ЭНТЕРТАЙНМЕНТ
ЭНТЕРТАЙНМЕНТ
Хүүхдийн найрал дууны наадмын шилдгүүдийг тодрууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Хүүхдийн найрал дууны 30 дахь удаагийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Энэ жилийн наадмын анхан шатны шалгаруулалтад улс, нийслэлийн 85 сургуулийн 5780 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 25 сургуулийн 1300 орчим хүүхэд оролцож, шилдгүүдээ тодруулсан юм. Тодруулбал,Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн “Нарны дуулал” хамтлаг,Дэд байранд Сүхбаатар дүүргийн Монгол-Оросын 3-р сургуулийн “Рапсодия” хамтлаг,Гутгаар байранд Баянгол дүүргийн Монгени сургуулийн “Одод” хамтлаг,Тусгай байранд Хан-Уул дүүргийн Шинэ Монгол Харумафүжи сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг,Тусгай байранд Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн “Аялгуу” хамтлаг,Д.Лувсаншаравын нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн “Шуранхайн тэнгэр” хамтлаг,Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагналаар Хан-Уул дүүргийн Монгол дахь Канад сургуулийн “Нарны үрс” хамтлаг, “Шилдэг удирдаач багш” номинацийн эзнээр Орхон аймгийн “Уран эгшиг” сургуулийн хөгжмийн багш Ө.Байгалмаа,“Шилдэг удирдлага” номинацийн эзнээр Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа.
2024/10/28
208
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Улаанбаатар хот -100' архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэн гарна
Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг "Улаанбаатар" хэмээн нэрийдсэний 100 жилийн ойг тохиолдуулан "Улаанбаатар хот -100" архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг 10 дугаар сарын 23-аас 30-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейд толилуулна. Үзэгч та бүхнийг архивын баримт, биет үзмэрийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.
2024/10/22
179
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Миний Улаанбаатар' уралдааны нэвтрүүлэг, видео контент, гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 385 жилийн ой, орчин цагийн нийслэл Улаанбаатар хэмээх нэрээр хөгжиж ирсний 100 жилийн ойг тохиолдуулан “Миний Улаанбаатар” бүтээлийн уралдааныг сэтгүүлч, контент бүтээгч, гэрэл зурагчин болон сонирхогчдын дунд зарлаж байна. “Миний Улаанбаатар” бүтээлийн уралдаанаар нийслэл хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, иргэдийн аж байдал, өнгө төрхийг харуулсан өгүүлэмж бүхий нэвтрүүлэг, видео контент, гэрэл зургийн шилдэг бүтээлийг шалгаруулж, олон нийтийг соён гэгээрүүлэх зорилготой.Дараах 2 төрлөөр бүтээл хүлээн авч, шалгаруулна.Нэвтрүүлэг, видео контентГэрэл зурагУралдаанд оролцогчдын бүтээл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:Нэвтрүүлэг, видео контент нь HD форматтай, чанарын шаардлага хангасан байна.Гэрэл зураг нь 300 DFI-тай байна.Бүтээлийг 2024 оны аравдугаар сарын 20-ны өдрийг дуустал [email protected] цахим хаягаар хүлээн авна.Уралдаанд ирсэн бүтээлийг дээрх 2 үндсэн чиглэлээр тус тус шалгаруулж, дараах байдлаар шагнана. I байр: 5,000,000 төгрөг, дурсгалын зүйлII байр: 3,000,000 төгрөг, дурсгалын зүйлIII байр: 2,000,000 төгрөг, дурсгалын зүйл“Миний Улаанбаатар” бүтээлийг шалгаруулах нэмэлт мэдээлэл:Оролцогчид бүтээлээ өөрийн албаны болон хувийн фэйсбүүк хуудсанд байршуулж, “Улаанбаатар мэдээ”, “Миний Улаанбаатар” hashtag хэрэглэнэ. Цахим орчинд оруулсан бүтээлийн лайк, шейрийн тоо нэгдсэн онооны шалгуур үзүүлэлтэд хамаарна.
