mmnews.mn | 2024-11-22
Н.Мөнхнасан: Энэ янзаараа дампууруулж санаа нь амрах юм шиг байна
'Монполимет' группын ерөнхий захирал Ц.Гарамжавыг хэд хоногийн өмнө баривчлан саатуулж байгаад сулласан билээ. Гэвч хэрэг явдал ингээд дуусаагүй бололтой. Түүний компаниудыг татвар, хяналт шалгалтаар дарамтлаад эхэлсэн талаар охин Н.Мөнхнасан өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд ийнхүү бичжээ.
"Заа тэгээд татварын шалгалтууд нь гэнэт өнөөдрөөс орох мэдэгдлүүд  ирлээ. Мөрдөн байцаагч нар нь хэдэн машинаа дүүртэл хамаг санхүүгийн бичиг баримтууд аваад явчихсан, энэ хэд нь одоо юугаа шалгах юм бол доо. 
Ид ажил бужигнадаг үеэр ингэж хааж боож байгаа нь байгууллагын хувьд асар их хохирол алдагдалд оруулж байна. 
Тууштай хөдөлмөрлөөд улс, эх орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явах хүсэл эрмэлзэл байвч энэ мэт дараалсан дарамт, шахалт зогсохгүй нь бололтой.  Энэ янзаараа дампууруулж санаа нь амрах юм шиг байна" гэжээ.



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-06-11 16:37:16
172.68.118.62
Энэ үйл явдалын далд хэсэг ямар эрх ашиг хоорондоо зодопдож байга юм?Бодвол Гарамжав ч төрийн тэмцэл днд унав.
Төстэй мэдээ