СПОРТ
СПОРТ
Оны онцлох бүтээн байгуулалт 'DARKHAN UNITED ARENA'-д 1024 бөх барилдана
Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” арга хэмжээ /2024.12.19/ ёслол төгөлдөр болж, 26 цом эзэндээ очлоо. Үүнээс онцолбол, Дархан-Уул аймагт шинээр баригдсан "Darkhan-United arena" спорт цогцолборыг оны шилдэг бүтээн байгуулалтаар шалгаруулсан бөгөөд энэхүү барилга байгууламж нь таван блок бүхий 2200 хүний суудалтай, хоёр спорт заал, усан бассейн, бэлтгэлийн танхим, фитнес заалтай юм."Darkhan-United arena" спорт цогцолборыг ашиглалтад оруулснаас хойш сагсан бөмбөгийн дээд лиг, чөлөөт бөхийн олон хотын тэмцээн зэрэг улс, бүсийн олон арван тэмцээн уралдааныг зохион байгуулж буй. Тун удахгүй энэоны хамгийн олон оролцогчтой бөхийн барилдааныг зохион байгуулах ба Дархан сумын түүхт 30 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу 1024 бөхийн барилдааныг "Darkhan-United arena" хүлээн авна. Үүгээр зогсохгүй ирэх онд сагсан бөмбөгийн өсвөр, насанд хүрэгчдийн УАШТ зохион байгуулах бөгөөд тивийн аварга шалгаруулах тэмцээнийг "Darkhan-United arena"-д зохион байгуулж болох урьдчилсан дүгнэлт гарчээ.Биеийн тамир, спортын салбарын хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил царцсан спортын барилга байгууламжийг ашиглалтад оруулсан гурван онцлох бүтээн байгуулалтын нэг нь энэ билээ. Налайх дүүрэгт 700 хүний суудалтай усан бассейн бүхий спорт цогцолбор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 700 хүний суудалтай спортын ордныг ашиглалтад оруулснаар иргэд идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхэд залуусын спортын авьяас чадварыг нээн илрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэх юм.
2024/12/24
481
СПОРТ
'БӨРТЭ ЧОНО-2024' наадмын шилдгүүд тодорлоо
Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Спортын салбарын шилдгүүдийг шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо зэрэг 25 номинациар тодруулсан байна.“Бөртэ чоно” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.“Бөртэ чоно-2024” наадмын оны шилдэг холбоогоор Монголын таеквондогийн холбоо шалгарлаа. Тус холбооны 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, зөв менежмэнт, цахим бүртгэлийн систем, тамирчдынх нь тив, дэлхий, олимпын наадамд үзүүлсэн амжилтыг нь үнэлж Монголын таеквондогийн холбоог “Оны шилдэг холбоо”-гоор шалгаруулсан юм. Мөн түүнчлэн “Оны шилдэг паралимпын тамирчин”-аар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис-2024” паралимпын наадмын аварга У.Сүрэнжав шалгарлаа."Бөртэ чоно 2024" ёслолын “Шилдэг эмэгтэй тамирчин”-аар дэлхийн аварга, ДАШТ-ий хошой мөнгөн медальт, МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд шалгарлаа. Тэрбээр 2024 оны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. С.Цэрэнчимэд 2014 онд анх дэлхийн аварга болж, 2015 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, хоёр жил дараалан “Бөртэ чоно” шагналын эзэн болсон бол ийнхүү есөн жилийн дараа дахин ДАШТ-ий дэвжээнд финалдсан амжилтаараа, "Бөртэ чоно-2024"-ийн эзэн боллоо. Түүний багш МУГТ, Цэрэнбаатарын Цогтбаяр “Бөртэ чоно-2024” наадмын “Шилдэг дасгалжуулагч”-аар шалгарлаа.