2024/10/17
183
ЭНТЕРТАЙНМЕНТ
'UB DANCE 2024' олон улсын чөлөөт бүжгийн фестиваль энэ сарын 12-нд болно
Экстримкрейв студиэс санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “UB Dance 2024” гудамжны бүжгийн улсын хамгийн том фестивалийг аравдугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадмаар дамжуулан их хотын соёлыг танин мэдүүлж, олон улсын нэр хүндтэй зочидтой туршлага солилцож, суралцан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгодгоороо онцлогтой. Орчин үеийн бүжгийн найман төрлөөр залуучууд өөрсдийн авьяас чадвараа сорих бөгөөд шилдгүүдийг тодруулах тэмцээн “Midway event hall"-ийн тайзнаа болно.Тэмцээний төрөл:• Breaking 1vs1• Electro 1vs1• Hip hop 1vs1• -Breaking kids 1vs1 /TOP 8/• Poppin & Locking /Seven to smoke /• All Style 2vs2• Ladies only 2vs2 Allstyle /TOP8/• Crew PerformanceШүүгчид:1. Breaking• bboy AIBI /CRUSH CREW/• bboy BILGUUN /OC/• bboy ELEX /Universal Zulu Nation/2. Breaking kids• bboy Ochiroo /HOOLIGANZ CREW/3. Electro• DAVAA /NIB/• CHINBAT /preselection/4. Hip hop• Jagaa• AMBUU /preselection/5. Funky Style• ANDY /BEAT 1 FAMILY/• poppin zigo /preselection/6. All style• Kai /AIMAR Prod/• Machio /BEAT 1 FAMILY/• Rookie /Yoton gang/• ARMAAN• IGO /W2M/7. Crew Performance•Baachka /AIMAR Prod/•Panda /AIMAR Prod/•Jason /SQUADZ/•Baagii /AIMAR Prod/•BELLADJ:• DJ CRAZYTUK ( HOOLIGANZ)• DJ TUSHIGHOST:• HOST MC BATUSH ( CRUSH CREW)• HOST DUK ( HOOLIGANZ )• HOST JWOOGUEST ARTISTS:• TBAНИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
2024/10/10
206
ЭНТЕРТАЙНМЕНТ
Морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүн төрөлхтний соёлын биет бус өв, монгол үндэсний бахархал, ая хөгийн яруу дуурьсалт морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарлиг гаргасан.Зарлигт “Морин хуур хөгжмийн зэмсгийн урлал, үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, хөгжмийн зэмсэг урлаачдыг бэлтгэх” заалт туссан юм.Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр “Эгшиглэн” морин хуур хөгжмийн үйлдвэрт ажиллаж, морин хуур урлаачидтай уулзан морин хуур үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг ярилцлаа.Улсын хэмжээнд 15 орчим морин хуурын урлан, 60 гаруй морин хуур урлаач бий бөгөөд жилд 3,000 орчим морин хуур үйлдвэрлэх хүчин чадалтай.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гарснаас хойш морин хуур хөгжмийн эрэлт хоёр дахин нэмэгдсэн байна.Морин хуур үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, морин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг аж ахуйн нэгжийн түвшинд хүргэн хөгжүүлэхийн тулд санхүүжилтийн хөнгөлөлттэй нөхцөлийг бүрдүүлэх, төрөөс бодлогоор дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг морин хуур урлаачид онцоллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан “Эгшиглэн” үйлдвэрт ажилласан Боловсролын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн удирдлагууд нөхцөл байдалтай танилцаж, төрөөс үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал, мэдээлэл солилцсон юм.Цаашид морин хуур урлах үндэсний арга, технологи, мастер урлаачдын ур чадварыг өвлүүлэн үлдээх, шинэ үеийн морин хуур урлаачдыг бэлтгэх, салбарын хүний нөөцийн асуудал тулгамдаж байгааг Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан энэ үеэр хэллээ.Морин хуурын мэргэжлийн урлаачийг бэлтгэхэд 5-10 жил, мастер урлаачийг бэлтгэхэд 15-20 жил зарцуулдаг гэдгийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Байгалжав онцлов.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт морин хуурын тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлэх заалт туссан. Энэ чиглэлд Боловсролын яамнаас Ажлын хэсэг гарган ажиллаж буйг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал тэмдэглэв.Түүнчлэн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд мужааны мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг морин хуур урлалаар мэргэшүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаар боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үндэсний өв соёлоо хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцолж, морин хуур хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд бие, сэтгэлээ зориулж ирсэн морин хуур урлаачдад талархал илэрхийлж, амжилт хүслээ.Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлигт “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуурын олон улсын наадам”-ыг гурван жил тутам зохион байгуулах” гэж заасны дагуу Морин хуурын олон улсын наадмыг 2024 оны 07 дугаар сард Өмнөговь аймагт зохион байгуулсан.
