Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2024-2025 онд үүрэг гүйцэтгэх штабын ажилтан (офицер), цэргийн мэргэжилтний (цэргийн ажиглагч, холбогч офицер) сонгон шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид 2021 онд батлагдсан “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай танилцаж, НҮБ-ын штабын ажилтан, цэргийн мэргэжилтэнд тавигдах шаардлагыг хангасан байх ба бүртгэлийг сонгон шалгаруулалтын систем (https://psod.maf.gov.mn)-ээр цахимаар явуулах тул доорх материалыг бүрдүүлэн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 26-ны өдрүүдэд багтаан бүртгүүлнэ үү. Үүнд:
- Харьяа анги, байгууллага, төрлийн цэргийн командлал болон ЗХЖШ-ын бүтцийн нэгжийн удирдлагын зөвшөөрсөн цохолттой хувийн өргөдөл;
- Ажил байдлын тодорхойлолт;
- Жолооны үнэмлэхийн хуулбар;
- Гадаад паспортын хуулбар;
- Цэргийн ажиглагч, штабын офицерын сургалт, дамжаа дүүргэсэн сертификатын хуулбар;
- Сүүлийн 3 сарын дотор авхуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 2 хувь;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт
- Товч судалгаа (доорх хүснэгтийг сонгон шалгаруулалтын системээс татаж авах боломжтой);
Анги | Албан тушаал | Цол | Овог нэр | Нас, хүйс | Боловсрол, цэргийн мэргэжил, дамжаа төгссөн байдал | Анги, байгууллагад ажилласан байдал | Одоогийн албан тушаалд томилогдсон огноо | ЭДА-нд үүрэг гүйцэтгэсэн байдал | Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноо (Хамгийн сүүлд өгсөн ALCPT, ECL, TOEFL, IELTS) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Жич: Шаардлагатай нэмэлт мэдээллийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтэс [email protected] цахим шуудангаар болон /3679, 88689855, 70152660/-тай холбогдож тодруулна уу. “ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-тай ЗХЖШ-ын цахим хуудасны эрх зүйн булан буюу https://gsmaf.gov.mn/gsmaf/cat/60 холбоосоор орж танилцана уу.
ЗХЖШ-ЫН ЭНХИЙГ ДЭМЖИХ, ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС