Өнгөрөгч шөнө /2024.09.18-19/ Хангайн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, говь, талын нутгаар салхи шуургатай, байгалийн гамшигт үзэгдэл тохиолдож болзошгүйг Цаг уур орчны байгууллагаас анхааруулсан байна.
ИЙМД:
-Хөдөө орон нутагт зорчих иргэд цаг агаарын мэдээг тогтмол сонсож, шийдвэр гаргах
-Орон нутгийн зам, даваанд хальтиргаа гулгаа үүсэх тул хол, ойрын замд анхаарал болгоомжтой зорчих,
-Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,
-Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
-Тариа, ногоогоо хяруунд цохиулахаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.