2024/10/04
200
ЭНТЕРТАЙНМЕНТ
Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой.Тус арга хэмжээг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул нээж, хэлсэн үгэндээ "Монгол Улсын засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд соёлын салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгон хөгжүүлэх зорилт тавьж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хүрээнд технологийн дэвшлийг ашиглан соёлын өвийг дэлхийд сурталчлах том амбицтай ажлыг эхлүүлсэн бөгөөд Аялал жуулчлалын салбар ч энэхүү ажлаас хойш суухгүй, хөл нийлүүлэн алхана гэдэгт итгэлтэй байна. Алхаж ч байгаа гэж харж байна. Монгол, Япон хоёр орны ард түмний соёлын хэлхээ холбоог бататгаж, иргэд хоорондын харилцан ойлголцлыг зузаатгах нь чухал ач холбогдолтой бөгөөд бидний зохион байгуулж буй Япон соёл, аялал жуулчлалын өдөрлөг нь үүний нэгэн илэрхийлэл юм" гэдгийг онцлов.“Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд -2024" арга хэмжээний үеэр Япон үндэсний хөгжмийн "Этосэтора” хамтлаг уран бүтээлээ толилуулах бөгөөд “Япон дуу хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээний шалгарсан оролцогчдын тоглолт болох юм. Мөн Япон улсын их дээд сургуульд суралцах хүсэлтэй хүүхэд залуучуудад зориулсан Боловсролын үзэсгэлэн яармагт оролцох боломжтой.
2024/08/26
258
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Морин хуур' найрал хөгжим, Узбекистаны Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал Ташкент хотноо хамтран тоглолоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Улсын филармонийн “Морин хуур” найрал хөгжим, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Үндэсний хөгжмийн улсын эрдмийн найрал хөгжим Ташкент хотноо хамтын уран бүтээлээ толилууллаа.Хоёр улсын төрийн тэргүүний ивээл дор зохион байгуулсан тоглолтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Узбекистаны Шадар сайд Жамшид Ходжаев нар нээж, үг хэллээ.Шадар сайд С.Амарсайхан, “Морин хуур” найрал хөгжим анх удаа Ташкент хотноо тоглож байгааг онцолж, энэ хамтарсан тоглолт хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Уламжлал, соёл, амьдралын хэв маяг нь хоорондоо ижил төстэй хоёр орон түүх, урлаг, соёлын өвөө харилцан судалж, хамгаалж байх нь зүйтэйг Шадар сайд Ж.Ходжаев хэлж, Узбекистанд зохион байгуулдаг урлаг, соёлын олон арга хэмжээнд Монголын уран бүтээлчид тогтмол оролцдогт талархав.Монгол, Узбекийн шилдэг 21 бүтээлийг хоршиж толилуулсан тоглолтыг Узбекистаны төр, засаг, нийгэм, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, тус улсад суугаа гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, монгол, узбек иргэд зэрэг 1,800 гаруй хүн үзэж сонирхлоо.Морин хуурын чуулга 1992 онд байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо 3,000 гаруй, дэлхийн 21 улсад 600 гаруй удаа тоглосон. Үндэснийхээ урлагийг сурталчлан таниулахад оруулсан хувь нэмэр, гавьяаг нь төр үнэлж, “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээн, энэ онд өргөтгөж, “Морин хуур” найрал хөгжим болгосон юм.Найрал хөгжмийн хамт олон Японы NHK телевизийн концертын их танхим, НҮБ-ын төв байр, Сиднейн дуурийн театр, Парис хотын Версалийн ордны Хааны дуурийн театр, Нант хотын Консерваторын Дебюсси танхим, Шанхай хотын Ягуар симфони оркестрын их танхим зэрэгт “Монголын сайхан орон” бүтээлээ толилуулж байсан түүхтэй.
