mmnews.mn | 2024-12-05
Оросын Холбооны Улсын Хууль зүйн яамтай цахим уулзалт хийв

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Хууль зүйн яам хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх асуудлаарх Зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав.

 

 

Зөвлөлдөх уулзалтаар талууд 1999 оны хоёр улс хоорондын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай гэрээний хэрэгжилт, тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд эрх бүхий байгууллагаас харилцан илгээсэн иргэний хэрэгт холбогдох эрх зүйн туслалцааны хүсэлтүүд, тэдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэлийн явцын талаар мэдээлэл солилцов.

 

Түүнчлэн хоёр улсын эрх бүхий байгууллагаас харилцан хүргүүлсэн иргэний хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг гүйцэтгэх явцад үүсдэг хүндрэл бэрхшээл, мөн тулгамдаж буй асуудал, нөхцөл байдлын талаар санал солилцож, талууд харилцан дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсоны зэрэгцээ цаашид энэхүү зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж байхаар тогтов.

 

 

Энэ удаагийн уулзалтад Монголын талыг тус яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, Оросын талыг Хууль зүйн яамны Олон улсын эрх зүй, хамтын ажиллагааны газрын орлогч захирал Валерий Иванович Лысак нар ахалж оролцлоо.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