2024/12/23
437
СПОРТ
'ДАКАР РАЛЛИ-2025' уралдаанд Монгол Улсаа төлөөлөн П.Мөрөн өрсөлдөнө
1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2025” уралдаан эхлэх мөч ойртож байна. Саудын Араб Биша хотод 2025 оны нэгдүгээр сарын 3-17-нд болох 7500 км зайн энэ удаагийн уралдаанд Монгол улсаас П.Мөрөн мотоциклын төрөлд уралдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.Өдгөө 27 настай П.Мөрөн нь удам дамжсан тамирчин бөгөөд түүний аав А.Пүрэвдорж мото спортын олон улсын хэмжээний мастер цолтой. “Дакар ралли-2025” уралдаанд өрсөлдөх П.Мөрөнгийн тухайд эх орондоо 73 уралдаан, олон улсын 10 уралдаанд оролцохдоо 45 алт, 19 мөнгө, долоон хүрэл медаль хүртжээ. Тэрбээр “Дакар ралли”-д уралдах Монголын 13 дахь тамирчин, мотоциклоор уралдах долоо дахь монгол тамирчин болж байна. П.Мөрөн зургаан настайдаа мотоциклын дөрөөнд анх хөл тавьж, 13 настайгаасаа өнөөг хүртэл энэ спортоор хичээллэж байгаа аж.46 жилийн түүхтэй энэхүү уралдаанд Монгол улсаас анхлан гавьяат тамирчин Д.Болдбаатар (нийт 3 удаа), ОУХМ Н.Лхамаа (нийт 5 удаа) нар уралдсан нь 2013 он. Тэд “Дакар ралли”-д хамгийн олон уралдсан монгол тамирчид юм. Түүнээс хойш 2014 онд Д.Болдбаатар, Н.Лхамаа, Х.Батболд, 2015 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, Б.Сүрэндорж, Д.Болдбаатар, Ч.Анар, Д.Жаргалсайхан, 2019 онд Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт, 2022 онд Н.Лхамаа, Б.Баттөр, Г.Аранзал, Г.Тэмүүжин, 2024 онд Ч.Ганзориг нар уралдаж байв. Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг 2019 онд Перу улсад болсон 41 дэх удаагийн “Дакар Ралли”-гийн 5000 км-ын зайд Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт (төрсөн ах дүү) нар UTV оpen ангилалд хүрэл медаль, мотоциклын төрөлд гавьяат тамирчин Д.Болдбаатар 45 дугаар байрт хурдалжээ. Мөн 2015 онд Ч.Анар мотоциклоосоо буулгүй 72 цаг уралдсан нь онцлох амжилт болох юм. Дакар уралдаан нь зөвхөн хурдны уралдаан биш, харин тамирчдын тэвчээр, ур чадварыг сорьдог, мөн байгалийн хүнд нөхцөлд тэсвэрлэх чадамжийг шалгадаг онцгой уралдаан билээ. ЗГХА, Биеийн тамир, спортын улсын хорооноос түүний тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлж байгааг энд тодотгоё.
2024/12/13
349
СПОРТ
Үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ
Улиран одож буй 2024 онд Монголын үндэсний шигшээ багийн тамирчид зуны олимп, паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хураажээ. Үндэсний шигшээ баг өвөл, зуны спортын 26 төрөлд нийт 334 хүний бүрэлдэхүүнтэй баг 270 тамирчин, 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллаж байна.Дөрвөн жилд нэг удаа тохиох зуны олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, паралимпын наадмаас У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн нь энэ оны онцлох амжилт юм. Тэр дундаа гавьяат тамирчин Б.Баасанхүү энэ онд олимпын наадмаас мөнгө, ДАШТ-ээс алт, Азийн АШТ-ээс алт, Их дуулгаас алтан медаль хүртсэн нь тэмдэглүүштэй үйл явдал боллоо.Үндэсний шигшээ багт харьяалагддаг тамирчид энэ онд нийт 79 медаль цуглуулсан бөгөөд олимп, паралимпын наадмаас нийт таван медаль хүртэхийн сацуу насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртэв. Цаашлаад Азийн АШТ-ээс таван алт, 11 мөнгө, 16 хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг алт, Их дуулгаас нэг алт, таван хүрэл, гранпри тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна.Мөн “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээнээс таван алт, долоон мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомоос гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ. Монголын үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд 79 медаль хүртсэний 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медаль юм.