2024/06/27
325
ЭНТЕРТАЙНМЕНТ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам маргааш эхэлнэ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг нийслэлийн Засаг даргын ивээл дор энэ сарын 14-16-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар зэрэг нийт арван орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцохоор нийслэл хотноо хүрэлцэн ирээд буй. Мөн Улаанбаатар хотын есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, гар урлаачид оролцоно.Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш: -Тус наадмын хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн хотуудын оролцогчдын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанууд гурван өдрийн турш зохион байгуулагдах бөгөөд наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа зургаадугаар сарын 14-ний 19:30 минутад Д.Сүхбаатарын талбайд болно. Нээлтийн тоглолтод Иран улсын хөгжимчин Ёонес Чоламзадех Алам хөгжмийн зохиолч Ж.Мэнд-Амарын “Хуучирын аялгуу” бүтээлийг хуучир хөгжмөөр эгшиглүүлэх юм. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Х.Отгонзул:-Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд ардын урлаг, гар урлал болон үндэсний хувцсаараа бүртгүүлж, 2023 онд батламжаа авсан түүхтэй. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдсэн.Наадмыг санаачлагч, “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал:-Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2024” наадмыг анх 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор Азийн ардын урлагийн наадам нэртэйгээр зохион байгуулсан. Тухайн үед 12 орны 200 гаруй уран бүтээлч, Монголоос 2000 гаруй ардын авьяастан, өвлөн уламжлагчид оролцож байлаа. Харин 2020-2022 онд цар тахлын улмаас цахимаар зохион байгуулсан. Өнгөрсөн ооноос эхлэн Нийслэлийн Засаг даргын ивээл дор НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын Дэлхийн ассоциаци хамтран зохион байгуулж байна. Тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчуудад Азийн улс, үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэг дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын аялал жуулчлалын томоохон брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2024/06/14
437
ЭНТЕРТАЙНМЕНТ
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно
"Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Энэ удаагийн наадамд оролцохоор БНХАУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Узбекистан, Энэтхэг, Япон, Иран, Болгар орнуудаас 170 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ.Наадмын хүрээнд төв талбайд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, Азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газар, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, “Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.
2024/06/10
527
ЭНТЕРТАЙНМЕНТ
МУГЖ О.Бат-Өлзий ихэр хүүхэдтэй болсон дурсамжаа хуваалцжээ
