Есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд хүмүүнлэгийн тусламжийг хүргэлээ
НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн есөн аймгийн 72 сумын 2000 малчин эмэгтэйд ариун цэвэр- эрүүл ахуйн багцыг хүлээлгэн өглөө.
Тус хүмүүнлэгийн тусламжийн түгээлтийн ажлыг НҮБ-ын Хүн амын сан, ОБЕГ, тухайн аймгийн Онцгой байдлын газар хамтран зохион байгуулсан юм.
НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангийн дэмжлэгтэйгээр олгосон хүмүүнлэгийн тусламж өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотойгоор түр хойшилж, улмаар энэ сарын 01-07-ны өдрүүдэд ажлын хэсгүүд орон нутагт ажиллалаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