2024/12/13
334
СПОРТ
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-ны өдөр улс орон даяар эхэлнэ.Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
2024/11/21
370
СПОРТ
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулж буй. Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт таван байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай барьж, шинээр 9 сагсан бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэж дууслаа.Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг Хот тохижилтын газар гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
2024/10/22
427
СПОРТ
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд бариад байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгасан. Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн 20 талбай барихаас 18 байршилд ажлыг гүйцэтгэж дууслаа.НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2024/10/10
365
СПОРТ
Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад, залуу үеийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол цэргийн нэгдсэн холбооноос Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Раднааг урьж, /2023.09.24/ төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахмад, залуу үеийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.Уулзалтаар эх оронч үзэл, эрүүл амьдралын хэв маяг, спортын гайхамшиг зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцсэн юм.МУГТ Ц.Раднаа 1962 онд Биеийн тамирын дээд сургуульд орсноос хойш спорттой амьдралаа холбож, 1966 оноос буюу сургуулиа төгсөөд хөнгөн атлетик, тэр дундаа ойрын болон дундын зайн гүйлтээр мэргэжлийн түвшинд хичээллэж, уралдаан, тэмцээнд оролцож байв.Тэрээр 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн билээ.
2024/09/24
326
СПОРТ
Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, “Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ багийн багш, тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Хөдөлмөрийн баатар цолыг:Монгол Улсад орчин цагийн биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, олимпын наадамд оролцож эхэлсний 60 жил, паралимпын наадамд оролцож эхэлсний 24 жилийн ойг тохиолдуулан, “Парис-2024” зуны паралимпын наадмын паратаеквондогийн төрөлд алтан медаль хүртэж, гарамгай амжилт гарган, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжавт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.Гавьяат тамирчин цолыг:Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Бавуудоржийн Баасанхүү,Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Цэгмэдийн Баттулга,Гавьяат дасгалжуулагч цолыг:Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Наранчимэгийн Эрдэнэбаатар,Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Доржжанцангийн Батнасан,Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашдэндэвийн Махашири,Сүхбаатарын одонгоор:Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,”Парис-2024″ паралимпын наадмын мөнгөн медальт Энхбаярын Содномпилжээ,Паратаеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин, “Парис-2024” паралимпын наадмын мөнгөн медальт Ганбатын Болор-Эрдэнэ,Гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Дашийн Баттулга,Гавьяат тамирчин, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Мөнхбаатарын Бундмаа,Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Даваагийн Нямхүү,Гавьяат тамирчин, Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт Цэрэнгийн Раднаа,Алтан гадас одонгоор:Үндэсний шигшээ багийн тамирчин, Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Хүрэлийн Номуун нарыг шагналаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд спортын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
2024/09/12
356
СПОРТ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис-2024” олимп, паралимпын тамирчдаа үдэж, Төрийн далбаа гардууллаа.Тэрбээр, Монгол Улс хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпын наадамд тогтмол оролцож, зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртсэн олимпын амжилтын түүхтэйг дурдлаа.Монгол Улсын Үндэсний шигшээ баг энэхүү амжилтын буухиаг үргэлжлүүлэхээр “Парис-2024” зуны гучин гурав дахь удаагийн олимп, арван долоо дахь удаагийн паралимпын наадамд оролцох бэлтгэлээ хангаж, зуны олимпын наадмын байт харваа, усанд сэлэлт, жүдо, бокс, чөлөөт бөх, дугуй, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг 9 төрөлд 34, паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхийг баталгаажуулаад байгааг тодотгов.“Парис 2024” зуны олимп, паралимпын наадмын мөчлөгт Үндэсний шигшээ багийн тамирчдыг бодлогын түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, спортын сэтгэл зүйн чадамжийг сайжруулах, хоол, шим тэжээлийг тухайн спортын онцлогт тохируулан хэрэглэх чиглэлээр мэргэжлийн арга зүйгээр ханган ажиллах 4 төрлийн дэмжих багийг сүүлийн 2 жилийн хугацаанд тасралтгүй ажиллуулсныг хэллээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Парис 2024” олимп, паралимпод оролцоход бэлэн болсон нийт баг тамирчдад олимпын өндөр амжилт хүсэж, Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулж, төрийн дууллаа дахин, дахин эгшиглүүлэхийн ерөөлийг өргөн дэвшүүллээ.