МУГЖ О.Бат-Өлзий: Эхнэр маань бие давхар болж бид 2 бөөн баяр боллоо. Удалгүй 3 сар гарантай байхад нь Драмын эрдмийн театрын хаврын бригад баруун аймгуудаар явах болж, эхнэрийг маань жирэмсэн нь хамаагүй тайзан дээр гарахдаа гэдсээ чивчиртэл сайн боогоод гар! гэсэн тушаалтай явлаа. Тэр бригадаар явсан бүх хүмүүс эхнэрт минь анхаарал тавьж, ялангуяа МУГЖ Сэлэнгэ эгч (талийгаач) маань төрсөн охин шигээ бөөцийлж явсныг эхнэр дурсан ярьдаг юм. Сарын бригадаар сайн явж ирлээ. Харин намар тулгар гэдэстэй өнөө маргаашгүй төрөх болсон үед манай театр говийн аймгуудаар бригад гарах боллоо. Би И.Нямгаваа найруулагчаас- Эхнэр маань төрөх дөхсөн учраас энэ бригадаас үлдэх чөлөө өгөөч гэж хүслээ.Найруулагч Нямгаваа: -Чи төрөхөд нь хажууд нь байж байгаад дүлж өгөх юм уу?Бат-Өлзий:-Үгүйдээ би аав болох гэж байна, хажууд нь баймаар байна.Нямгаваа: Улсын ажил, цалин авч байгаа бол ажлаа л хий!Ингээд говь руу бригадаар марш. Очсон сум болгоны холбооноос утсаар холбогдож явлаа. 7 хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан сумын холбоон дээр очоод 1-р төрөхтэй холбогдлоо.Бат-Өлзий: -Сарантуяа нэртэй хүн төрсөн үү?Сувилагч: Жүжигчин Сарантуяа юу?Бат-Өлзий: Тийм ээ Сувилагч чимээгүй болчихлоо, миний дотор палхийгээд явчихлаа. Хэсэг хугацааны дараа Сувилагч : Байна уу? Танай хүн төрсөн 2 ихэр, хүү охин төрүүлсэн.Би хэсэг үхмэл пауз авч ам хагас ангайсан байдалтай манарав.Бат-Өлзий: Хүү охин хоёроо.... гээд утсаа таслаад утасны путекнээс үсрэн гараад - Би хүү охинтой болчихлоо...гээд орилоход сумын холбоонд байсан танихгүй хэдэн хүн надад баяр хүргэж билээ. Тэр чигээрээ гүйсээр сумын клубд очиж жүжигчиддээ дуулгаж бөөн баяр хөөр боллоо. Гэтэл манайхан Сайнаагийн (Сарантуяа) биеийг асууж байна.Бат-Өлзий: Асуусангүй, мартчихжээ.Жүжигчин Дашхүү ах: Тэнэг мал минь ээжийнх нь биеийг асуугаач! гээд намайг нэг сайн амбаардаад хөөлөө, би буцаад холбоо руу гүйж билээ. Миний өгзөгнөөс утаа уугиж байсан байхаа. Холбоонд очиж төрөх рүү залгуултал нөгөө сувилагч авч байна. Сувилагч: -Чи эхнэрийнхээ биеийг асуулгүй утсаа тасалчих юм аа. Эхнэр чинь сайн байгаа чамд үг хэлүүлсэн. Ирэхдээ хүүхдүүддээ нэр бодож ирээрэй" гэсэн шүү гэлээ. Намрын бригад бууж, эхнэртээ хонины шинэ махтай театр дээр шөнө буулаа. Жүжигчин Авирмэд ах: Дүү минь нялх хүүхэд дээр шөнө очихдоо нойтон махтай очдоггүй юм гэлээ. Би театрын жижүүрт махаа орхиод гэр лүүгээ жирийлгэлээ. Хадмын жижиг өрөөнд бид амьдардаг байв. Хаалгаа зөөлөн онгойлгон орвол нялх хүүхдийн анхилуун үнэр ханхийж ээж ихэр маань тайван унтаж байлаа. Ээжийнхээ нялхдаа өсөж бойжсон модон орон дээр зөрүүлдүүлээд өлгийдөн унтуулчихаж. Эхнэр маань эх хүний хүнд ачааг үүрч, эцэг нь болсон ханийгаа том бэлэгтэй угтан амар тайван нойрсож байхыг хараад хичнээн ихээр хайрласан гээч.(үг дутав) Тэр үед манай театрт Д.Гармаа гуайн зохиол "Эрх гүнж" хүүхдийн жүжиг тоглож байлаа. Жүжгийн гол дүр хааны гүнж Сүндэръяагийн нэрийг охиндоо өглөө. Халхын хамгийн тунгалаг устай Тамирын голын нэрийг хүүдээ өгсөн юм.Энэ бол 36 жилийн өмнөх 9 сарын 16 байлаа.
2024/05/07
16437
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Плэйтайм' наадамд олон улсын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Амьд хөгжмийн наадам” ТББ хамтран Плэйтайм хөгжмийн наадмыг долоодугаар сарын 4-өөс 7-ны өдрүүдэд Налайх дүүрэгт 22 дахь жилдээ зохион байгуулна. Энэ жилийн наадамд 40 мянган үзэгч хүлээн авч, 4000 гаруй түр ажлын байр бий болгохоор төлөвлөж байна.