mmnews.mn | 2024-11-22
Тендерт урьж байна

НЗДТГ-аас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийн BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерт оролцохыг урьж байна.

Огноо:

2024 оны 6 дугаар сарын 24

Зээлийн дугаар ба нэр:

ЗЭЭЛ 3694-MON(OCR): Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл 

Гэрээний дугаар ба нэр:

BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил  

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг:

2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/ 

1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-наас Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурьдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна. 

2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил (цаашид “ажил гэх”) гүйцэтгэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендер шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн дор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно. Үүнд:

  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1; БА-6.1; БА-6.2; БА-6.3; БА-6.4; БА-7.1, эсхүл эдгээр тусгай зөвшөөрөлтэй дүйцэхүйц;
  • Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 7.6 тэрбум төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг дараах зүйлд үндэслэн тодорхойлно. Үүнд: Олон нийтийн зориулалттай, төмөр бетон арагт бүтээцтэй, 3-аас доошгүй давхар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралтын ажил байх;
  • Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: i) Хамгийн багадаа 2 ширхэг  орон сууц, олон нийтийн дунд төвөгшилтэй барилга угсралтын ажлыг иж бүрэн гүйцэтгэж улсын комист хүлээлгэн өгсөн байх;
  • Сүүлийн 5 жилд (2019, 2020, 2021, 2022, 2023 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын борлуулалтын доод хэмжээ нь эдгээр жилүүдээс дурын 3 жилийн дунджаар тооцсоноор 8.4 тэрбум төгрөг байх;
  • Энэ гэрээнд шаардагдах санхүүгийн нөөц хөрөнгө нь 2.1 тэрбум төгрөгөөс доошгүй байх. 

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Захиалагч:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Харилцах ажилтан:

ТХН-ийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Гудамж:

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө - 8, Экспресс тауэр

Давхар/өрөөний дугаар:

14 давхар, 10 тоот

Хот:

Улаанбаатар хот

Улс:

Монгол улс

Утас:

+976 77770024, +976 77770023

Факс:

+976 77770024

Цахим шуудангийн хаяг:

[email protected]

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • “BYW.CW4: Баянхошуу дэд төвийн B-13/2 талбарт 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил”-ын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээр хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах дансанд 350,000 төгрөгийг буцаан үл олгогдох хураамжийг төлсөнөөр Тендерийн баримт бичгийг худалдан авч болно.
    • Дансны нэр: Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл
    • Банкны нэр: Төрийн сан
    • Дансны дугаар (Төг/MNT): 100900011969

7. Тендерийг дээр дурдсан хаягаар

    • Тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө: 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цаг
    • Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерийн нээлтэд оролцохыг хүссэн эрх бүхий оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.




Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