2024/07/05
480
СПОРТ
Орон нутгийн их, дээд сургуулийн оюутнуудын спортын их наадам Ховд аймагт болно
Монголын оюутны спортын XI наадам Зохион байгуулах хорооноос тус наадмын тайлангаа Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагуудад тайлагналаа. Наадмын шигшээ тэмцээн энэ оны дөрөвдүгээр сарын 15-26-нд болоход 33 их, дээд сургуулийн 1983 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж, эхний зургаан байрыг шалгаруулжээ. Наадмын хүрээнд эрдэм шинжилгээний хурал, спорт өдөрлөг зохион байгуулсан байнa.Энэхүү наадамд оролцогчдоос дурдвал олимпын наадмын оролцогч, спортын цол зэрэгтэй олон тамирчин өрсөлдсөний сацуу “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан шилдэг тамирчид ур чадвараа сорьсон нь онцлог байв. Амжилттай оролцсон баг тамирчид Ази тивийн болон Дэлхийн оюутны тэмцээн, Оюутны дэлхийн цомд оролцох эрхээ авч байгаа юм. Наадмын таних тэмдэг нь Олон улсын оюутны спортын наадмын нэрний эхний үсэг болох “U” үсгийг ашиглажээ. Энэхүү таних тэмдэгийг 2005 оноос эхлэн наадмын бренд тэмдэг болгон ашиглаж байна.Харин наадмын бэлгэдэл нь Мазаалай. Дэлхийн хэмжээнд нэн ховорт тооцогдох энэ хөхтөн амьтны дүрсээр наадмын 10 спортын төрөл тус бүрт тохирсон хөдөлгөөн хийж буй дүрсийг урлан хувцас өмсүүлсэн хэлбэрээр зурж, цаасан болон хулдаасан хэдвлэлтийн бүх төрлийн материал дээр буулган гаргаж, сурталчилгааны төрөл бүрийн ажил явуулжээ.Цаашлаад орон нутгийн их, дээд сургуулийн оюутан нарт зориулсан “Оюутны спортын наадмыг Ховд аймагт энэ оны есдүгээр сарын 12-15-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн 10 их, дээд сургуулийн 400 орчим тамирчин оролцохоор төлөвтэй байна.
2024/06/01
574
СПОРТ
‘Улаанбаатар марафон 2024’ олон улсын гүйлтэд 41 орны 30000 гүйгч оролцлоо
Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой Улаанбаатар марафон 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 41 орны 30.000 гүйгч оролцсоныг албаны хүмүүс онцоллоо.Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд: 9 жилийн өмнө бид марафоны тухай иргэд олон нийтэд сурталчилж, биеийн тамир, спортоор хичээллэхийг уриалж байсан бол энэ жилийн тухайд Улаанбаатар марафонд оролцохоор орон нутгаас зорьж иргэд хүрэлцэн иржээ. Үүнээс гадна 41 орны тамирчид оролцлоо. Энэ бол Улаанбаатар марафон ямар өргөн хүрээнд зохион байгуулагддаг болсныг харуулж байна. “Хай пэй” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Санчирмаа: “Хай пэй” ХХК гурав дахь жилдээ НЗДТГ-тай хамтран Улаанбаатар марафоныг зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдэд дунджаар 12-13 мянган иргэд бүртгүүлж марафонд оролцдог байсан бол энэ жил 22 мянга гаруй тамирчид бүртгүүлж марафонд оролцлоо. Бид энэ удаагийн Улаанбаатар марафоныг зохион байгуулахдаа зөвхөн гүйлтийн тамирчдад зориулах биш хотын төвийг зорьж ирэх бусад иргэдэд зориулж цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэхэд анхаарч ажилласан. Улаанбаатар марафоны үеэр төв талбайд хоолны өдөрлөг зохиогдсоноос гадна 50 гаруй спорт клубүүд оролцож үзүүлбэр үйлчилгээ үзүүлж хөгжмийн фестивалыг зохион байгууллаа.
