Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын байгууллага бэлэн байдалд ажиллана
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд 07 дугаар сарын 10-15-ны өдрийг хүртэлх хугацаанд албаны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, харьяа анги салбарын дарга, захирагч нарт цахимаар үүрэг чиглэл өглөө.
Тухайлбал, баяр амралтын өдрүүдэд болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлж бэлэн байдал хангах, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүл ажиллуулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг даалгалаа.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