрөл авч чаджээ
Олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд чамгүй нэр нөлөө бүхий Б.Мөнхцэлмэг хэд хоногийн өмнө Афганистанд хүрэлцэн очиж, тус улсын хууль дүрмийн дагуу бичлэг хийх эрхийг албан ёсоор хүссэн тухайгаа өөрийн соошл хуудсанд нийтэлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү зөвшөөрлөө авсан тухай пост оруулсан байна. Тэрбээр: "Талибанчууд газар нутгаар нь зорчингоо видео бичлэг хийх эрхийг Монгол Улсын иргэн надад зөвшөөрлөө. Миний хувьд шашин соёлд нь хүндэтгэлтэй хандаж үндэсний хувцсыг нь өмсөв. Хэдийгээр Афганистан хөгжил буурай, эдийн засаг сайнгүй ч гадны ямар ч улсад дээрэлхүүлдэггүй шууд өөдөөс нь дайтдаг, ард түмэн нь нэгдмэл үзэлтэй, нуугдмал хуультай хачирхалтай ард түмэн. Хамгийн сүүлд жилийн өмнө Иран улстай цэнгэг усны зөрчилдөөн үүсч хоорондоо гал нээлцээд амжсан. Бээжингээс Афганы виз авахад маш том тус хүргэсэн жиргээний @AminaMongolia эгчдээ баярлалаа" гэжээ.
2024/01/31
1119
СОЁЛ УРЛАГ
Netflix платформын цувралд Монгол уран бүтээлчийн дуу сонгогджээ
2021 оны People's Choice шагналт “Outer Banks” хэмээх Netflix-ийн цувралын хоёрдугаар улирлын тавдугаар ангийн хэсэгт Magnolian-ийн “The Bride & The Bachelor” хэмээх дуу сонгогдсон аж. Энэхүү дууг цувралдаа 30 секунд оруулахын тулд Netflix компаниас Magnolian буюу Б.Дөлгөөнд $3,000 төлсөн байна.Уг цуврал нь Netflix дээр нийт 160 сая цаг тоглогдсон бөгөөд гуравдугаар улирлын үзэлт нь хоёр долоо хоногийн турш Netflix-ийн топ арвыг тэргүүлж байжээ.Эх сурвалж: CNBC Mongolia
2024/01/30
1061
СОЁЛ УРЛАГ
"ЧИНГИС ХААН" музейн байнгын үйлчлүүлэгч нь цэргийнхэн хэмээн онцоллоо
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалын дагуу Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид "Чингис хаан" музейн үнэтэй үзмэрүүдтэй танилцаж, эх түүхээрээ бахархах боломж тохиолоо.Тус музейн тайлбарлагч нар "Эх орны дайчин эрс сүүлийн саруудад музейд саатаж, түүхийн олон баримт мэдээ, үзмэртэй танилцаж байгаа явдалд бид бахархаж байна. Монгол төрийн түүх өөрөө монгол цэргийн түүх учраас орчин үеийн залуус тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчид ч ийм ухамсар, төлөвшилтэй байгааг харахад сайхан байна" хэмээгээд Монголын төрт улсуудын хаад, язгууртны үйл ажиллагаа, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, томоохон бодит үйл явдлыг харуулах эх үзмэрүүдийг тайлбарлан хүргэлээ. Зенитчин дайчид музейн эд үзмэртэй танилцахын зэрэгцээ “Монголчуудын наран, саран шүтээн” ил захидал урлах боловсролын хөтөлбөрт хамрагдсанаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, "Музейд суралцахуй" боловсролын хөтөлбөрийг тус музейн хамт олон хэрэгжүүлж байгаатай холбогдуулан сургалтад хамрагдсан юм. Зэвсэгт хүчний Жанжин штаб, "Чингис хаан" үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг 2023 онд байгуулсан бөгөөд харьяа цэргийн ангиудын хугацаат цэргийн албан хаагчдыг музей үзүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах ажлын нэг нь энэ юм.