2024/05/25
1522
СПОРТ
Олимпод оролцох тамирчдаа алдаршуулахаар 1900 гаруй залуус цуглалаа
Залуусын санаачилгаар олимпод оролцох баг тамирчдаа алдаршуулах зорилгоор анх удаа Youth Conference: “To The World” арга хэмжээг тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.ЦойлогсоZ залуусын нэгдэл Монголын Үндэсний Олимпын Хороо хамтран зохион байгуулж, хагас өдрийн турш үргэлжилсэн энэхүү арга хэмжээнд Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа тэргүүтэй тив дэлхийд Монгол хэмээх нэрийг тодоор цуурайтуулж, өөр өөрийн замаар жим гаргаж яваа түүчээлэгч 13 илтгэгч өөрсдийн туршлагаа хуваалцсан юм.“To The World” буюу “Монголоос дэлхийд” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Монгол улсын баатар, сансрын нисгэгч, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа нээж, үг хэлсэн юм. Тэрбээр “Сансрын тойрогт гарсан хүн эх дэлхийгээ хараад ямар сайхан өнгө үзэмжтэй, жижиг болохыг анзаарч үр хойчдоо энэ л хэвээр нь үлдээхийг хүсдэг. Үүнтэй адил хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд оролцож буй тамирчид маань “Бид дэлхий гэх нэг л гараг дээр амьдарч буй учраас эх дэлхийгээ хайрлах ёстой” гэдгийг ойлгодгоороо онцлог наадам юм” хэмээн олимпод оролцож буй нийт баг тамирчдадаа амжилт хүслээ.Мөн дэлхийн хэмжээний томоохон тэмцээн уралдаан, тэр дундаа хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд “Монгол улсын тамирчин” гэх эрхэм алдраар овоглож яваа тамирчид тухайн спортоор хичээллэх болсон шалтгаан, тамирчин хүний сэтгэл зүй болоод баяр жаргалын мөч, тэсвэр хатуужлын талаар ярилцсан юм. “Тамирчин хүн гэдэг бол “Монгол” гэх энэ нэрийг дэлхийд цуурайтуулж, ард олныхоо итгэлийг алдахгүйн төлөө оролцож буй тэмцээн уралдаандаа аль болох амжилттай оролцохыг зорьдог. Гэвч хэдий тэсвэр хатуужилтай “тамирчин” ч гэлээ бусдын л адил хүн шүү гэдгийг ойлгоосой гэж хүсдэг. Үргэлж амжилттай, эр зоригтой, эрч хүчтэй байна гэж байхгүй шүү дээ. Тэр болгоныг ойлгож, алдахад нь түшиж, оноход нь бахархдаг байгаасай хэмээн хүсдэг” тухайгаа тэд нуусангүй.Арга хэмжээний оргил мөч бол арга хэмжээнд оролцогч болоод арын албанд ажилласан 2000 орчим залуус хамтдаа “Парис 2024” олимпын наадамд оролцох олимпын эрхээ аваад буй тамирчдаа алдаршуулан зарласан явдал байлаа.Аливаа улс орон эх орныхоо соёл уламжлал, үндэсний онцлогийг илтгэх брэндтэй байдаг нь дэлхийн жишиг билээ. Тэгвэл “Парис 2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд Монгол Улсын баг тамирчид “Go MonGOlia” үндэсний брэндийн дор эх орноо төлөөлөн оролцох юм.Арга хэмжээний үеэр олимпод оролцох баг тамирчдын ёслолын хувцсыг Michel & Amazonka брэнд танилцуулсан юм. Энэ удаагийн ёслолын хувцсыг Монгол Улсын Төрийн Далбааг илтгэх таван өнгөөр урласан бөгөөд төрийн их есөн хөлт цагаан туг, олимпын бамбар, Парисын олимпын бэлгэдэл, нар сарны дүрслэл, гоо марал зэрэг үндэсний болоод олимпын бэлгэдэл болсон үнэ цэн бүхий дүрслэх хэрэглүүрүүдийг алтан утсаар хатгаж урласнаараа онцлог аж.Улс орны хөгжил, дэвшил, үндэсний соёлын дархлаа нэгдмэл үзэл санаа, эв найрамдлаас эхтэй билээ. Энэ л үнэт зүйлийг эрхэмлэн нэгдсэн 1900 гаруй залуус олон улсын түвшинд хөдөлмөрлөж буй залуусын туршлагаас суралцан, дэлхий дахинаа алдраа цуурайтуулсан тамирчдын түүхээр бахархаж, нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэн, хийж бүтээж буй нэгнээ дэмжих, алдаршуулах соёлыг эхлүүлсэн нь энэ юм.