“Плэйтайм” наадам нь амьд хөгжим болон электроник хосолсон хөгжмийн хөтөлбөртэй гэдгээрээ онцлог бөгөөд энэ удаад Налайх дүүрэгт байрлах шинэ талбайд зохион байгуулна. Энэ оны хувьд амьд хөгжим, электроник хөгжмийн хөтөлбөрт дэлхийд танигдсан олон хамтлаг, уран бүтээлчид оролцох бөгөөд 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлчид бүтээлээ хүргэх юм.“Earth. Music. Art. Love” уриан дор хөгжим, урлаг, соёлоор дамжуулан залуусыг эерэг хандлагад уриалдаг "Плэйтайм" наадам ногоон тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан үзэгчдээ өөртөө, бусдад, мөн байгаль дэлхийдээ хайраа түгээхийг уриалдаг. Энэ хүрээнд наадам болох талбайд мод, ургамал тарьж ургуулан таримал ойг нэгээр нэмжээ."Плэйтайм" наадам нь зөвхөн хөгжим төдийгүй орчин цагийн урлагийн бусад төрлийг багтаасан арт фестиваль. Энэ хүрээнд эрүүл мэндийн мэдлэг олгох хөтөлбөр, хувь хүний хөгжлийг дэмжих төрөл бүрийн сонирхолтой яриа, хэлэлцүүлэг, стэнд-ап комедиа, хүүхдэд чиглэсэн хөтөлбөр, Монголын түүх, соёл урлагийг олон улсад таниулах үзэсгэлэн зэрэг урлагийн бүхий л төрлийг багтаасан олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээг наадмын 4 өдрийн турш зохион байгуулна
2024/05/03
354
ЭНТЕРТАЙНМЕНТ
Улсын Драмын Эрдмийн Театрын их засвар дуусаж, өнөөдөр нээлтээ хийнэ
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ИХ ЗАСВАР ДУУСАЖ, 5-Р САРЫН 1-НД "АННА КАРЕНИНА" ЖҮЖГЭЭР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ.Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа хамгаалж, сэргээн засварлах, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр тогтвортой ажиллаж байна. Үүний нэгэн жишээ бол Монголын архитектурын сонгодог өв болох Улсын Драмын Эрдмийн театрын сэргээн засварлалт юм. Энэ хүрээнд театрын фое болон их танхимыг бүрэн хэмжээнд сэргээн засварлалаа. 1960 онд ашиглалтад орсноос хойш анх удаа ийм өргөн хүрээтэй их засвар, сэргээн засварлалтыг хийж байгаа бөгөөд цаашид барилгын бүтцийн хүчитгэлийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Улсын Драмын Эрдмийн театрын нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 1-нд Л.Н.Толстойн "Анна Каренина" жүжгээр эргэн үүд хаалгаа нээнэ.
2024/05/01
602
ЭНТЕРТАЙНМЕНТ
Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно
НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү тэмцээнд Орос, Казакстан, Америк, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Эстони, Хятад, Филиппин Улсын зэрэг олон улсын шилдэг бүжигчид оролцох юм.Тэмцээний хөтөлбөр:04.22-нд: Нээлтийн тоглолт;04.23, 24, 25-нд: Сонгодог урлагийн тэмцээн;04.26, 27, 28-нд: Этник болон контемпорари бүжгийн тэмцээн;04.29-нд: Хаалтын буюу “Гала” тоглолт.Гала тоглолтод:Казакстан Улсын Астана операгийн тэргүүн гоцлооч, дэлхийн од Бахтияар Адамжан;ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч, дэлхийн од Элизавета Кокорева;ОХУ-ын Красноярск хотын Годенкогийн нэрэмжит Бүжгийн Эрдмийн Чуулгын гоцлол;Филиппин Улсын шилдэг бүжигчин, “DPP Dance” театрын захирал Мариахао;Филиппин Улсын “DPP Dance” театрын бүжиг дэглээч, гоцлооч Акира Лидиа Абао зэрэг бүжгийн урлагийн одууд оролцоно.
2024/04/20
567
ЭНТЕРТАЙНМЕНТ
'Өр дарсан нь' өгүүллэг хэдэн өдөр бодогдов.....
