mmnews.mn | 2024-11-22
Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан: Бид төрөөс төрсөн тэрбумтан биш
УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг өнгөрсөн тавдугаар сарын 28-ны шөнө АТГ-аас баривчилж, энэхүү үйл явдал нь нийгмийн сүлжээнд ихээхэн эсэргүүцэл шүүмжлэлийг дагуулсан. Үүний дараа тавдугаар сарын 30-нд прокурорын саналаар Ц.Гарамжавыг сулласан билээ. 
Гэсэн хэдий ч Ц.Гарамжавыг баривчилсан асуудалтай холбоотойгоор Монполимет группэд хамаардаг компаниудын дансыг ямар нэгэн хариу мэдэгдэлгүйгээр хаасан гэдгийг Монполимет группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан мэдэгдэв. Тэрээр 1300 ажилчныхаа цалинг тавьж чадахгүй байдалд орсныг мэдээлжээ.
Ээжийг хардсан хэрэгтэй огт хамааралгүй бүх компаниудын маань данснуудыг ч бас ямар нэгэн мэдэгдэлгүйгээр хаасан байх юм. Маргааш гарах ёстой 1300 ажилчдынхаа цалинг яаж тавих вэ?
Бид зээлээ 200% төлж дуусгасан!  32 жил татвар төлсөн! Хөрөнгө оруулагч нарынхаа өмнө хүлээсэн үүрэгтэй зуны цөөхөн саруудад цаг наргүй ажиллацгааж төлөвлөгөөгөө биелүүлдэг хамт олон. Бид нүүрсний хулгайчид биш! ЖДҮ биш! Бид төрөөс төрсөн тэрбумтнууд огтхон ч биш!  Ойлгохоо байлаа”….. 



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