Гол, мөрнөөр нийт 1752 иргэнийг завиар зөөвөрлөж, аюулгүй байдлыг хангалаа
УИХ-ын ээлжит сонгууль зохион байгуулагдсантай холбогдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, мөрнөөр гарах шаардлагатай иргэдийг зөөвөрлөх, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Хэнтий, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл зэрэг найман аймгийн 14 сум, нийслэлийн Налайх дүүрэгт нийт 1752 санал өгөх иргэнийг завиар зөөвөрлөсөн юм.
Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудыг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