УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд
Р.Эрдэнэбүрэнгийн удирддаг “20 МИНУТЫН ХОТ“ Үндэсний хорооны ажлын албаны даргаар доктор Б.Батболд саяхан томилогдсон билээ. Тэрбээр мэргэжлийн архитектор, хот төлөвлөгч, АНУ,
Японы нэр хүндтэй Их сургуулиудад суралцан магистр, докторын зэрэг хамгаалсан,
хот төлөвлөлтийн чиглэлээр гадна дотны олон төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан
учраас салбарынхан нь түүнийг андахгүй.
Нийгмийн олон салбарын удирдах түвшинд академик суурьтай, онол-практик хосолсон
туршлагатай мэргэжилтнүүд ус агаар мэт дутагдаж, тэдний байх ёстой орон зай
мэргэжлийн бус, бидний ярьдагаар “цүнх баригчдаар” дүүрээд байгааг олон нийт
шүүмжилсээр удаж байна. “Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь уусан” мэргэжилтэн
гэдэг огт өөр л дөө. Салбар салбартаа танигдсан жинхэнэ мэргэжилтнүүд,
эрдэмтэд, инженерүүдийнхээ үгийг сонсож, тэднийгээ үнэлж дээдэлж чадахгүй
байгаа нь улс орон хөгжихгүй байгаагийн нэг чухал шалтгаан ч байж мэдэх.
Доктор Б.Батболд хот байгуулалтын холбогдолтой 11 шинэ хуулийн төсөл дээр ажилласан бөгөөд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө
оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл–3, “Дэд төвийг (Сэлбэ, Баянхошуу дэд төв)
хөгжүүлэх институц, чадавхийг бий болгох зөвлөх үйлчилгээ” төслийн зөвлөх,
багийн ахлагч, мөн Хөшигийн
хөндийн ногоон, дасан зохицох чадвартай шинэ дагуул хотын дэд бүтцийн бүтээн
байгуулалтын Ерөнхий төлөвлөгөөн дээр /АЛMEC
LLC, Japan/ хот төлөвлөлтийн зөвлөхөөр тус тус ажиллаж байсан аж.
Ингээд түүний мэргэжлийн болон ажил хөдөлмөрийн замналаас
хэсэгчлэн сонирхуулья.
-
Политехникийн Дээд Сургуулийг архитектор мэргэжлээр
төгссөн
-
АНУ-ын Лос Анжелес UCLA Их сургууль “American Language Center”, Montana Их сургуулийн Архитектурын тэнхим
- Японы
Хоккайдо Их сургуульд Архитектурын Мастер цол, (“Орон сууцны бодлого” сэдвээр)
- Японы Саппоро
хотын "Northern Housing" архитектурын конкурст 2-р байрын шагнал
- Токиогийн
“Tokyu Hands” олон улсын дизайны конкурсын “Mind prize” шагнал хүртсэн
-
Японы Хоккайдо Их сургуульд “Скандинавын орнуудын хот
төлөвлөлт” сэдвээр (PhD) Техникийн Ухааны Доктор цол хамгаалсан
- Японы
тэргүүлэх компани “Никкен Секкей”-д хот төлөвлөлтийн мэргэжилтэн
- 1998, 2003
онд Японы Архитектурын институтын
Конференци дахь илтгэл болон Японы “Орон сууцны статистик” сэтгүүлийн 1998,
2003 оны дугаар, “Орон сууц” сэтгүүлийн 2003 оны дугааруудад Монголын хот
байгуулалтын талаар нийтлэл, судалгааны илтгэлүүд
- Японы Хоккайдо Их сургуультай хамтран Улаанбаатар хотын хот төлөвлөлт,
түүний тогтвортой хөгжлийн талаар хамтарсан судалгаа, судалгааны илтгэл, Токио
дахь “Япон Их Сургууль”-тай хамтран Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн талаар
хамтарсан судалгаа хийж байсан.....гэх мэт.
Ямартай ч “20 МИНУТЫН ХОТ“ Үндэсний
хорооны ажлын албаны даргаар хот төлөвлөлт, зураг төслийн талаар
арвин туршлагатай мэргэжилтэн ажиллах болсон нь утаатай, түгжрэлтэй Улаанбаатар
хотын хувьд “хонгилын үзүүрт гэрэл” асах
мэт сэтгэгдэл төрүүлж байна. Хийе, бүтээе гэсэн эрмэлзэл дүүрэн мэргэжилтнүүдээ
бид юун түрүүнд шүүмжлэхээ урьтал болголгүй, тэдэнд олон нийтийн зүгээс сэтгэлийн дэм өгч, урам зоригоор цэнэглэж
байвал асуудлыг шийдэхэд нь ихээхэн тус болох буй заа.
С.Хүслэн