Бусдыг бодох.....Б.Наминчимэд гуайн “Өр дарсан нь” өгүүллэгийн талаар Базараа Ганжавхлан бид хоёроос уншсан уу гээд асуув. Жак “ай даа ойрд уншаагүй, сайхан” гэх сонсогдов. Уран бүтээлчдэд бүтээл хийх хоёр итгэл үнэмшил байна уу гэж би боддог. Нэг нь хүний муу, цагийн мууг дагаж бэдэрдэг бол нөгөө нь хүний сайхан сэтгэл, хорвоогийн жамыг эмжиж бүтээлээ туурвидаг мэт. Мууд дуртай, мууд илүү итгэмтгий байгаа массын бүтээл хийх үү, сайныг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хийх үү гэдэг нь уран бүтээлчдийн сонголт гэхээсээ илүү мөн чанар нь юм болов уу.Сайхан өвгөд ховордсон мэт санагддаг. Нэг байдаг даа. Дагахгүй байхын аргагүй сургаалтай, айхгүй байхын аргагүй дүртэй, хуучны сайхан өвгөдтэй бараг л таарахгүй юм. Нам улс төр ярьсан, дээр дор үгтэй, итгэл үнэмшлээ гээчихсэн намбагүй өвөө нар бол хаа сайгүй. Монгол хүн хаачив гэж тувт бодогдох юм. Монгол ээж, Монгол аав, Монгол өвөө гэдэг хэдэн мянган жилийн өвөрмөц дүр дэлхийд өөр байдаг болов уу?Өдөр бүр нялуураад байхгүй насаараа үнэнч амьдарчихдаг. Олон таван үг ярилцаж шалчиганаад байхгүй ч насаараа хэрүүлгүй амьдарсан бидний өвөө эмээ нар. Суурин амьдралын ялгаа байгаа л байх.Нэгдлийн нярав Сандаг тэтгэвэрт гарахаар ажлаа өгөх гэтэл тооллогоор 15000 төгрөгийн акт тавиулж буйгаар өгүүллэг эхэлдэг. Тарваганы анчдад тараасан сумны 400 төгрөг л дутах байх гэж бодож байсан Сандаг баахан бодол болж эхнэртэйгээ ярилцана. Хоорондоо огтхон ч хэрэлдэхгүй. Тэр айл уужуу тайван, амар амгалан хэвээрээ л байна. Зургадугаар ангийн сурагч Намхай хүүгийн нүдээр уг өгүүллэг уншигддаг. Нэгдлийн бараа ачиж яваад онхолдсон машины эд материалыг тоолж аваагүй, аймгаас машинд гуйж захисан бараа материалаа тулгаж аваагүй зэрэг Монгол алдааныхаа тухай Сандаг эхнэртэйгээ ярилцана.Жолоочийн бие тааруу, машин нь уначихсан байхад яаж би бараагаа тоолж зогсох билээ, хүнд гуйж юм захичихаад замаас нь авсан уу гэсэн шиг падаанаа тулгаж суухгүй ээ гэсэн цөлх ухаан л яригдана. Алдсан хүн арван тамтай гэж баахан хүн хардах нь. “Атгаад өгдөг эдийн буян шавхарснаас Алгын чинээ улаан нүүрний буян барагдаагүй ээ” гээд нөхрөө гарч одоход ээж нь жуумалзаад үлдэнэ. Өрөө дарахгүй бол шоронд явахтай нүүр тулсан Сандаг хүнээс юм гуйгаагүй. Олон түмэнтэй зөв сайхан явсныхаа зам мөрөөрөө өр дарсан тухай уг өгүүллэгт гардаг.Дутсан барааг хэн нэг нь голруулсан л байж таараа. Сандагийн барааг хэн авсан “ЦААДАХ” тухай бараг яригддаггүй. Харин Монгол хүний нэг нэгнээ гэсэн “НААДАХ” уужуу ухаан их гардаг.Амьдрал дээр ойр жишээ авбал 1990 онд нэгдлийн нягтлан байсан аав маань мал нийгэмчлэх ажлыг орон нутагт гардан зохион байгуулсан хүмүүсийн нэг. Тарга, тэвээрэг, удам угсаа сайтай малаа бусдад тараачихаад өөрөө өнчин, туранхай, өвчтэй, ижил буруу юмнууд тууж ирсэн гэдэг. Түүнээс ч болсон уу өөрсдөөсөө ч болсон уу мал нь үхэж, алга болж, цөөрсөөр манайх гэдэг айл хүндээс хүнд 15 жилийг туулсан билээ. Сайн нь бид ахуйн зовлон даах жаахан чадвартай л өсч. Аав маань нярвын ажил хийж байхдаа мөн л эд материал дутаасан хэргээр 45 хоногийн карентинд /Шооёонд/суусан гашуун түүхтэй. Хэдэн үе, удам дамжиж ирсэн хэт хутга, мөнгөн аяга, алт, мөнгөн эдлэлүүдээ бүгдийг нь тушааж байж өрнөөс салсан тухай одоо ч манайд яригддаг. Сүүлд би ааваас тэр тухай асуухаар уурлаад ярьдаггүй юм. Хашир угаасаа “Өр дарсан нь” дээр гардаг Сандагийн араас орсон нь тодорхой. Олонтой явах шиг том буян байдаггүй мэт. Бусдыг боддоггүй аминчхан хүмүүст асуудал тулгарахад хэн ч тусалдаггүй. Зовлонгоосоо өөр ханьгүй болдог.