2024/01/29
673
СОЁЛ УРЛАГ
Нисэх хүчний 100 жилийн ойд зориулан бүтээх олон ангит кинонд та өөрийн түүх, дурсамжаа багтаах боломжтой
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ.Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна.Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай.Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна.Холбоо барих:86063636 (Б.Алтанзул) - [email protected] (Ч.Энхжаргал) - [email protected] (Б.Пүрэвсүрэн) - [email protected]
2024/01/29
558
СОЁЛ УРЛАГ
Сэтгэл гэгэлзүүлж, зүрхэнд хүрсэн гайхамшигтай аялгуу...
Хөгжмийн зохиолч З.Хангалын бүтээл “Тань руу нүүж явна” киноны хөгжмийг төгөлдөр хуурч Ами болон “Жонон” хамтлагууд тоглосноор толилуулж байна.
2024/01/28
571
СОЁЛ УРЛАГ
"Ам нээвэл" - БНН-ын дарга Б.Жаргалсайхан
25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлгийн ээлжит зочноор Бүгд найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан оролцжээ.
2024/01/28
568
СОЁЛ УРЛАГ
БАЯРТАЙ ҮДЭШ - Б.ГАНЧИМЭГ
БАЯРТАЙ ҮДЭШ нэвтрүүлэг ЛХАГВА гараг бүр 20:00 цагаас Энэ удаагийн ээлжит зочноор МУСГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцлоо.
2024/01/25
880
СОЁЛ УРЛАГ
Ямар ч хариу нэхэхгүйгээр чамайг хайрладаг хүн бол ЭЭЖ
Хүүхэд залуусын хүмүүжил төлөвшилд нэмэр болохуйц өгөөжтэй үзэл бодлууд олон нийтийн сүлжээнд тааралдах үед тэдгээрийг аль болох олон хүний хүртээл болгочих юмсан гэх чин хүсэл төрдөг учраас сайтдаа нийтэлж байгаа болно.Чамд хамгийн хайртай хүн бол чиний найз залуу/найз охин биш, авгай нөхөр чинь ч биш, ЭЭЖ чинь. Ямар ч хариу нэхэхгүйгээр чиний амьдралд, эрүүл мэндэд, чиний ирээдүйд байнга санаа зовж сэтгэлийн эрүүл мэндээ үргэлж золиосолж явдаг ганц хүн. Аав, ээж хоёр орой адилхан ядарч орж ирээд ээж л хоол хийнэ. Санаж яваарай:
1. Ээжийн хийсэн хоолыг хэзээ ч голж болохгүй.
2. Ядруу буурай ээжээсээ хэзээ ч ичиж болохгүй. Ээж байгаагүй бол чи байхгүй. Тиймээс найзтайгаа, машинтайгаа авахуулсан зураг биш, ээжтэйгээ авахуулсан зурагаа бахархалтайгаар постолж байгаарай.
3. Ээжтэй хэзээ ч хэрэлдэж болохгүй. Чиний төлөөх хайр нь дийлээд, чамайг болохгүй болохоор чинь л санаа зовсондоо заримдаа арай олон давтаж хэлэх тохиолдол байнаа байна. Энэ бол үр төлөө хайрлах, харамлах эх хүний инстинкт. Тиймээс үглэлээ гэж цааргалах хэрэггүй. Чи өөрөө аятайхан байдаг бол үглэхгүй шдээ.
Чи бод доо. Чамаас юу ч асуухгүй, чамайг ерөөсөө хайхрахгүй бол аймаар биздээ?
Ээж нар айлын тавагнаас чихэр авчихаад өөрөө идэлгүй кармаалаад харьдаг. Чамайг өрөнд орвол цалингийн зээл, тэтгэврийн зээл аваад, байгаа ганц алтан бөгжөө юманд бодолгүй шууд зарна, чамайг шоронд орвол хамгийн түрүүнд уйлаад очно. Найзууд бол ихэнх нь байхгүй болно.
Ээж чинь чиний цалинг асуухгүй, чиний ажлыг ч асуухгүй.
Ээж нар юу асуудаг вэ?
- Хоолоо идсэн үү?
- Хичээлээ хийсэн үү?
- Битгий оройтоорой.
- Хүүхдүүд ярьсангүй, завгүй л яваа байлгүй.
