Монполимет группын ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Олон зуун ажилчид маань ажлын байргүй, орлогогүй тэсэрч байна

Монполимет группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг баривчлан түр саатуулаад сулласан хэдий ч түүний компаниуд руу чиглэсэн хяналт шалгалт, дарамт шахалт үргэлжилсээр байгаа аж. Энэ талаар түүний охин Н.Мөнхнасан өөрийн сошл хуудсанд бичсэн байна.
Тэрбээр "Хувийн хэвшлийн компанид төрийн аудит орж болдог л юм байх даа? Шинжээчдийн асуултууд нь Хөгжлийн банктай огт хамааралгүй хувь хүн рүү, шал өөр хэрэг үүсгэхэд чиглүүлсэн асуултууд ирсэн байх юм.. ямартай ч хурдхан шалгуулчихаад үйлдвэрлэл үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй байна! Гэтэл хааж лацдаад 15 хонолоо...
Олон зуун ажилчид маань ажлын байргүй, орлогогүй тэсэрч байна. Бүх компаниудад татварын шалгалтууд орсон бол өчигдөр АТГ-аас дахин аудит оруулах юм байх. Ингэхдээ үүсгэн байгуулагдсан он цагаас хойшхи хувь хүмүүсийн данс тооцоо үйл ажиллагааг шалгах юм байх. Бусад ЖДҮ, зээлээ огт төлөөгүй, хууль зөрчин барьцаагүй зээл авсан нөхдүүд, нүүрсний хулгайчдаа ингэж шалгахгүй нь маш харамсалтай!
Ардчилсан улсад хүн хувийн өмчтэй байх эрхтэй, түүнд төр нь ингэж дураараа халдаж болох уу??" гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2024-06-21 16:51:13
172.71.131.107
Эх нь хээр алаг бол гэдэг суу мэргэн үг байдаг даа.МАНам юу ч хийж магадгүй шүү.Мөнгө эрх мэдэл хэний талд байгаа билээ.Харах л үлдлээ
зочин
2024-06-21 16:06:52
172.70.123.114
Ардчилсан улсад хүн хувийн өмчтэй байх эрхтэй,гэхдээ Гарамавгай Үйлийн үрээ өөрөө үүрэх ёстой.
Төстэй мэдээ
2025/04/15
2025/04/12
2025/04/11
2025/04/11
2025/04/11
2025/04/09
2025/04/08
2025/04/08
2025/04/07