2024/05/24
602
СПОРТ
'Улаанбаатар марафон 2024' өдөрлөгт 15,699 гүйгч бүртгүүллээ
“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа. Бүртгэлийг 2 сарын хугацаанд явуулсан юм. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ.Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд 1014 хүн гүйхээр бүртгүүлсэн нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 2 дахин өссөн тоо юм. Гэр бүлийн гүйлтэд 1400 гаруй хүн гүйхээр бүртгүүлсэн бол 1,5 км-ийн тусгай хэрэгцээт иргэдийн гүйлтэд 39 хүн бүртгүүлжээ. Бүртгүүлсэн иргэдэд энгэрийн дугаар олгох ажил хэвийн үргэлжилж байна.5км-ын гүйлтийн ЭНГЭРИЙН ДУГААР олгох цэгүүд:9 дүүргийн Биеийн тамир, спорт хорооНийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газар1,5км, 5км, 10км, 21км, 42км-ийн ЭНГЭРИЙН ДУГААР болон МЕРЧИНДАЙЗ БҮТЭЭГДЭХҮҮН олгох цэгүүд:Их дэлгүүрийн урд талын фонтаны “R.O.C”-ийн замын урд талдНийслэлийн нутгийн захиргааны IV байрны 1-р давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд байрлах Нийслэлийн Биеийн тамир, спортын газарЧингэлтэй дүүрэг 1-р хороо, Туул рестораны баруун хойд талд “Art house”-ийн 5-р давхар Hipay компанийн байранд тус тус олгож байна.
2024/05/21
580
СПОРТ
'Улаанбаатар марафон 2024' өдөрлөгийн сайн дурын ажилчдыг сургалтад хамрууллаа
НЗДТГ-аас 2014 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 9 хоног үлдлээ. Марафон гүйлтийн үеэр сайн дурын ажилтнуудыг дайчлан ажиллуулдаг олон улсын жишгийг мөрддөг билээ. Өнгөрсөн жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 800 орчим залуус бүртгүүлж байсан бол энэ жил 900 гаруй залуус бүртгүүлжээ. Тэднээс 500-г нь шалгаруулан марафоны үеэр ажиллуулах юм. Энэ жил зохион байгуулагчдын зүгээс “Улаанбаатар марафон 2024”-т оролцох сайн дурын ажилтнуудад зориулсан эхний сургалтыг тавдугаар сарын 15,16-ны өдрүүдэд АШУҮИС-ийн төв байранд зохион байгуулж байна. “Улаанбаатар марафон”-д оролцогчид нь янз бүрийн насны, тусгай хэрэгцээт иргэд гүйдэг учир нэг дор олон хүнийг гүйхэд бие биедээ саад болохгүй, хүндэтгэлтэй хандахад нь сайн дурын ажилтнуудын үүрэг оролцоо, зохицуулалт хамгийн чухал. Мөн сайн дурын ажилтнууд нь марафоны үндсэн зохион байгуулалт болон гүйлтийн уралдааны тухай ерөнхий мэдлэгтэй байхыг шаарддаг. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс тэдний үг ярианаас гадна биеэ авч явж буй байдал, хувцаслалт хүртэл үлгэр жишээ байх хэрэгтэй. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, бусадтай харилцах, багаар ажиллах чадвараа сайжруулах гээд олон давуу талтай. “Улаанбаатар марафон” өдөрлөгт оролцсон сайн дурын ажилтнуудад Нийслэлийн Засаг Даргын гарын үсэгтэй “VOLUNTEER CERTIFICATE” олгодог тул залуус уг батламжаа гадаад улсад суралцах хүсэлт, танилцуулгадаа ашиглах боломжтой байдгаараа мөн давуу талтай. “Улаанбаатар марафон”-ыг хамтран зохион байгуулагч "Hipay" компаниас марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлсэн билээ. Уг технологийн шийдлийн талаар "Hipay" компанийн сайн дурын ажилтан хариуцсан ажилтан Ч.Дашсүрэн мэдээлэл өглөө. Харин гүйгчдийн сэтгэл зүйн онцлог ялгаа, багаараа хэрхэн ажиллах тухай танилцуулга сургалтыг АШУҮИС-ийн багш, “Ахиллис Монгол” олон улсын байгууллагын үүсгэн байгуулагч О.Саранчулуун өгсөн юм.
2024/05/16
534