Бусдыг бодох нь ухаан юм уу, хүмүүжил юм уу? Ядаж “би”-гээ бусдын өмнүүр чихэхгүй байх нь олдмол уу заяамал уу? Бусдаасаа түрүүлж цадах зорилгоор толгойноосоо том аяга бариад хоол руу дайрдаг хүүхдүүд байдаг. Бүх юмнаас өөртөө унац, ашиг, давуу байдал хардаг хүмүүс цөөнгүй. Өнгө байсан ч тод руу, өрөө байсан ч том руу, цонх байсан ч нартай руу нь зүтгэх. Амиа боддог хүн бусдыг өмнөө гаргаад түрдэг бол олноо боддог нь бусдын өмнө гарч зүтгэдэг. Би аав, ээжийгээ элэг, уушгинд дуртай юм байх гэж саяхныг хүртэл эндүүрч явсан. Хоцорсон зочныхоо хоолыг халуун байлгадаг ард түмэн юм бид. Бусдадаа үлдээх, бусдадаа боломж өгөх ухаантай хүмүүс олон. Касс-д оочерлох, хаалгаар орох, лифтэнд суухад хүртэл бусдын өмнүүр “БИ”-гээ чихдэг нь ч цөөнгүй. Өөрийгөө будаж, өрөөлийг баллуурддаг дүр эсгэлт нь тэр. Гэхдээ дээрх шиг базаахгүй олны дотор "Жинхэнэ Монгол" хүн байж л байгаа. Аж амьдрал, нийгмийн хөгжлийн ороо бусгаа үед түрхэн саарч буй л байгаасай. Тээр жил Да-Хүрээ дээр машинаа янзлуулаад зогсож байтал эхнэрийн ус гарчихлаа гээд залгав. Тэнд өөр машин янзалж байсан засварчид бүгд зэрэг хөдлөөд л намайг эхэлж явуулсан. Миний өмнө байсан хүмүүс огтхон ч дургүйцээгүй. "За амжилт, эхнэрээ амжилттай төрүүлээрэй" гээд үлдэхэд ямар бахтай байваа.Цас шуурга тавихад өвөлжөө шиг нөмөртэй хүмүүс байдаг. Асуудал тулгарахад амиа боддог хүн ч гэж бий. Аль аль нь бидний дотор амьдардаг.Хүнд туслах болохоор ял хийх гэж буй мэт арагш суудаг , хүний тус авах болохоороо ясны ноход шиг овоордог хүмүүс бишгүй. Ясны ноход хэзээ ч сайн нэртэй явдаггүй. Бусдад таагүй дурсамж үлдээдгээ огтхон ч мэддэггүй. Үрд нь дурсах юу ч үлддэггүй. Төрсөн нь үнэн, үхсэн нь үнэн. Яаж амьдарсан юм бүү мэд.Аяганы буурьтай, гэрийн буурьтай, зуслангийн буурьтай явахыг хичээдэг юм манайх. Олноосоо нэгийг сарвайх, ганцынхаа талыг илүүчлэх тэнгэр газар шиг зөрөөтэй. Цөөн дэрсэнд бүдэрсэн ч олныхоо дэмэнд босч ирээд л. Зовлонд бэлдэх, жаргалд бэртэхгүй байх чухал бололтой. Өр гэдэг нь өгөх биш авах юм, авлага гэдэг нь авах биш өгөх юм байна.“Өр дарсан нь” хэдэн өдөр бодогдож, ойрд таараагүй сайхан Монгол хүмүүстэй уулзуулав....Via Шагж гэлэн
2024/04/11
588
ЭНТЕРТАЙНМЕНТ
Цэргийн чуулга хээрийн тайзнаа.....
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн нэгдсэн тактикийн хээрийн сургуульд оролцож буй дайчдадаа Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга уран бүтээлийн тоглолтоо хээрийн байрлалд /2024.04.04/ өргөн барилаа. Дайнд оролцож, дарийн утаа үнэрлэж, цэрэг эрсээ ялалтад зоригжуулсан цорын ганц чуулга хэмээгдэх Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга Military Song & Dance Academic Ensemble ЦДБЭЧ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ урлагийн нэгдсэн тоглолтоо толилуулж, тэдний чин сэтгэлийн талархлыг хүлээлээ. Урлаг соёлын арга хэмжээ нь цэргийн алба хаагчдад урлаг гоо зүйн мэдлэг олгоод зогсохгүй цэргийн хөдөлмөрийн онцлог, байгаль цаг уурын хүнд нөхцөл болон албаны онцлогоос үүсэх ачааллыг бууруулж, сэтгэл зүйн тогтвортой байдлыг дээшлүүлэх онцгой ач холбогдолтой ажил юм.
2024/04/08
474