mmnews.mn | 2024-11-23
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, энэ амралтын өдрүүдэд авто зам засахгүй

Энэ долоо хоногт нийт 11.4 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Гэсэн ч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ амралтын өдрүүдэд зарим байршлын авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хойшлуулж буй талаар албаны хүнээс тодрууллаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдөр хааж, шинэчлэх байсан Хувьсгалчдын гудамж, Богд уулын арын авто зам болон Чингисийн өргөн чөлөө гудамжны авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.  Асфальт бетон хучилтыг газар хуурай үед хийдэг учраас газар бүрэн хатсаны дараа ажлыг эхлүүлнэ. Харин “Нийслэл хүрээ” өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт буюу Тэмээтэй хөшөөнөөс зүүн тийш И-Март дэлгүүрийн уулзвар хүртэлх замын ажлыг есдүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө дуусгахаар төлөвлөж байна" гэлээ.





Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://mmnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг шууд устгах тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