- Царай зүс чинь яачихаа вэ? Юу болоов?
Ээж юм асуувал үнэнээ хэлсэн нь дээр, угаасаа зөн совингоороо мэдчихээд зүгээр лавлаж байгаа нь тэр.Эх сурвалж: https://twitter.com/Ichinkhorloo3
2024/01/25
656
СОЁЛ УРЛАГ
Жүжигчин агсан Я.Оюунцэцэгийн түүхэн гэрэл зураг
Нэгэн иргэн түүхэн сонирхолтой зураг олжээ. 1983 он. Долоодугаар сарын 7. Москва хотын Кремлийн Улаан Талбай. Японд атомын бөмбөг хаясан улсыг дэлхий даяараа эсэргүүцэж байсан тэр дотроо Америк охин Саманта Смитийн тухай энх тайвны дуу хүртэл байсныг санаж байгаа биз дээ.
Тэгвэл Монгол улсаас Я.Оюунцэцэг /"Говийн зэрэглээ" киноны Номингийн дүрээр үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн жүжигчин агсан/ гэж сурагч охин бас энх тайвныг дэмжиж Зөвлөлтийн удирдагч нарт хандан "Та бүхэн АНУ-тай дайн хийх гэж байна уу?" гэсэн асуулттай захидал илгээж байжээ.
Хүйтэн дайны энэ үед 1983 онд ЗХУ-ын удирдагчид энх тайвны зүтгэлтэн өөр өөр тивийн хоёр охиныг улс орондоо урьж "Бид дайтах гээгүй, бид энх тайвныг хамгаалан эрхэмлэж байна" гэсэн албан ёсны хариу өгчээ.
Монгол охин Я. Оюунцэцэг, Америк охин Саманта Смит нар Улаан Талбайд. 07.07.1983
Энэ гэрэл зураг одоо Улаан талбайн ойролцоо кафед байдаг гэнэ.
Тухайн үед баруун зүүн пост орнуудын хэвлэл мэдээллийнхэн уг үйл явдлыг онцлон дэлхий даяар цацаж байсан аж.
2024/01/23
993
СОЁЛ УРЛАГ
О.Энх-Эрдэнэ: Эх хэлээ дэлхийд сонсгохыг хүсэж англиар яриагүй
“Авьяаслаг Монголчууд-2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцож, эхний шатандаа тэнцсэн билээ. Тэрбээр "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхашруулж, шүүгч Хэйди Блумын багт багтсан юм. Тус шоуны зарим шүүгчид түүнийг ам барьж байгаа эсэхэд хүртэл эргэлзэхээр гайхалтай дуулсан тэрбээр: " -Би англи хэл мэднэ ээ. Өөрийгөө ойлгуулж, чөлөөтэй харилцах хэмжээний мэдлэг бий. Гэхдээ Монгол Улсыг мэддэг ч эх хэлийг нь сонсож үзээгүй хүмүүст нэг удаа ч гэсэн монгол хэлээ сонсгохыг хүссэн юм аа. Мөн нэр хүндтэй тэмцээний үеэр санаандгүй байдлаар өөрийгөө буруу илэрхийлэх, шүүгчдийн сэтгэгдлийг дутуу ойлгохыг хүсээгүй ээ" хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Хэд хоногийн өмнө түүний "Авьяаслаг америкчууд" шоунд оролцсон бичлэг олон нийтийн сүлжээгээр тархан монголчуудыг бахдуулан шагшуулахын хажуугаар түүний англи хэлний чадварын талаар зарим нь шүүмжлэлтэй хандаж байсны хариуг ийнхүү мэдэгдэхийг хүслээ.
2024/01/23
666
СОЁЛ УРЛАГ
УГЗ, хийлч Ч.Дэлгэрцэцэг | Чөлөөт ярилцлага
Хэрэгцээтэй, сонирхолтой яриа өрнүүлэх зорилготой чөлөөт ярилцлагын нэвтрүүлэг.
Дугаар №54-ийн зочин: УГЗ, хийлч Ч.Дэлгэрцэцэг
Terminal 1.0 таныг хөтөлнө
2024/01/21
427
