Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал,
Зорчигч тээвэр тав ОНӨААТҮГ дараах дөрвөн чиглэлд:
- Д:6 “Шар хоолойн ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай ажлын өдөр нэг, амралтын өдөр нэг тээврийн хэрэгсэл,
- Д:7 “Арцатын ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгсэл,
- Х:12 “Хонхор - Офицеруудын ордон” чиглэлд 21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл,
- Ү:24 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
“Эс энд эй транс” ХХК дараах хоёр чиглэлд:
- Д:8 “Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр,
- Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - Хайрханы эцэс - 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ дараах хоёр чиглэлд:
- Д:2 “Дэнжийн 1000 - Самбалхүндэвийн гудамж - 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл,
- Д:5 “Хүчит шонхор зах - Зурагтын хуучин эцэс - Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байна.
“Үнэгтийн уул” ХХК дараах нэг чиглэлд:
- Д:1 “Шархад - Хангамж - Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр иргэдэд тус бүр үйлчилгээ үзүүлж байна.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